СНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Зохиогчийн ёс зүйг дээдлэх ажил нь зөв цагаа олсон ажил мөн

Цахим мэдээллийн ертөнцөд шинэчлэл өөрчлөлтийн салхи сэвэлзэж бусдын хийсэн хөдөлмөрийн үнэлдэггүй. Садар мэдээллийг хайр найргүй цацдаг цахим мэдээллийн сайтуудыг үйл ажиллагаанд хяналт тавьж эхэлсэн. Дээрх үйл ажиллагаа ч цагаа олсон зүйл хэмээн иргэд үнэлж байгаа. Түүндээ ч ШӨХТГ-ын дарга О.Магнай болон Монголын Харилцаа холбооны зохицуулах газрын удирдлагууд иргэдээс ихээхэн магтаал сайшаалын үгсийг хүлээн авах болсон. Харин дээрх арга хэмжээ зөв зүйтэй байсан эсэхэд байр суурийг нь сонсохоор Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Галааридын өрөөг зорьсон юм. Түүний хариултыг дамжуулвал, хүний хөдөлмөрийг үнэлж дүгнэдэггүй. Зохиогчийн эрхийг зөрчсөн, хүний бүтээлийг хулгайлдаг цахим мэдээллийн хэрэгслэлүүдийг цөөлж арга хэмжээ авах нь зөв. Түүнчлэн заримдаа сэтгүүлчийн бичсэн нийтлэлийг уншиж байхад миний бичсэн ч юм уу хэн нэгэн нэртэй сэтгүүлчийн бичсэн үг энэ тэр тэр чигээрээ бичигдсэн байдаг. Тэгсэн хэрнээ автор нь өөр хүний нэр дээр байдаг. Энэ бол байж боломгүй зүйл. Иймэрхүү хууль бус үйлдэл гаргагч сайтууд өдгөө цөөрөх ёстой. Дээр нь нийгэмд садар самуун байдлыг дэвэргэж сурталчилдаг цахим сайтуудыг цэгцлэх нь бүр ч сайн хэрэг. Монголд Зохиогчийн эрхийн асуудал яригдаж байгаа нь цагаа олсон явдал юм. Оюуны бүтээлд тавигдах ёс зүйн асуудлыг бид хөгжүүлэх л ёстой. Одоо л зөв зүйтэй алхам явагдаж байна гэж миний хувьд үзэж байгаа хэмээн тэрбээр хариуллаа. Цааш нь хэлэхдээ, тэрбээр Зохиогчийн эрх, оюуны ёс зүйн асуудал ганцхан сэтгүүл зүй дээр ч яригдахгүй л дээ. Хүний оюунаар бүтээгдсэн бүхий л үнэ цэнэтэй зүйлс зохиогчийн эрхээр хамгаалагдах учиртай гэлээ.

Мэдээллийн сайтуудын Ассоциацийн мэдэгдэл

Уламжлалт сэтгүүл зүйгээс онлайн мэдээлэл рүү шилжиж буй шилжилтийн завсар үед сэтгүүлзүй нэрээр бусдын бүтээлийг хуулбарлан ашиглаж, ашиг орлого олдог байдал сүүлийн үед хэрээс хэтрээд байсан юм. Үүнийг цэгцлэх, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үүднээс Шударга Өрсөлдөөнийг Хянан Зохицуулах газар, Мэдээлэл Харилцаа Холбооны Зохицуулах хороо, Оюуны Өмчийн газар зэрэг төрийн холбогдох байгууллагууд зоригтой, шуурхай арга хэмжээ авч эрүүл сэтгүүлзүйн хөгжилд нэгэн шинэлэг шатыг тавьж эхэллээ. Үүнийг Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн нийт гишүүн сайтууд болон оюуны өмчийг дээдлэн үйл ажиллагаагаа явуулдаг нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд талархан хүлээн авч дэмжиж байна. Онлайн сэтгүүлзүй бол иргэний сэтгүүлзүйн хамгийн шинэлэг бөгөөд ил тод чөлөөт индэр мөн. Харамсалтай нь энэ чухал талбарыг, бусдын хүч хөдөлмөр шингэсэн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн татан авч түгээх, ашиг орлого олох талбар болгож буйд мэдээллийн шударга сайтууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон оюуны өмчийг дээдлэн ажилладаг төрийн бус байгууллагууд, уран бүтээлчид шүүмжлэлтэй хандаж, олон жилийн турш ийм төрлийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэж байсан юм. Үүнийг төрийн байгууллагууд гярхай ажиглаж хуулийн дагуу шуурхай арга хэмжээ авч эхэлсэн нь эрүүл сэтгүүлзүйг идээ бээрээс нь салгах зөв эмчилгээ боллоо. Тиймээс цаашид хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор онлайн сэтгүүлзүйг ашиг олох хэрэгсэл болгож буйтай үргэлжлүүлэн тэмцэж Монголын уран бүтээлчдийн оюуны өмчийн баталгааг хуулийн дагуу хангана гэдэгт итгэлтэй байна. Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн гишүүн байгуулагууд оюуны өмчийг дээдлэдэг байгууллага бөгөөд Шудрага Өрсөлдөөний газар, Харилцаа Холбооны Зохицуулах хороо, Оюуны өмчийн газрын гаргасан шийдвэрийг дэмжлээ.

 “Үдийн цай” хөтөлбөрийн зардлыг нэмэхээр болжээ

Засгийн газраас Үдийн цай хөтөлбөрийн зардлыг нэмэхээр болжээ. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит хуралдаанаар хэлэлцсэн байна. Засгийн газрын гишүүд салбарын сайдад шат шатанд нь хяналтыг сайтар хангаж сурагчдад эрүүл ахуйн шаардлага хангасан илчлэг хоол унд өгөхийг үүрэг болгожээ.

Шатахууны үнийг дөрвөн жил тогтвортой байлгана

Уул уурхайн яам, Монголбанк, шатахуун импортлогч гэсэн гурван талын төлөөлөл шатахууны үнийг тогтвортой байлгах гэрээнд гарын үсэг зурлаа. Шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг өгснөөр үнэ тогтвортой байх нь гэрээний гол агуулга аж. Зээлийн хүүг нэг оронтой тоонд барих ба Монголбанк тухай бүрт нь зарлах ажээ. Одоогийн байдлаар Эм-ойл, Шунхлай, Магнай трейд зэрэг дөрвөн компани гэрээ байгуулсан байна. Цаашид Петровис, Ник компани гэрээнд гарын үсэг зурна гэдгээ илэрхийлжээ. Тус гэрээ нь дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байна.

Цэмцгэр Улаанбаатарыг бий болгоно

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг угтаад бүх нийтийг хамарсан цэвэрлэгээний ажил өчигдөр эхэлсэн бөгөөд , өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн бүх дүүргүүд болон Нийслэлийн засаг даргын харъяа агентлагын ажилчин албан хаагчид хотын хэмжээн дэхь бүх нийтийн эзэмшлийн газруудыг цэвэрлэх ажлуудыг хийж байна. Нийслэлийн унаган иргэд, Нийслэл хотдоо ажиллаж амьдарч байгаа иргэд маань ч гэсэн энэхүү ажилд идэвхитэй оролцож ойгоо цэвэр цэмцгэр угтахад хүчин чадлаа нэгтгэх хэрэгтэй. Нийслэл хотдоо ажиллаж амьдарч байгаа Нийслэлийн иргэн бид өөрийн үүргийн дагуу нийтийн эзэмшлийн юм болгоныг хайрлаж хамгаалах нь зүйн хэрэг. Хамгийн наад зах нь өөрийн тарьсан хогоо хогын саванд хийж хэвших хэрэгтэй. Бидний тарьсан хогыг шар хантаазтан баатарууд хийх ёстой ажил нь л юм шиг цэвэрлэж явдагыг та бид өдөр бүхэн хардаг. Тэгвэл нэгнийхээ ажлыг хүндэтгэж хог хаяхгүйн төлөө иргэн бүр хичээж Цэвэр цэмцгэр Нийслэлийнхээ төлөө цэвэрч иргэн болцгооё

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.