С.Амарсайхан: Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийнэ
2019-12-25 09:14:34 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар байгууллагынхаа хийж хэрэгжүүлсэн, шинээр санаачилсан ажлууд, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан. Тус нэгтгэл нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 30 гаруй хувийг хариуцан нийт 23 чиглэлд 230 гаралт 284 хөдлөх бүрэлдэхүүн 1200 гаруй ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтнуудтайгаар ажилладаг. Нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг хангах зорилгоор сэлбэггүй зогсож байсан автобуснуудад их засвар хийж шугамын үйлчилгээнд гарган, автобусны online хяналтын төв байгуулж, 1, 2 дугаар баазын автоус угаалгын байрыг засварлаж, дулааны болон бохирын шугамыг шинэчилсэн. Япон Улсын Жайка, БНСУ-ын Серакомб ХХК-тай хамтран автобусанд тортогийн шүүлтүүр суурилуулж утааг бууруулах туршилтын ажил хийж байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын DY үйлдвэрийн угаалгын шинэ тоног төхөөрөмжийг 1, 2 дугаар баазад суурилуулсан. Тус угаалгын төхөөрөмж нь өдөрт 150 автобус угаах хүчин чадалтай бөгөөд 19 м автобусыг 5 минутанд угаах хүчин чадалтай зэрэг олон ажлууд хийснээ танилцуулсан юм. DAEWOO автобуснууд 2009 онд ашиглалтанд орж 10-аад жил ашиглагдан 800 гаруй мян.км гүйлттэй байна. Автобусны эд анги агергатууд элэгдсэн, рам хугарсан, шал цөмөрсөн, хана туурга тааз урагдаж зэвэрсэн байгаа учир цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд 10 цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийж туршихаар төлөвлөж байна. 1,2-р баазын засвар үйлчилгээний станцуудын тоног төхөөрөмжүүд нь 1987 онд ашиглалтанд орсон 32 жил болж хуучирч элэгдсэнээс ажил үйлчилгээ хийх боломжгүй, шинэчлэн солих шаардлагатай болсон. Татах дэд станц, контактын шугам сүлжээ, өндрийн ба намын кабелийг шинэчлэх, Саппорогийн уулзвараас 3,4-р хороололын эцэс хүртэл 8 км троллейбусны агаарын шугамыг шинээр хийх, барилга объектын ашиглалтыг сайжруулах үүднээс утаа зайлуулагчийг бүрэн ажиллагаатай болгох, шалны цутгалт хийж будах, дулааны шугамыг сольж их засвар хийх, цахилгаан шугам сүлжээний тоноглогдсон тусгай зориулалтын авто машинууд хуучирсан. Энх тайваны өргөн чөлөөний 1-р эгнээг чөлөөлж нийтийн тээврийг явуулах, хяналтын камерыг нэмэгдүүлэх, зорчигчийн хөлс төлөлт,орлого бүрдүүлэлтэнд хяналт тавих эрх бүхий хөндлөнгийн байгууллагад шалгагчийг шилжүүлэн ажиллуулах, автобусны эцсийн буудлуудад цайны газар жолооч нар бие засах газрууд шаардлагатай байгааг уламжилсан юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Иргэдийн аюулгүй байдлыгхангах үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх хэрэгтэй байгааг газар дээр нь ирж үзэж танилцлаа. Үе шаттай нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх болно гэв. Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хотын захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын төлөөлөгчид өчигдөр /2019.12.24/ Тавантолгой түлш ХХК-д ажиллав. Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар шадар сайдад үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ. Тавантолгой түлш ХХК нь Төв аймгийн Гүнбүрдийн аманд байрлах түүхий эдийнхээ нөөц талбайд цахилгаан хангамж бүхий явуулын болон суурин бутлуурын төхөөрөмж байрлуулан ажиллах, үйлдвэрийнхээ агааржуулалтын цогц төхөөрөмж байрлуулах, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж байгаатай холбогдуулан савалгааны үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайханы 07 дугаар захирамжаар баталсан хуваарийн дагуу түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өдөр бүр 11:00-24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байгаа талаар Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагууд хэллээ. Сайжруулсан түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, нийслэлийн Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай (ЗИЛ-131) автомашинаар энэ сарын 23-наас эхлэн өдөр бүр түгээлт хийж байна. Мөн сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллаж байна. Одоогийн байдлаар Тавантолгой түлш ХХК-ийн дөрвөн үйлдвэр 12 шугам хэвийн ажиллаж 1 дүгээр үйлдвэр нь сард 27.000 тонн, 2 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 3 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 4 дүгээр үйлдвэр нь 6.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна. Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нээлттэй утсанд хандсан иргэдийн 40.2 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авчээ
2019-12-24 11:11:15 Нийтлэгдсэн: НийгэмМХЕГ-ын 1800-1286 дугаарын утсаар холбогдсон иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл зөвлөгөө өгч, санал гомдол хүлээн авдаг бөгөөд энэ оны эхнээс 12.06 дуустал хугацаанд нийт 1920 дуудлага хүлээн авчээ. Нийт дуудлагын 40.2 хувьд нь зөвлөмж, зөвлөгөө өгсөн бол 6.8 хувь нь мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар холбогджээ. Үлдсэн хэсгийг байгууллагын хаяг байршил, утасны дугаар болон санал, гомдол өгсөн дуудлага эзэлж байгаа бөгөөд дуудлагыг шуурхай хүлээн авч холбогдох газар, хэлтэст шилжүүлэн ажиллаж байна.
ИАТ-дэх Цагдаагийн хэлтэс 2019 оны үйл ажиллагаагаа тайлагналаа
2019-12-24 09:34:22 Нийтлэгдсэн: НийгэмМИАТ дэх Цагдаагийн хэлтэс 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд Тээврийн цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, тус хэлтсийн дарга Хурандаа Л.Ганбаатар нар оролцож үг хэллээ. ТЦА-ны ИАТ дэх Цагдаагийн хэлтэс нь Чингис хаан олон улсын нисэх буудал болон Хөшгийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн , хамгаалагдсан болон хориотой бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байгууллага юм. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлагдсаны дагуу ажлуудаа амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангаж, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан байна. Тайлангийн хурлын үеэр ИАТ-дэх Цагдаагийн хэлтэс2019 ондбусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдаашагнаж урамшуулсан байна.
Нийслэлийн Цагдаагийн газар шаардлагатай автомашинаар парк шинэчиллээ
2019-12-23 15:26:21 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчдын 2019 оны тайлангийн хурал боллоо. 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, ирэх оны ажлын амжилтаа ахиулан бататгах төлөвлөгөөгөө хэлэлцсэний зэрэгцээ ажил үйлсээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Тайлангийн хуралд НИТХ-ын дарга Р.Дагва болон хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо. 2019 онд тус газраас олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилгоор Нэг хором, Яараад яахав дээ, Ойлгоё Хүндлэе зэрэг нийгэмд үр өгөөжөө өгсөн аянуудыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн гэж тайлангийн хурлын үеэр танилцуулж байв. Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зүгээс Нийслэлийн цагдаагийн газарт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлэн ажилласны үр дүнд 2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэрэг 20 хувиар буурч, Гэмт хэргийн илрүүлэлт 10 гаруй хувиар өссөн сайн үзүүлэлт гарчээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлчүүдийн аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагдаагийн албан хаагчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. Ирэх жилүүдэд цагдаагийн байгууллагын бааз суурь, техник тоног төхөөрөмж зэргийг сайжруулж парк шинэчлэл хийхэд онцгой анхаарна. Энэ удаа 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийлээ. 2020 онд туулах чадвар өндөртэй 65 автомашинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Нийслэл хотын хөгжлийн гол шалгуур үзүүлэлтүүдийн нэг бол иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах байдаг. Тиймээс энэ чиглэлийн салбаруудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч, илүүтэй дэмжиж ажиллана. Мөн 2020 онд Яаралтай түргэн тусламжийн газрын парк шинэчлэлийг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хэмжээн дэх хяналтын камеруудыг шинэчилж сайжруулах, нэгдсэн стандарт мөрдүүлдэг болно гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй