Санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх ээлжит сургалт болов

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран Архангай аймагт тавдугаар сарын 6-9-ний өдөр, Өвөрхангай аймагт тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх ээлжит сургалтыг зохион байгууллаа. Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, өдөр тутмын амьдралд тохиолдох санхүү, мөнгөний асуудлыг зөв шийдвэрлэж чаддаг болоход нь системтэй туслах багш нарын бүрэлдэхүүнийг бэлтгэж, чадваржуулах зорилгоор зохион байгуулсан сургалтад Архангай аймагт 31, Өвөрхангай аймагт 26 багш хамрагдсаны дотор Насан туршийн боловсролын үндэсний төвийн багш нар, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгч, аймгуудын Боловсролын газрын мэргэжилтэн, МСҮТ-ийн багш, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтан зэрэг нийт 57 хүн хамрагдаж санхүүгийн зах зээлийг иргэдэд хүртээмжтэй болгох, хэрэглэгчдийн санхүүгийн шийдвэр гаргах чадавхыг дэмжих, тэдэнд санхүүгийн боловсрол эзэмшүүлэх сургагч багш боллоо. Энэ үеэр сургалтын багийн гишүүд Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр-ийг таниулах болон иргэдийн санхүүгийн мэдлэгт зориулсан мэдээлэл, ярилцлагыг орон нутгийн телевизүүдэд өгсөн. Мөн Архангай аймагт 100 гаруй иргэдтэй уулзалт зохион байгуулж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны талаар танилцуулга хийж, банк болон банкнаас бусад санхүүгийн салбарын талаар мэдээлэл өглөө. Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд үнэт цаасны зах зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өглөөгэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Сүхбаатарын талбайд номын баяр эхэллээ

Ном зохиогч,хэвлэн нийтлэгч, номын санч, ном уншигч, номын хорхойтонбүхний хүсэн хүлээдэг номын баяр, хямдралтай худалддаа өнөөдөр /2019.05.23/ Сүхбаатарын талбайд эхэллээ. Өнгөрсөн2018 онд Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө... уриан дор 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байсан. Үндэсний хэмжээний номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цугланномоо солилцож, ном хаялцаж, номоо уншигч залуучуудад таниулдаг сайхан уламжлал тогтжээ. Номын баяраар та номын дэлгүүр, хэвлэлийн газруудын номыг хямдралтай үнээр худалдаж авах боломжтойгоос гадна хуучин номынхудалдаагаар ч дайраад гараарай.Энэ хаврын номын баяр, хямдралтай худалдаа тавдугаар сарын 23, 24, 25-ны гурван өдөр үргэлжлэх юм.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/41 дүгээр тушаалын дагуу ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнШивээ-Овоо ХК-ийг түшиглэн байгуулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна. Бэлэн байдлын үзлэгт Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны мэргэжлийн ангийн 43 томилгоот бүрэлдэхүүн, 90 гаруй ажилтан, 10 гаруй техник, хэрэгсэлтэйгээр оролцлоо. Үзлэгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж байна. Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэн, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилланагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөрбуюу 2019 оны тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱11:00-18:00 цагт:19, 22, 24-р хороо Жаргалантын 2, 4, 5, Газарчины 3-6, Овоотын 5, 9, Дэнжийн 1-3, Цайзын 4/А, 5/А, 6, 7, 8, 10-19-р гудамжууд, Иргэн Анхтуяа, Жунсон констракшн, Хаг нуур, Их Могул, Таван өлзий, Газарчин-2, Бодь буян ХХК-ууд, болон эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱11:00-16:00 цагт:7, 8-р хороо 11-р хороолол 3А, 4, 5, 5/А, 6, 11, 21, Эрхүүгийн гудамжны 2, 6-р байрууд, Хэл иргэншлийн ДС, Монгол шуудан ХК-ийн 20-р салбар болон эдгээрийн ойр орчмоор ⏱11:00-17:00 цагт:10, 11-р хороо Иргэн Эрдэнэбаяр, Наранцэцэг, Хандаа, Жаргалсайхан, Өгөөмөр адимон, Мандалын түрүү, Сутай тэргүүн, Ихэр сутай, Их Модун, Баярсконстракшн, Нэмэх түвшин, Цээб, Бэрэн констракшн, Ариун-Очир, Баясах констракшн, Монхорус трейд ХХК-ууд, Ахмадын хотхон-1 ОНӨААТҮГ, Атлас СӨХ, Монгол ном худалдааны төв, Петростар ШТС, Цагдаагийн 4-р хэсэг болон эдгээрийн ойр орчмоор ⏱11:00-18:00 цагт:11, 13-р хороо, Хангайн 2-40, Рашааны 2-24, Зүүн Сэлбийн 1-10-р гудамжууд, Алтжин, Сод Монгол ШТС-ууд, Номин супермаркет, Сансар худалдааны төв, Говь түшээ, Царам трейд ХХК-ууд, Ус өргөх насос, ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱10:30-18:00 цагт:10-р хороо Монгол Вояаж, Эрхэт сүлд, Сандей, Морин нуур, Ди Си Би, Рэс, Хийт констракшн, АУМ алт, Боржин зам, Бат бөх ремикон, Арамдаүн Мүёг ХХК-ууд, Тахианы ферм, Иргэн Мөнх-Очир, МТ ШТС-129, 153, Жаргалант-Эко хотхон болон эдгээрийн ойр орчмоор, БАЯНГОЛ ДҮҮРЭГ ⏱11:00-18:00 цагт:20-р хороо Петровис ШТС, Эрин интернэшнл, ИЭК ХХК-ууд СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ⏱11:00-18:00 цагт:1, 2-р хороо Толгойтын 16-20, 25-28, 45-108, Орбитын 30-89, 112-128-р гудамжууд, 107-р сургууль, 111-р цэцэрлэг, Ану сервис, 9, 10-р хороо Баруун Баян-Уулын 7-10, зүүн Баян-Уулын 21, 24, 27, 28, 29, 30, Зүүнсалааны 21, 27-р гудамжууд, Өнөр цэцэрлэг, Гандантэгчилэн хийд, Оргил рашаан сувилал, Лантуун дохио ТББ, Мобиком, 12, 13-р хороо 1-р хороолол, ЦТП-1, 106, 112-р цэцэрлэгүүд, 80-р сургууль, 6, 8, 9, 10-р байр, 64 айлын орон сууц, 2-7, 19, 20-р байрууд ⏱12:00-17:00 цагт:21-р хороо 52-ын даваа орчмоор, НАЛАЙХ ДҮҮРЭГ ⏱10.00-13.00 цагт:1-р хороо Ойн бирж ШТС, Ронтэнь төмрийн үйлдвэр ⏱14.00-17.00 цагт:4-р хороо УСУГ, Бохирын насос БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ⏱10.00-13.00 цагт:11.00-17.00 ЗДТГ, Цагдаа, Спорт заал ТӨВ АЙМАГ ⏱10.00-18.00 цагт:Баянчандмань сум 3-р хороо Худаг, Шувууны аж ахуй, Хар ямаа, Өргөн булаг, Цаст, Цээнэ амралт, Гардан тулааны холбоо, ТВ-5-ын дэд өртөөнүүд орчмоор. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Цахим үйлчилгээ:http://my.tog.mn Мэдээлэл, лавлагаа авах утас:70047004

Төрийн үйлчилгээ операторын горимд шилжинэ

Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал нараар ахлуулсан ажлын хэсгийн 2-р хурал 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт боллоо. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5-20, 5-21, 5-22 дахь зорилтын хүрээнд хэрэгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn порталыг танилцууллаа. Тус порталаар нийслэлийн 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрээр хүлээн авч, үзүүлж байгаагаас гадна өргөдөл гомдол хүлээн авах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой бөгөөд Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН систем, Үндэсний цахим төлбөрийн систем, Татварын удирдлагын нэгдсэн систем зэрэг төрийн байгууллагуудын системүүдтэй холбогдон ажилладаг нийслэлийн суурь платформоор 10584 иргэн үйлчилгээ авсан байна. Монгол Улсын Засгийн газрын Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэхэд шаардлагатай хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар тус ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэлээ. Ингэснээр Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхэх байдал бүрэн арилах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.