Иргэдийн гомдлыг хүлээн авдаг төвтэй боллоо

Өнөөдөр, төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, төр иргэндээ үйлчлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүртэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Иргэдийг хүлээн авах төв шинээр байгуулагдаж байна. Энэхүү төв нь нээгдсэнээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон, харъяа хэлтэс, газруудад ирүүлсэн санал, өргөдөл, хүсэлт, гомдол, мэдэгдэл болон бусад баримт, материалыг иргэдийг хүлээн авах төвийн ажилтан хүлээн авч таны өмнөөс Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудаар шийдвэрлүүлэх ажлыг гүйцэтгэх юм. Нийслэлийн Засаг даргад хандаж иргэдээс ирүүлдэг өргөдөл, гомдлын тоо өдөрт дунджаар 5-6 байсан бол Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн төв-ыг байгуулж, иргэдийн эрэлт хүсэлтийг олон сувгаар, чирэгдэлгүй хүлээн авах нөхцлийг бүрдүүлснээр өдөрт дунджаар 90-91 болж өмнөх үеэсээ 16.4 дахин нэмэгдсэн судалгааг Улаанбаатар сонсож байна лавлгаа мэдээллийн төвөөс ирүүлсэн статистик мэдээллээс тодорхой харж болно. Иймд иргэдээс ирүүлж байгаа хүсэлт, өргөдөл гомдол саналыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор, иргэний өмнөөс асуудлыг нь албан тушаалтнуудлад танилцуулан шийдвэрлүүлж, эргээд иргэнд хариу мэдэгдэх үүрэг бүхий албан хаагчид энэхүү төвд ажиллах юм.Нийслэлийн иргэдийг хамгийн ихээр чирэгдүүлдэг газар олголт, барилга эхлүүлэх зөвшөөрөл, иргэний бүртгэл зэрэг нийслэлийн захиргааны чиг үүрэгт харъяалагддаг зургаан төрлийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжийг энэхүү төв бүрдүүлж байгаа юм. Иргэдийг хүлээн авах төв нь,Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордоны 1 дүгээр давхарт байрлаж байнагэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 Улаанбаатар хотын гол цөм нь Яармаг, Нисэх болно

Улаанбаатар хотыг 2020-2030 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө Нийслэлийн зураг төслийн хүрээлэн гаргажээ. Уг төслийн төлөвлөгөөтэй өнөөдөр НИТХ танилцлаа. Уг ерөнхий төлөвлөгөөг гаргахын тулд зураг төслийн хүрээлэнгийнхэн сүүлийн гурван жилийн хугацаанд ажилласан юм байна. Монгол улс 1990 оноос хойш 480 мянган хүнээр бүл нэмсний дээр нийслэлд явдаг байсан автомашины тоо 6 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Иймээс хэт хурдан явагдсан төвлөрлийг зөв зохион байгуулах, хот төлөвлөлтөө дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын гол төв нь нисэх яармагт төвлөрөхийн зэрэгцээ хотын чанартай 2 төв, дүүргийн статустай 6 төв, орон сууцны 22 хороолол, сайжруулсан гэр хорооллын 10 хороолол, үйлдвэрийн 5 хорооллыг барьж байгуулахаар төлөвлөжээ. 2030 оныг хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө энэ ондоо багтаан засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар батлагдаж ажил хэрэг болох аж.

 Микронуудыг номхруулж хүчрэхгүй байна

Сүүлийн үед нийтийн тээврийн газарт иргэдээс микронууд үнээ хэт хөөргөөд байна гэсэн гомдол ихээр ирэх болжээ. Энэ дагуу нийтийн тээврийн газраас шалгалт явуулахад зарим чиглэлийн микронууд 17 цаг өнгөрөнгүүд үнээ 600 болгон өсгөж, 18 цагт 700, 19 цагаас хойш 800 төгрөг, 22 цаг өнгөрөхөөр 1000 төгрөг болгон нэмж байгаа нь тогтоогджээ. Иймд үнээ үндэслэлгүй нэмж байгаа микронуудын үйлчлэх эрхийг нь цуцлана, эс бөгөөс тогтсон үнээрээ үйлчил хэмээн үүрэгдсэн хэдий ч тусыг олоогүй байна. Ес эхэлж хүйтний эрч эрс чангарснийг далимдуулан микронууд үнээ нэмж иргэдийг мөлжих явдал улам л гаарсаар байна.

 Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төслийг хэлэлцэнэ

Маргааш буюу 2012 оны 12 дугаар сарын 26-нд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус чуулган болно. Тус чуулганаар Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх стратеги төлөвлөлтийн төслийг хэлэлцэх юм байна. Нэгдсэн төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүй хэмээн хэлэгдсээр ирсэн Улаанбаатар хот маань энэ удаагийн чуулганаар ирээдүйд хэрхэн хөгжих гарцаа тодорхойлох юм байна.

 Монгол Улсын хамгийн цөөн тоот үндэстэн болох цаатан айлд зочилов

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны хамгийн урт шөнийг Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн болох цаатан айлын урцанд өнгөрөөжээ. 12 дугаар сарын 22-нд ерөнхийлөгч Хөвсгөл аймгийн Цагаанннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж байгаа цаатны отогт хүрэлцэн очжээ. Цагааннуур сумыг 1985 онд тухайн үеийн төр засгаас цаатан иргэд голлон амьдардаг засаг захиргааны нэгж болгон шинээр зохион байгуулж байжээ. Зүүн тайга дахь цаатны отогт Монгол төрийн тэргүүн анх удаа ес эхэлсэн ид хүйтний үеэр зорин ирнэ гэдэгт цаатан иргэд эхэндээ итгэхгүй байснаа хэлж байв. Монгол орны хамгийн хойд хэсэгт амьдардаг, Монгол улсын хамгийн цөөн тоотой угсаатны бүлэг бол цаатнууд юм. Одоогоор Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 130 гаруй өрхийн 600 гаруй цаатан иргэд аж төрж байна. Хамгийн цөөн тоотой төдийгүй өвөрмөц соёл, аж ахуй бүхий цаатан иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг төрийн тэргүүн онцгойлон анхаарахаа илэрхийлжээ. Аймгийн төвөөс 300 гаруй, Улаанбаатараас 1000 километр алсад орших Дархадын хотгорт энэ өдрүүдэд -48 хэмийн хүйтэнтэй хонож байлаа. Харин цаг агаарын эрс тэс нөхцөлд цаа бугаа маллан амьдардаг манай цаатан-тува иргэдийн хувьд энэ нь тийм ч цочирдохоор хүйтэн биш юм. Шинэ оны босгон дээр өндөр дээд хэмжээний өвөрмөц содон зочныг урцандаа хонуулсан Өвөгдорж гуай ингэж ярьж байна. Үндэсний соёл уламжлалаа хадгалж үлдэх, төрөлх хэл дээрээ боловсрол эзэмших эрхээ хэрэгжүүлэх, цаа бугаас гадна амьжиргааны бусад эх үүсвэрийг хөгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, залуучуудыг ажлын байраар хангах зэрэг олон саналыг цаатан иргэд төрийн тэргүүнд хүргэлээ. Нэг үе 400 хүртэл хорогдоод байсан цаа бугын сүрэг сүүлийн жилүүдэд өсч тус сум одоо 1500 шахам толгой цаатай болоод байна. Олуулаа хөгжихдөө цөөнхөө ч үлдээлгүй урагшлах ёстой гэж Ерөнхийлөгч цаатан иргэдтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.