"Миний хот" цуврал контент: #1 - “Улаанбаатар” амьтны хүрээлэн
2019-11-21 10:28:06 Нийтлэгдсэн: Нийгэм
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Миний хот сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байна. Энэ хүрээнд эрхэлж буй ажил үйлсээрээ нийслэлийн иргэдэд үлгэр дуурайлал болж, хотын иргэдэд эерэг хандлагыг түгээж буй сайн жишээнүүдийг олон нийтэд сурталчлах зорилготой юм. Эхний удаад бид нийслэлд 2017 онд үүд хаалгаа нээн, олон төрөл зүйлийн амьтдын сонирхол татсан үзмэрээрээ түмний нүдийг хужирлан хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуусын танин мэдэхүйд хувь нэмрээ оруулж буй УЛААНБААТАР амьтны хүрээлэнгийн талаарх мэдээллээр бэлтгэн контентийг хүргэе. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Жендэрийн статистик үзүүлэлтийн хамрах хүрээ, аргачлалын төслийг шинэчлэн баталлаа
2019-11-20 11:10:22 Нийтлэгдсэн: Нийгэм
ҮСХ-ны Даргын зөвлөлийн энэ сарын 19-ний өдрийн ээлжит хурлаар Жендэрийн статистик үзүүлэлтийн хамрах хүрээ, аргачлалын төслийг шинэчлэн баталлаа. Үзүүлэлтийн хүрээний төсөлд нийт 14 бүлгийн 241 үзүүлэлтийг хамруулав. Нийт үзүүлэлтийн 12 нь Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг тооцох байв. Эдгээр үзүүлэлтийн 129-ийг нь албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллээс тооцож болно. Тухайлбал, 96 үзүүлэлтийгстатистикийн судалгаанаас, 16 үзүүлэлтийг статистикийн тооллогын мэдээллээс тооцох боломжтой. Жендэрийн статистикийн үзүүлэлтийг тодорхойлох ойлголт, аргачлалыг олон улсын нийтлэг арга зүйд нийцүүлэх, үзүүлэлтийн нэгдсэн систем бий болгон бүх түвшний хэрэглэгчдийг нэгдсэн ойлголт, тодорхойлолт, арга зүйгээр хангах ажлыг ҮСХ-ноос холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна. Ялангуяа эмэгтэй, эрэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийн нөхцөл байдлыг бодитойгоор олж харах боломжтой статистик мэдээллийг цуглуулах, эмхэтгэх, түгээх ажлыг хийж хэвшүүлэх, баримтад тулгуурласан бодлогуудыг томъёолж, тэдгээрийн нөлөөг хэмжиж, үнэлж дүгнэхэд жендэрийн статистик мэдээлэл зайлшгүй шаардлагатай болоод байгаа юмгэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Дүүргийн Засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцуулж байна
2019-11-20 09:39:17 Нийтлэгдсэн: Нийгэм
Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай А/1016 дугаар захирамж гарч хэрэгжилтийг бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд хангаж ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг хороодын борлуулалтын цэгээс айл өрхүүдэд нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанд хяналт тавих, сурталчлах, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын аравдугаар сарын 21-ны өдөр гаргасан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах удирдамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм. Дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын аль аль хороодод хэдний өдөр ажиллах хуваарийг танилцуулж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлнэ
2019-11-20 09:17:28 Нийтлэгдсэн: Нийгэм
Нийслэлийн удирдлага 2019 оныг Иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласан. Энэ хүрээндээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд ирэх онд өрнүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар холбогдох албанаас мэдээлэл өгнө. Нийслэлийн иргэн таныг хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд саналаа өгөхийг урьж байна. МөнЭНДдарж Нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд оруулах саналаа өгөх боломжтой. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ӨНӨӨДӨР “БУРХАН БАГШ ЭХИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧИН ӨДӨР”
2019-11-19 10:30:33 Нийтлэгдсэн: Нийгэм
Намрын сүүл сарын 22, аргын тооллын 2019.11.19-нд Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр тохиож байна. Дүйчин өдөр монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоолыг хорьж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ. Учир нь дүйчин гэдэг нь Их цаг гэсэн утгатай бөгөөд энэхүү их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг, харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ. Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр. Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан Эцэг эхийн ачийг хариулах судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй