Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудад нийслэлийн 3000 гаруй иргэн хамрагдаж байна

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна. Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Монгол шилтгээн цогцолборт, аврах ажиллагааны дадлага сургуулийг ХӨСҮТ-ийн талбайд, Чингэлтэй дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Өвөр гүнтийн зуслан, аврах ажиллагааны дадлага сургуулийг Тусгаар тогтнолын талбайд, Сонгинохайрхан дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Монгол наадам цогцолбор, аврах ажиллагааны дадлага сургуулийг Номин ХХК-ийн агуулахын талбайд, Сүхбаатар дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийгЯнзага зуслан, аврах ажиллагааны дадлага сургуулийг Централ таур-ын урд талбайд, Хан-Уул дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Морин тойруулгын талбай, аврах ажиллагааны дадлага сургуулийг Гэгээнтэн интертайнмент үйлчилгээний төвийн талбайд тус тус зохион байгуулж байна. Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд нийслэлийн хэмжээнд 200 гаруй гэр, майхан, 100 орчим байшин, платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, иргэдийг байршуулах байр зэргийг тохижуулан, нийслэлийн 3000 гаруй иргэнийг хамруулж байнагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

41 байршилд явган хүний зам гаргалаа

Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагууиргэдийнэрүүл, аюулгүй орчинд амьдрахэрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болонтохижилтын ажлууд хийгдэж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Явган хүний зам аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд нэг,Сонгинохайрхандүүрэгт 10 буюу нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр хашаа, хайс,контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, явган хүний замталбайг чөлөөллөө

МАЛ ТӨЛЛӨЛТ 47,7 ХУВЬТАЙ БАЙНА

2019-04-25 13:54:57 Нийтлэгдсэн: Нийгэм
МАЛ ТӨЛЛӨЛТ 47,7 ХУВЬТАЙ БАЙНА

Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 70% нь өвстэй, 30% нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна. 1150,0 мян хээлтэгчээс 4 сарын 25-ны байдлаар 47.7% хувь буюу 548.8 мян толгой хээлтэгч төллөж, 549.6 мян толгой төл гарч, гарсан төл 100 хувь бойжиж байна. Нийт төллөх ингэний 55,6%, гүүний 3,5%, үнээний 10,7%, эм хонины 63,4%, эм ямааны 44,1% төллөж, ботго 15551, унага 1124, тугал 1163, хурга 181524, ишиг 350264, нийт 549,6 мянган төл бойжиж байна. Хонь, ямаа ихэрлэлт ихтэй, эх мал жилбэтэй төллөж байна.

Теле хяналтын камеруудын ашиглалтын асуудлаар ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан Цахим бодлогын зөвлөл-ийн хурлаас өгсөн зөвлөмжийн дагуу нийслэлийн иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/347 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд суурилагдсан Теле хяналтын камерын системийг нэгтгэх шийдлийг боловсруулах, камеруудын ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, цаашид шинээр суурилуулах Теле хяналтын камеруудын нийтлэг журам боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн эхний хурлаар Улаанбаатар хотын теле хяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журмын төслийг хэлэлцэн, холбогдох газруудаас санал авахаар даалгаж, теле хяналтын камеруудыг шинээр суурилуулах, түүнд хяналт тавих тухай захирамжийн төсөл боловсруулах талаар үүрэг чиглэл өгсөн байна. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд суурилагдсан теле хяналтын камерын системийг нэгтгэх, шинээр суурилагдах камерт нэгдсэн хяналт тавих боломжтой болох юм

Команд штабын дадлага сургууль цагийн байдалд бэлэн эсэхээ шалгаж байна

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургууль үргэлжилж байна. Газар хөдөлж, гамшиг тохиолдсон үед холбогдох байгууллагууд ямар зохион байгуулалтаар хамтарч ажиллах, уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах талаар болон нөхцөл байдлыг хамтын хүчээр яаж даван туулах тухай энэхүү дадлага сургуулиар туршиж байгаа юм. Дадлага сургуулийн удирдагчаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад цагийн байдал хүргүүллээ. Цагийн байдалд 2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өглөө 11.00 цагт Улаанбаатар хотын орчим Богд уулын зүүн тал, Хүрэлтогоотын аманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичэрхийлэл нийслэлийн ихэнх иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй төрийн захиргааны байгууллага, орон сууцны барилгуудын шавар нурах, хана цуурах зэрэг эвдрэл гарсны зэрэгцээ олон нийт үймж сандран, эмх замбараагүй байдал үүссэн. Агаарын температур 3-5 хэм дулаан, салхи баруун хойноосоо 5-9 м/с хурдтай байна гэж дурджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатны төр захиргааны байгууллага, ААН, гадаад, дотоодын иргэний нийгмийн байгууллагууд ямар арга хэмжээ авах, хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, ямар төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтад орох талаараа танилцуулга хийсэн юм. Мөн байгууллагууд болзошгүй гамшгийн үеэр хэдэн албан хаагч ажиллах боломжтой, ямар тоног төхөөрөмжийн нөөцтэй зэргээ тогтоон, түүнийгээ нэгтгэн сургуулийн удирдагчид танилцуулсан юм. Танилцуулгын дараа ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Өнөөдрийн дадлага сургуулийг хийсвэр зүйл бус, бодит нөхцөл байдал дээр ажиллаж байна гэж бодох хэрэгтэй. Ширээний ард суугаад төлөвлөгөө гаргаж, өөр хоорондоо холбогдсон гэж худлаа зохиож ярьж огт болохгүй. Болохгүй байгааг нь болохгүйгээр нь гарч ирж илтгэ. Бодит нөхцөл байдалд бид бэлэн үү гэдгээ одоо л үзэх гэж байна. Бие биенээ хуурсан, аргацаасан байдлаар дадлага сургуулийн цагийг үр дүнгүй өнгөрөөхгүй байхыг хүсье хэмээн сануулав. Дадлага сургууль байгууллагуудын төлөвлөгөө, нөөцийн дүн мэдээг нэгтгэх ажлаар үргэлжилж, цаашид юун дээр анхаарах, төлөвлөгөөгөө засч сайжруулах, хэрхэн уялдаа холбоотой ажиллах зэргээр дадлага туршлага олгох юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.