Бэлтгэсэн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 67 цэгээр бэлтгэсэн махыг борлуулж байна. № Дүүргийн нэр Хороо Хүнсний дэлгүүрийн нэр Хаяг, байршил Утасны дугаар 1 Баянгол дүүрэг 2-р хороо Америк тахиа, Төгөлдөр эрдэнэ ХХК-ийн дэлгүүр Барс худалдааны төвийн баруун талд 99049700 2 Хан-Уул Ариун буянт ухаа ХХК Буянт ухаагийн 3-107 тоот, АБУ худалдааны төв, 3 давхар 94081421 3 СХД 7-р хороо Титэм дэлгүүр Баянхошууны хуучин эцэст 99709064 4 Сүхбаатар дүүрэг 5-р хороо Топаз төв, Эхийн лха ХХК Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж,- 29 тоот 99221818 5 Хан-Уул 4-р хороо Bell mart, ТЭСАТ ХХК-ийн дэлгүүр М13-54 Viva city,Саран буузны хажуу талд 88036562 6 Хан-Уул 15-р хороо Home plaza-1 Жаргалан хотхоны хажууд 7 Хан-Уул Мах, ногоо хүнсний дэлгүүр 19 үйлчилгээний төв 8 СХД 5-р хороо Залаат үйлчилгээний төв, Бэт трейд ХХК СХД 5-р хороо, 89985599 9 СХД 2-р хороо Өнгийн хотгор дэлгүүр Орбитийн 60-26 тоот, цэнхэр дэлгүүр 99742390 91686595 10 СХД 2-р хороо Алаг тараг дэлгүүр Орбит, 59-83 88405588 11 Баянгол дүүрэг 3-р хороо Мах, сүү, ногоо дэлгүүр Нарны хороолол, 4-1 тоот 88111972 12 Сүхбаатар дүүрэг 3-р хороо Мини маркет 13 байр, 03 тоот 88242278 88832278 13 Баянгол дүүрэг 1-р хороо Сараанаа супермаркет 6А-5, Говь сауны баруун талд 88200162 14 Сүхбаатар дүүрэг 3-р хороо Мах, сүү, ногоо дэлгүүр Наран моллын урд талд 45 байр, 2 тоот 99028964 15 СХД 3-р хороо Хос аяга ХХК-ийн дэлгүүр Бага наран 17-1-А 99905540 16 Чингэлтэй 7-р хороо Буурал ээж Супермаркет ХХК ХГ-10-00, НьюБюүти Мүүн ХХК 96099001 17 Баянзүрх дүүрэг Home plaza-1 801 цагдаагийн хажууд 18 Баянзүрх дүүрэг 16-р хороо Гэрийн хүнс-2 16 цайз 88044881 19 Налайх дүүрэг 4-р хороо АСУ ХХК Хүнсний дэлгүүр 99063108 20 Налайх дүүрэг 3-р хороо Налайхгол ХХК Хүнсний дэлгүүр 88073644 21 Налайх дүүрэг 5-р хороо Сэргэлэн шагай дэлгүүр 89261210 22 Налайх дүүрэг 3-р хороо ЦММОБ Хүнсний дэлгүүр 99040680 23 Налайх дүүрэг 3-р хороо ЦоглогСанаа ХХК Наран 5-451 24 СХДүүрэг 3-р хороо ЦММОБ ХХК Хүнсний дэлгүүр 99040680 25 Баянзүрх дүүрэг 10-р хороо Жаргалант булаг ХХК Хүнсний дэлгүүр 88601399 26 Баянзүрх дүүрэг 14-р хороо Жавхлант Ач Хүү ХХК Хүнсний дэлгүүр 99178962 27 Баянзүрх дүүрэг 16-р хороо Хүрэн морьт гол ХХК Хүнсний дэлгүүр 99003486 28 Баянзүрх дүүрэг 5-р хороо Мөнхсайхан Оргил ХХК Хүнсний дэлгүүр 88017146 29 Баянзүрх дүүрэг 28-р хороо Даваатулга ХХК Хүнсний дэлгүүр 96657523 30 Баянзүрх дүүрэг 21-р хороо Шинэ Хүнс ХХК Хүнсний дэлгүүр 99042102 31 Баянзүрх дүүрэг 21-р хороо Элбэг март ЭЭБМ ХХК-ийн дэлгүүр 88063227 32 Баянзүрх дүүрэг 23-р хороо Дөрвөн бэрх Хүнсний дэлгүүр 99763547 33 Баянзүрх дүүрэг 2-р хороо Тэнүүн Шарга Хүнсний дэлгүүр 99997865 34 Баянзүрх дүүрэг 13-р хороо, Үржихүй ХХК Дүүргийн 6-262 96072729 35 Баянзүрх дүүрэг 14-р хороо, Таны дэлгүүр ХӨСҮТ-ийн зүүн талд 80077789 36 Баянзүрх дүүрэг 2-р хороо, САТБОЗЗ ХХК Золбоо Цэргийн хотхоны 1-68 99134389 37 Баянзүрх дүүрэг 21-р хороо, Хишиг Ундраа төв Бага Дарь Эх 1-1441 99134518 38 Баянзүрх дүүрэг 8-р хороо Тэнгэр Бөөний төв 88096742 39 Баянзүрх дүүрэг 5-р хороо Сөөм-Алхаа ХХК Монос 3-46 86197986 40 Баянзүрх дүүрэг 8-р хороо, Атарбаяр ХХК 40-259 тоот 99195064 41 Хан-Уул дүүрэг 7-р хороо Ганбат-Өлзий ХХК Хүнсний дэлгүүр 80286869 42 Хан-Уул дүүрэг 13-р хороо Цог-Арвижих ХХК Хүнсний дэлгүүр 99803073 43 Хан-Уул дүүрэг 8-р хороо, Ананд хүү ХХК Сонсголон 2-р гудамж 148а тоот 99031230, 99034542 44 СХД 5-р хороо Мөнгөн Ундраа 98112937 45 СХД 11-р хороо Мөнгөн Унага 88116965 46 СХД 25-р хороо ТТТЖ ХХК Хүнсний дэлгүүр 99556688 47 СХД 5-р хороо Ар Дайрга ХХК Хүнсний дэлгүүр 88877709, 99740600 48 СХД 22-р хороо АТЭТА ХХК Тахилт, МТ баруун талд 89003288 49 СХД 2-р хороо Аюур-Эрдэнэ ХХК МИНИ МАРКЕТ Орбитын 12-159 тоот 99130490 50 СХД 30-р хороо Яг-Ган ХХК Хамбын 2-12 99515488 51 Сүхбаатар дүүрэг 2-р хороо Хүрэлбүд ХХК Хүнсний дэлгүүр 99172595 52 Сүхбаатар дүүрэг Бэлх 6-н нэр Ц.Буянжаргал Хүнсний дэлгүүр 91918355 53 Баянзүрх дүүрэг 20-р хороо, Төрнаран Баян дөхөм 24, 21 тоот 99966601 54 Баянзүрх дүүрэг 28-р хороо Цагаан хулгана Х/Б 79-2281 99966601 55 Багахангай дүүрэг 2-р хороо Хангайн булаг ХХК Хүнсний дэлгүүр 99029548 56 Багахангай дүүрэг 1-р хороо, Сэтгэлийн Гэгээ ХХК Төвийн 2-2 тоот 99651647 57 Сүхбаатар дүүрэг 16-р хороо, Райсе ап саксесс ХХК Бэлхийн 17, 417 тоот 88085632 58 Сүхбаатар дүүрэг 10-р хороо Дөлгөөндөө 10-р хороо, 45-74 тоот 89234299 59 Сүхбаатар дүүрэг 4-р хороо Буянт Цацар Арвижих ХХК Мах маркет Улаанбаатар их дэлгүүр зүүн талд 88040674 60 Сүхбаатар дүүрэг 16-р хороо Дэвжих хүрэн гол ХХК Бэлх 17-412 61 Чингэлтэй дүүрэг 13-р хороо Алтан дэлгүүр 17 сургуулийн зүүн талд хүнсний 91966565, 96651717 62 Чингэлтэй дүүрэг 12-р хороо Гэгээ-2 Дэнжийн мянга эцэс 99192832 63 Чингэлтэй дүүрэг 4-р хороо Гэгээ-1 5-р сургуулийн замын эсрэг талд 99192832 64 Чингэлтэй дүүрэг 11-р хороо Сувд маркет ХХК 11-р байр 98922222 65 Чингэлтэй дүүрэг 9-р хороо Ээжийн Буян ХХК Дэнжийн 59-02-ын задгай 99188510 66 Чингэлтэй дүүрэг 17-р хороо, Шаргал-Аялгуу ХХК Үржих Жаргал Сурагчийн 76-859 90333439 67 Чингэлтэй дүүрэг 15-р хороо, Өлзий Дэлгүүр Хайлаастын хуучин эцэс 90333439

Дугуйн зам эвдсэн компанийн үйл ажиллагааг зогсооно

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу Орчлон сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад Суруга моторс ХХК нь Суруга центр-2 үйлчилгээний барилгын газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг чөлөөлөх үүрэг өгсөн аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр дугуйн замын нөхцөл байдалтай танилцахаар Суруга моторс ХХК-ийн барилгын талбайд очлоо. Тус компанийнхан барилгын газар шорооны ажил эхлүүлэхээсээ өмнө зохих ямар ч зөвшөөрөл авалгүйгээр дугуйн замыг хашиж, сэтэлсэн гэдгийг холбогдох албаныхан энэ үеэр хэлэв. Тиймээс холбогдох албаныханд нэн даруй тус байгууллагын үйл ажиллагааг зогсоож, эвдэн сүйтгэсэн дугуйн замаа засаж, хашаа татахыг хотын Захирагч үүрэг болгов.

Хотын даргын “Явуулын оффис” ажиллуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Цаашид хотын Захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засаг дарга өөрөө болон бусад албаны хүмүүс нь долоо хоног бүр танилцуулж байх аж.Түүнчлэн хотын даргын Явуулын оффис ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлын хүлээж авах тусгай дугаар ажиллуулах гэнэ. Тэрбээр Бид цаашид иргэд, төрийн захиргааны байгууллагуудтайгаа хамтраад, тулгамдсан асуудлаа, хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудаа цаг алдалгүй гүйцэтгэж, аль болох хурдан шуурхай үр дүн гаргахын төлөө ажиллана. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлийн бодлого, зорилт, шийдвэрүүд нэгдмэл, тогтвортой биш, нутгийн захиргааны байгууллагуудын ажил хэргийн уялдаа хангалтгүй, албан тушаалтнуудын ажлын үүрэг хариуцлага тодорхойгүй, иргэдийн оролцоо хангалтгүй явж ирснээс болоод ажлууд орхигдож ирсэн байна. Нийслэл хот маань бодлого, төлөвлөлтгүй, эмх цэгцгүй тэлсэн нь үнэн. Агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь ч үнэн. Газар зохион байгуулалт алдагдаж, хууль газар олголт хэрээс хэтэрснийг олон түмэн мэдэж байгаа. Анхнаасаа зөв төлөвлөлт, зөв бодлого баримталж, газар зохион байгуулалтаа шийдвэрлэсэн бол Улаанбаатар хот ингэж мухардалд ортлоо явахгүй байсан. Энэ бүхэнтэй холбоотойгоор цаашид бид аливаа ажлыг үр дүнтэй болгох үүднээс дотоод зохион байгуулалтандаа анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн удирдлагууд хотын Захирагчийн ажлын алба, Тамгын газар, харъяа агентлаг, хэлтэс, төрийн өмчит газрууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ямар уялдаа холбоотой ажиллах, ямар хариуцлага хүлээх, төрөөс хэрэгжүүлж байгаа ажлыг үр дүнд хүргэх тал дээр ажиллаж буйгаа тодотгож хэлмээр байна хэмээн онцоллоо

Нийслэлийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” маргааш эхэлнэ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш өглөө эхэлнэ. ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24-НД Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчидЯаралтай цуглардохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулах юм. ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25-НД Харин дөрөвдүгээр сарын 25-ны пүрэв гарагийн өглөө 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм. Дадлага сургуулийн үеэр иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч, газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан Таниулах хуудас-аа нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэх юм. Энэ хугацаанд Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хаах ба 10:00 цагт ажил эхэлнэ. Харин дадлага сургууль газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх зэрэг дадлага сургуулиар үргэлжилнэ. ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26-НД Энэ сарын 26-нд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилгоор бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдана.

О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөнгийг идсэн, хувьдаа завшсан байна гэж нэг ч төгрөгийн акт тавиагүй

Гэрэл зургийг mpa.mn Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах зарлиг гаргасан. Энэ хүрээнд ямар ажлууд хийх вэ гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна. -Монгол Улсын Засгийн газраас Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр-ийг 2017 онд баталсан. Энэ хөтөлбөрийг эрчимжүүлэх, хөтөлбөрт заагдсан зургаан зорилт бүхий 180 гаруй бүлэг ажлыг хийж гүйцэтгэх, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах гээд маш олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа.Нэг үеэ бодоход Монгол Улс хүүхэд хамгааллын цогц бодлоготой болсон.Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн хөгжил, үндэсний бодлогын өнгөрсөн дотор батлагдаж, хамгааллын хөтөлбөр гээд баримт бичгүүд гурван жилийн боловсруулагдаж, хэрэгжээд явж байна. Шинэ хууль, шинэ бодлогыг хэрэгжүүлэх амаргүй. Энэ бодлогыг хэн хүргэх вэ, яаж хүргэх вэ гэдэг том асуудал байдаг юм байна. -Тэгвэл энэ бодлогыг хэрэгжүүлэх бүтэц бүрдэж чадсан уу? -Монгол Улсын хүүхдийн байгууллагын түүх 1925 оноос эхлэн бичигддэг. Нийгмийн хөгжлийг дагаад хүүхдийн өмнө тулгамдаж буй хөгжил, хамгааллын баримт бичгүүд маань шинэчлэгдэж гурван жил болж байна шүү дээ. Хүүхдийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогч нарт тусламж үйлчилгээ үзүүлэх ажилд туслах зорилготой хорооны засаг дарга, сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн эмч нарын хамтарсан баг ажиллаж байна. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгааллын чиглэлээр үүрэг хүлээгээд ажиллаж байгаа 609 хамтарсан багийн 4,600 гаруй хүн бий. Сум, дүүрэг, хороо, багийн засаг дарга нараас эхлээд хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулж, сургууль бүрийн нийгмийн ажилтнуудтай байнга хамтран ажиллаж байгаа. Дээр нь бидАзид анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийг гарган ажиллуулж байна. Улсын хэмжээнд ийм 32 байцаагч хүүхдийн эрхийн 16 зөрчлийн тохиолдол дээр шаардлагатай газар бүрт ажиллаж байна. Хуулийг таниулах, хэрэгжүүлэх, мэдүүлэх, сургалт сурталчилгаа явуулах гээд ажилд маш их цаг, шаардлагатай хөрөнгийг нь зарцуулж байгаа. -Тэгвэл хүүхэд хамгааллын ажил яг хүүхдэдээ хүрч чадаж байна уу? -Чадахын тулд бид ажиллаж байгаа. Хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд голдуу зөрчигдөж байна. Тиймээс гэр бүлийн анхаарал халамж сул, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг, эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдийн нэгдсэн судалгааг гаргалаа. Хороо, хэсэг бүрээс судалгаа авч, эрсдэлийн программд судалгаагаа нэгтгэж оруулсан. Өнөөдөр улсын хэмжээнд 20 орчим мянган хүүхэд эрсдэлтэй бүлэгт байна гэсэн судалгаа гарч, холбогдох мэдээлэл бий болоод байна. Одоо энэ программыг Үндэсний статистикийн хорооны өрхийн мэдээллийн нэгдсэн сантай холбохоор ярилцаж байна. Ингэснээр эрсдэлтэй бүлэгт амьдарч байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөө авч байна уу, хүнсний талон авч байна уу, нийгмийн тусламж дэмжлэг эрсдэлтэй бүлэгт хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг хянах боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ Дэлхийн зөн Олон Улсын байгууллага, МУИС-ийн Социологийн тэнхимтэй хамтран өрхийн хэрэглээний судалгааг анх удаа хийлээ. Монгол улс 800 гаруй мянган өрхтэй. Энэ өрхөд ямар хэрэгцээ байна вэ гэдгийг судалж үзсэн. Мэдээж айл өрхийн хэрэгцээ хязгааргүй. Гэхдээ гэр бүлийн хэрэгцээг 10 бүлэг болгон тодорхойлж, нийтдээ 24 төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэсэн судалгаа гаргаад байна. -Уучлаарай, харамсалтай нь хүүхдэд зарцуулагдах ёстой хөрөнгө зохих эзэндээ хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна? -Хүүхэд хөгжил хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталсан. Үүнээс 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга авсан мэтээр анх намайг их л баалж, элдвээр бичиж байлаа.Чи боддоо, ямар ч тэнэг хүн батлагдсан нийт төсвийнхөө 60 хувиар нь ширээ сандал авчхаад сууж байна гэж байхгүй биз дээ. Энэ төсвийн мөнгөний 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн гэр бүлийн газар хэлтсүүдэд хуваарилсан. Шинээр байгуулагдсан сургалт судалгаа мэдээллийн төв, техник хэрэгслийн хангамж хүрэлцээгүй зарим нэг орон нутгийн залуучуудын хөгжлийн төвүүдэд 50 сая төгрөгийн тоног төхөөрөмж тавилга, Өнөр бүл хүүхдийн төвд архивын тоног төхөөрөмжид 23 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагад нөхөн сэргээх тоног төхөөрөмжийн зардалд 75 сая, түр хамгаалах байрны хүүхдийн ор дэвсгэр, гал тогоо тоглоомын өрөөний тохижилтод зориулж 44.5 сая төгрөгийн гээд нийт 192.5 сая төгрөгийг зарцуулсан байдаг юм. Дээрх зардал нь хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулахад шаардлагатай байсан зүйлсийг бүрдүүлэхэд зарцуулсан гэсэн үг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагын төв24 цагийн турш ажилладаг. Энэ утсанд өдөрт 450-500 орчим дуудлага ирдэг. Хүүхэд ч бай том хүн ч бай залгаад Надад тусламж хэрэгтэй байна. Зодуулж, байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байна гэхэд бид Аан тийм үү, би цагдаа дуудаад өгье гээд сууж байх нь утгагүй биз дээ. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар тусгай зөвшөөрөл авч, яаралтай тусламжийн ажилтнууд дуудлага өгсөн газарт очдог, хүүхдийг хамгаалах түр байрандаа авчирч байршуулан, эмнэлэг болон бусад бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг Түр хамгаалах байртай болсон. Зөвхөн 2018 онд гэхэд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн 1,100 хүүхэд Түр хамгаалах байр-аар үйлчлүүлсэн.Нийтдээ 2018 онд хүүхэд хамгааллын үйлчилгээг 17 мянга гаруй хүүхдэд үзүүлсэн. Дээр нь Өнөр бүл төв, Олон Улсын хүүхдийн Найрамдал зуслан байна. Энэ бүх төвүүдийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ авсан 17 мянган хүүхдэд л энэ мөнгө зарцуулагдсан. -Түр хамгаалах байранд ямар зардал мөнгө зарцуулагддаг юм бэ? -Агентлагийн дэргэдэх Түр хамгаалах байрны хувьд 2019 оны төсөв өнгөрсөн 2018 оны төсвөөс 20 орчим хувиар нэмэгдэж батлагдсан. 2019 онд нийт 208 сая төгрөг батлагдсанаас 50 орчим хувь буюу 98.5 сая төгрөг нь цалингийн зардал бусад зардал нь түр хамгаалах байранд үйлчилгээ авч буй хүүхдийн хоол хүнс, зөөлөн эдлэл, цэвэрлэгээ, тогтмол зардлууд болох ус, цахилгаан, дулааны зардал эзэлж байна. Хүүхдийг хамгаалж байна гээд хөндий хоосон өрөөнд оруулаад орхичхож болохгүй биз дээ. Тиймээс 2018 оны төсвөөс ор дэр, хөнжил гудас, хоол унд хийх тогоо шанага хүртэл авах хэрэгтэй болсон. Өнгөрсөн жил хүүхэд хамгааллын байранд 1,100 гаруй хүүхэд ирж үйлчилгээ авсан. Энэ 1,000 гаруй хүүхдийн 400-г нь дуудлага өгсний дагуу газар дээрээс нь очиж авсан байгаа. Хүчирхийлэлд өртсөн, хаягдсан, хараа хяналтгүй төөрсөн, бэртэж гэмтсэн хүүхдүүдийг хамгаалах байранд хооллох, хувцаслах, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болдог. Ихэнх нь суурь өвчтэй хүүхдүүд ирдэг. Манай нийгмийн ажилтнууд эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүүхдийг аваад л яг ээж шиг нь, эцэг эх шиг нь асарч халамжлаад эмнэлэгт цуг хэвтдэг. Тэднийг хичээл, сургуульд нь хүртэл зөөдөг. Ямар ч хувцасгүй, нүцгэн ирсэн хүүхдүүдийг иж бүрэн хувцаслаад оймс, бандааш хүртэл авч өгөх шаардлагатай болдог. Журмын дагуунэг хүүхдийг 72 цаг Түр хамгаалах байр-нд байрлуулах ёстой. Гэтэл хүчирхийлэлд өртсөн, хохирсон хүүхдийн асуудал 72 цагийн дотор шийдэгддэггүй.Засаг даргын захирамж, хамтарсан багийн дүгнэлт, шүүхийн шийдвэр гэх мэт олон асуудал үүний цаана явж байдаг. Гэр бүлийн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хараа, хяналтгүй хүүхдийг 72 цагийн чинь хугацаа өнгөрчихлөө. Одоо гар гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Асуудал шийдэгдтэл хүүхдийг асарч хамгаалах шаардлагатай болдог. Өнгөрсөн онд Түр хамгаалах байр-д 2-оос дээш удаа ирсэн нийт 14 хүүхдийг асрамжийн газарт шилжүүлсэн. Зарим эцэг эхчүүд ирээд хүүхдээ аваад явдаг. Миний буруу байна. Бид хүүхдээ өөрөө өсгөнө гэж хэлээд тэр хүмүүс хүүхдээ авч байгаа ч гэсэн манай нийгмийн ажилтнууд байнга эргэх холбоотой ажиллаж, дахин эрх нь зөрчигдөж байна уу, үгүй юу гэдгийг хянаж, судалгаа хийж байгаа. -Хүүхдийн хүчирхийлэл буурахгүй нэмэгдэж байгаа юм шиг санагддаг? -Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гарч ирснээр гэр бүл доторх маргаан, зөрчил гэмт хэрэг гэж тооцогддог болсон. Урьд нь Эхнэр нөхөр хоёр хэрэлдэж л байна. Хүүхдээ нэг нь зодож л байна. Эр, эм хоёрын хооронд илжиг бүү жороол гэдэг байдлаар хүмүүс ханддаг байсан бол өнөөдөр иргэд мэдээлдэг, эхнэр нөхөр, хүүхэд өөрөө хохирч байна гэдгээ мэддэг, эрхээ хамгаалуулах ёстой гэдгээ ухамсарладаг болсон. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээр нуугдмал байсан гэмт хэргүүд ил гарах боломж бүрдсэн. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа дуудлагын тоо нэмэгдсэн. Өдөрт 150-200 орчим дуудлага ирдэг байсан бол өнөөдөр энэ тоо бараг 2.5 дахин нэмэгдсэн. Иргэд хүчирхийллийг үл тэвчих хандлагатай болсон. Энэ бол маш сайн зүйл. Үүнийг дагаад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг буурч байгаа. Цагдаагийн газраас 2019 оны эхний улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг 15 хувиар буурсан гэсэн тоо гарсан байна.Too баримтуудаас харахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн илрүүлэлт сайжирч, гаралт буурч байна.Харин одоо хохирогчийг цаашид яах вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Жишээлбэл,бэлгийн хүчирхийлэлд өртсөн охиныг хамгаалалтад аваад, гэм буруутай хүнд шүүхээс ял оноолоо. Өнөөх хохирогч охиныг цаашид яах вэ? Ингээд орхих уу, эсвэл тэр хүүхдийн сэтгэл зүйг засах, нийгэмшүүлэх, бие сэтгэлийн хувьд бүрэн эрүүлжиж, эргээд хуучин байдалд нь оруулахын тулд тэр охинд ямар үйлчилгээг хэн үзүүлэх вэ гэдэг асуудал урган гарч ирж байгаа. Жишээлбэл, бид нэг төрийн бус байгууллагатай гэрээ хийгээд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 16 охинд үйлчилгээ үзүүлж байна. Хүчирхийлэлд өртсөн нэг охинтой ажиллахад хамгийн багадаа л дөрвөн cap зарцуулж байна. Энэ мэтчилэн яриад байвал асар их бэрхшээл бий. -Нэг хүүхэд мориноос унаж гэмтэхэд, эсвэл ямар нэг хүчингийн хэрэг гарангуут хүүхэд хамгааллын байгууллага хаана байна гээд л шуугиад эхэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил хийгүй байна гэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байдаг? -Урьдчилан сэргийлэх ажлыг их өргөн далайцтай хийх ёстой. Манайхаас маш олон төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулдаг. Янз бүрийн аян хэрэгжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, мэдээлэл олгох, мэдлэг, дадал суулгах ажил ганцхан сургалтаар төгс төгөлдөр болчихгүй.Жишээлбэл,манайд гэр бүлийн боловсрол олгох сургалтууд албан бус байдлаар явагддаг. Гэтэл үүнийг албан ёсны болгох хэрэгтэй юм байна. Хүн гэр бүлээ хайрлах, эмэгтэй хүнийг хүндлэх, үр хүүхдээ асарч хамгаалах үүрэгтэй гэдгийг бүр өсвөр үеэс нь хичээлийнх нь хөтөлбөрт суулгаж өгч, ирээдүйн өрх гэрийн эзэд, ээж нарыг бэлтгэх ёстой юм байна гэдэг дээр бид санал нэг байгаа.Өнгөрсөн жил гэхэд бид 50 мянга гаруй эцэг эхчүүдэд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх талаар сургалт зохион байгууллаа. Нийт төсвийнхөө 60 орчим хувийг урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан. Ганцхан жишээ дурдахад улсын хэмжээнд бүх аймаг,сум, дүүрэг, баг, хороо, хэсгийн ахлагч 4,000 гаруй хүнийг хамарсан гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх, хуулиар хүлээсэн үүргээ яаж биелүүлэх талаар сургалт зохион байгуулсан. Нийт төсвийнхөө 60 орчим хувийг урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан. Сургалт болсны дараахан нэг аймагт ноцтой гэмт хэрэг гарсан. Судлаад үзтэл хэрэг гарсан багийн дарга нь хүчирхийллийг мэдээлэх сургалтад аймгаасаа суугаагүй байх жишээтэй. Тэр багийн дарга хүн нөхөр нь эхнэрээ зоддог гэдгийг мэдэж байсан. Хэрвээ тэр мэдээлсэн бол зөрчил үүсгээд албадан сургалтад суулгаад ноцтой гэмт хэрэг гарахгүй байх боломж бүрдэх байжээ гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Сургалт үе шаттай, байнга явагдах ёстой. Сургалтуудад тодорхой хэмжээний төсөв мөнгө шаардлагатай болно. Гэтэл аудит маань Үр дүнгүй сургалт хийлээ гээд дүгнэлт гаргаж байх жишээтэй. Ер нь манайд урьдчилан сэргийлэх ажлыг ойлгох, үнэлж дүгнэх асуудал бас л учир дутагдалтай байна. Мэргэжлийн байгууллага бүү хэл хувь хүмүүс ч энэ талаар мэддэггүй. Өнгөрсөн жил манай хурдан морины унаач хүүхдийн даатгалын бүтээгдэхүүний үнэлгээг дээшлүүлсэн. Даатгалын хураамжийг 20 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлээд хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, даатгалд хамруулдаг болсон. Яагаад гэхээр хүүхдийн төрсний гэрчилгээнд зураг байдаггүй. Уяач нар морины уралдааны бүртгэл дээр том хүүхэд дагуулж ирж бүртгүүлээд яг уралдаанд жижиг хүүхэд явуулдаг, өнөөх хүүхэд гэмтэж бэртэхээр даатгалын компаниуд энэ хүүхэд биш байна, бичиг баримт нь зөрчилтэй байна гээд нөхөн төлбөр олгодоггүй байсан. Үүнийг цэгцлэхийн тулд хурууны хээгээр бүртгэдэг болсон. Өнөөдөр улсын хэмжээнд 6,500 хүүхэд хурдан морь унаж байна. Үүнээс 3,000 гаруй хүүхэд жилд 2-3 удаа улс, аймгийн чанартай уралдаанд байнга оролцож байна. Унаач хүүхдүүдийн нэгдсэн бүртгэлтэй болсноор хэн хэзээ гэмтэж бэртсэн, эмнэлгийн ямар үйлчилгээ тусламж авсныг энэ бүртгэл дээрээс мэдэх боломжтой болж байгаа юм. Жишээ нь, гурван сарын өмнө мориноос унаж гэмтэл авсан хүүхдийг дахиад морь унуулах гээд дагуулаад ирэхэд манай ажилтан Морь унаж болно гэсэн эмчийн дүгнэлт шаардаж байгаа. Энэ ажлыг ажил хэрэг болгож, зохион байгуулах гэж уяачдын холбоотой бүтэн хоёр жил ярилцаж, хамтран ажиллаж байж одоо л нэг жигдрэх шатандаа орж байна шүү дээ. -О.Алтансүх гэдэг хүн өөрийнхөө найз нөхдийн төрийн бус байгууллагад баахан мөнгө өгч, гэрээгээр ажил гүйцэтгүүлж байна гэсэн хардлага их байна л даа? -Үндэсний аудитын газар, манай яамнаас шалгалт ирсэн. Дүгнэлтүүдээ гаргасан. Энэ дүгнэлтүүд ил тод байгаа. Хэн ч манай сайт руу ороод татаж аваад үзэж болно. Үндэсний аудитын газраас О.Алтансүх гэдэг хүн хүүхэд хамгааллын зардлын мөнгийг идсэн байна, хувьдаа завшсан байна гэж нэг ч төгрөгийн акт тавиагүй. Харин засч сайжруулах ёстой зүйлүүд байна гэж үзэж, хязгаарлалттай дүгнэлт гаргасан. Би өөрийнхөө найз нөхдөд, эсвэл танил талдаа ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Өнгөрсөн онд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 19 төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ 19 төрийн бус байгууллагыг Алтансүх өөрөө дур мэдэн сонгоогүй. Төрийн бус байгууллагуудыг Магадлан итгэмжлэх зөвлөл гэж бий. Энэ зөвлөл дүгнэлт гаргаад магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудаас энэ байгууллагатай хамтарч ажиллаж болно гээд санал өгдөг. Энэ саналын дагуу бид гэрээ байгуулж ажилладаг. Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг нөхөн сэргээх, гудамжинд хараа хяналтгүй яваа хүүхдүүдийг гэр бүлд нь нэгтгэх гэх мэт ажлуудыг бид төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн.Нийтдээ 350 гаруй сая төгрөгийг 19 төрийн бус байгууллагад олгож, хамтран ажилласан.Нэг зүйлийг хатуу хэлэхэд энэ салбарт хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байсан төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид өмнө нь төсөл хөтөлбөр бичиж, гадаадын тусламжийн байгууллагаас дэмжлэг авч, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Төрөөс тэднийг дэмжээд, хуримтлуулсан туршлага, хийсэн судалгаан дээр нь үндэслээд хамтран ажиллаж байгаа. Энд хүүхдийн төлөө зарцуулагдах мөнгөнөөс ашиг хонжоо хайсан нэг ч хүн байхгүй гэдгийг хэлмээр байна. Үндэсний аудитын газрын дүгнэлтийг мушгин гуйвуулж, О.Алтансүх гэдэг хүн рүү ээлж дараагүй дайрч, довтолж, элдвээр гүтгэж гүжирдэж байгаа. Миний хувьд асуудалд хүлээцтэйгээр хандсаар ирсэн. Гэвч сүүлдээ хэрээс хэтэрч байна. Бүүр мөнгө төлж, худал мэдээлэл түгээдэг боллоо. Тиймээс гүтгэлэг, доромжлол тараагаад байгаа хүмүүстэй хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авхуулна. Ийм аргаар хэн нэгнийг буулган авч бүхэл бүтэн салбараар нь тоглох гэсэн явуургүй арга гэдгийг л хэлье. Энд хүүхдийн эрх, ашиг, хувь хүний нууц, ёс зүйтэй холбоотой маш эмзэг асуудал яригддаг. Бид өдөр болгон хэвлэлийнхнийг дуудаж, өчигдөр тэдэн хүүхэд тэгж аварлаа, тэгж хамгааллаа, тэр хүчингийн хэрэг үйлдэж, энэ гэр бүлээ дарамталсан байна гэж мэдээлээд байж таарахгүй. Энэ бол шоудаж болдоггүй салбар. Энд хүний эрх, хүүхдийн ирээдүй, амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн асар том асуудал яригдаж байдаг юм. -Түр хамгаалах байранд ирж байгаа хүүхэд бүр насны хувьд ч ахуй байдлын хувьд ч өөр, өөр. Энэ хүүхдүүдийг хэрхэн зохицуулдаг юм бэ? -Хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь наадах чинь. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 15 настай охин, эцэг эх нь гудамжинд орхиод явсан 1.5 сартай хүүхдийг нэг дор байрлуулж, асарч хамгаалах хэцүү. Дээрээс нь гудамжнаас олдсон, хоол тэжээлийн доройтолд орсон нярайг асрах, сувилах, эмчилгээ хийх эмч манайд байдаггүй. Тиймээс би Эрүүл мэндийн яамны харьяанд байдаг Нялхсын төв сувиллын захиралтай уулзаад хамтарч ажиллах төлөвлөгөө гарган нярай хүүхдийг түр хамгаалалтад авах, клиник сувилгаа үзүүлэх өрөө гаргасан. Үүнийг бас л буруутгаад хөрөнгө мөнгө буруу зарцуулсан гэж ярьж байх жишээтэй. Өнгөрсөн жил эрсдэлтэй бүлэгт амьдарч байгаа хүүхдүүдийг зусланд хамруулах, тэдэнд мэдээлэл өгөх сургалт зохион байгуулах ажил хийсэн. Ээлтэй ертөнц гээд төрийн бус байгууллагатай хамтраад өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа 150 ээжийг амралтын газар аваачаад, сайн дурын ажилтнууд хүүхдийг нь хараад, сэргээн засах эмч нар хөдөлгөөн заслын талаар зөвлөгөө, өгч, сургалт явуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэрээсээ ч гарч чаддаггүй ээжүүд хэд хоног ч гэсэн амарч, хүүхдүүд нь сүүлдээ зуслангаас буцахгүй, явахгүй гээд уйлж байсан. Үүнийг харах үнэхээр сэтгэл эмтрэм байдаг. Энэ жил бид Найрамдал зуслан дээр хоёр ээлж авахаар ажиллаж байна. Энэ арга хэмжээ нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, буруу дадал зуршилд автахаас хамгаалах зорилгоор 700 хөвгүүдэд зориулсан хоёр ээлж авахаар төлөвлөөд, судалгаагаа гаргаад ажиллахаар бэлтгэж байна. Охидын ээлжинд хамрагдах хүүхдүүдэд хууль, сэтгэл зүй, өөрийгөө илэрхийлэх, хамгаалуулах эрхийн талаар мэдээлэл олгоно. Сэтгэл зүйч ажиллуулна. Хөвгүүдэд хууль, ёс зүй, бусдыг энэрч хайрлах, бусдад туслах чиглэлийн сургалтууд зохион байгуулахаар бэлтгэж байна. -Тэгвэл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр 1.7 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан, хүүхдэд зарцуулах ёстой мөнгийг хувьдаа завшсан гэж бичээд, аудитын дүгнэлт гэх материал дэлгэж гаргаж ирээд байгаа шүү дээ? -Хүчин төгөлдөр бус, өөрөөр хэлбэл, хуурамч материал гаргаж ирж, үүнийгээ баримт болгон ашиглаж, элдэв гүтгэлэг тараагаад байгаа. Хуулийн байгууллага хэний зөв бурууг тогтоогоод өгнө биз дээ. Үндэсний аудитын газраас О.Алтансүх гэдэг хүн хүүхэд хамгааллын зардлын мөнгийг идсэн байна, хувьдаа завшсан байна гэж нэг ч төгрөгийн акт тавиагүй гэдгийг дахин хэлье. -Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь архины хамааралтай байдаг. Энэ хүмүүст ямар арга хэмжээ авдаг юм бэ? -Үнэхээр архидалт газар авсан байна.Архидалттай газар хүүхдийн эрх зөрчигдөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна.Энэ чиглэлээр бид урьдчилан сэргийлэх ажил төлөвлөж, мөн архины хамааралтай иргэдийг архинаас гаргах, хүүхдийг дахин хүчирхийлэлд өртүүлэхгүй байх талаас нь гэр бүл, эцэг эхтэй нь ажиллах, энэ чиглэлээр сайн туршлагатай байгууллагыг сонгож ажиллах болно. Эхний ээлжинд нийслэлийн төвийн зургаан дүүргээс 20 орчим архины хамааралтай гэр бүлийг сонгон авч үйлчилгээ үзүүлж ажиллана. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.