Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь 4 иргэн амь насаа алдсан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комис дөнгөж сая хуралдлаа. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтайхолбогдуулан Таван толгой түлш ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсож, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө. Тэрбээр Сайжруулсан түлшхэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна
2019-10-07 08:47:40 Нийтлэгдсэн: НийгэмГачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүлсэн. Шинээр баригдаж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөддугуйн болон явган хүний замтайгаар хийгдэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Баянзүрхийн шинэ гүүрийн ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Энэ гүүр нь 281 м урттай, 21 м өргөнтэй, хоёр талдаа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөний дагуу ажил хийгдэж байна. Маргаашнаас асфальтан хучилт эхэлнэ гэсэн мэдээллийг өгөв. Хотын Захирагчийн зүгээс гүүрийн ажлыг төлөвлөсөн хугацаанд чанар стандартын дагуу аюулгүй байдлыг бүрэн хангасан хийж гүйцэтгэхийг анхааруулж, холбогдох албан тушаалтнуудыг энэ талд анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм. Баянзүрхийн гүүрийг Монголданх удаагаа дам нуруу нь үргэлжилсэн цутгалттай, төмөрбетон хийцээр барьж байгаа аж.Шинэ гүүрийн хөдөлгөөнийг Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын нээлттэй зэрэгцэн нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү гүүрийг ашиглалтад оруулснаарУлаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрахөндөр ач холбогдолтой юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62-р тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн А/433-А/820 дугаар хамтарсан Тушаал, Захирамжаар Агаарын чанар сайжруулах бүсэд мөрдөгдөх журам батлагдсан. Иймд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 2,5,8,9,10,11,12,13,14,15,17,19,21,22,23,24,27,28 дугаар хороодод Сайжруулсан түлшний Дундын агуулах болон Борлуулалтын цэгт ажиллах ачигч, савлагчийн нээлттэй ажлын байранд та бүхнийг урьж байна. Сонирхсон иргэд та бүхэн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн 51-267020 болон 99997221 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэх боломжтой. Нэг шуудай сайжруулсан түлш АЧИЖ, БУУЛГАХ хөлс-80 төгрөг Нэг шуудай сайжруулсан түлш САВЛАХ хөлс-300 төгрөг
Home plaza орчмын хөдөлгөөнд хэрхэн зохицуулагдах талаар мэдээлэе. Олимпийн гудамж талаас буюу шинэ гүүрнээс ирэх хөдөлгөөн Home plaza-гийн зүүн талаар чигээрээ явж шууд Е-мартын гэрлэн дохиотой уулзварт хүрэх бол Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэл рүү явах хөдөлгөөн Home plaza-гийн хойд талд баруун гар тийш эргэж зорчдог хэвээрээ байх аж. Home plaza-гийн зүүн хойд талын зорчих хөдөлгөөнийг огтлолцолгүй болгох үүднээс Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хороолол талаас ирэх хөдөлгөөн зөвхөн баруун гар тийш эргэж, хотын төв рүү чиглэн, шинэ гүүрээр, Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэлд зорчихдоо гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийхээр зохион байгуулжээ. Харин Махатма Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөн Home plaza-гийн урд шинээр хийгдэх гэрлэн дохиотой уулзвараар нэвтэрч зорчих юм байна. Мөн зурагт тод ногооноор тэмдэглэсэнчлэн явган зорчигчдод зориулсан гүүрэн гармыг шинэ гүүрэн зам дагуу хийж байгаа талаарЗамын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ
2019-10-04 09:24:30 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлчүүдийн хувьд гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулах ажлыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол гаргаж, энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй, хэрэглэхгүй байхаар тогтсон. Тогтоолтой холбогдуулан түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, түүнийг сайжруулсан түлшээр орлуулан хэрэглэхээр болсон. Энэ дагуу Таван толгой түлш ХХК сайжруулсан түлш үйлдвэрлэн, гэр хорооллын иргэдэд түгээж байгаа хэдий ч хүйтний улирал эхлэхтэй холбогдуулан тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын ажилд учирсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрөгч даваа гарагт хуралдсан Нийслэлийн онцгой комиссын хурлаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах захирамж гаргасан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих ажлын төлөвлөгөөг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд Хангарди ордонд хэлэлцэн баталлаа. Есөн заалт бүхий тус төлөвлөгөөг энэ сарын 05-ны өдрөөс эхлэн нийслэлийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд, төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл хуралдаанд хүрэлцэн ирж, нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангах ажлыг өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулав. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй