Бурхан багшийн Их дүйчэн өдрийг "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэнэ
2019-05-17 09:21:28 Нийтлэгдсэн: НийгэмЗуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 18-ны өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс эл өдрийг Ёс суртахуунаа эрхэмлэе уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбай дээр Улаанбаатар марафон, Автомашингүй өдөр үйл ажиллагаатай хамтран зохион байгуулж сүсэгтэн олныг өргөнөөр хамруулна. Бурхан багшийн Их дүйчэн өдөр нь Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ. Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, олон улсад сурталчлах боломжтой юм.
“Нийслэл Инновацийн төвөөрөө дамжуулан энэ онд 5000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, хамтарч ажиллана”
2019-05-17 09:06:21 Нийтлэгдсэн: НийгэмМҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран зохион байгуулж буй Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019 олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Мишээл Экспо төвд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон ОХУ, БНСУ, Непал, Хонконг зэрэг улсын зочид төлөөлөгчид, үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид оролцов. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 140 мянган аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 72.100, үүнээс 78 хувь буюу 56.200 нь жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид байдаг аж. Нээлтийн үеэр хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ Аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөдлөх хүч нь баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд өнөөдрийн энэ үзэсгэлэн нийслэл хотод 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бол манай улсын хувьд хамгийн чухал ажлын байрыг бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгчид юм гэдгийг онцолж хэлсэн юм. Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газарт бизнес эрхэлж байгаа болон бизнесээ дөнгөж эхлүүлж буй өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Бүтээлч үйлдвэрлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Бид инновацийн төвөөрөө дамжуулж энэ онд 5000 гаруй бизнес эрхлэгчдийг дэмжин, бизнесийг нь өргөжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашлаад зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв. Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй аж ахуйн нэгж, нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ-аас гадна ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, Буриад, Тува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй аж ахуйн нэгж, БНСУ-ын хүнс, өргөн хэрэглэний барааны 11 компани, Непалын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, Хонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй байгууллага оролцож байна. Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчидтэй уулзан, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, цаашид нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд идэвхтэй оролцож, хамтарч ажиллахыг хүслээ. Мөн тун удахгүй нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газарт уулзалт зохион байгуулж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хүн бүр ажлын байртай, орлоготой байх боломжийг бүрдүүлэх талаар харилцан ярилцаж, олон үр дүнтэй ажлыг хамтдаа хийж хэрэгжүүлнэ гэдгээ тэдэнд хэлэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Анна хоме” хүүхдийн асрамж халамжийн төв шатаж, 22 хүүхэд орон гэргүй боллоо
2019-05-16 15:09:54 Нийтлэгдсэн: НийгэмДорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Анна хоме хүүхдийн асрамж халамжийн төвийн байранд энэ сарын 09 ны өдөр гал гарчтус асрамжийн төвд байсан 22 хүүхэд орон гэргүй болоод байна. ХНХЯ, Гэр бүл, хүүхэд залуучуудынхөгжлийн газраас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь ажиллажээ. Өнөөдрийн байдлаар Анна хоме асрамж халамжийн төвд 3-17 насны 22 хүүхэд амьдардаг. Эдгээр хүүхдүүдийг дорнод аймагт байрлах гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамгаалалтын байранд байрлуулаад байна. Анна хоме хүүхдийн асрамж халамжийн төв зүүн аймагтаа ганцхан байдаг, хагас болон бүтэн өнчин нэн ядуу өрхийн хүүхэд багачуудад хүүхэд хамгаалалын үйлчилгээ үзүүлдэг. 13 жилийн хугацаанд нийтдээ 126 хүүхдэд халамжийн үйлчлгээ үзүүлэн ажиллаж байсан юм. Гэвч энэ сарын 9 ны өдөр хүүхдийн асрамж халамжийн төвд гал гарснаас үүдэн цаашид үйл ажиллгаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч тус төвд хүмүүжиж байсан 22 хүүхэд орон гэргүй болоод байна. гал гарах үед төвийн байрандаа 10 гаруй хүүхэд байсан бөгөөд хүүхдүүдийн сэтгэл санаа болон биеийн байдал хэвийн гэмтэж бэртээгүй байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн удирдлгууд болон нийгмийн хагаалал хөдөлмөрийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу ажлыг хэсэг газар дээр нь ажилласан байна. улсаас хүүхэд тус бүрт 250 мянган төгрөгийн тусламжийг гаргаж , хичээлийн хэрэгсэл , дүрэмт хувцас зэргийг авч өгөөд байна. цаашид асрамжийн газрын шинэ барилгыг байгууллаж 20 гаруй хүүхдийг байшинтай болгохын тулд иргэн бүр тусламжийн гараа сунгахын уриалж байна. Хандивын данс:5420422496 хаан банк бүхнийг хүүхдийн төлөө төрийн бус байгууллга анна хоме төв.
Насны эрхээр болон өөр бусад шалтгаанаар үс бууралтсан бол заавал химийн будаг шудаг хэрэглэн будахгүйгээр буурлыг арилгах ийм нэг аргыг санал болгоё. - зөгийн бал 1 халбага - касторовын тос 1 халбага - коньяк 1 халбага - өндөгний шар 1 ширхэг Энэ холимогийг үсний уганд түрхэж 5 минут болно. Гялгар уут эсвэл гялгар уутаар хийсэн малгай өмсч 2-3 цаг болно. Дараа нь шампуниар угаана. 7 хоногт 2 удаа үүнийг түрхээд хийгээд үзээрэй. 3-4 удаа ингэж түрхсэний дараа үр дүн харагдах болно.
Нагацдаа хуруугаа таслуулсан охины хуруу залгах мэс засал амжилттай болжээ
2019-05-16 09:14:07 Нийтлэгдсэн: НийгэмЭнэ сарын 14-ны шөнө 22 цагийн орчимд Дамбын гудамж, дэлгүүрийн гадаа 6 настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна гэсэн мэдээллийг авч шалгахад Сүхбаатар дүүргийн 17-р хороо Дамбадаржаагийн гудамжинд оршин суух долоон настай охиныг зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг Тус тоотод суух, нагац ах Ш /эр.51н/ нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Нагац ахдаа зодуулж гурван хуруугаа тасдуулсан гэх охин яг одоо ГССҮТ-д хагалгаанд орж байгаа бөгөөд уг хагалгаа шөнийн 02 цагт эхэлжээ. Хагалгаанд ГССҮТ-ийн эмч нар болон ӨМЗО-ын мэргэжлийн эмч нар хамтарч хагалгаа хийжээ. Мөн охин толгойндоо хоёр оёдол тавиулсан бөгөөд заазуураар цавчуулахаас хамгаалж гараараа хааж хуруугаа тасдуулсан байж болзошгүй хэмээх мэдээллийг охины эмээ өгсөн байна. Харин албаны эх сурвалжийн хэлж буйгаар хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээдийг өнгөрсөн шөнө баривчилсан байна. Мөн тухайн этгээдэд өгөх ял шийтгэлийгохины гэмтлийн зэргийг тогтоогдсоны дараа шийдэгдэнэ хэмээн мэдээллээ. Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал,Хүүхдийн хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тасарсан байдалтай ирсэн. Охинд өчигдөр орой яаралтай мэс засал хийж,баруун гарын нэг, хоёрдугаар хурууг залгах мэс засал хийлээ. Өглөө үргэлжлүүлэн мэс засал хийсэн бөгөөд охины гурван хуруу сэргэх магадлал 80-90 хувьтай. Хурц ирмэгтэй зүйлээр тасалсан учир хуруу сэргэх магадлалтай.Нэг хуруу нь нөхөн сэргэх боломжгүй гэмтэл үүссэн байна гэж мэдээлэв. Охины эмчилгээг хагалгааны дараа Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй