Хотын захирагч С.Амарсайхан “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв
2019-11-15 09:42:34 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Нэг хот-Нэг стандарт нийслэлийн анхдугаарзөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнийг нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулсан бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцов. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нэг хот-Нэг стандарт сэдэвт илтгэлийг тавьсан бол нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Олон улсын стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний ОШМИ консалтинг ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарын төлөөлөгчид агаарын бохирдол, хотын стандартыг хэрхэн бий болгох, хот стандарттай болсноор ямар үр дүнд хүрэх зэрэг олон талын саналыг шигтгэсэн илтгэлүүдийг тавилаа. Хотын захирагч С.Амарсайхан зөвлөгөөнийг дүгнэж дараах үүргийг өглөө. Бидэнд асар их боломж буюу нөөц байна. Нэг хот-Нэг стандарт зорилтын хүрээнд 2020 оныг стандарттай хот болгоход төсөв төлөвлөгөөг нарийн гаргаж, эрх зүйн бичиг баримттай болгоход олон улсын норм дүрмийг судлан ажиллах нь зүйтэй. Мөн стандартыг сайжруулах зорилтын хүрээнд урьдчилан сэргийлэх ажлуудыг сайтар бэлтгэж, урамшуулалт болзолт уралдаануудыг улирал тутам зохион байгуулан сайн үр дүн гаргаж ажилласан газар хэлтэс, дүүрэг хороодуудыг шат шатанд нь бодитой шалгаруулж, үүгээрээ ажлаа нягт нямбай дүгнэж ажиллах нь чухал гэлээ. Улаанбаатар хот нэг стандарттай болсоноор дэлхийн хотуудын жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм. Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хотын Захирагч “T-money” компанийн ерөнхийлөгчийг байлцуулан “U-money” цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох асуудлыг судалж ажиллав
2019-11-15 09:37:39 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр T-money компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг байлцуулан нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, U-money цахим төлбөрийн системийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход цаашид юуг анхаарч ажиллах шаардлагатайг нөхцөл байдал дээр нь очин судалж ажиллалаа. Улаанбаатар смарт карт ХХК нь Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем төслийг хэрэгжүүлэх мастер гэрээгээр нийт 500 байршилд цэнэглэх цэг байгуулах үүрэг хүлээсэн хэдий ч иргэдийн зорчих эрэлт, хүндрэл багатай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэн ажилладаг. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи хугацаанд буюу 2016 онд цэнэглэх цэгийн тоо 399, 2017 онд 492, 2018 онд 538 байсан бол өнөөдрийн байдлаар 539 цэг ажиллаж байгаа аж. Гэсэн хэдий ч карт борлуулах цэг автобусны буудал бүрт байдаггүй, хүртээмжгүй байдлаас болж иргэд бэлэн мөнгөөр зорчдог, өглөө эрт цагтаа онгойдоггүй, зарим тохиолдолд хаалттай байдаг гэх зэрэг олон шалтгаанаас болж иргэдэд хүндрэл бэрхшээл учирдаг. Энэ асуудалтай холбоотойгоор Хотын Захирагч С.Амарсайхан T-money компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыгийн хамт нийтийн тээврээр зорчиж, иргэдээс U-money цахим төлбөрийн картыг хэрэглэхэд тулгамдаж буй ямар асуудал байгааг сонсож, цаашид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, хүндрэлгүй хүргэхэд ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцсан юм. T-money компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыгийн зүгээс U-money цахим картаар үйлчлүүлэхэд иргэдэд тулгамдаж буй асуудлыг нөхцөл байдал дээр нь харж, цаашид ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажиллан, картны цэнэглэх, борлуулах цэгийг нэмэгдүүлж, үйлчилгээгээ улам сайжруулж ажиллах шаардлагатай гэдгийг Улаанбаатар смарт карт компанийн удирдлагуудад онцгойлон анхааруулж, үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хотын стандартыг тогтоох талаар нутгийн захиргааны байгууллагуудтай зөвлөлдөв
2019-11-15 09:35:40 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэхзорилтын хүрээнд Нэг хот-Нэг стандарт нийслэлийн анхдугаарзөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнийг нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцож байна. Зөвлөгөөний эхэнд Хотын Захирагч С.Амарсайхан Нэг хот- Нэг стандарт сэдэвт илтгэл тавьж, Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал гэдгийг онцолж хэлсэн юм. Тэрбээр Хотын хөгжлийн бүх салбар, чиглэл, үйл ажиллагааны үешат бүхэнд олон улсын жишигт нийцсэн стандартыг мөрдүүлж тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх эхний ажлыг энэ зөвлөгөөнөөр эхлүүлж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлд тусгах болно.Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бүх асуудлыг даван туулах хөгжлийн гүүр нь ганцхан стандарт байна. Аливаа ажлыг гүйцэтгэхэд стандартын дагуу хийж хэрэгжүүлэхгүй байгаа учраас эрсдэл, үл ойлголцол, нийгмийн бухимдал, төсвийн үр ашиггүй зардал зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байна.Тиймээс 2020 оныг стандартыг мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах жил болгон зарлаж, нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын албан хаагчдыг хийж буй ажилдаа хариуцлагатай хандах ёстой хэмээсэн юм. МөнУлаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал гэлээ. Өнөөдрийн зөвлөгөөнөөр Стандартын тухай ерөнхий ойлголт сэдвээр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага сэдвээр нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэх аж. Ирэх 2020 оноос төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хотын стандартын хэрэгжилтийг хангаж, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах зорилт тавьж байна. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран ЭерэгЭх орон сэдэвт аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар цэргийн хүрээний нийт 15 ангийн 1,657 алба хаагчдыг эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох хувь хүний хүмүүжлийн сургалтад хамруулав. Аяны хүрээнд өнөөдөр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн 120 цэргийн алба хаагчдад Гэр бүлийн харилцаа, Цалин, орлогоо зөв удирдаж, сэтгэл хангалуун амьдралыг бүтээх нь зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх, хувийн болон өрхийн санхүүг зөв зохистой зохицуулах талаар мэдээлэл өгсөн юм. Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор энэхүү аяныг 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний цэргийн ангиудад зохион байгуулж байна. гэжнийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Улаанбаатарт өнөөдөр 22 цаг хүртэл архи, согтууруулах ундаа худалдаалахгүй
2019-11-15 08:51:38 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай гэжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй