Токиогийн метроны зорчигч "чихэгчдийн" зовлонтой ажил .... /бичлэг, гайхам/
2017-08-03 13:07:06 Нийтлэгдсэн: НийгэмАль эртнээс П.Анужингийн номыг хайж явсан юм биш биз. Эрүүл амьдрахыг энэ биеэрээ үлгэрлэж буй түүний олон жилийн туршлагаас улбаалсан Макробиотик 21-р зуун номын олдоц муу гэдэг нь гараас гар дамжуулан уншицгааж, бүр хэдэн нүүрийг нь хуулбарласан байгаагаас нэвт харагддаг. Тэгвэл тэрхүү хүмүүст дуулгахад П.Анужин уншигчдын хүсэлтээр Эрүүлд хүрэх зам их энгийн номоо дахин худалдаанд гаргахаар болоод байгаа юм билээ. MCS-ийн Ж.Оджаргал хүртэл багш аа гэж хүндэтгэдэг П.Анужингийн Мацагтан Монгол групп хэдхэн хоногт 100,000 гаруй гишүүдтэй болсон нь эрүүл амьдрахыг хүсэгчид өдрөөс өдөрт тэлж буйг харуулж байгаа хэрэг. Дашрамд дуулгахад П.Анужин номынхоо баярт зориулж лекц тавихаар болсон аж. Хайсан номоо ч аваад хэрэгтэй зүйлүүд ч сонсоно гэдэг алдаж болохгүй алтан боломж. Эх сурвалж АТГ.МН
Ус цаг уур орчны хүрээлэнгээс гаргасан мэдээгээр өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг бороо орох нь. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө сэрүүсэж 15-17 градус дулаан байна. Бусад аймгуудад цаг агаар ямар байхыг дараах мэдээллээс харна уу. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус , өдөртөө 26-28 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дорноговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 2016 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Маргааш нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Салхи 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 7-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 5,8-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
Улаан бурханы вакцин хийлгээгүй оюутныг шалгалтанд оруулахгүй
2016-05-24 14:15:09 Нийтлэгдсэн: НийгэмНэгэн цагт улаан бурхан өвчнийг дарж чадсан орон хэмээн ДЭМБ-аас шагнал хүртэж байсан Монгол орон эргээд энэ өвчиндөө дарлуулж дэлхийд ахин алдраа мандууллаа. Халдварт өвчний эсрэг оройхон гараад ширүүхэн дайрч байгаа ЭМЯ, Улсын онцгой байдлын комисс янз бүрийн арга хэмжээ авч байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар вакцинд хамрагдаагүй оюутнуудыг шалгалтанд оруулахгүй байх, тэтгэмжийг нь түдгэлзүүлэх асуудлыг УОБК-ын даргын тушаалаар шийдвэрлэхээр зэхээд байна. NUUTS.mn
Нөхөр нь гэрийнхээ ажилд оролцдоггүй бол гэр бүл амархан салдаг
2016-05-03 14:00:35 Нийтлэгдсэн: НийгэмБүсгүй таны нөхөр гэрийн тань ажилд тусалж байна уу. Тэгвэл та нөхрөө гэрийн ажилд туслуулах талаар санаа тавиарай. Гэрийн ажил шиг барагддаггүй мөртлөө үнэлэгддэггүй хөдөлмөр байдаггүйг эрдэмтэд сэтгэл зовнин санаа нийлдэг. Гэр бүл судалгааны дүгнэлтээс үзэхэд нөхөр нь гэрийнхээ ажилд туслалцдаг гэр бүлд, салалт тун бага байдаг бол нөхөр нь огт гэрийн ажилд оролцдоггүй гэр бүлийн салалт харьцангуй их байжээ. Гэвч гэрийн ажлаа хамтарч буюу хувиарлаж хийдэг өрх бүл нийт гэр бүлийн дөнгөж 25%-ийг эзэлдэг аж. Эрх тэгш бус гэр бүлийн хайр сэтгэл амархан унтардаг болохыг уг судалгаа харуулж байна. Түүнчлэн эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь өрхийн тэргүүн байхыг эрмэлзэж маргалдсанаас хайр дурлал хөрдөг нь харагджээ. Иймээс та бүхэн харилцан бие биенээ ойлголцож гэрийн ажлаа хамтран хийхийг бодоорой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй