Ирэх 2020 онд ашиглалтад орох Мөсөн өргөө спортын ордны барилгын ажлын явцтай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан өчигдөр танилцлаа. Мөсөн өргөө спортын ордон нь дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор байх юм. Уг ордон нь 2600 хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын тэмцээн уралдаан явагдах аж. Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой болно гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийн удирдлагууд Ерөнхийлөгч болон бусад албаныханд танилцуулсан юм. Барилга угсралтын ажил 2020 оны долдугаар сард дуусах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн хүүхдүүд олон улсын хүүхдийн спортын их наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэдгээ гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл ярьж байлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Яармагт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцална
2019-05-27 08:19:33 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн 4-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Яармаг хорооллын ерөнхий төлөвлөгөөтэй газар дээр нь очиж танилцлаа. Яармагийн ерөнхий төлөвлөгөө нь НИТХ-ын 2015 оны 198 дугаар тогтоолоор нийтдээ 4400 га газрыг хамран 54.450 өрхийн 237.344 хүн амтайгаар хотын хоёр дахь төв байхаар батлагдсан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн бүс нутагт барилга байгууламж, бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм. Энд 200 орчим иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж байна. Зарим нь барилга байгууламж барих зөвшөөрлөө авч бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч ерөнхий төлөвлөгөөний төлөвлөгдсөн зам инженерийн шугам сүлжээний траст хэтрүүлэн барилга байгууламжаа барьсан зөрчил гаргаад байна хэмээн нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга хотын Захирагчид танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Яармаг хорооллыг баталсан ерөнхий төлөвлөлтийн дагуу хийх, зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг нарийн гаргаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь газрын зөвшөөрөл, гэрээг цуцлах хэрэгтэй гээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж, Яармагийн бүсэд байгаа аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нарийн гаргаж, хэн нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, хэд нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад гэдэг судалгааг гарган нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар танилцуулах-ыг Ерөнхий архитекторт үүрэг болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Мал аж ахуйн салбар дахь жендэрийн дүн шинжилгээ” сургалт болов
2019-05-24 09:19:37 Нийтлэгдсэн: НийгэмХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг (2018-2025)баталсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ынХХААБ-тай хамтран Мал аж ахуйн салбар дахь жендэрийн дүн шинжилгээ сургалтыг2019 оны 05 дугаар сарын 20, 21,22-ны өдөрамжилттай зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүний нөөцийн болон мал аж ахуйн мэргэжилтэн, харьяа байгууллагын албан хаагчид, НҮБ-н ХХААБ-ын мэргэжилтнүүд оролцов. Тус сургалтыгмал аж ахуйн салбар дахьжендэрийнасуудлыг салбарын бодлого болон, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тусгахчадавхыголгож, эдийн засагт хэрхэн нөлөөлөх ойлголтыг мэргэжилтнүүдэд өгөхөдоршиж байна. Энэ сургалтыг НҮБ-ынХХААБ-ынИталийн Ром, Ази, номхон далайн бүсийнжендэрийнмэргэжилтнүүд зохион байгуулав.МөнХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,Жендэрийнүндэсний хороо, Байгаль, зэрлэгамьтдыгхамгаалах нийгэмлэгээс Монгол дахьжендэрийнасуудлын талаарх мэдээллийг өгч, илтгэл тавьсанюм.
"Орон сууц" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 150 мянган айлын орон сууц барина
2019-05-24 09:13:11 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаасОрон сууцүндэсний хөтөлбөрийнтөслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлэх, хаяа, дагуул, хот, тосгодыг хөгжүүлэх замаар хот, суурин газрын хэт төвлөрлийг сааруулах, орон сууцны хотхон хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хамтаар барьж байгуулах, гэр хороолол болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин төлөвлөж барилгажуулах, гэр хорооллын айл, өрхүүдийг инженерийн хангамжид холбох, ногоон сууцны нийлүүлэлтийг дэмжих, инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрийн барилга байгууламжийг шинэчлэх, өргөтгөх, шинээр барих, байгалийн нөөцийн хэмнэлттэй, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх зэрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах, түрээсийн болон халамжийн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна. Хөтөлбөр албажиж, олны хүртээл болсны дараа уг төсөлд холбогдох байгууллагуудаас дахин санал авч, хянан нэгтгэж, энэ оны хоёрдугаар улиралд багтаан Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг боловсруулах хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас ирэх таван жилийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийгээд байна. Уг судалгаагаар нийслэлд амьдарч байгаа нийт өрхийн 174,491 өрх нь нийтийн зориулалттай орон сууцанд, 3664 өрх нь амины орон сууцанд, 107,878 өрх нь гэр хорооллын байшинд, 101,136 өрх нь монгол гэрт амьдарч, 284 өрх нь өөрийн орон гэргүй байна. Орон нутагт 194 мянга гаруй өрх нь аймгуудын төвд амьдарч байгаагаас 58,8 мянган өрх нь нийтийн болон амины орон сууцанд, 135 мянга гаруй өрх нь монгол гэр, гэр хорооллын байшинд амьдарч байна. Ирэх таван жилд нийслэлийн 216 мянга гаруй өрх, орон нутгийн 121.9 мянган өрх орон сууц худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд нийслэлд 16,3 хувь буюу 35,497 өрх, аймгуудад 9,6 хувь буюу 11738 өрх худалдан авах чадвараар баталгаажсан судалгаа гарчээ.Гэр хороололд амьдардаг нийслэлийн 73336 өрх, орон нутгийн 37266 өрх байшингаа инженерийн хангамжид холбуулах, нийслэлд 44747 өрх, орон нутагт 32048 өрх орон сууц түрээслэн амьдрах хэрэгцээтэй байна. Улсын хэмжээнд 192,475 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127,585 нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байна. Эдгээрийн 62,666 нь боловсролын салбарын, 20,401 нь эрүүл мэндийн салбарын ажиллагсад байна. Орон сууц худалдан авах хэрэгцээтэй 56467 төрийн албан хаагч байгаагийн 15360 нь худалдан авах чадвараар баталгаажсан эрэлттэй гарсан аж. Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоогоор 2023 онд манай улсын суурин хүн амын тоо 3,463,576, өрхийн тоо 962,104-д хүрэх төлөвтэй байна. Өрхүүдийн 70,0 хувь нь төв, суурин газарт амьдардаг манай орны одоогийн нөхцөл байдал хадгалагдана гэж үзвэл, төв, суурин газарт 673,473 өрх амьдрахаар, эдгээрийн дийлэнх олонх буюу 66,6 хувь нь инженерийн хангамж бүхий орон сууцанд амьдарна гэж үзвэл, инженерийн бүрэн хангамжтай орон сууцны тоог дор хаяж 150,000-аар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Орон сууц үндэсний хөтөлбөрт: Инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг сайжруулах, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн хүрээнд инженерийн хангамжид холбогдох амины орон сууц-10,000 Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хүрээнд баригдах нийтийн зориулалттай орон сууц-45,000 Иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр баригдах орон сууц -57,000 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд баригдах нийтийн зориулалттай орон сууц-3000 Дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд баригдах нийтийн зориулалттай болон амины орон сууц-16,512 Түрээсийн орон сууц-18,488 Нийт 150 мянган айлын орон сууц барихаар төлөвлөжээ.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, Засгийн газрын үнэт цаас, концессын гэрээ, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Нийслэлийн цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ
2019-05-24 09:09:54 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-ийн дарга Р.Дагва Нийслэлийн цагдаагийн газарт ажиллалаа. Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газраас олон ажил хэрэгжүүлжээ. Засгийн газраас хэсгийн нэг байцаагч 4000 хүнд үйлчлэх ёстой гэсэн тогтоол гаргасан ч өнөөдөр нэг байцаагч үүнээс хоёр, гурав дахин олон хүнтэй хороонд ажиллаж буй. НГХУСАЗЗ-өөс дэмжлэг үзүүлж, олон нийтийн цагдааг хороодод ажиллууснаар хэв журмыг тогтооход тодорхой эерэг үр дүн гарч байгаа аж. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрынхан дотооддоо зохион байгуулалт хийж, олон нийтийн цагдааг мэргэшүүлэх, албан ажиллуулах зэрэг арга хэмжээ авч байгаа нь санаачлан хэрэгжүүлж буй ажлуудынх нь нэг юм. Нийслэл цагдаагийн газарт жилд 450 000 орчим дуудлага ирдэг байна. Тэгвэл үүний 65-70 хувийг хотын захын гэр хорооллоос ирүүлсэн байдаг аж. Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг эл эрсдэлт бүсэд ажиллуулж, дуудлага бүрт хүрч ажиллахыг хичээдэг ч техник хэрэгсэл тааруугаас бэрхшээл гардаг гэдгийг Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж хэлсэн юм. Энэ жил НГХУСАЗЗ-өөс нийслэлийн цагдаагийн газарт нэг тэрбум төгрөгөөр автомашины парк шинэчлэл хийх юм. Гэвч тус газрын техниз хэрэгсэл муудсан тул дахин 20 гаруй машины хэрэгцээ байгаа аж. Тиймээс албан хаагчдын зүгээс дараа жилүүдэд тээврийн хэрэгслийн парк шинэчлэлд дэмжлэг үзүүлж өгөхийг уулзалтын үеэр хүссэн юм. Мөн баар, цэнгээний газруудын ажлын хуваарьт өөрчлөлт оруулж, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах хэрэгтэй байгааг ч хэлсэн. Учир нь сүүлийн жилүүдэд согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөж буй аж. Тодруулбал, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэн жилд 1000 гаруй амиа алдаж, 17 000 гаруй хүн баривчлагдаж, 9000 гаруй ял шийтгүүлдэг гэнэ. Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва тус газрын техник, хэрэгслийг үе шаттай шинэчлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэхээс гадна төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулахад анхаарч ажиллахаа уулзалтын үеэр хэлсэн юм. Уулзалтын үеэр хөндсөн өөр нэг асуудал нь цагдаагийн хэлтсийн таван байрны дулаан хангамж байв. Өнөөдрийн байдлаар таван хэлтэс нүүрс түлж, нам даралтын зуухаар халаалтаа шийдэж байгаа гэнэ. Засгийн газрын 62 дугаар тогтоолыг энэ сарын 15-наас хэрэгжүүлсэн тул цагдаагийн хэлтсийн байрнуудын дулааны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарсан байна. Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл өгч, тус асуудлыг шийдүүлнэ гэв. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй