U-money картыг хүнсний дэлгүүр болон ПОС ашигладаг бүхий л газарт цэнэглэх боломжтой болжээ

Улаанбаатар смарт карт ХХК-иас үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Кассын ПОС төхөөрөмжөөр дамжуулан картаа цэнэглэх боломжийг бий болгоод байна. U money картыг цэнэглэх боломжтой дэлгүүр, Түргэн үйлчилгээний цэг бусад үйлчилгээний газруудыг нэмэгдүүлснээр хэрэглэгчдэд үйлчилгээ илүү ойртож байна. Энэ талаар өнөөдөр Улаанбаатар смарт карт компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Тауэрсофт ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхдөл, Улаанбаатар смарт карт компанийн маркетингийн менежер Б.Батзул нар мэдээлэл хийлээ. Кассын Пос төхөөрөмж, программ ашигладаг үзвэр үйлчилгээ эрхлэгч, нэрийн барааны дэлгүүр эзэмшигчид цэнэглэлт хийх эрхтэй болж байгаагаарай онцлогтой юм байна. Нийслэлийн хэмжээнд U-money карт цэнэглэх, борлуулах 500 гаруй гэрээт цэг байдаг. Тэгвэл энэ онд Кассын Пос-оор цэнэглэх үйлчилгээ нэвтэрснээс цэнэглэх цэгийн тоог 700 гаруй болж нэмэгдэх юм. Ирэх 2020 онд 2.000 болгож нэмэгдүүлэх зорилт тавин аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулахаар төлөвлөөд байна. Иргэд өмнө нь ухаалаг картаа зөвхөн автобусны буудлуудад байрлах гэрээт цэгүүдээр цэнэглэдэг байсан бол одоо өөрт ойр байрлах хүнсний дэлгүүр болон ПОС ашигладаг бүхий л газраар дамжуулан цэнэглэх боломжтой болжээ. ПОС машин нь бэлэн бус төлбөр тооцооны олон боломжийг нэг дороос авах боломж бүхий карт уншигч бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг автоматаар бүртгэж банкны картаар хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтойгоороо онцлогтой аж. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан иргэдэд картын үлдэгдлийг буцаан олгох үйлчилгээ нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд уг үйл ажиллганаад мөрдөж ажиллах Картын үлдэгдэл буцаан олгох журам-ын талаар товч мэдээлэл хүргэж байна. Үүнд: - Хэвийн ажиллагаатай картын үлдэгдлийг бүрэн буцаана. - Картын үлдэгдэл буцаах авах хүсэлтийг УБСК Хэрэглэгчийн төв болон НҮНТөвийн Дүнжингарав, Драгон, Мишээл экспо салбаруудад хүлээн авна. - Үйлчилгээний шимтгэл 100 төгрөг бөгөөд шимтгэл хассан дүнг бэлэн мөнгө хэлбэрээр шууд олгоно. - Картын үнийг буцаан олгохгүй бөгөөд буцаалт хийгдсэн карт иргэнд эргэн шилжиж дахин ашиглах боломжтой байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга, хурандаа К.Нямдаваа мэдээлэл хийлээ. Тэрбээр Нийслэл хотын хэмжээнд 3863 чиглэлд 4896 алба хаагч эргүүлээр ажиллаж байна. Зөрчил гаргасан 9960 хүнд 237 сая 891 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 21 хоногийн хугацаанд 45 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 765 алба хаагч нийтийн хэв журам сахиулж ажилласан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016, А/1118 дугаар захирамжуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 8 товчоо, дүүрэг, хороодод давхардсан тоогоор 9117 цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлийн иргэдийн хамтаар ажиллаж нийт 289 зөрчил илрүүлэн, 757.4 тонн түүхий нүүрсийг хурааж, Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн гэв. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийв. Тэрбээр Энэ сарын 06-наас 20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3525 дуудлага мэдээлэл хүлээн авч 812 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Улаанбаатар хотоос орох, гарах авто замын хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж одоогийн байдлаар хяналт шалгалтаар түүхий нүүрс тээвэрлэсэн, тээвэрлэсэн байж болзошгүй нийт 2488 ачааны, суудлын 7241 автомашиныг шалгаснаас хууль бусаар түүхий нүүрс тээвэрлэсэн 8, түүхий нүүрс хэрэглэсэн айл, өрх, ААН-ийн зөрчил 1-г тус тус илрүүлэн 25 тн 330 кг түүхий нүүрс хурааж, НМХГ-т шилжүүлэн хураагдсан нүүрсийг Амгалан дулааны станц ХХК-д хүргүүлж, утаа ихтэй тээврийн хэрэгсэл 132 илрүүлж авто тээврийн үндэсний төв рүү шилжүүлж ажилласан гэлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс энэ сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 206, аврах ажиллагааны 18, нийт 224 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 103 иргэнийг аварч, 3,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 30,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна хэмээн товч мэдээлэл өгөв. Зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд тосгоны статустай эмнэлэг, өрхийн эмнэлэг хоёр байгууллагын үйл ажиллагаа давхарцсан тул өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарчээ. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэрийн дагуу энэ долоо хоногт эхний ээлжинд 50 мянган угаарын хий мэдрэгч ирж байгаа бөгөөд иргэдэд хэрхэн хэрэглэх, ашиглах зааварыг хүргэж ажиллаж байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо. Шуурхайн зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулахыг анхааруулаад сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтэд дүүрэг хороодын Засаг дарга нар хяналтаа тавьж угаарын хий мэдрэгчийг яаралтай айл өрхүүдэд тараахыг үүрэг болголоо. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөнт эргүүлийн тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудыг хүүхдийн автобустай болгох үүргийг нийслэлийн Боловсролын газрын дарга Н.Гантулгад үүрэг өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Төрийн байгууллагууд Улсын үзлэгээр 90,4 хувьтай дүгнэгджээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэргийн хөтлөлт-ийн Улсын үзлэгийн дүнгийн талаар хэлэлцэв. Улсын үзлэгийг 2019 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 1307 байгууллага хамрагдсан байна. Улсын үзлэгийн зохион байгуулалтад 12 салбар комиссын 47 ажлын хэсгийн 218 төрийн албан хаагч оролцжээ. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хэлэхдээ Улсын үзлэгийн удирдамж, чиглэл, дүгнэх үзүүлэлт, аргачлалын хүрээнд үзлэгт хамрагдах байгууллагуудын удирдах ажилтан, архив, бичиг хэргийн ажилтнуудад нийт 24 удаагийн сургалт зохион байгуулж, 1350 байгууллагын 2583 ажилтныг хамруулж мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангалаа. Нийслэлийн Салбар комиссын хурлыг гурван удаа зохион байгуулж нийслэл, дүүрэг, эрүүл мэнд, боловсролын салбар комиссуудад нэгдсэн чиглэл, зөвлөмж, үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан гэв. Нийслэлийн хэмжээнд Улсын үзлэгт Нийслэлийн салбар комиссоос шалгагдсан 1259 байгууллага, Төв комиссоос шалгагдсан 48 байгууллага гээд нийт 1307 байгууллага 90,4 хувийн үзүүлэлттэй дүгнэгдсэн байна. Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн хүрээнд Хууль зүйн сайдын баталсан дөрвөн шалгуур үзүүлэлтээр амжилттай шалгагдсан найман байгууллагыг шалгаруулсан байна. Харин улсын үзлэгээр хангалтгүй дүн авсан байгууллагуудад хариуцлага тооцжээ. Үзлэгийн чанар өмнөх 2015 оны Улсын үзлэгийн дүнгээс 4 хувиар өсчээ. Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдлаа Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө-г өнөөдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.Тус асуудлыг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд эрчим хүч, ундны ус, хог хаягдал, үйлдвэрлэл, барилга байгууламж, газар ашиглалт болон зам тээвэр гэсэн үндсэн 7 салбарыг хамарч байгаа аж. Хотын хөгжилд олон салбарыг хамруулсан нэгдсэн цогц төлөвлөгөө шаардлагатайн хувьд эдгээр 7 салбарыг хамарсан бөгөөд өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий стратегийн 4 зорилттойгоор төлөвлөсөн байна. Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулгадаа Агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүч болон зам тээврийн салбарт тодорхой өөрчлөлтийг хийж тэдгээрээс агаарын чанарт үзүүлдэг сөрөг нөлөөллийг бууруулна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах чиглэлд тодорхой ажлуудыг төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлууд нь байгальд түшиглэсэн арга барилд суурилсанаараа онцлогтой юм. Иргэдийн ая тухай амарч зугаалах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн олон төрлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах ажлууд ч орхигдоогүй. Мөн хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бохирын танкаар хангах, бохир усны шугам сүлжээг сэргээн засварлах, борооны ус хураах систем нэвтрүүлэх, Туул усан сан цогцолбор байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ гэлээ. Мөн энэхүү төсөл хөтөлбөрөөр нийт 14 үйл ажиллагаа 42 арга хэмжээг зохион байгуулах талаар дурдлаа. Улаанбаатар хотыг ногоон хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө-г хэрэгжүүлэх санхүүжилтийн тодорхой хувийг нийслэлийн Ногоон сангаас гаргах боломжтой бөгөөд Нийслэл хотыг хөгжүүлэх хэтийн зорилт бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэл хотыг ногоон байгууламжтай болгож иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах нь чухал гэдгийг онцолж хэлээд тус төлөвлөгөөг захирамжаар баталж хэрэгжүүлэхээр боллоо. Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудын жагсаалтыг гаргана Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцуулав. Тэрбээр хэлэхдээ Шинжлэх Ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн II байрны хойд хананд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Баатарын Чадраагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг Шинжлэх Ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгээс ирүүлсэн. Байгалийн түүхийн музейн өмнөх хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейн Амгалан энхийн хаалганы өмнө талд шилжүүлэх санал нийслэлийн Соёл, урлагийн газраас өгсөн гэв. Мөн Удирдлагын академийн баруун хойд талд Монгол Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Дамдины Сүхбаатарын хөшөөг байрлуулах хүсэлтийг Удирдлагын академи гаргасан талаар дуулгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэл хотод байгаа хөшөө дурсгал, түүх соёлтой холбоотой бүх газруудын судалгааг гаргахыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгав. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудынжагсаалтыг гаргажтанилцуулахыг үүрэг болгоод тус асуудлыг дараагийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурагчдад “Цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх” сургалт зохион байгууллаа

Хүүхэд, залуучуудад Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилготой сургалтыг энэ сарын 16-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15, 18, 32, 52, 75, 115 дугаар сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчдад Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх сургалтыг өнөөдөр тус дүүргийн 52 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагаанд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, хурандаа Т.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан, 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд болон бусад холбогдох албаны хүмүүс, тус сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид оролцов. Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар Нийслэлийн хэмжээнд зургаан дүүргийн 100 гаруй сургуульд цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Эх орныхоо ирээдүйн эзэн болох хүүхэд, багачуудад зөв хандлага төлөвшил, эх орноо хайрлах үзэл төлөвшүүлэх зорилгоор өнөөдөр та бүхэнтэй бид нээлттэй ярилцаж, сонирхсон асуултад хариулна. Хүний хүсэлд хүний мөн чанар оршдог гэдэг. Та бүхний ирээдүйн сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье хэмээлээ. Батлан хамгаалах яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамтран гаргасан сургалт, үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу дүүргийн 16 ерөнхий боловсролын сургуулийн 3000 гаруй сурагчдад, Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний анги, байгууллагын 12 офицер, ахлагч нарыг оролцуулж, цэрэг, эх оронч үзэл, ёс зүй, ухамсарыг төлөвшүүлэх, Эх орон, байгаль орчноо хайрлан, хамгаалах зөв хандлагыг дээшлүүлэх, Улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо, зөв хандлага чухал гэдгийг ойлгуулан сурталчлах зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон аймгуудад сургалтыг зохион байгуулах аж. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Иргэд “E-POLICE” гар утасны аппликейшныг ашиглан дараах зөрчлүүдийг илгээж хариуцлага тооцууллаа

Иргэд, E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан арваннэгдүгээр сарын 15-30-ны хооронд дараах 377 зөрчлүүдийг илрүүлж Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг бид хүлээн авч шийдвэрлэлээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, Зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас ЗОХИОМОЛ түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран E-Police аппликейшнийг гарган ажиллаж байнагэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.