Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Тавантолгой түлш компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж нар өгөв. Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Цагийн ажлын бирж-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь цагийн хуваарийн дагуу ажиллах учраас цаг баримтлах шаардлагыг тавина гэж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг хэллээ. Зарлагдсан ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэлийг Сонор плаза төвийн 5 давхарт байрлах Цагийн ажлын бирж-д авах юм байна. Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана. Үүнд: № Цэгийн нэр дүүрэг байршил 1 Цайз Баянзүрх 19 дүгээр хороо Цайз захын зүүн талд 2 Америк элчин Баянзүрх 2 дугаар хороо Барилга мегасторын баруун талд 3 Хангай Сонгинохайрхан 10 дугаар хороо Хангай зах дотор 4 Тахилт Сонгинохайрхан 22 дугаар хороо Тахилт 5 Дөлгөөн нуур 1 Сүхбаатар 9 дүгээр хороо Алтайн 10 тоот 6 Дөлгөөн нуур 2 Сүхбаатар 9 дүгээр хоро Алтайн 9 тоот 7 Дөлгөөн нуур 3 Сүхбаатар 9 дүгээр хороо 100 айл 8 Энканто Хан-Уул 6 дугаар хороо Энканто цогцолборын зүүн талд Мөн хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Утааны эсрэг миний оролцоо аянг зохион байгуулах талаар мэдээллээ. Тус аянд нэгдэж сайжруулсан түлш савлах ажилд туслахыг иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын иргэдийг оролцохыг Хөдөлмөр эрхлэлтийн газраас уриаллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г гардуулав
2019-11-22 13:09:00 Нийтлэгдсэн: НийгэмОрон нутгийн хамгаалалтын тухай хууль УИХ-аар 2018 онд батлагдан гарсан. Уг хуулийн дагуу нийслэлийн Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө-г боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө. Гардуулах ёслолын ажиллагаанд төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын удирдлагууд, нийслэл дэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд байлцав. Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд төлөвлөгөө гардуулах үеэр хэлсэн үгэндээ Орон нутгийн тухай хуульд зааснаар аймаг нийслэл, сум дүүрэг бүр орон нутгаа хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстой. Энэ төлөвлөгөө бол орон нутгийн зохион байгуулалт удирдлага төлөвлөлтийн үндсэн баримт бичиг. Төлөвлөгөө батлагдсанаар тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах цогц арга хэмжээ хэрэгжиж эхэлнэ. Яамны зүгээс төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бодлогын хэмжээнд дэмжиж хамтран ажиллана гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах, орон нутгийн тусгай чиг үүргийн болон бусад иргэн аж ахуйн нэгжүүдэд үүрэг даалгавар өгөх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх чухал үүргийг бид биелүүлэх ёстой. Төлөвлөгөөний дагуу нийслэл дүүргүүдийн Цэргийн штаб, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн болон иргэд олон нийтийн оролцоог хангаж дадлагажуулах тайван цаг үед орон нутгийн аюулгүй байдлыг хангаж үе шаттай хэрэгжүүлэх болно хэмээлээ. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн гол үзэл санаа нь тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тогтоох замаар Монгол Улсын батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар Монгол Улсыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгож байгаа явдал юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар дундын зөвлөгөөний арга хэмжээг нээлээ
2019-11-22 10:49:33 Нийтлэгдсэн: НийгэмНянгийнтэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног-ийгзохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү долоо хоногийн гол зорилго нь нянгийнтэсвэржилтийнталаарх дэлхийн хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд оршино. Энэ жилийн Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн дэлхийн 7 хоног-ийг2019 оны 11 дүгээр сарын 18-24-ныөдрүүдэд Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна уриан дорзохион байгуулж байна.Энэ хүрээнд2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ХХААХҮЯ,ЭМЯ,ДЭМБ, НҮБ-ынХүнс хөдөө аж ахуйн байгууллага,НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) ын хамтарсан салбар дундын зөвлөгөөний арга хэмжээгХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауленээж үг хэлэв. ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулехэлсэн үгэндээ Энэзөвлөгөөнийзорилго нь төр, засгийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, нянгийнтэсвэржилтээссэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах хүн, мал эмнэлгийн байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах, цаашид хэрэгжүүлэх зорилтыг хангуулах хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхэд юм хэмээн дурдав.
Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 3 дугаар хурал боллоо
2019-11-22 10:30:01 Нийтлэгдсэн: НийгэмТөрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах нийслэлийн салбар комиссын 3 дугаар хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг-ийг Улсын үзлэг явуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, Улсын үзлэгийг зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамж, Нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/518 дугаар захирамжийн хүрээнд дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг 2019 оны ээлжит улсын үзлэгийг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулсан байна. Улсын үзлэгт нийслэлийн орон нутгийн өмчит болон төсөвт байгууллагууд, дүүргийн дэргэдэх хэлтэс, албад, төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд, эрүүл мэндийн байгууллагууд зэрэг нийт 1259 байгууллага хамрагдаж, үзлэгийг 12 салбар комиссын 47 ажлын хэсгийн 218 төрийн албан хаагч 2019 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 14-ний хугацаанд явууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг салбар комисс таван сар гаруйн хугацаанд ажиллаж, улсын үзлэгийг хоёр үе шаттай зохион байгуулж, нэгдсэн дүнгээ гарган, хийсэн ажил, хүрсэн үр дүн, алдаа оноо, тэрчлэн цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэлэлцэж, үзлэгийн дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулах, Улсын үзлэгийн төв комисст хүргүүлэхээр ээлжит 3 дугаар хурлаа зохион байгуулав. Салбар комиссын гол зорилго нь төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн үндсэн зорилтыг нийслэлийн байгууллагуудад хангуулах, Нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт өмчит байгууллагын дагаж мөрдөх хууль, тогтоомж, түүний хэрэгжилт, арга зүйн баримт бичгийн хэрэгжилтийг шалгах, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд түвшин тогтоох, дүгнэлт хийх, түүний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлоход оршсон байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Миний хот сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Энэ хүрээнд эрхэлж буй ажил үйлсээрээ нийслэлийн иргэдэд үлгэр дуурайлал болж, хотын иргэдэд эерэг хандлагыг түгээж буй сайн жишээнүүдийг олон нийтэд сурталчлах зорилготой юм. Энэ удаагийн дугаарт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Монгол Улсын Гавъяат барилгачин С.Самдандовжид гуай залуу наснаасаа мөрөөдөж явсан мөрөөдлийн байшингаа өөрөө барьж, ая тухтай аж төрөх тохилог сайхан орчныг бүрдүүлжээ. Нийслэлийн иргэд, залуучуудад үлгэр жишээ болж буй Мөрөөдлийн байшин контентийг бэлтгэн хүргэж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй