Бямба гарагт замын хөдөлгөөнийг 07.00-18.00 цаг хүртэл хаана

Жил бүрийнтавдугаар сарынгурав дахьдолоо хоногийнбямбагарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих Автомашингүй өдөр болгон Улаанбаатармарафон олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Автомашингүй өдөр 2019 оны 05 дугаар сарын 18-ны Бямба гарагт болох бөгөөд энэ өдөр дараах автозамуудын хөдөлгөөнийг 07.00 цагаас 18.00 цагийн хооронд хязгаарлах юм. Тодруулбал: Баруун 4 замаас Зүүн 4 зам буюу Энхтайвны өргөн чөлөө, Өгөөжийн уулзвараас Драмын театр буюу Сөүлийн гудамж, Хуримын ордны урд зам буюу Гэндэнгийн гудамж, Континенталын уулзвараас ЯТТ 103-ын уулзвар хүртэл буу Элчингийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамжны авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгон иргэдийг унадаг дугуй, сзүүтэр, ролик болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлж ажиллана. Мөн энэ өдрөөр Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болоод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 299 цэгт 300 гаруй алба хаагч болон нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэх бөгөөд мөн иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Цаг агаарын аюулт үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өчигдөр /2019.05.15/баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг болон Хэнтийн хойд хэсгээр0.0-18.3 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь БулганыДашинчилэн, АрхангайнТөвшрүүлэхэд18,0-18,3 мм, Цэцэрлэг, Жаргалантад14.0 мм орсон байна.Өчигдөр өглөөний байдлаарХөвсгөл, Архангай, Төв аймгийн ихэнх нутаг,Завхан, Өвөрхангай, Дундговь аймгийн хойд хэсэг, Булган, Сүхбаатарын өмнөд хэсгээр 1-23см цасан бүрхүүл тогтжээ. Цасаншуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийгөчигдөр өглөөнөөс өнөөдөр 11:00 цаг хүртэлтүр хугацаагаар зогсоогоод байна.Сүхбаатараймгийнзарим нутгаар өчигдөр шороон шуурга шуурлаа. Өнөөдөр, маргаашбаруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нднутгийн төв хэсгээр, 19-нднутгийн зүүн хагаст, 20-ндзүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байнаМаргааш өдөр Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд хэсэг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэлширүүсчшороон шуурга шуурна. Улаанбаатар хотод өнөөдөр цас орно. Тиймээс иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээврийнхэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цагагаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыгОнцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80, 249 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны 394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт өнөөдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд эхэллээ. Сургалтад цэргийн дүйцүүлэх албанд 2019 онд элссэн есөн дүүргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг, үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлага олгох зорилгоор зохион байгуулж байна. Цэргийн дүйцүүлэх алба хаагчид нь тухайн орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх, улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох гэсэн үндсэн үүргийг гүйцэтгэдэг байна.

“Нийтийн тээврийн автобус парк” 2020 онд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд баригдах Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Нийтийн тээврийн автобус парк төслийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа болон бусад холбогдох албаны хүмүүс, нийтийн тээврийн үйлчилгээний газрын ажилчид оролцов. Шав тавих ёслолыг нээж нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх хэлсэн үгэндээ Сүүлийн 20 гаруй жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр ийм бүтээн байгуулалт хийгдээгүй. Өнөөдөр энэ ажил эхэлж байгаад баяртай байна. Одоогоор нийслэлийн тээврийн салбарт 1000 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Бид бүхэн эхний ээлжинд 110 автобусны багтаамжтай паркийн шавыг өнөөдөр тавьж байна. Энэ бүтээн байгуулалт 2020 он гэхэд ашиглалтад бүрэн орохоор төлөвлөгдсөн. Мөн цаашдаа нийтийн тээврийн үйлчилгээний салбар бүх автобусаа хяналтын камертай болгож, дүрсийг нь удирдлагын төвөөсөө онлайнаар хянадаг байх, байгальд ээлтэй эко автобуснуудаар парк шинэчлэлтээ хийх зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллана хэмээсэн юм. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ чиглэл бий болгоно, мөн Нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эко автобус, троллейбусыг нэмэгдүүлнэ гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр нийслэл хотын түүхт 380 жилийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр тусган ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 4.7 га газарт 11 барилга, түүний дэд бүтцийн байгууламжийг шинээр барих ажил эхэллээ хэмээн Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хэлэв. Нийтийн тээврийн автобус парк төслийн ажлын хүрээнд нийт 11 барилга, түүний дэд бүтцийн байгууламж, барилгыг барихаар төлөвлөснөөс 2018 онд таван тендер зарлан гүйцэтгэгч компаниуд гэрээгээ байгуулан ажил эхлэхэд бэлэн болжээ. Эхний ээлжинд уурын зуухны барилга, агуулах, шатахуун түгээх станц барих аж. Цаашид оношилгооны төв, иргэдэд үйлчлэх төв, харуулын байр, угаах цех, кузов засвар, засвар үйлчилгээний төв, автобусны дулаан гараашийн барилга, байгууламжуудыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах цаг нь болсон

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа. Ботаникийнцэцэрлэгтхүрээлэнанх 32 га талбай дээр эрдэм шинжилгээ, сургалт, танин мэдэхүй, соёл амралтын байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулжбайсан чодоо 20 гаруй га газартай үйл ажиллагаа нь зогсонги байдалдорж, орох, гарах гарц ч үгүй болсон байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Цаашид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах шаардлагатай байгааг энэ үеэр онцолсон юм. Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийн хоцрогдол, бүтцийн болон төсвийн хангалтгүй байдал зэрэг олон асуудлууд тулгамдаж байгааг хэллээ. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг дахин сэргээж,Нийслэл хотын иргэдийн чөлөөт цагааөнгөрүүлэх,дахин нэг цэцэрлэгт хүрээлэнбий болгоход БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар анхаарал тавин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.