Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авах зарим арга хэмжээний Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол гарсны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 1. ЭКО ТАЙХИ ХХК-ийнгүйцэтгэж буй ажил Лагийн үнэрийг дарж бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажил. Энэ ажил 2018-2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд Эко тайхи ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Өдөр тутам гарч буй 1200 м3 (153 өдрийн турш гарсан 183600 м3) хүртэл хэмжээтэй түүхий лагийн үнэрийг дарах, цаашид бордоо болгох Хур лагийн 10 га талбайн 241164 м3 лагийг бордоо болгох Картын талбайд байгаа 294483 м3 лагийг бордоо болгож картыг суллах ажлуудыг хийж байна. Үүнээс: 2018 онд 23 картын 161360 м3 лагийг суллан үнэргүйжүүлж бордоо болгох ажлыг гүйцэтгэсэн Өдөр тутмын 144000 м3 шингэн лагийг боловсруулж бордоо болгох ажил хийж, нийт 305360 м3 лагийг бордоо болгов. 2019 онд үлдсэн лагийг бордоо болгохоор төлөвлөн ажиллаж буй бөгөөд ажлыгтавдугаар сарын 20-ны өдөр эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд өдөр тутам гарч буй 1200 м3 (33 өдрийн турш гарсан 39600 м3) хүртэл хэмжээтэй түүхий лагийн үнэрийг дарах, цаашид бордоо болгох, Хур лагийн 10 га талбайн 241164 м3 лагийг бордоо болгох,(VII/15-IX/01),картын талбайд байгаа 150483 м3 лагийг бордоо болгож картыг суллах (V/20-VI/29) ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна. Нийт 719247 м3 лагийн үнэрийг дарж боловсруулна. Мөн Япон улс болон Гацуурт ХХК-ийнХөдөө аж ахуйн нэгдсэн лабораториор лаг болон боловсруулан гаргасан бордоог баталгаажуулж шинжилгээ хийлгэнэрүүл аюулгүй байдал, бордоонд тавих шаардлагыг хангасан болох дүгнэлт гарчээ. 2. ХОВД ТУЛ ХХК-ийнгүйцэтгэж буй ажил Цэвэрлэх байгууламжийн лагийн талбай дах лагийн үнэр дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажлыг Ховд тулХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.ОХУ-д үйлдвэрлэсэн биологийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтний аргачлалаар 13220 м2 лагийг компостын аргаар хар шороон хөрс гарган авах ажлыг хэрэгжүүлж ажлын явц 90 орчим хувьтай явагдаж байгаа юм. Дээрх бордоо болон хар шороон хөрсийг дараах маягаар ашиглах боломж байна. Үүнд: Уул уурхайн нөхөн сэргээлт Хөрсний доройтлыг арилгах Хотын ногоон байгууламжид ашиглах Гэр хорооллын хөрсний бохирдлыг арилгах Нүхэн жорлонг цэвэрлэх, үнэргүйжүүлэх, ариутгах Хар шороон хөрсийг орлуулах Цахилгаан станцуудын үнсэн санг хучих Сүүлийн 30 жилийн хугацаанд Нийслэлийн ногоон байгууламжийг өргөжүүлэх, арчлан тордох зэрэг ажилд хар шороон хөрсийг хотын ойр орчмоос ухан зөөвөрлөн хэрэглэж байна. Зөвхөн Улаанбаатар хотын харьяа хот тохижилтын асуудал хариуцсан газрууд жилдээ 15000-20000 м3 хар шороог хэрэглэж байна.Хотын ногоон бүсээс хар шороон хөрс олборлох нөөцгүй болж байгааг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд анхааруулсаар иржээ.Иймд дээрх хэрэгцээг лагаас гарган авсан бордоо, хар шороон хөрсөөр орлуулан хангах нөөц боломж бүрдэж байна. Одоогийн байдлаар 26000 м3хар шороон хөрс, 305360 м3 бордоо бэлэн болоод байна. Өндөр температурт халаан халдваргүйжүүлэх ажил, хөндлөнгийн хяналтын шинжилгээнүүдийг захиалагчийн зүгээс хийлгэхээр бэлтгэж байна. Мөн МХЕГ-ын лабораториор эмгэг төрөгчийн шинжилгээг хийлгэж хамтран ажиллаж байгаа юм. 3.АЙ ВАЙ И ЗЭТ ГРУПП ХХК-ийнгүйцэтгэж буй ажил Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авах зарим арга хэмжээний хүрээндлаг усгүйжүүлэх байгууламжийг барих ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү байгууламж нь хоногт 1000 м3 идэвхит лаг, 1500 м3 түүхий лагийг усгүйжүүлэх хүчин чадалтай. Тусбайгууламж ашиглалтад орсноор Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг ил задгай лаг хатаадаг байсныг зогсоож, усгүйжүүлэн лагийн хэмжээг 5 дахин бууруулах ба үнэрийг багасгана. Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай явагдаж байгаа аж. Ажлын зураг төслийн дагуу Лаг өтгөрүүлэгч байгууламж, центрфугийн байгууламж, насос станцын суурийн бетон, төмөр арагт бүтээц, Суурийн ажил, Металл хийц, хучилтын ажил, дотор ариутгах татуургын систем, халаалтын систем, агаар сэлгэлт, хүчит төхөөрөмж дотор гэрэлтүүлгийн ажил, холбоо дохиолол автоматик, техник тоног төхөөрөмжийн шугам хоолойн ажил, илүүдэл усны буцах шугамын ажил, техникийн усны шугамын ажил, насостой гүний худгийн ажил бүрэн дуусаад байна. Тоног төхөөрөмжийг тусгай захиалгын дагуу үйлдвэрлэн,суурилуулж дуусаж тохируулгын ажил хийгдэж байна. Уг байгууламжийг 2019 оны долоодугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааг цахимаар үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлэх оролцогч талуудын уулзалт боллоо

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон билээ. Энэ удаад жолооч та бүхэнд Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим систем, аппликэйшнаар харуулах үйлчилгээг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Тус үйлчилгээг 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн ашиглалтад оруулахыг нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат үүрэг болголоо. Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигчдын холбоо, ачигч компаниуд зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байнагэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-дулаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ. Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимсжимсгэнийнтариалалтыг490гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ. Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианыүрлүүр2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооныүрлүүр570 ажиллах бөгөөдтариалалтын ажлыг 14-21хоногт багтаан гүйцэтгэх боломжтой. 05 дугаар сарын 28-ний байдлаар улсын хэмжээгээр 259,6 мянган га-д үр тариа, үүнээс 250,8 мянган га-дулаанбуудай, 9648 га-д төмс, 2773 га-д хүнсний ногоо, 6246 га-д тэжээлийн, 13824 га-д тосны ургамал, нийтдээ 292,1 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай, төмс 69,8 хувь, хүнсний ногоо 30,3 хувьтай явагдаж байна. Хаврын тариалалтад зориулан242аж ахуйн нэгж, иргэнд 10.3мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 383 аж ахуйн нэгж, иргэнд 1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна. Ус цаг уур,орчнышинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ 7 хоногийнэхэн болон сүүлээрсэрүүснэ.5 дугаар сарын28, 6 дугаар сарын 1-нднутгийн хойд хэсгээр, 29, 2-ндзарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.Салхи 28, 1-ндзарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.Хугацааны эхэн болон сүүлээрсэрүүсчДархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,Тэрэлжголын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.Хугацааны дунд үеэр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

С.Амарсайхан: Яг энэ байршилд барилга байшин барихгүй

Хан-Уул дүүргийннэгдүгээр хорооны120 мянгатын 15, 16 дугаар байрны орчмын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 мкв газрыг Номин холдинг ХХК-д олгосон нь 2004 оноос хойш иргэд, оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хотын Захирагч С.Амарсайханд албан бичиг хүргүүлж, тухайн газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламжаар нь үлдээхийг хүссэн байна. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус газарт очиж, нөхцөл байдалтай танилцлаа. Хотын захирагчийг очиход 15, 16 дугаар байрны иргэд, оршин суугчид байрныхаа гадаа суулт зарласан байдалтай хэд хонож байгаагаа хэлээд Олон жилийн турш нийтийн эзэмшлийн ногоон байгууламжаа авч үлдэхийн тулд өдөр шөнөгүй өөрсдийн хэмжээнд тэмцэж байна. Хувийн хэвшлийн монополь болсон компаниуд тодруулбал Номин холдинг ХХК бидний тайван амьдрах нөхцөл боломжийг алдагдуулж байна. Бид нар үүнийг яаж ч байсан хүлээн зөвшөөрөхгүй, хуучин хэвээр нь ногоон байгууламжаар нь авч үлдэхийн тулд эцсээ хүртэл тэмцэнэ гээд хотын Захирагчаас энэ асуудалд гарц, шийдэл гаргаж өгөхийг хүссэн юм. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Анхнаасаа энэ газрын барилга байшин барь гэж газар олгодог асуудал нь буруу байна. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсч, үл ойлголцох асуудал гарсан. Энэ асуудлыг бид хууль дүрмийн дагуу аль аль талыг харгалзан шийдвэрлэнэ. Гэхдээ яг энэ байршилд бол барилга байшин барих асуудал байхгүй. Хэрвээ барилга байшин барихаар болвол иргэд, оршин суугчдынхаа саналыг аваад аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор ерөнхий төлөвлөлтийн дагуу хууль дүрмийн дагуу цогцоор нь асуудлыг шийднэ. Тийм учраас та бүхэн энэ асуудалд санаа зоволтгүй тайван байж болно. Бид энэ асуудалд байнга анхаарал тавьж ажиллана. Харин хорооны иргэд та бүхэн энэ орчноо илүү ногоон байгууламж болгоход бүгд гар бие оролцоорой хэмээв. Хотын Захирагч С.Амарсайхан тус хорооны иргэд болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай хамт тэр орчмын нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр тэрбээр Хоггүй цэвэр цэмцгэр орчинд амьдрах, хотын соёл гэдэг та бүхний хандлага, үйлдэл, оролцооноос л шалтгаална гэж иргэдэд хэлсэн юм. Мөн тэрбээр тус хорооны Засаг даргад тухайн бүсэд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээр орчин тойрныхоо цэвэрлэгээг хийлгэх, байрны гаднах тоглоомын талбай болон бусад зам талбайд ногоон байгууламж тарихыг үүрэг болгосон юм. Хан-Уул дүүргийннэгдүгээр хорооны120 мянгатын 15, 16 дугаар байрны оршин суугчид хотын Захирагчид өөрсдийг хүсэлтээ энэ үеэр уламжилсан. Тэд өөрсдөө санал санаачилга гарган, яг энэ маргаан үүсгээд байгаа газарт орчин үеийн шийдэлтэй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зураг төсөл, төсөв, төлөвлөгөөг гаргаж, нийслэл, дүүрэг рүү албан ёсоор хандан тусламж дэмжлэг хүсэн хамтарч ажиллах саналтай байгаагаа гэдгээ хэлсэн юм. Иргэдийн энэхүү санал санаачилгыг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ хотын Захирагч илэрхийллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Халхын голын ялалтын 80 жилийн ойд бэлтгэх хорооны хурал боллоо

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал /2019.05.27/ боллоо. Ойн хүрээнд А.А.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын бүрэлдэхүүнийг Монгол Улсад урьж тоглуулах гэж буй талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Мөн ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн үзүүлэх тоглолтын багийг Монгол Улсад урьж үзүүлбэр үзүүлэх гэж буй талаар мэдээлэв. Халхын голын байлдааны ялалтын түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж, тохиролцсон. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байгаа бөгөөд бүтээн байгуулалт 45 хувьтай. Ойн үеэр жишиг сумын нээлтийг хийх юм байна. Халхын голын байлдааны ялалт бол Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг. Энэхүү ялалтын ач холбогдлыг залуу, хойч үеийнхэнд сурталчлан таниулах нь чухал гэж Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Тус хороо нь зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дөрвөн дэд ажлын хэсгүүдтэй бөгөөд ирэх зургадугаар сарын эхээр болох ээлжит хурлаараа эдгээр ажлын хэсгээс хийж буй ажлын талаар мэдээлэл сонсохоор боллоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.