Нийслэл, дүүргийн удирдах албан тушаалтнуудад Жендэрийн сургалт хийлээ

Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсан байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгааг ХЭҮК-оос хийсэн судалгаагаар тогтоосны дагуу албан байгууллагуудад нөлөөллийн ажлыг зохион байгуулж иржээ. Энэ удаа ХЭҮК болон НЗДТГ хамтран баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэл, дүүргийн 120 гаруй удирдах албан тушаалтнуудыг хамруулж байна. Олон улсын түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан үзүүлэлтээр 2019 онд Монгол Улс 79 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бөгөөд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байна гэдгийг ХЭҮК-ийн Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ онцолсон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өнөөдөр 2019 оны НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх сүүлийн өдөр

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгчийн худалдан авалтад төлсөн татварын баримтаа өнөөдөр буюу 2020.01.08-ны 23 цаг 59 минут 59 секундээс өмнө бүртгүүлэхийг Татварын байгууллагаас анхааруулж байна. НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6-д ..Албан татвар төлөгч нь тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна.. гэж заасны дагуу иргэн та 2019 оны цахим төлбөрийн баримтаа цахим татварын системд 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундээс өмнө бүртгүүлэх учиртай юм байна. Харин НӨАТтөлөгчийн худалдан авалтад төлсөн татварыг буцаан олгох журамд зааснаар дараа оны нэгдүгээр улиралд урамшууллыг нь шилжүүлэх журамтай. Энэхүү журмын дагуу өнгөрсөн 2019 оны буцаан олголтыг хоёрдугаарсардаа багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөж буй ажээ.

Монголчууд 2019 онд юу бүтээв ?

2020-01-07 12:21:18 Нийтлэгдсэн: Нийгэм
Монголчууд 2019 онд юу бүтээв ?

NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадам шинэ бууриа засч 2019 онд Нийхэм, Дэд бүтэц, Бизнесийн салбарт хэрэгжсэн төслүүдээс салбар бүрийн төсөл санаачлагч, төсөл төлөвлөгч, төсөл санхүүжүүлэгч, төслийн гүйцэтгэгч, төслийн удирдагч, төслийн маркетинг гэсэн 6 үндсэн үүрэг бүхий үйл ажиллагаагаар тодорсон 18 төслийг, Нийхмийн бүтээн байгуулалтын төсөл, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, Бизнесийн бүтээн байгуулалтын төсөл гэсэн 3 бүрэн бүтэн төслийг нийт 21 цомын эздийг шалгаруулж бүтээн байгуулалтын цаг тооллын их түүхэнд мөнхлөнө. Төслөө нэр дэвшүүлэх болон санал өгөх бол энд дарна уу.

“Миний хот” цуврал контент #7  ИРЭЭДҮЙН ИРГЭДЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Миний хот сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж буй 200 дугаар цэцэрлэгийг онцлон хүргэж байна. Эко орчныг бүрдүүлж 4000 гаруй мод тарьж, хүүхэд бүрт хүрч ажиллах зорилготой 200 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг хүргэж байна.

Өнөөдрөөс эхлэн нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашинуудад арга хэмжээ авч эхэлнэ

Энэ сарын 7-ноос эхлэн автобуснуудад суурилуулсан камерын бичлэгээр нэгдүгээр эгнээгээр зорчиж журам зөрчсөн автомашинуудад зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор боллоо. Хотын төвийн гудамжаар том оврын автобусыг зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэрийг 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мөрдсөөр ирсэн. Энэ журам төдийлөн хэрэгжихгүй байгаагаас замын түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна хэмээн иргэд шүүмжилдэг. Иймд зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан тэмдэг бүхий эгнээгээр явж байгаад камер харангуутаа буцаж эгнээндээ орох гэж бусдад хүндрэл учруулдаг, халтуур хийж автобусны буудал дээр байнга зогсдог, явган хүний зам дээр машинаа орхиод явдаг зэрэг зөрчлүүдэд торгууль ногдуулахаар болжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.