Хүнд өвчин туссан 5 настай жаахан охины ээж аав хоёр нь эдгэрэх ямар ч найдваргүй болсон гэдэг гашуун үнэнтэй эвлэрчээ. Гэхдээ тэд зүгээр л бууж өгөхийг хүссэнгүй хайртай охиныхоо хамгийн сүүлчийн төрсөн өдрийг тэмдэглэж, охиноо баярлуулж, дурсгалтай нэг өдрийг өнгөрүүлсэн байна. Бяцхан охин 3 жилийн өмнө хорт хавдартай хэмээн оношлогдож, ээж аав нь бүхий л нөөц бололцоон ашиглан амь насыг нь аврахыг хичээсэн боловч химийн хүчтэй тариануудийг дийлэхгүйн улмаас удаан насалж чадахааргүй болсон гэнэ. Охины аав фейсбүүк дээрээ групп нээж, охиныхоо тухай мэдээлэл оруулдаг байжээ. Тиймээс охиныхоо хамгийн сүүлчийн төрсөн өдрийг мартагдхааргүй өнгөрөөхийг хүссэн түүний хүсэлтийг мянга мянган хүн хүлээн авч, сайн дураараа тусласан байна. 20-иодхон хоногийн өмнө болсон Лила охины төрсөн өдөрт 1000 гаруйхүн оролцож, үлгэрийн баатрууд, шидэт гүнжийн хувцас өмсөн баярыг чимжээ. Төрсөн өдөрт оролцсон олон зуун хүний хамгийн гунигтай, сэтгэлийг хөдөлгөсөн мөч нь АМЬДРАЛД НЬ ХЭЗЭЭЧ ТОХИОЛДОХГҮЙ учраас аав нь охинтойгоо хуримын бүжиг бүжиглэж, бөгж бэлэглэсэн хором байсан гэнэ. Энэ ёслолын дараа охин аав ирсэн зочдод хандан ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА. Та нарын тусламжгүйгээр охиныхоо өвчинтэй ингэж удаан тэмцэж чадахааргүй байлаа. Хамгийн гол нь ОХИНЫХОО ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ харах гэж л энэ бүхнийг хийсэн юм гэжээ. Хүний амьдралд хүсэл мөрөөдөл, итгэл сэтгэлээ зориулж, чин зүрхнээсээ залбираад ч тус болдоггүй зүйлс олон бий. Тийм л нэгэн тавилангаар бяцхан охин нь энэ орчлонгоос явах цаг улам бүр ойртсоор байгааг мэдэрч амьдрах ямар хэцүүг төсөөлөхийн аргагүй. Хамт байхыг хүссэн ч хагацахаас аргагүй тавилан байхад хайрлуулах гэж зориод ирсэн үр хүүхдээ орхиод, хаяад явчихдаг эцэг эхчүүдийг яалтай. Өнөөдөр та инээж, өөр нэгэн уйлж байвч, маргааш та уйлж, нөгөө хүн инээх учрал тохиодог амьдралын эгэл үнэнг битгий мартаарай, хүмүүс минь...
Засгийн газрын зарим гишүүдийг огцруулсантай холбогдуулан Ерөнхий сайд захирамж гаргаж эзэн болсон яамдуудыг Ардчилсан намын сайдуудад хариуцуулан үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгвэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажил хүлээн авсан даруйдаа тус яамны агентлагуудын даргыг чөлөөлж, оронд нь хуучин ажиллаж байсан хүмүүсийг нь томилсон юм. Тодруулбал, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн дарга Г.Билэгсайханыг чөлөөлж оронд нь н.Чойноровыг, Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбатыг чөлөөлж оронд нь хуучин ажиллаж байсан Л.Уртнасан нарыг тус тус томилсон. Тэгвэл Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөл шинээр томилогдсон Л.Уртнасан даргатай хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлд Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнийн 2015 наймдугаар сарын 10 өдрийн Б/146 дугаар тушаал хүчингүй болгох тухай тушаал гарч Л.Уртнасанг хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн даргаар томилсон байна. Хөдөлмөрийн сайд нь 2015 2 сарын 22ны өдрийн Б/03 тэтгэмж олгох тухай тушаалын дагуу зургаан сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний 4736531 төгрөгний тэтгэмж авч ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл 6 сарын тэтгэмжийн хугацаа дуусаагүй байхад, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Очирбатыг хөдөө орон нутагт албан томилолтоор явж байх хугацаанд хууль бас ажил хүлээлцсэн болно. Иймд Л.Уртнасан таньтай Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөлийн гишүүд бид хамтарч ажиллаж боломжгүй гэдгээ үүгээр МЭДЭГДЭЖ байна гэжээ. - See more at: http://www.unen.mn/content/52949.shtml?alias=society#sthash.YwPVdG6n.dpuf Засгийн газрын зарим гишүүдийг огцруулсантай холбогдуулан Ерөнхий сайд захирамж гаргаж эзэн болсон яамдуудыг Ардчилсан намын сайдуудад хариуцуулан үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгвэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажил хүлээн авсан даруйдаа тус яамны агентлагуудын даргыг чөлөөлж, оронд нь хуучин ажиллаж байсан хүмүүсийг нь томилсон юм. Тодруулбал, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн дарга Г.Билэгсайханыг чөлөөлж оронд нь н.Чойноровыг, Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбатыг чөлөөлж оронд нь хуучин ажиллаж байсан Л.Уртнасан нарыг тус тус томилсон. Тэгвэл Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөл шинээр томилогдсон Л.Уртнасан даргатай хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлд Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнийн 2015 наймдугаар сарын 10 өдрийн Б/146 дугаар тушаал хүчингүй болгох тухай тушаал гарч Л.Уртнасанг хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн даргаар томилсон байна. Хөдөлмөрийн сайд нь 2015 2 сарын 22ны өдрийн Б/03 тэтгэмж олгох тухай тушаалын дагуу зургаан сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний 4736531 төгрөгний тэтгэмж авч ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл 6 сарын тэтгэмжийн хугацаа дуусаагүй байхад, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Очирбатыг хөдөө орон нутагт албан томилолтоор явж байх хугацаанд хууль бас ажил хүлээлцсэн болно. Иймд Л.Уртнасан таньтай Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөлийн гишүүд бид хамтарч ажиллаж боломжгүй гэдгээ үүгээр МЭДЭГДЭЖ байна гэжээ.
Ирэх сарын нэгнээс тээврийн хэрэгслийн албан татвар хураах болон автомашины үзлэг оношилгоондоо цаг хугацаанд нь ороогүй жолооч нарт оногдуулах хариуцлагын арга хэмжээг чангалж шууд журамлах шийдвэр гараад буй. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сонгинохайрхан техник хяналтын төвийн менежер О.Ганчулуунтай ярилцлаа. -Авто оношлогоонд хамрагдалт хэдэн хувьтай байна вэ? -2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл авто тээврийн хэрэгсэлийн оношлогоонд хамрагдалт 50 хувьтай байна. Есдүгээр сарын 1-нээс Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхлэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор хууль хэрэгжихээс өмнө есдүгээр сарын 1-нээс өмнө оношлогоонд орох ёстой ч хугацаа нь хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгөн торгууль ногдуулна. Аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх 192 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт орсон. Одоо хэрэгжиж байгаа хуулиар үзлэг оношилгоондоо хугацаандаа ороогүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь түр хурааж, үзлэг хэтэрсэн хугацаанаас нь хамаараад 5000-25000 хүртлэх төгрөгөөр, ААН-ийг 50-250 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байсан. -Оношлогоонд орсон тээврийн хэрэгсэлүүдэд илэрч буй нийтлэг зөрчил хэр байна? -Гэрэл дохионы бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж тал дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй байна. Мөн иж бүрдэл буюу ослын зогсолтын тэмдэг, эмийн сан зэргийг бэлтгэж ирэх шаардлагатай. -Японоос ирсэн тээврийн хэрэгсэлд цацрагийн шинжилгээ хийдэг үү? -Химийн нарийн оношлогоог манайх хийхгүй. Харин тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үзэж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг тогтооно. Мөн тухайн тээврийн хэрэгсэлийн хорт утааны хэмжээ Монгол Улсын 201145912011стандартад заасны дагуу байгаа эсэхийг тогтоодог. -Стандартаас давсан тээврийн хэрэгсэл хэр их байдаг вэ? -Тээврийн хэрэгслийн тэнцэхгүй байх шалтгаан янз бүр. Тухайлбал, өнгө үзэмж, гэрэл дохио, ажлын тоормоз. утаагаар тэнцэхгүй байна. Өдөрт 150 машин орлоо гэхэд 15 хувь нь тэнцэхгүй буцдаг. Тэр тохиолдолд тэнцээгүй машины эзэнд та машинаа стандартад нийцсэн, шаардлага хангахуйц болгоод эргээд ир гэдэг. Эхний орсон төлбөрийн баримтаа аваад ирэхэд давтан мөнгө авахгүй. -Есдүгээр сарын 1-нээс өмнө гэдэгтэй холбоотойгоор ачаалал нэмэгдэж байна уу? -Ид зуны оргил үед өдөртөө 800-1000 машин ордог юм. Ерөнхийдөө сүүлийн 2-3 хоногоос ачаалал нэмэгдэж байна. Өдөрт 120-130 ордог байсан бол 220-230 хүн автомашинаа оношлуулахаар ирж байна. -Оношлогоонд орох хугацаа нь өнгөрсөн тээврийн хэрэгсэл хэр байна. Ийм тээврийн хэрэгсэлд яаж хяналт тавьж байгаа вэ? -Улсын хэмжээнд Авто тээврийн хэрэгслүүдийн үзлэг, оношилгоонд орох хугацаа харилцан адилгүй. Наймдугаар сард, эсвэл аравдугаар сард орох тээврийн хэрэгсэл ч байна. Тэгэхээр хугацаа нь болоогүй автомашинуудыг үзлэг, оношилгоонд оруулах шаардлагагүй, нэг жилийн хугацаандаа багтаж байвал болно. Ер нь 1-2 сарын хоцролттой тээврийн хэрэгсэл нилээдгүй орж байна. Замын цагдаагийн газар Явуулын хяналтын цэгтэй хамтран мэдээлэл уншдаг багаж дээрээ үзлэгт хамрагдсан эсэх, даатгал хийлгэсэн эсэхийг шалгачихдаг. Ингээд зөрчилтэй бол тухайн замын цагдаа тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хураан авч бидэнд шилжүүлж өгч байгаа. -Замын цагдаагаар дамжин ирээд оношлогоо хийлгэж байгаа тээврийн хэрэгсэл хичнээн байна? -Он гарсаар өнөөдрийг хүртэл 500 гаруй бичиг баримт хураагдаж ирсэн. Жолооч, иргэдэд анхааруулж хэлэхэд өмнөх оны оношлогоонд орсон хугацаандаа багтаж тээврийн хэрэгслээ үзлэгт оруулаарай. Техник оношлогооноос хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй тохиолдолд ирэх сарын 1-нээс арга хэмжээ авагдаад эхэлнэ шүү дээ. Манай Сонгинохайрхан техник хяналтын төвийн хувьд ачаалал маш бага байдаг. Тиймээс ажлын өдрүүдэд 08.30-20.30 цаг хүртэл, амралтын өдөр 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Банк, тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн гэрчилгээ олгох гээд нэг цэгийн үйлчилгээ цөм бий. Манайх ачаалалгүй гурван хаалга, таван шугамаар харъяалал хамаарахгүй үйлчилгээ үзүүлж байна. Мөн том тэрэгнүүд зөвхөн манайхаар оношлогоонд ордог. -Тэгвэл нийтийн тээврийн том оврын автобуснууд оношлогоо хийлгэх юм байна тийм үү. Автобуснуудын оношлогоог хэрхэн хийдэг юм бэ? -Нийтийн тээврийн болон хот хоорондын чиглэлд явдаг том болон дунд оврын автобуснууд жилд дөрвөн удаа үзлэгт орох хуваарьтай. Улиралд нэг удаа орно гэсэн үг. Хоёр нь үнэтэй, хоёр нь үнэгүй ордог. Яагаад ингэж олон ордог вэ гэхээр зорчигч тээврийн автобусны үйлчилгээг аюулгүй үргэлжлүүлэхэд анхаарч, утаа хаялт байгаль орчинд нөлөөлөх байдал зэргийг тогтоодог. Хоёр дахь удаагийн үзлэг дээр манай дээр 400 гаруй автобус үзлэгт орсон. Тэрнээс 20-30 хувь нь тэнцээгүй. Бид тэнцээгүй автобуснуудыг Авто тээврийн газарт мэдээлээд тэр дагуу ААН-үүдэд гэрээний дагуу номер улсын дугаартай нь албан бичиг илгээдэг. Тэнцээгүй автобуснуудыг шугаманд гаргахгүйгээр гарсан дутагдлыг арилгуулахыг үүрэг болгодог. Хяналт тавих ажлыг авто тээврийн улсын байцаагч замын цагдаагийнхан хийгээд явдаг. Мөн манай дээр шугамын хуваарь батлуулахаар сар болгон ирэхэд нь тухайн оношлогоонд тэнцээгүй тээврийн хэрэгсэлийг оруулахгүй хасаж баталдаг. Мөн GPS суулгачихсан учраас тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна уу, үгүй юу гэдгийг нь тодорхой хянаад явж болдог.
Нийслэл хотын иргэд нийтийн тээврээр зорчихдоо смарт карт ашиглан үйлчлүүлж эхлээд 10 гаруй хонож байна. Энэ үйлчилгээтэй холбоотой зарим асуудлыг нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбатаас тодруулсан юм. -Смарт картын борлуулалт хэр байна. Нийтийн тээврийн орлогод ямар нэгэн өөрчлөлт гарсан болов уу? -Смарт картын 10-аад хоногийн борлуулалт хийгдсэн байгаа. Сүүлийн өдрүүдэд борлуулалт 10-20 хувь унасан тохиолдол байна. Гэхдээ энэ сарын 25-наас хичээл, сургууль эхлээд нийтийн тээврийн орлого гайгүй болох байх. -Шинэчилсэн төлөвлөлтөөр карттай иргэдийг 2 дахь зорчилтод үнэгүй явахаар зохицуулна гэсэн мэдээлэл байсан. -Шинэчилсэн төлөвлөлтөөр дамжин суулт хийх иргэдийн төлбөрийн асуудлыг цахим картын системтэй уялдуулж, карттай иргэд 30 минутын дотор 2 дахь зорчилтод үнэгүй явахаар зохицуулах асуудал яригдаж байгаа. Гэхдээ зорчигчдын 80-аад хувь нь сэлгэн сууж байна гэсэн мэдээллийг Смарт карт компаниас өгсөн. Тэгэхээр 30 минутын дотор тэр их ачааллыг дийлэх үү, олонх нь сэлгэж суухаар алдагдал нэмэгдвэл яах вэ гээд асуудал байна. Бид саналаа тавьчихсан, албан ёсны шийд гараагүй байна. -Карт хангалттай байгаа юу. Хэдэн карт худалдаанд гараад байгаа бол. -Хангалттай. 600 мянган карт хэвлэгдэж ирсэн. Өчигдрийн мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настны 60-аад мянган смарт карт, иргэд 100-аад мянган карт худалдаж авсан байна. -Бэлэн мөнгөөр төлбөрөө хийж байгаа зорчигч 600-800 төгрөг төлнө гэсэн яриа байна. -600, 800, 1000 гэсэн гурван санал яригдаж байгаа. Гэхдээ бид картаа аваад 500 төгрөгөөрөө үйлчлүүлье гэдгийг л хэлж байна. Ер нь -Карт цэнэглэхэд шимтгэл авч байгаа энэ юунд зориулагдах юм бэ? -Шимтгэлийг болиулсан. Смарт картыг борлуулж байгаа хүмүүсийн үйлчилгээний хөлс гэж үүнийг гаргаж ирсэн юм. -Оюутнуудын смарт картаар зорчих лимитийг хэрхэн тогтоох вэ? -Смарт карт компани дээр оюутнуудад зориулсан 110-аад мянган карт хэвлэгдээд ирчихсэн. Нийслэлийн төсөв дээр ажлын өдрүүдэд 2 удаа зорчих мөнгө төсөвлөгдөөд орж ирж байгаа. Тодорхой лимиттэй зорчино. Ирж, очих гэсэн үг. Оюутнууд смарт картаа 3200 төгрөгөөр худалдаж авна. -Өндөр настны смарт картыг залуу хүн ашиглан зорчиж болдог гэж байна. Энэ мэт зөрчлийг цаашид хэрхэн хянах вэ? -Үүнийг уг нь жолооч, кондуктор хянах хэрэгтэй. Карт уншигчийн жолоочийн талд харагдаж байгаа самбарт ахмад настан гэсэн бичиг гарч ирдэг. Гэхдээ тодорхой хугацааны дараа хууль, журам боловсруулаад билет шалгагчтай, зөрчил гарсан тохиолдолд торгууль тавьдаг болно. -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настны смарт картыг хэдэн төгрөгөөр цэнэглэсэн бэ? -Ямар нэгэн лимит тавиагүй. Үнэгүй л явж байгаа. -Смарт картаа буухдаа уншуулдаг нь ямар учиртай юм бэ? -Зорчигч урсгалын тооцоо авах гэж байгаа юм. -Өнөөдөр автобусны карт уншигч ажиллахгүй байсан. -Шинэ юм учир жижиг саад бэрхшээл гарч байна. Тэдгээрийг тухай бүрд нь шийдвэрлээд явж байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Тодорхой хугацааны дараа зүгшрээд, өдөр тутмын хэвшил болчих болов уу гэж бодож байна. -Кондукторуудын ажлын байрны асуудлыг хэрхэн шийдэх вэ? -Нийтийн тээврийн үйлчилгээнд 1400 орчим кондуктор үйлчилж байсан. Одоо бол билет шалгагч хийж байгаа. Яваандаа үүнийг зохицуулах хууль, тогтоомж гарч ирнэ. Билет шалгагч 500 эсвэл 600 байх уу гэдгийг зохицуулна. Тэгээд үлдсэн тооны кондукторыг Хөдөлмөрийн яам, МҮЭХ-той ярьж байгаад ажлын байраар хангана. Харин өнөөдөр бол тэд аж ахуй нэгжүүд дээрээ кондукторын хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж, үндсэн цалингаа аваад явж байгаа.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам-ын төслийг хэлэлцэв. 2013-2014 онд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлж, хуулийг батлуулах чиглэлээр хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сард албан ёсоор хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, 2014 оны Намрын чуулган болон 2015 оны Хаврын чуулганаар хэлэлцэж, энэ оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллаж байна. Тус ажлын хэсгээс Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам-ын төслийн боловсруулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Энэхүү журам нь найман бүлэгтэй бөгөөд нийслэл хотын албан татварын тухай хуульд заасан албан татвар суутгагчийг бүртгэх, нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах, мэдээллийг санд бүртгэгдсэн харилцааг зохицуулах зорилготой аж. Нийслэлийн албан татварын тухай хуульд ногдуулах албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан тогтоохыг хуульчилсан байдаг. Албан татварыг хүн амын хэрэглээнд ногдуулснаар хүний эрүүл мэндэд хортой, тансаг, чамин, хээнцэр, үр ашиггүй хэрэглээг хязгаарлах зэрэг үндэслэлээр хувь хэмжээг 1.0 хувиар тогтоохоор төслийг боловсруулав. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1-д заасан барааны жилийн орлогод 1.0 хувиар албан татвар ногдуулахад 11,7 тэрбум төгрөг, 7.2-т заасан үйлчилгээний жилийн орлогод 1,4 тэрбум төгрөг, нийт 13,2 тэрбум төгрөгийн татвар орон нутгийн төсөвт төвлөрөх төлөвлөөгөөтэй байна. Уг асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд нийслэлийн ИТХ-ын Хуралдаанд өргөн барихаар боллоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй