Авто тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэртэй болно

Ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх нь сэдэвт ОУ-ын форумд БОАЖЯ, ЗТХЯ, КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монгол авто ресайкл парк ХХК хамтран зохион байгууллаа. Форумд УИХ, Засгийн газрын төлөөлөгчид, салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын мэргэжилтнүүд нийлсэн 100 орчим төлөөлөгч оролцлоо. Зам, тээврийн салбарт нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлын нэг болох ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг судлах, олон улсын байгууллагуудын туслалцаа, дэмжлэгийг авах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа гадаад, дотоодын төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бодлогын хувьд дэмжин цаашид ч хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлыг албаны хүмүүс ярилаа. Улсын бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь жил тутам техникийн хяналтын үзлэгт хамрагдаж буйгаас харахад үлдэж буй 35 орчим хувь нь ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл гэж үзэж болох юм. Харин ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслээс үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах тухай зохицуулалт, үйлдвэрлэл манай улсад байхгүйн улмаас хаягдал, дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло, хөргөлтийн шингэн гэх мэт хог хаягдал нь агаар, хөрсний бохирдолд шууд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг байсаар байна. Тэгвэл хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Солонгос улсын хөрөнгө оруулалттай Монгол авто ресаикл парк ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг-ийг 2019 оны 7-р сард байгуулжээ. Ингэснээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр манай улсад ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах гэсэн чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа юм. Тус төв ашиглалтад орсноор жил бүр ашиглалтаас хасагдаж байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан тодорхой үнийн дүнгээр иргэдээс худалдан авч тухайн тээврийн хэрэгслийг бүрэн устгаж, дахин боловсруулах үйл ажиллагаагаа явуулах аж. Цогц үйлчилгээт төвийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк-д барихаар төлвөлөсөн бөгөөд 2020 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Мөн 50 гаруй ажлын байр шинээр бий болгож тухайн бүс нутгаасаа боловсон хүчний нөөцөө бүрдүүлнэ .

МУ ЖУУЛЧДЫНХАА ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОРЬТНЫ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

МУ жил бүр зохион байгуулдаг морьтны наадмыг ирэх 11-р сард явуулах гэж байна. Ингэснээр МУ-д ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад ирээдүй хойч үедээ наадмын соёлыг өвлүүлэх зорилготой гэдгийг холбогдох удирдлагууд мэдэгдсэн талаар Хятадын Синхуа агентлаг сайтдаа онцолжээ. Энэ удаагийн уралдааныг Монголын цөлийн морьд нэрэн дор, ирэх 11-р сарын 1-3-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ. Наадмаар хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулна. Үүнд, хурдан морины уралдаан, адуу уургалах зэрэг тэмцээнүүд багтаж байгаа юм. Дашрамд дурьдахад МУ нь адуун сүргийн тоо толгойгоороо дэлхийд тэргүүлэгч орон юм. Тухайлбал Монголын Статистикийн ерөнхий газрын хийсэн судалгаагаар 2018 оны байдлаар нийтдээ 60 гаруй сая тоо толгой малтай болохыг мэдээлжээ. Тэдгээрийн 5,9 хувийг адуу эзэлдэг байна. Морьтны наадам нь МУ-ын аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байгаа жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилго бүхий 30 арга хэмжээний нэг юм. Ирэх 2020 он гэхэд нэг сая жуулчдыг татаж, үүгээрээ нэг тэрбум долларын ашиг олох зорилгыг МУ өмнөө тавиад байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 217 мянга орчим жуулчид МУ-д ирсэн гэсэн тоо баримт байгаа юм. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн жилүүдийн дунджаас даруй 14,8 хувиар илүү байна.

Галзуу өвчнөөс сэргийлье

2019-10-28 10:33:48 Нийтлэгдсэн: Нийгэм
Галзуу өвчнөөс сэргийлье

Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм. Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг. 2019 оны 10-р сарын 24-ний өдрийн байдлаар 15 аймгийн 22 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 114 тохиолдол ЗӨСҮТ-д мэдээлэгдэж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан байна. Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн тохиолдлуудыг эх уурхайгаар нь авч үзвэл ихэнх нь эзэнтэй нохойд уруулсан байна. Жишээлбэл: Эзэнтэй нохойд (39.4%), чононд (18.3%), эзэнгүй нохойд (14.4%), үнэгэнд (8.7%), үхэрт (7.7%), мануулд (2.9%), мууранд (1.9%), тэмээнд (1.0%) уруулж, ноцуулсан байна. Иймд иргэн та бүхэн сонор сэрэмжтэй байж галзуугийн сэжигтэй нохой, муур болон зэрлэг амьтанд уруулах, хазуулах, шүлсдүүлэхээс болгоомжилно уу.

Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай

Малчид, ард иргэдийн анхааралд:Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул хальтиргаа, гулгаа үүсэж, зам, даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.

Үр тарианы хураалт 83.5 хувь байна

10 дугаар сарын 25-ны байдлаар 82.4мянган га-г ангилан хадаж нийтдээ292.5мянган га-гаас361.7 мянган тонн үр тариа, үүнээс 349.6мянган тонн улаанбуудай,14.7 мянган га-гаас189.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 83.5хувь, хүнсний ногооны хураалт 94.7 хувь, төмсний хураалт 98.3 хувийн явцтай байна. 2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан. (Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.) УРГАЦ ХУРААЛТЫНМЭДЭЭ Д/Д Таримлын төрөл Хураах талбай(га) Хураасан талбай(га) Хувь Нэгжийн ургац(цн) Нийт ургац (тн) 1 Үр тариа 350307 292416 83.5 12.4 361759 2 Төмс 14856 14744 98.3 128.4 189356 3 Хүнсний ногоо 8042 7891 94.7 114.8 90572 4 Тэжээл 45567 37085 77.8 23.5 87241 5 Тосны ургамал 78213 51832 65.9 4.7 24478 2019 оны 10 дугаар сарын26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.