Монгол Улс хүмүүсийн цэвэр ус хэрэглэх эрхийг хангах ёстой

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Бөөрөлжүүт, Өлт голын ай саваар уул уурхайн компаниуд олборлолт хийж их хэмжээгээр бохирдуулж байгаа нь судалгаа шинжилгээгээр тогтоогдсон талаар Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээллээ. Тус хөдөлгөөнийхөн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шинжилдэг гадаадын Сорс интернэшлд санал тавьж, голын усыг газар дээрээс нь шинжлүүлсэн байна. Энэ талаар Сорс интернэшлийн захирал Флавиано Бианчини Бид өнөөдөр Өлт болон Бөөрөлжүүтийн хөндийн усны дээжээс авсан судалгааныхаа эхний үр дүнг танилцуулж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд дээрх газруудаас судалгааныхаа дээжийг авсан юм. Өнөөдөр бид эхний байдлаар танилцуулж, хэдэн сарын дараа эцсийн үр дүнгээ танилцуулах болно. Юуны өмнө урт нэртэй хуультай маш сайн танилцах шаардлагатай байсан. Миний ойлгосноор энэ хууль нь 2009 онд батлагдаж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулагдсан хэдий ч Монголдусны эх газруудад уул уурхайн үйл ажиллагаа явуулсаар байгаа нь анхаарал татсан. Өлт болон Бөөрөлжүүтийн хажууд 15 км-ийг хамарсан газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан. Өлтийн хөндийд дөрвөн гол цэгийг сонгож шинжилгээгээ хийсэн. Олборлох үйл ажиллагаа явуулж байгаагаас дээшхи хэсэг болон олборлолтын дараагийн хэсгээс дээж авсан. Шинжилгээний үр дүнд усанд агуулагдаж буй ионы хэмжээ олон улсын стандартаас хамаагүй өндөр гарсан. Бөөрөлжүүт дээр ч мөн адил үр дүн харагдсан. Олон улсын зүгээс харахад Монгол Улс Хүний эрхийн конвенцид нэгдсэн учраас хүмүүсийн цэвэр ус хэрэглэх эрхийг хангах ёстой.НҮБ-ын усны тухай конвенцид дурдсанаар хүн бүрийн усанд хүрэх зай нь нэгкм-ээс доошгүй, усаа очижавах хугацаа нь 30 минутаас ихгүй байх ёстой. Өлтийн хөндийд амьдарч байгаа малчдын хувьд машин юм уу мориор 10 км явж байж цэвэр усаа авах боломжтой. Энэ бүс нутгийн хүмүүсийн цэвэр ус хэрэглэх эрх нь ноцтой зөрчигдөж байгаа нь харагдаж байна гэлээ. Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Ганболд Үлдсэн шинжилгээгээ Европд хийж, хариуг есдүгээр сарын 15 гэхэд гаргана. Цаашид гучаад үзүүлэлтээр дээжийг шинжилж 400 гаруй зүйлээр үр дүнг нь тодорхойлох юм. Эцсийн үр дүн ямар гарахаас шалтгаалж, хууль эрх зүйн орчинд байгаа хуулиудаа ашиглаж, ямар хэмжээний хохирол учирсан зэргийг тодорхойлж, нөхөн төлүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ. Бид олон жил энэ асуудлаар ажиллаж,туршлагажиж байгаа. Энэ удаа хэн нэгэн үүнийг хариуцах ёстой гэдэг асуудлыггаргаж ирнэ. Хувь хүн хариуцах уу, төр хариуцах уу. Ямар ч байсан байгаль орчин сүйдэж, нутгийн иргэд хохироод үлдэх ёсгүй. Бид хэн нэгэн хариуцагчийг тогтоогоод зогсохгүй нутгийн иргэдийг хамгаалах арга хэмжээ авна. Ер нь бол Төв аймгийн Заамар, Өвөрхангайн Уянга сумыг ямар их хохирч байгааг түүгээр явсан хүн болгон хараад мэддэг. Гэхдээ хохирлыг нь тогтоочихсон юм одоо болтол байхгүй байгаа. Тогтоохын төлөө бид ажиллана гэв.

Монгол орноо нэг сарын турш сурталчилна

Зуун сэтгүүлч, зуу гаруй мянган иргэдийг хамрах I love Mongolia түншлэл 2015 багийнхан ирэх сарын 2-нд замд гарахаар болжээ. 21 аймгийг нэг сарын дотор тойрох энэхүү аялалаа Эзэн Чингисийн өлгий нутаг Хан Хэнтийгээс эхлэн нар зөв тойрохоор төлөвлөсөн аж. Энэхүү аялалын явцад Шилдэг татвар төлөгч-ийн ярилцлага, Миний нутгийн өв ЮНЕСКО, соёлын өвийн санд бүртгэлтэй, шинээр бүртгэгдэх урлаг соёлын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн, Боловсрол яармаг, Аймгийн ангийн дарга нарын анхдугаар зөвлөгөөн, Оргилоо тодорхойл нутгийн идэвхтэй иргэдийн сайн үйлсийн илтгэл хэлэлцүүлэг, Миний нутгийн брэнд нээлттэй үзэсгэлэн худалдаа, Хамтдаа гүйцгээе хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн бүх нийтийн гүйлт, Эрүүл Монгол эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөлгөөн зэрэг ажлыг аймаг бүрт зохион байгуулах юм байна. Ингэснээр Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч татвар төлөгчдийг бодитоор дэмжих, орон нутгийн хүүхдүүд гадаад, дотоодын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, идэвхитэй иргэдийг алдаршуулах, дэмжих, оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Мөн үндэсний соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлд өвд бүртгүүлэх, соёл урлагийн санд архивлан бүртгэх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн гэнэ.

 Зоонозын өвчний тулгамдаж буй асуудлаар хуралдлаа

ЗӨСҮТ-өөс Зоонозын өвчний тархвар судлал, биотехнологи, микробиологийн тулгамдсан асуудлууд сэдэвт хурлыг 2015 оны 08-р сарын 7-ны өдөр Эрүүл мэнд, спортын яам, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төв-үүд хамтран зохион байгууллаа. Энэхүү хуралд Дятлов И.А, профессор, Оросын Шинжлэх ухааны академийн Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төвийн захирал, ОХУ дахь биологийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо сэдвээр, Шемякин И.Г,профессор, Микробиологи, биотехнологиийн эрдэм шинжилгээний төвийн дэд захирал, Халдварт өвчний оношилгооны орчин үеийн чиг хандлага сэдвээр, Балаханов С.В. профессор, Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Сибирь дахь тарваган тахлын байгалийн голомтын өнөөгийн байдал зэрэг чиглэлээр эрдэмтэд илтгэл тавьж манай улсад төдийгүй олон улсад анхаарал татаж байгаа асуудлуудыг хэлэлцжээ.

 А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд 210 сая төгрөг цуглажээ

Өнгөрсөн зургаадугаар сард Налайх дүүрэгт дүүгээ галаас авраад өөрөө 80 хувь түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүд туслах аян үргэлжилсээр байна. Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуус баяр наадмын өдрүүдэд Ахыг аварья хандивын аяныг зохион байгуулжээ. Тэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон хутагт асрууд барин, сурталчилгааны самбаруудыг байрлуулахад наадамчин олон Дүүгээ аварсан баатар ах, заавал эдгээрэй хэмээн 9 сая 210 мянга 884 төгрөгийн хандив өргөсөн байна. Солонгосын эмнэлэг анх эмчилгээний зардал 350-400 сая төгрөг орно гэж тооцоолж байсан ч А.Цэрэнтогтох-ын биеийн байдлыг харж, нэг гэр бүлийн хоёр хүүхэд эмчлүүлж байгаа зэргийг харгалзан үнээ хөнгөлжээ. Тэд 150 сая орчим вон буюу 270 орчим сая төгрөгөөр эмчилгээ хийхээр болж, хүүг ямар ч байсан хөл дээр нь зогсоон гэдгээ амалсан байна. Өнөөдрийг хүртэл гадаад, дотоодоос монголуудын өгсөн хандив 210 сая төгрөг болоод байна. Одоо 60 орчим сая төгрөг үлдсэн гэнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний үр дүн сайн байгаа ба босч суудаг болжээ. Мөн гуурсны тусламжаар шингэнээ гадагшлуулдаг байсан нь хэвийн болж, арьс нөхөх хагалгаанууд хийгдэж байгаа аж. Цээж, нурууны арьсыг өөрөөр нь нөхөн төлжүүлэх зорилготой тосон түрхлэгүүд түрхэж эхэлсэн. Мөн амь аврагдсан бяцхан дүүгийнх нь биеийн байдал маш сайн, арьс нөхөх тосон түрхлэг түрхээд Монголдоо ирсэн. Хүүхдүүдийн маань эрүүл мэнд, амь насыг аврахад тусалсан бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж явна хэмээн хүүхдүүдийн аав Б.Амарбат хэлсэн юм.

Аглаг бүтээлийн хийд рүү засмал зам тавина

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Зам тээврийн яамтай хамтран Аглаг бүтээлийн хийдийн орчны тохижилтыг сайжруулахаар болжээ. Ингэхдээ төв замаас Аглаг бүтээлийн хийд хүртэлх 7 км замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болжээ. Уг шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Мөн хийдийн ойролцоо нийтийн бие засах газрыг барьж байгуулах ажлыг хийж эхэлсэн аж. Ингэснээр Бурханч лам Г.Пүрэвбатын бүтээн босгож буй уг хийд орчмыг шашин, түүх соёл, аялал жуулчлалын жишиг бүс болгон хөгжүүлэхээр зорьсон юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.