“Next stop” наадам бүтээн байгуулагчдын төслийн материалыг хүлээн авч эхэллээ
2020-01-02 18:08:11 Нийтлэгдсэн: НийгэмМонголын Залуучуудын Холбооноос Next stop бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмыг 1992 оноос өнөөг хүртэл зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Нийгэм улс төр болоод эдийн засаг бизнесийн салбарын ирээдүйтэй залуучуудыг гарган нийгэмд танин мэдүүлж, тэдгээр нь өнөөг хүртэл улс орныг түчээлэн авч яваа эрхмүүд байдаг бөгөөд энэхүү наадам өнөөг хүртэл нэр хүндээ алдахгүй улам өргөжин тэлсээр ирсэн юм. 2017 онд түүхт 25 жилийн ойгоо тэмдэглэж энэ үеэрээ шилжилтийн 25 жилийг дуусгавар болгож, бүтээн байгуулалтын оныг тоолж эхэлсэн түүхэн үйл явц болж өрнөж байсан билээ. Үргэлж шинийг санаачилж, ирээдүйн өнгө төрхийг тодорхойлогч, залуучуудыг дэмжин урамшуулдаг энэхүү арга хэмжээний онцлог энэ жилээс эхлээд дахин цоо шинэ түвшин, шинэ өнгө төрх, шинэ нүүр царайг бий болгож, уламжлалт болсон арга хэмжээг халж шинэ түүхийн хуудсыг эхлүүлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Next stop бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмыг Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай тансаг шинэ жил хэмээн онцолж улмаар 25 жилийн дараа шилжилт өндөрлөхөд тансаг улс төр болжээ хэмээн тодотгосон. Тэгвэл залуучууд тансаг бүтээн байгуулалт байлгахыг зорьж оны сүүлд тэмдэглэдэг байсан арга хэмжээ нь энэ жилээс эхлэн он бүрийн 02-р сарын 02-ны өдөр зохион байгуулахаар болж байгаа юм байна. Энэ жилийн үйл ажиллагааны онцлог нь бүтээн байгуулалтын цагт Next stop ёслол хүндэтгэлийн арга хэмжээ шинэ бууриа засч Нийгэм, Дэд бүтэц, Бизнесийн салбарт хэрэгжсэн төслүүдээс салбар бүрийн төсөл санаачлагч, төсөл төлөвлөгч, төсөл санхүүжүүлэгч, төслийн гүйцэтгэгч, төслийн удирдагч, төслийн маркетинг гэсэн 6 үндсэн үүрэг бүхий үйл ажиллагаагаар тодорсон 18 төслийг, Нийхийн бүтээн байгуулалтын төсөл, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, Бизнесийн бүтээн байгуулалтын төсөл гэсэн 3 бүрэн бүтэн төслийг нийт 21 цомын эздийг шалгаруулж бүтээн байгуулалтын цаг тооллын их түүхэнд мөнхлөхөөр болсон ажээ. Бүтээн байгуулалтын дуудлага-аар хөглөгдөн бүтээн байгуулалтын цагийн их үйл хэрэгт нэгдэн, Монголын залуучуудын үлгэрлэн дууриагч, чиглүүлэн гялалзагч байх үүргээ ухамсарлан залуучуудтайгаа эвлэлдэн нэгдэх, Бүтээгч цагийн их түүхэнд Бүтээн байгуулалтаар мөнхлөгдөх эсэх нь залуучуудын 2019 оны бүтээсэн бүхнээр хэмжигдэх бөгөөд төслүүд nextstop.myf.mn цахим хуудсанд байршин нийтэд ил санал хураалтаар явагдах юм байна. Мөн 2019 оны Бүтээгч улс төрч, Бүтээгч бизнесменийг Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн Next stop наадмын үеэр Нийгмийн бүтээн байгуулалт, Дэд бүтцийн бүтээн байгуулалт, Бизнесийн бүтээн байгуулалт-ын төслүүд түүнд гар бие оролцсон байгууллагууд, эрхмүүдийн саналаар 2020 оны 02-р сарын 02-ны Алтан гэрэгэ-ний эздийг албан ёсоор тодруулах юм байна. Төслийн материалыг 2019 оны 12-р сарын 20-оос, 2020 оны 01-р сарын 20-ныг дуустал цахим [email protected] хаягаар болон өөрсдийн биеэр Монголын Залуучуудын Холбооны төв байранд авчирч өгөх бөгөөд 7777-1313, 80057771 утсанд холбогдон хүргэх боломжтой юм байна. .
"Тавантолгой түлш" ХХК “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар шалгарлаа
2020-01-02 10:40:01 Нийтлэгдсэн: НийгэмЖил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог Алтан сарнай наадам 19 дэх жилдээ салбар салбарын шилдгүүдээ тодрууллаа. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос 2000 онд анх АЛТАН САРНАЙ наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед уг наадмыг залуусын дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор өдгөө Ерөнхий сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан байна. Харин өнөөдөр Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо улс орны өнцөг булан бүрт 70 мянга гаруй залуусыг нэгтгэсэн, үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болжээ. Өнгөрсөн хугацаанд олонд танигдсан нэр хүндтэй олон эрхэмд Алтан сарнай наадмын цомыг гардуулсан бөгөөд тэд өнөөдөр салбар салбартаа манлайлж байна. Алтан сарнай наадам жилээс жилд өргөжин шагналын хүрээгээ тэлсээр байна. Энэ жилийн Алтан сарнай наадмын Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага-аар Тавантолгой түлш ХХК шалгарч Алтан Сарнай- 2019 цомын эзэн боллоо. Энэхүү цомыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Тавантолгой түлш ХХК-ий ажилчдад гардуулан өгөв. Энэ үеэр хэлсэн үгэндээ Улаанбаатар хотыг утааг бодитой бууруулсан та бүхэндээ баярлалаа. Энэхүү шагналыг авахад танай байгууллагын олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, энэ жил гаргасан амжилтаа ирэх жилдээ ахиулан ажиллахыг хүсэн ерөөе гэв. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Арванхоёрдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын улсын хяналтын 21 байцаагч утаа ихээр тогтож байгаа хэсэг, түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, хүрэлцээнд хяналт тавьж ажиллалаа. Амралтын өдрүүдэд агаарын температур өдөртөө 20-25 хэм хүйтэн, салхи зүүнээс баруун урагш 6-8 м/сек хурдтай байсан. Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Чингэлтэй дүүргийн Хайлааст орчим утаагүй, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооллын арын хэсэг, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчмоор утаа багатай, Сонгинохайрхан дүүрэг Баянхошуу, Сүхбаатар дүүрэг Дамбадаржаагийн эцсийн уулзвараас эхлэн утаа тогтож, улмаар 32-ийн уулзвар, 100 айл орчим утаатай, хотын төвөөр МУИС, Бага тойруу, Сүхбаатарын талбай хүртэл тархсан байдалтай байсан. Гэр хорооллын өндөрлөг газруудад утаа багатай байгаа нь хяналт шалгалтын хүрээнд ажиглагдсан гэлээ. Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хяналт шалгалт зохион байгуулах тухай 07 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын байгууллагын нийт 24 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр түлш борлуулах цэгүүдэд хөдөлгөөнт хяналт тавьж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч борлуулагч нарын бөөнөөр болон картгүй түлш зарах асуудлыг зогсоосон. Гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр хөдөлгөөнт түгээлт хийж эхэлсэнээр иргэд түлшээ ойроос авч, түлш хүрэлцэхгүй байгаа иргэдэд хүрч, зөв зохион байгуулалттай ажил болсон гэж иргэд талархалтай байгаа гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд нийслэлийн иргэд олноор оролцлоо
2020-01-02 10:30:43 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг Улаанбаатарын мөнгөн шөнө шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон бусад нийслэлийн удирдлагууд, уран бүтээлчид, иргэд, олон нийт оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан он солигдох мөчид нийслэлчүүддээ хандаж хэлсэн үгэндээ Эрхэм хүндэт нийслэлчүүдээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар бид улсынхаа нийслэлийн төв талбайд хуран цуглаад байна. Улиран одож байгаа 2019 он нийслэлийн иргэд та бидний хувьд ажил, амьдрал урагшилсан, амжилт бүтээлээр дүүрэн, бүтээн байгуулалт ундарсан, Улсын нийслэлийн түүхт 380 жилийн ой тохиосон өрнүүн сайхан жил байлаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч чадлаа. Олон жил хүлээгдсэн Налайх-Чойрын 20.9 км замыг богино хугацаанд барьж ашиглалтад орууллаа. Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж дууслаа. Мөн Улаанбаатар хотын бусад хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх тооцоо судалгаа, бэлтгэл ажлуудыг хангасан ажил хэрэгч, бүтээлч, оюунлаг жил байлаа гэж дүгнэж байна. Айлчлан ирж байгаа 2020 оноо та бүхэнтэйгээ угтаж байгаадаа нийслэлийн удирдлагууд бид баяртай байна. Ирж байгаа ондоо та бид хамтын хүчээр олон ажлуудыг амжуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэндээ угтан ирж буй шинэ ондоо эрүүл энх, энх тунх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье хэмээлээ. Энэ жилийн хувьд 2020 оныг угтах шинэ жилийн арга хэмжээг төв талбайдаа өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүллээ. Баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж, тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэв. Дараа нь мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөн тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилууллаа. Түүнчлэн арга хэмжээ нийтийн бүжгийн холбоотой хамтарсан Хаан вальс үзүүлбэр, 3D интро лазер шоу үзүүлбэрээр үргэлжилж, төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд, зочид төлөөлөгчдийн нүдийг баясгаж, дуу хуураар дүүрэн шинэ оноо баярлан угтсан юм. Мөн Улаанбаатарын мөнгөн шөнө шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхөөс гадна Улаан бүч найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун Уран хас вальс болон Яг түүн шиг шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэсэн нь олны анхаарлыг татсан юм. Энэ жилийн баярын цэнгүүнийг үзэж, сонирхон төв талбайдаа 2020 оноо угтахаар иргэд, олон нийт урд өмнөх жилүүдийнхээс хэд дахин илүү олноор цугласан байсан нь өнөөдрийн цэнгүүний нэг гол онцлог байв. Цэнгүүний аюулгүй ажиллагааг хангаж нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг олон байгууллага ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Он солигдох мөчид төв талбайд ёслолын буудлага буудаж, Нийслэлчүүд шинэ оныг угтан авлаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Цахим салбарын тэргүүн наадам “WEB AWARDS”-ын шилдгүүд тодорлоо
2020-01-02 09:53:02 Нийтлэгдсэн: НийгэмМонголын сайтын холбооноос зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам WED AWARDS 2019 арга хэмжээ өчигдөр боллоо. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр цахим салбарт бусдыгаа манлайлж буй 10 шилдэг байгууллага тодров. Мэдээллийн шилдэг сайт-аарwww.gogo.mnсайт тодорлоо. Өдөр бүр 200-300 мянган хандалт авдаг тус сайт улирч буй 2019 онд улстөр, нийгмийн үйл явдлаас гадна гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийтлэлийн бодлогодоо түлхүү тусгаж, Хүчирхийллийг үл тэвчье дэд цэсийг нэмж нээжээ. Мөн Японы ЖАЙКА байгууллага, Тээврийн цагдаагийн албатай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цуврал, зурган өгүүлэмжүүд бэлтгэн уншигчдад хүргэсэн байна. Энэ мэт олон шинэлэг ажлыг үр дүнтэй санаачлан хийсэн учраас шилдгээр өргөмжлөгдөж байна. Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчөргөмжлөлийгwww.zindaa.mnсайтын сэтгүүлч Э.Болорхажид гардаж авлаа. Э.Болорхажид нь 2019 од эдийн засгийн чиглэлээр 700 орчим мэдээ, сурвалжилга, нийтлэл, ярилцлага бэлтгэн, уншигчдад хүргэсэн байна. Тэдгээрээс олны анхааралд хүрч, улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд шийдвэр гаргах хэмжээнд нөлөөлөл үзүүлсэн Гацууртын ордын асуудал хөндсөн 7 цуврал нийтлэлийг нь онцолж, шагнал олгожээ. Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт-аарwww.mass.mnсайтыг нэрлэжээ. Тус хамт олон нь сошиалшууд дамжуулалтаар улс оронд өрнөж буй цаг үе, үйл явдлынбүхий л мэдээ мэдээллийг шууд, шуурхай, тэнцвэртэй мэдээлэн хүргэж байна. 2015 оноос Баялаг бүтээгч төслийг хэрэгжүүлж, монгол орноо хоёронтоо бүтэн тойрч, баялаг бүтээгчдийн талаар 800 гаруй дугаарыг бэлтгэн олны хүртээл болгожээ. Шилдэг төрийн байгууллагын сайт-аар ОБЕГ-ын дэргэдэхhttps://nema.gov.mn/сайт тодорч байна. Тус сайтад өдөрт тогтмол 1500-2000, сард 40-50 мянган хүн хандаж мэдээ, мэдээлэл авдаг байна. 2019 оны байдлаар цаг үеийн мэдээ, мэдээлэл,мөс цөмрөлт, объектын гал түймэр, ой, хээрийн түймэр, үер, ус, газар хөдлөлт, цаг агаарын аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх нийт нийт7000 шахам мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, дүрстэй мэдээ, телевизийн нэвтрүүлэг, шторкыг www.nema.gov.mn сайтад байршуулан олон нийтэд хүргэсэн бол нийт 1.9 саяорчим хүн цахим хуудсанд хандан мэдээ, мэдээлэл авсан байна. Орон нутгийн шилдэг сайт-аарwww.erdenettoday.mnнэрлэгджээ. Энэ онд тус сайтын хамт олон Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг сурталчлах зорилготой Эрдэнэтээ дэмжье, үйлдвэрт ажиллаж байгаа хүн бүхэнд ажиллах эрч хүч урам зориг нэмж, манлайлагч нэгнээсээ суралцаж, санаа авах боломж нээх зорилготой Өглөөний сэргээш булангуудыг шинээр нээсэн нь хандалт, хэрэглэгчдийн тоог эрс нэмэгдүүлжээ. Шилдэг вэб хөгжүүлэгч байгууллага-аар Хас сошиал медиа ХХК шалгарлаа. Техник технологийн сүүлийн үеийн шинэчлэлийг ашиглан Хас сошиал медиакомпани зөвхөн өөрийн фэйсбүүк хуудсуудаараа дамжуулан мэдээ мэдээллийг өдөрт 1,3 сая хүнд шууд хүргэх боломжтой болжээ Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт-tovch.mn Тус сайт орчин үеийн Мультимедиасэтгүүл зүйг тодорхойлж байгаа Зураг, дүрс, дуу, текст, анимейшн, график зэргийг контент бүртээ шингээн олон нийтэд хүргэж байна. Цахим сэтгүүл зүйд үгүйлэгдэж байгаа шинэ ТЕХНОЛОГИ-йг монголд нэвтрүүлж анхны ХАДМАЛ тексттэй контентийг үзэгчдэд тогтмол хүргэж эхэлсэн. Энэхүү технологийг нэвтрүүлснээр сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг 100 хувь хүртээмжтэй хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Нэг жилийн хугацаан дахь бодит үзүүлэлт, хандалт нь нэг контент дунджаар 1,7 сая хүнд хүрсэн байна. Товч.мн пэйж хуудсаар цацагдаж буй нийт мэдээлэл өдөрт дунджаар 500-600 мянган хүнд хүрч байна. Нийгмийн харицлагыг хэрэгжүүлэгч шилдэг сайт-аарhttps://zarig.mn/сайтыг онцолжээ. Тус сайт нь өнөөдөр 210 мянган дагагчтайболсон бөгөөд сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээллийг шууд дамжуулдаг. Давхардсан тоогоор тус сайтаас хоногт дунжаар 600 гаруй мянган хэрэглэгч хандаж мэдээ, мэдээлэл авдаг ажээ. Мөн Google analytics статистикийн судалгаагаар 50 дугаарт эрэмбэлэгдэж байна. Төрөлжсөн мэдээллийн сайтУрлаг.mn Бизнесийн шилдэг сайтbiznetwork.mn Ажлын байрны төв сүлжээг үүсгэсэн biznetwork.mn сайт нь энэ оны байдлаар нийт 5000 гаруй гишүүн байгууллагатай болж, 600 гаруй мянган хэрэглэгчийн мэдээллийг цуглуулсан байна. 2019 онд хайлтын системийг бүхэлд нь шинэчлэн, хүний нөөцийн бүрдүүлэлт хийн ашиглахад хялбар болгосон зэрэг хэрэглэгчдэд зориулсан олон бүтээлч ажил хийжээ. Мөн Ажлын байрны нэгдсэн лавлах 1800-1000 дугаарыг ашиглалтанд оруулснаар хурдан шуурхай мэдээлэл хүргэх боломжтой болсон байна. biznetwork.mn сайт нь нийт 18 үндсэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 20 мянган ажлын байр зарлагджээ. Монголын сайтын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал болох Эрхэмсэг оршихуй цомыгsonin.mnсайтынхан хүлээн авлаа. WEB AWARDS-ийн шилдгүүдийг Монголын сайтын холбооны Удирдах зөвлөл, Хяналтын Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон сэтгүүлзүйн салбарын экспертүүдийн төлөөллийн саналаар шалгаруулдаг юм. WEB AWARDS цахим салбарын тэргүүн наадмаас Нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллага-ыг тодруулдаг билээ. Үүнд: 1.Үндэсний шилдэг хөрөнгө оруулагчаар Монгол Улсын Хөгжлийн банкийг нэрлэжээ.Тус банк нь 2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд үүнд Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт314 тэрбум, Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107 тэрбум, Уул уурхай, олборлолтын салбарт 83 тэрбум төгрөгийг олгосон бол бусад салбарт 113 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.Хөгжлийн банк нь уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна. 2.Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг цахим үйлчилгээтэй байгууллагаар Боловсролын үнэлгээний төв тодорсон байна.Элсэлтийн ерөнхий шалгалтийг Монгол улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт 50 шалгалтын төв дээр нэгэн зэрэг зохион байгуулдаг. ЭЕШ-ыг жилд дунджаар40 мянган сурагчид өгдөг. Өмнө нь шалгуулагчид шалгалтаа өгсөнөөс хойш 14 хоногийн дараа дүн оноог мэдээлдэгбайсныг шалгалт өгсөн даруйд нь шалгуулагчдад ил тод, шуурхай 3-5 минутад багтааншууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог нээлттэй гаргаж Монгол улсынболовсролын салбарын түүхэнд анх удаа шууд засалтын шилэн технологийг амжилттайнэвтрүүлжээ. 3.Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр-Тавантолгой түлш ХХК.Тус компани нь Монгол Улсын Засгийн газрын Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай шийдвэрийндагуу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж байгаа юм. 4.Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалт-Тайгам Алтай ХХК.Тус компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл бүтээн байгуулалтын төслүүдээ тасралтгүй амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд нийтдээ 4700 айлын Алтай хотхон, Олимп хотхон, 300 хүүхдийн ортой улсын цэцэрлэг, 1-7 давхартай 4 орон сууцны барилга, 50 ортой цэцэрлэгийн барилга, оюутны байрны өргөтгөл зэргийг барьж ашиглалтанд оруулаад байна. 5.Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн-Эдийн засагч Л.Наранбаатар.Тэрээр 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг уул уурхай, санхүү, хууль, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдтэй хамтран 2019 онд байгуулж, тус холбооны тэргүүнээр нь ажиллаж байна. Тус холбоо нь 1072.мн цахим хуудсаар 40 мянган хувьцаа эзэмшигчийн гарын үсэг цуглуулан, УИХ-ын өргөдлийн байнгын хороог хуралдуулж 2019 оны ногдол ашгийг өгүүлэх, ногдол ашгаа шаардах эрхээ эдлэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигчид саналын эрхтэй оролцохболомжийг бүрдүүлэх чиглэл бүхий тэмдэглэлийг Засгийн газарт өгүүлж чадсан нь олон нийтийн дэмжлэгийг авч, төрийн өмчит компаниудад иргэдийн дуу хоолой, хяналтыг үр дүнтэй тавьж болох манлайллыг үзүүлсэн юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй