Иргэд “Автомашингүй өдөр”-ийг сард нэг удаа зохион байгуулдаг болгох саналаа хотын Захирагчид уламжлав
2019-05-20 08:53:14 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Автомашингүй өдөр-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Энэ үеэр иргэд Автомашингүй өдөр-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байх саналаа хотын Захирагчид уламжилж байв. Автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарчууд нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. Энэ өдөр гудамжаар явж иргэдийнхээ санал бодлыг сонсож уулзлаа. Цаашид Автомашингүй өдөр-ийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд, шийдвэрлэх болно хэмээн хотын Захирагч хэллээ. Нийслэлийн Засаг дарга юуны түрүүнд Сэлбэ голын эрэг дагуу алхаж, тэр хавийн сул шороон хөрс бүхий газрыг ямар төлөвлөлтийн шийдэлтэйгээр тохижуулах нь зүйтэй гэдэг зураг төслийг даруй гаргаж, танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Мөн замын хөдөлгөөн тусгаарлах зориулалтаар автозамын голд байрлуулсан хуванцар хашлагууд хагарч бутран, хотын гудамж талбайг өнгө үзэмжгүй харагдуулах болсон тул бүгдийг нь буулгахыг даалгасан. Түүнчлэн Чойжин ламын сүм музейн орчмыг иж бүрэн тохижуулах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран, шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хэлсэн юм. Мөн Жамьянгүний гудамжинд Монгол глобал компанийн барьж байгаа барилгын хашаа нь явган хүний зам руу түрж орсон тул хашааг хойш нь татаж, стандартад нийцүүлэх, явган хүний болон дугуйн замыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд, орон сууцны хорооллууд дундах явган хүний зорчих нөхцөлийг хаасан хайс, хашлага, хашааг буулгахыг анхаарууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулна”
2019-05-20 08:49:35 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу дугуйн зам, амарч тухлах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажлыг яаралтай эхлүүлэхийн тулд нэн түрүүнд цахилгааны асуудлыг шийдэх техникийн нөхцөлөө даруй авахыг даалгав. Гэрэлтүүлгээс гадна камер суурилуулахаас эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эдэлгээ удаан, чанартай байх зэргийг бодолцон, нарны панел ашиглахаас илүүтэй төвийн шугамд холбох нь дээр гэдэг дээр мэргэжилтнүүдтэй хэлэлцэж тохирсон юм. Бүтээн байгуулалт хийхдээ хот төлөвлөлтийн шийдлээ бодолцож, өнгө үзэмж, дизайн талаас нь анхаараарай. Яг адилхан төсөв хөрөнгөөр, адилхан материалаар хийх ч гэсэн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх өвөрмөц загвартай байх ёстой шүү. Нэг сүүдрэвч хийхдээ ч өнгө үзэмж, загварыг нь бодолцоорой. Хаа сайгүй байдаг, улиг болсон загвартай байж болохгүй хэмээн нийслэлийн Засаг дарга анхааруулав. Таван байршилд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулна Нийслэлчүүдэд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төсөл батлагдаад буй. Эхнийх нь ХХЕГ-ын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болоод байгаа бол хоёр дахь нь болох РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгөв. Улаанбаатар хотын есөн дүүрэгт байгуулах хөлбөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр боллоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын 23 га газрыг дахин төлөвлөж, бүтээн байгуулалт өрнүүлнэ Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газарт ногоон байгууламж, дугуйн зам бүхий шинэ бүтээн байгуулалт эхлүүлэх төлөвлөгөө ямар шатандаа яваа талаар албаныхантай ярилцаж, саналаа нэгтгэлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрүүдээр маш олон иргэд, үйлчлүүлэгч очдог тул автомашины зогсоол хүрэлцдэггүй учраас нэмэлт зогсоол байгуулах асуудал хөндөгддөг. Тиймээс баруун хойд талынх нь 23 га газар дээр хийгдэх шинэ бүтээн байгуулалтын зураг төсөлд 300 гаруй автомашины зогсоол, дугуйн зам, ногоон байгууламжтай байхаар тусгажээ. Гэвч өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газрыг Сарангэрэл сан ТББ тохижуулах төлөвлөлтийн даалгавар гаргуулж, ОХУ-аас мод авчирч тарин, ногоон байгууламж байгуулж эхэлсэн байсан тул гомдол гаргасан байна. Нэгэнт ногоон байгууламж, тохижуулалт хийхээр зөвшөөрөл авсан байсан бол тэрхүү зориулалтынх нь дагуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй зохицоод, бүтээн байгуулалтын зураг төслөө уялдуулан хамтатгаж гаргаад, ажлаа даруй эхлэх хэрэгтэй хэмээн хотын Захирагч хэлсэн. Ийнхүү ногоон байгууламжтай холбоотойгоор дэвсгэр зураг шинээр гаргах, авто зам болон машины зогсоолоо өөр газарт шилжүүлэн төлөвлөх, эсэх гээд зураг төсөлд өөрчлөлт хийх гэх мэт шийдлээ ирэх долоо хоногт эцэслээд оруулж ирэхийг Зураг төслийн хүрээлэн, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгалаа. Түүнчлэн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний талаар холбогдох газруудтай хэлэлцэж, Яармагийн шинэ төлөвлөлтөд ямар асуудал тулгамдаж байгааг, бүтээн байгуулалтыг хэрхэн урагшлуулах тухай ярилцав. Хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулах болно. Тиймээс салбарын яамдтай хамтраад шийдэх шаардлагатай асуудлаа яаралтай шийдээд, ажлаа явуулах хэрэгтэй. Яамнаас олгосон газар гээд хотын ерөнхий төлөвлөлттэй уялдахгүй байж таарахгүй. Ирэх долоо хоногт хотын удирдлагууд Яармагт ажиллаж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцана. Хот төлөвлөлтийн бодлогыг зөрчөөд байвал тусгай зөвшөөрөлтэй нь ярина гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Жил бүрийнтавдугаар сарынгурав дахьдолоо хоногийнБямбагарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих Автомашингүй өдөр болгон Улаанбаатармарафон олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Автомашингүй өдөр 2019 оны 05 дугаар сарын 18-ны Бямба гарагт болох бөгөөд энэ өдөр дараах автозамуудын хөдөлгөөнийг 07.00 цагаас 18.00 цагийн хооронд хязгаарлах юм. Тодруулбал: Баруун 4 замаас Зүүн 4 зам буюу Энхтайвны өргөн чөлөө, Өгөөжийн уулзвараас Драмын театр буюу Сөүлийн гудамж, Хуримын ордны урд зам буюу Гэндэнгийн гудамж, Континенталын уулзвараас ЯТТ 103-ын уулзвар хүртэл буюу Элчингийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамжны авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгон иргэдийг унадаг дугуй, скүүтэр, ролик болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлж ажиллана. Мөн энэ өдрөөр Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болоод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 299 цэгт 300 гаруй алба хаагч болон нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэх бөгөөд мөн иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.
“Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр уралдаан зарлалаа
2019-05-17 09:26:14 Нийтлэгдсэн: НийгэмСүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник, технологийн хоцрогдол болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хот, суурин газрын хөрс, ургамал доройтон бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хөрсний доройтол, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах түүнээс үүдэн гарах эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан, Хөрс ба амьдрал гэрэл зургийн уралдааныг 2019 оны 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны хооронд зарлаж байна. Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах шийдэлд хувь нэмрээ оруулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж, Хангарди ордон, 4 давхар 406 тоот, Утас: 11-318003, 11-323780 болонhttp://environment.ub.gov.mnцахим хаягаар авна уу.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй