1, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө
2020-01-06 12:04:02 Нийтлэгдсэн: НийгэмТээврийн хэрэгслийн эзэмшигч та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжаа энэ сараас эхэлж төлнө үү. Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 1 болон 6-аар төгссөн бол та нэгдүгээр сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээнийwww.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсаар дамжуулан, цаг хугацаагаа хэмнэж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой. Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм. НИЙСЛЭЛИЙНМЭДЭЭЛЭЛ,ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Цахим салбарын тэргүүн наадам “WEB AWARDS”-ын шилдгүүд тодорлоо
2020-01-06 11:41:29 Нийтлэгдсэн: НийгэмМонголын сайтын холбооноос зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам WED AWARDS 2019 арга хэмжээ болж өнгөрлөө. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр цахим салбарт бусдыгаа манлайлж буй 10 шилдэг байгууллага тодров. Мэдээллийн шилдэг сайт-аарwww.gogo.mnсайт тодорлоо. Өдөр бүр 200-300 мянган хандалт авдаг тус сайт улирч буй 2019 онд улстөр, нийгмийн үйл явдлаас гадна гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийтлэлийн бодлогодоо түлхүү тусгаж, Хүчирхийллийг үл тэвчье дэд цэсийг нэмж нээжээ. Мөн Японы ЖАЙКА байгууллага, Тээврийн цагдаагийн албатай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цуврал, зурган өгүүлэмжүүд бэлтгэн уншигчдад хүргэсэн байна. Энэ мэт олон шинэлэг ажлыг үр дүнтэй санаачлан хийсэн учраас шилдгээр өргөмжлөгдөж байна. Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчөргөмжлөлийгwww.zindaa.mnсайтын сэтгүүлч Э.Болорхажид гардаж авлаа. Э.Болорхажид нь 2019 од эдийн засгийн чиглэлээр 700 орчим мэдээ, сурвалжилга, нийтлэл, ярилцлага бэлтгэн, уншигчдад хүргэсэн байна. Тэдгээрээс олны анхааралд хүрч, улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд шийдвэр гаргах хэмжээнд нөлөөлөл үзүүлсэн Гацууртын ордын асуудал хөндсөн 7 цуврал нийтлэлийг нь онцолж, шагнал олгожээ. Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт-аарwww.mass.mnсайтыг нэрлэжээ. Тус хамт олон нь сошиалшууд дамжуулалтаар улс оронд өрнөж буй цаг үе, үйл явдлынбүхий л мэдээ мэдээллийг шууд, шуурхай, тэнцвэртэй мэдээлэн хүргэж байна. 2015 оноос Баялаг бүтээгч төслийг хэрэгжүүлж, монгол орноо хоёронтоо бүтэн тойрч, баялаг бүтээгчдийн талаар 800 гаруй дугаарыг бэлтгэн олны хүртээл болгожээ. Шилдэг төрийн байгууллагын сайт-аар ОБЕГ-ын дэргэдэхhttps://nema.gov.mn/сайт тодорч байна. Тус сайтад өдөрт тогтмол 1500-2000, сард 40-50 мянган хүн хандаж мэдээ, мэдээлэл авдаг байна. 2019 оны байдлаар цаг үеийн мэдээ, мэдээлэл,мөс цөмрөлт, объектын гал түймэр, ой, хээрийн түймэр, үер, ус, газар хөдлөлт, цаг агаарын аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх нийт нийт7000 шахам мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, дүрстэй мэдээ, телевизийн нэвтрүүлэг, шторкыг www.nema.gov.mn сайтад байршуулан олон нийтэд хүргэсэн бол нийт 1.9 саяорчим хүн цахим хуудсанд хандан мэдээ, мэдээлэл авсан байна. Орон нутгийн шилдэг сайт-аарwww.erdenettoday.mnнэрлэгджээ. Энэ онд тус сайтын хамт олон Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг сурталчлах зорилготой Эрдэнэтээ дэмжье, үйлдвэрт ажиллаж байгаа хүн бүхэнд ажиллах эрч хүч урам зориг нэмж, манлайлагч нэгнээсээ суралцаж, санаа авах боломж нээх зорилготой Өглөөний сэргээш булангуудыг шинээр нээсэн нь хандалт, хэрэглэгчдийн тоог эрс нэмэгдүүлжээ. Шилдэг вэб хөгжүүлэгч байгууллага-аар Хас сошиал медиа ХХК шалгарлаа. Техник технологийн сүүлийн үеийн шинэчлэлийг ашиглан Хас сошиал медиакомпани зөвхөн өөрийн фэйсбүүк хуудсуудаараа дамжуулан мэдээ мэдээллийг өдөрт 1,3 сая хүнд шууд хүргэх боломжтой болжээ Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт-tovch.mn Тус сайт орчин үеийн Мультимедиасэтгүүл зүйг тодорхойлж байгаа Зураг, дүрс, дуу, текст, анимейшн, график зэргийг контент бүртээ шингээн олон нийтэд хүргэж байна. Цахим сэтгүүл зүйд үгүйлэгдэж байгаа шинэ ТЕХНОЛОГИ-йг монголд нэвтрүүлж анхны ХАДМАЛ тексттэй контентийг үзэгчдэд тогтмол хүргэж эхэлсэн. Энэхүү технологийг нэвтрүүлснээр сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг 100 хувь хүртээмжтэй хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Нэг жилийн хугацаан дахь бодит үзүүлэлт, хандалт нь нэг контент дунджаар 1,7 сая хүнд хүрсэн байна. Товч.мн пэйж хуудсаар цацагдаж буй нийт мэдээлэл өдөрт дунджаар 500-600 мянган хүнд хүрч байна. Нийгмийн харицлагыг хэрэгжүүлэгч шилдэг сайт-аарhttps://zarig.mn/сайтыг онцолжээ. Тус сайт нь өнөөдөр 210 мянган дагагчтайболсон бөгөөд сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээллийг шууд дамжуулдаг. Давхардсан тоогоор тус сайтаас хоногт дунжаар 600 гаруй мянган хэрэглэгч хандаж мэдээ, мэдээлэл авдаг ажээ. Мөн Google analytics статистикийн судалгаагаар 50 дугаарт эрэмбэлэгдэж байна. Төрөлжсөн мэдээллийн сайт-Урлаг.mn Бизнесийн шилдэг сайт-biznetwork.mn Ажлын байрны төв сүлжээг үүсгэсэн biznetwork.mn сайт нь энэ оны байдлаар нийт 5000 гаруй гишүүн байгууллагатай болж, 600 гаруй мянган хэрэглэгчийн мэдээллийг цуглуулсан байна. 2019 онд хайлтын системийг бүхэлд нь шинэчлэн, хүний нөөцийн бүрдүүлэлт хийн ашиглахад хялбар болгосон зэрэг хэрэглэгчдэд зориулсан олон бүтээлч ажил хийжээ. Мөн Ажлын байрны нэгдсэн лавлах 1800-1000 дугаарыг ашиглалтанд оруулснаар хурдан шуурхай мэдээлэл хүргэх боломжтой болсон байна. biznetwork.mn сайт нь нийт 18 үндсэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 20 мянган ажлын байр зарлагджээ. Монголын сайтын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал болох Эрхэмсэг оршихуй цомыгsonin.mnсайтынхан хүлээн авлаа. WEB AWARDS-ийн шилдгүүдийг Монголын сайтын холбооны Удирдах зөвлөл, Хяналтын Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон сэтгүүлзүйн салбарын экспертүүдийн төлөөллийн саналаар шалгаруулдаг юм. WEB AWARDS цахим салбарын тэргүүн наадмаас Нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллага-ыг тодруулдаг билээ. Үүнд: 1.Үндэсний шилдэг хөрөнгө оруулагчаар Монгол Улсын Хөгжлийн банкийг нэрлэжээ.Тус банк нь 2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд үүнд Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт314 тэрбум, Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107 тэрбум, Уул уурхай, олборлолтын салбарт 83 тэрбум төгрөгийг олгосон бол бусад салбарт 113 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.Хөгжлийн банк нь уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна. 2.Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг цахим үйлчилгээтэй байгууллагаар Боловсролын үнэлгээний төв тодорсон байна.Элсэлтийн ерөнхий шалгалтийг Монгол улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт 50 шалгалтын төв дээр нэгэн зэрэг зохион байгуулдаг. ЭЕШ-ыг жилд дунджаар40 мянган сурагчид өгдөг. Өмнө нь шалгуулагчид шалгалтаа өгсөнөөс хойш 14 хоногийн дараа дүн оноог мэдээлдэгбайсныг шалгалт өгсөн даруйд нь шалгуулагчдад ил тод, шуурхай 3-5 минутад багтааншууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог нээлттэй гаргаж Монгол улсынболовсролын салбарын түүхэнд анх удаа шууд засалтын шилэн технологийг амжилттайнэвтрүүлжээ. 3.Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр-Тавантолгой түлш ХХК.Тус компани нь Монгол Улсын Засгийн газрын Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай шийдвэрийндагуу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж байгаа юм. 4.Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалт-Тайгам Алтай ХХК.Тус компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл бүтээн байгуулалтын төслүүдээ тасралтгүй амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд нийтдээ 4700 айлын Алтай хотхон, Олимп хотхон, 300 хүүхдийн ортой улсын цэцэрлэг, 1-7 давхартай 4 орон сууцны барилга, 50 ортой цэцэрлэгийн барилга, оюутны байрны өргөтгөл зэргийг барьж ашиглалтанд оруулаад байна. 5.Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн-Эдийн засагч Л.Наранбаатар.Тэрээр 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг уул уурхай, санхүү, хууль, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдтэй хамтран 2019 онд байгуулж, тус холбооны тэргүүнээр нь ажиллаж байна. Тус холбоо нь 1072.мн цахим хуудсаар 40 мянган хувьцаа эзэмшигчийн гарын үсэг цуглуулан, УИХ-ын өргөдлийн байнгын хороог хуралдуулж 2019 оны ногдол ашгийг өгүүлэх, ногдол ашгаа шаардах эрхээ эдлэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигчид саналын эрхтэй оролцохболомжийг бүрдүүлэх чиглэл бүхий тэмдэглэлийг Засгийн газарт өгүүлж чадсан нь олон нийтийн дэмжлэгийг авч, төрийн өмчит компаниудад иргэдийн дуу хоолой, хяналтыг үр дүнтэй тавьж болох манлайллыг үзүүлсэн юм.
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид төвийн зургаан дүүргийн 124 хороодод ажиллаж, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 359 цэгт түлшний нөөц, нийлүүлэлт, хангалтад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Баянгол, Хан-Уул дүүргийн борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлт, нөөц хүрэлцээ хэвийн, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд өдөрт 30-40 цэг түлшгүй, мөн 50-60 цэгт түлш өдөртөө дуусаж байгаа нь ажиглагджээ. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлшгүй 10-15 цэг, түлш ирээд өдөртөө дуусдаг 15-20 цэг байгаа учраас цаашид түлшний хангалт, хүрэлцээг жигдрүүлэх шаардлагатай байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээлэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн болон хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага найман өрх өгч, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан байна. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Гэр хорооллын айл өрхүүд нэг үеэ бодвол сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сураад байна. Одоо угаарын хийн хордлого гэхээсээ илүү сайжруулсан шахмал түлшний борлуулалт түгээлт, хэрэглээ болон түүхийн нүүрсний хяналт шалгалтад түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна гэв. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй бөгөөд авто тээврийн товчоодод түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил хэллээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халснаар агаар орчны чанарын үзүүлэлт сайжирсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр мэдээлэв. Тэрбээр Урьд жилүүдэд агаарын бохирдлын хэмжээ, бохирдуулагчийн агууламжийн хэмжээ стандартаас их байна гэдэг мэдээллийг өгдөг байсан. Энэ жилийн хувьд агаарын бохирдол бус агаарын чанар хүний эрүүл мэндэд нөлөөлж буй байдлын талаар дүн шинжилгээ хийж мэдээллэж байгаа. Агаарын бохирдол өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 49.6 хувиар буурсан үзүүлэлт гарч байна гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2020-01-03 12:01:44 Нийтлэгдсэн: НийгэмХөвсгөл аймгийн нийт нутаг дахь гол мөрөн болон нуурууд битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний зузаан хангалтгүй байгаа тул ард иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 32-34 см байгаа нь өмнөх оны мөн үеэс 18-34 см бага байна. Харин Сэлэнгэ, Бүсгий голын мөсний зузаан олон жилийн дунджаас 8-30 см ахиу байгаа бол Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас эх авсан Үүр, Шишгэд, Идэр, Дэлгэрмөрөн,Бэлтэс голын мөсний зузаан 2-35 см бага зарим газраар олон жилийн дунджийн орчим байгааг Мөрөн ус судлалын өртөөнөөс мэдээлж байгаа юм. Ийнхүү гол мөрөн болон нуурууд харилцан адилгүй зузаантай, мөсний даац тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Өвлийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй 1. Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх /Гэрт нь цоожлох/ 2. Өндөрөөс унах, бэртэж гэмтэх, халтирч унахаас урьдчилан сэргийлэх 3. Томуу, амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлж витамин, амин дэмээр баялаг хоол хүнс хэргэлж, хүүхдийнхээ дархлааг дэмжих 4. Ханиадны дэгдэлт их байгаа тул бага насны хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх. Авч явах тохиолдолд амны хаалт хэрэглэх. 5. Түлэгдэлтээс урьдчилан сэргийлж хүүхдийнхээ ойр орчинд байгаа халуун зүйлийг хол байлгах /Түргэн тогоо, зуух, халуун зүйл, индүү/ 6. Баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс хордох 7. Өндөр зүйл рүү авирах, хүнд овор ихтэй тавилгад дарагдахаас хамгаалж эд зүйлсийг бэхлэх 8. Тогны залгуур, цахилгаан хэрэгсэл, гар утас болох бусад зүйлийн цэнэглэгчийг ил залгахгүй байж хүүхдээ тогонд цохиулахаас хамгаалаарай. 9. Хүүхдийг тээвэрлэж явахдаа зориулалтын суудал, аюулгүй бүсийг заавал зүүлгээрэй. 10. Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавиарай. Хүүхдийн тань аюулгүй байдал Томчууд бидний хариуцлагаас эхэлнэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй