Ой, хээрийн түймрээс сэргийлэхийн тулд юуг мэдэж байх естой вэ?
2019-04-29 10:53:00 Нийтлэгдсэн: НийгэмЗавханы Цагдаагийн газраас аймгийн 24 сумандБайгалиа хамгаалъянэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийн талаар иргэдэд таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахзорилготой энэ ажил Завханд амжилттай үргэлжилж байна. Аймгийн Цагдаагийн газрааснэгдсэн арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хягалт шалгалтын ажлыг зохион байгуулах, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлт, илрүүлэлтийг ахиулах, иргэд, олон нийтэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, ухуулга нөлөөлөх, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Яруу, Түдэвтэй, Сантмаргаз, Цэцэн-Уул, Баянтэс гэхчлэн 11 суманд нэгдсэн арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор 560 гаруй иргэнд сургалт, мэдээллийг өгчээ. Тухайлбал,аймгийн Цагдаагийн газар, сумын хэсгийн төлөөлөгч, сумын байгаль хамгаалагч, аймгийн Мэргэжлийн хяналтын газар нарын хамтарсан багЦэцэн-уул, Сантмаргац сумын150гаруй иргэнд сургалт хийжхүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий 120гаруйборшур, санамж, сэрэмжлүүлгийг тараажээ.
Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болсон байна. Тодруулбал, хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөсөрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө,бохир усны үнийг 58 мөнгө болгох шийдвэр гаргажээ. Энэ дагуу ахуйн хэрэглээний нэг литр цэвэр усны үнэ 9 мөнгө, бохир ус 11 мөнгө, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгө, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдэх юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Баасан гарагтОлимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц-ын барилгын явцтай танилцаж, газар дээр нь очиж ажилласан юм. Нарны замаас урагшаа газар доорх гүүрийн доод байгууламжийн ажил бүрэн дууссанбусад ажлууд хуваарь зураг төслийн дагуу явж байгаа, нийт ажлын гүйцэтгэл 48 хувьтай байгаа, төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны 11 дүгээр сарын 1-нийөдөр ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудтанилцуулгадаа дурьдав. Хотын дарга Замын цагдаагийн гүүрэн замыг долоодугаар сарын 1-нийдотор ашиглалтад оруулахыг үүрэг болгов Хотын захирагч С.АмарсайханГүүрэн гарцын ажил хугацаандаа ашиглалтад орох ёстой. Чанар, стандарт, аюулгүй байдал, технологийн горим алдуулахгүйгээр ажлын гүйцэтгэлийг шахаад долоодугаар сарын 1-нийдотор төв гүүрэн замыг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээх асуудлыг гүйцэтгэгч компани анхаарч ажилла гэв. Хотын захирагчийн зүгээс гүүрэн замын ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ажил зогсоосон, гацаасан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. Тэрбээр Замын ажил ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтөд ороод зураг төсөл нь батлагдаад ажил эхлэхийг мэдсээр байж өөрсдөө дундуур нь орж барилгаа уралдаж барьчихаад, замын ажил хийлгэхгүй, гүйцэтгэгч компаний шаардлагыг биелүүлэхгүй, нийслэлийн асуудал хариуцсан албан тушаалтны үгийг үл тоох байдлаар зургаан сарын турш зарим ажлыг гацаасан компани байна.Нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, амин хувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгож байгаа аж ахуйн нэгжтэй эвлэрэх ёсгүй.Өнөөдрөөс эхлээд тоног төхөөрөмжөө хөдөлгөж, ажлаа эхлүүл. Үүнээс гарах ямар нэгэн хохирол, элдэв янзын асуудлыг хувийн компани өөрөө хариуцах ёстой. Хэн нэгэн хүн, аль нэг компаний дур зоргоор бүхэл бүтэн нийслэлийн иргэдийн замын хөдөлгөөнтэй холбоотой энэ том төсөл зогсдог, ирээдүйд биелэгдэх ёстой эрх ашиг нь зөрчигддөг, нийтийн эрх ашгийг хохироодог ийм ААН-үүд байж болохгүй гэдгийг хатуу хэллээ. Төслийн ажлыг хурдтай гүйцэтгэх, дулааны улиралтай зэрэгцэн хоёр ээлжээр ажиллуулах боломжтой эсэхийг гүйцэтгэгч компани болон холбогдох удирдлагууд анхаарч ажиллахыг санууллаа. Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэнэ.Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16,5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох С рампын 8.5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын В рампын гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110 у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух А рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар болох бөгөөд гүүрийг энэ оны 11 дүгээр сард барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна
2019-04-26 10:05:22 Нийтлэгдсэн: НийгэмЦаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан. Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15 хүртэл хориглосон билээ. Үүнтэй холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2019 оны дөрөвдүгээр сарын сарын 19-26-ны өдрийг дуустал нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар, жуулчны баазуудад хяналт, шалгалт хийж байна. Хяналт, шалгалтын хүрээнд ногоон бүсэд аялал зугаалга хийхийг хориглосон захирамжийг танилцуулан амралтын газар, жуулчны баазуудад үүрэг даалгавар өгч байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 180 гаруй амралтын газар, жуулчны баазууд хамрагдана.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй