Ашиглалтанд ороод 14 ч хоноогүй байгаа Нарны гүүр цас орсоны улмаас гуйлаа цухуйлгаж, хальтиргаа үүсэж 16 машин мөргөлдсөн хэрэг гарсан билээ. Уг нь энэ гүүрийг Японы Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр Улаанбаатар хотод барьж өгсөн. Тус гүүр баригдсанаар Хан-Уул дүүргийг хотын төвтэй шууд холбож, замын ачаалал 30 орчим хувиар буурч байгаа юм. Хэдийгээр замын ачаалал буурч байгаа ч цас орох болгонд хальтиргаа үүссээр байх уу гэсэн асуултанд албаныхан дараах тайлбарыг өглөө. Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж Нарны гүүрний хойд талд буюу хуучин Тээврийн товчооны зам байсан хэсэгт хальтиргаа, гулгаанаас хамгаалсан замын барзгар хамгаалалт хийсэн. Харин гүүрний өгсүүр хэсэгт хальтиргаанаас хамгаалсан хамгаалалт хийгээгүй. Тиймээс Японы талд энэ асуудлыг шийдэх хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Хальтиргааны хамгаалалтын материалыг хийхэд 80 сая төгрөг хэрэгтэй. Гэвч үүнийг дулааны улиралд хийх шаардлагатай. Энэ өвөлдөө Нарны гүүрний хальтиргааг элс, хайрга цацаж аргална. Цас орсон тохиолдолд Нарны гүүрээр ямар ч машин явж чадахгүй хэмээлээ.
Mиний бие сэтгүүл зүйн салбарт бараг долоон жил ажиллаж байна. Энэ хугацаанд олон ч ажил сольжээ. Аль ч салбарт ажил олон солих нь таатай биш. Гэвч сэтгүүлчид нүүсээр л байна. Шалтгаан нь тун энгийн. Цалин бага. Хэн ч ажил хийснийхээ төлөө цалин авч, амьдралаа залгуулах ёстой. Гэхдээ сэтгүүлчийн ажил бол арай өөр гэдгийг одооноос л ойлгож, аль нэг редакцид цалин харж ажиллахаас залхаж байна. Чухамдаа сэтгүүл зүй бол мөнгө олох хэрэгсэл биш ажээ. Сэтгүүл зүй хийгээд нийгмийн бусад салбар өндөр хөгжсөн оронд бол сэтгүүлчид нь баян байдаг. Учир нь мэргэжлийн ажлаа сайн хийсийх нь төлөө тэдэнд хангалттай цалин өгдөг гэсэн үг. Харин Монголд мэргэжлийн байх тусам цалин бага, ад үзэгдсэн нэгэн болж хувирдаг. Нэр хүндтэй томоохон сониноос аваад сураггүй жижигхэн сайтад ч адилхан. Мэргэжлийн бус аргаар явж байгаа нь, эзнийхээ төлөө, редакцийнхаа бизнесийн эрх ашгийн төлөө юу ч хамаагүй сараачсан нь илүү цалин авч, илүү мөнгө олж, харин олон нийтийн өмнөөс дуугарсан нь, мэргэжлийн сэтгүүл зүйг өмөөрсөн нь хэн ч биш болдог. Тийм учраас эрх ашгийн зөрчилтэй ХМХ-д ажиллаад сайн сэтгүүлч болно гэж байхгүй. Өдгөө бидний уншдаг сэтгүүлчид дунд ч сайн сэтгүүлч гэж байхгүй. Сайн гэдэгт би мэргэжлийн чадварыг хамруулж байна. Ясны авьяас чадалтай нь жаахан алдартай болонгуутаа янхан болчихож байна шүү дээ. Заавал нэр цохолтгүй заваарсан юмнуудыг бүгд л мэдэж байгаа. Бүх редакци өнгөн дээрээ Олон нийтийн төлөө... гэсэн лоозон барьдаг ч нидэр дээрээ шал худлаа. Басхүү сайн сэтгүүлчдэд өндөр цалин амлаж, ажилд авдаг ч амьдрал дээр бүгд зальхай, заваан зан гаргадаг. Хууль дүрмийг үл тоодог. Гэрээгээ зөрчдөг. Тийм ч учраас сэтгүүлчид тогтвортой ажиллах боломжгүй болж, нүүдлийн шувууны амьдралаар амьдарч байгаа юм. Мөн мэргэжилдээ үнэнч байх тухай ойлголт нь хүссэн хүсээгүй алга болж, бусдыг муулах, харлуулах, эсвэл магтаж, долдойлох гэх мэт бохир аргаар мөнгө олох зам руу орж байгаа нь үнэн. Иймийн тул миний бие өнөөдрөөс эхлээд аль нэг редакцид сэтгүүлч гэсэн сайхан нэрээ бузарлан яг л хөлсний алуурчин шиг ажиллахаас татгалзаж байна. Яагаад гэвэл би мэргэжилдээ хайртай. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/ нэг агуулгаараа мөнгө олох хэрэгсэл мөн боловч сэтгүүл зүйг мөнгө олох хэрэгсэл болгохыг би хэзээ ч тэвчихгүй. Товчхондоо, Монголын ХМХ-үүд мэдээллийн алба, реклам сурталчилгааны албаны ажлаа хольж хутгаж, жонхууруулсан учраас сэтгүүл зүй хэмээх сайхан зүйл ингэж бузартсан юм. Угаасаа өнөөдөр Монголд сэтгүүлчид цалингаараа амьдрах ямар ч боломж алга. Ийм байхад ингэж үнэт зүйлээ арилжин, бусад шиг салбаганаж гүйгээд яах вэ? Бичих зүйлээ блогтоо бичээд, өөр ажил хийе. Ямар сэтгүүлчээс өөр ажил хийж чадахгүйн зовлон байх биш. Сэтгүүл зүйг булшлах ажилд хүсээгүй хэрнээ оролцоод байна гэдэг чинь гутамшиг шүү дээ. Чадал хүрвэл зөвхөн мэргэжлийн сэтгүүл зүй хийдэг ХМХ бий болгоно гэж боддог. Гэвч чөмөг хүрэхгүй л байна. Хүмүүс Хөрөнгө оруулагч олооч гэж зөвлөдөг. Тэрэн шиг амархан юм байхгүй л дээ. Гэхдээ тэгэхийн тулд ингэж өвчөгнөх ямар хэрэг байна аа. Мэргэжлийн сэтгүүл зүйд уншигч, үзэгч, захиалагчаас өөр хөрөнгө оруулагч байх ёсгүй. Яг тийм ХМХ-тэй болохын тулд би өөр бизнес хийх болно. Хэний ч гар харахгүй, хэнд ч худалдагдахгүй, ажилчдаа цалинжуулах чадалтай болоод сэтгүүл зүйдээ эргэн ирнэ. Сэтгүүл зүйд өөрийн мөрөө цоо шинээр гаргана. Энэ салбарт бага ч гэсэн мэргэжлийн үнэр оруулна. Би чадна... Ч.Дашдэлэг
Он-лайнд гарсан мэдээг устгах нь хамгийн ашигтай бизнес болоод байна
2012-10-24 20:21:25 Нийтлэгдсэн: НийгэмОн-лайнаас буюу интернэтээс элдэв мэдээлэл устгах нь Хятадад хамгийн түргэн хугацаанд баяжих арга зам болоод байгаа аж. Улсын зохих албадтай холбоотой зарим нэг вэб-порталууд үйлчлүүлэгчдээсээ тэдний тухай гарсан таагүй мэдээллийг устгаад оронд нь мөнгө авдаг болжээ. Саяхны японы порно одтой холбоотой шуугиан сайтууд болон блогоос мэдээлэл устгах үнийг огцом өсгөсөн гэнэ. Цахим хэвлэл олноор байгуулагдаж буй манай улсад ч удахгүй ийм байдал газар авахыг үгүйсгэхгүй. Одоо энэ порно одтой холбоотой түүхийг өгүүлье. Өнгөрсөн тавдугаар сард Сычуаны газрын тос, химийн Petro China компанийн 38 тэрбум юанийн /6,06 тэрбум доллар/ төсөвтэй шинэ төсөлд Японы Бээжин дэх Beijing HED Group группт өөрийн төлөөлөгчтэй Shimadzu Corporation компани хромаграф /газрын тосны бүтцийг тодорхойлох багаж. Орч/ угсрах ажлын гэрээний тендерт ялж хямд үнээр хийхээр болсон тухай мэдээлэл цацагдсан юм. Дараа нь Shimadzu Corporation-ы ажилтангууд Хятадын түшмэдүүдийг худалдан авч, компанийн төлөөлөгчдийг нь Японд урин авч ирж порно одуудтай зугаацуулсан гэнэ. Ийнхүү бөөн шуугиан дэгдэх нь тэр. The Epoch Times-ийн сурвалжлагчид өгсөн найдвартай эх сурвалжаас Сычуанийн Petro China-д шалгалт оруулахад нийгэм, олон түмний бодож байснаас хамаагүй илүү өндөр түвшинд авлигалд идэгдсэн байсан гэж мэдээлжээ. Тиймээс PetroChina-гийн удирдлага болон намын дээд түвшиний түшмэдүүдтэй холбоотой энэ хэргийг хаахаас өөр арга байсангүй гэнэ. Харин Petro China интернэт дэх энэ хэрэгтэй холбоотой шуугиан тарьсан мэдээллүүдийг устгахын тулд хахаж цацтал нь мөнгө төлөөд л өнгөрчээ. The Epoch Times-ийн сэтгүүлчид энэ бүх шуугиантай холбоотой мэдээллүүдийг устгуулахын тулд Petro China 37 тэрбум юань буюу 5,9 тэрбум доллар зарцуулсныг олж мэдсэн байна. Харин энэ шуугианд нэр холбогдсон түшмэдүүд Petro China компанийн захиралаас ч илүү, дээд шатны албан тушаалтнууд болж таарсан аж. Энэ шуугиан Хятадын төрийн тэргүүнд хүртлээ газар авсан юм. Хятад хэлээр хилийн чанадад гардаг Boxun сайтад нэлээд нэртэй интернэт компанийн нэгэн менежер одоо Интернэт дэх үндсэн орлого бол реклам сурталчилгаа бус харин мэдээлэл устгах явдал болж хувирсан гэж хэлсэн тухай бичжээ. Он-лайн контентийг устгах ажил одоо овоордог болсон. Урьд нь олон сайтууд хэдэн жил хөдөлмөрлөж олдог мөнгийг энэ бизнесийн хүчээр сард л хийдэг болсон хэмээн тэр менежер хэлээд Энэ ашигт байдал Petro China-гийн порно шуугианы дараа эхэлсэн юм гэсэн байна. Гуанчжоугийн New Express Daily-ийн сурвалжлагч Лю Ху өөрийн Sina бичил блогдоо энэ сарын 14-нд Шэньси мужийн нэгэн алтны уурхайн эзэн надад захидал ирүүлсэн. Тэр миний блог дахь нэгэн мэдээллийг устгахыг гуйсан юм. Тэр мэдээ зарим нэг өндөр албан тушаалын түшмэдүүдийн толгойны өвчин болоод байгаа гэнэ. Эхний ээлжинд тэрээр хэдий хэмжээний мөнгө хүснэ тэр мөнгийг чинь өгье гээд байна. Найзуудаа би яах вэ? Устгах уу болих уу? гэж бичжээ. Түүний блогдоо тавьсан зураг дээр асар их мөнгө байлаа. Бараг 300000 юань буюу 47 мянган ам.доллар байна. Софья ФАН. Великая Эпоха (The Epoch Times) Жич: Зургийн тайлбар: Сэтгүүлч Лю Ху-д Бараг 300000 юань буюу 47 мянган ам.доллар мэдээллээ устгасны төлөө өгчээ. weibo.com сайтаас авсан зураг С.Майдар
Өнөөдөр болох зарим үйл явдлаас хүргэе. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 08.00 цагт эхэллээ. Тус хурлаар байгууллагын даргаар шинээр томилогдсон хүмүүсийг танилцуулахаас гадна Улаанбаатар сонсож байна нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн үйл ажиллагааны тухай товч мэдээлэл өгнө. БЗД-ийн 15 дугаар хорооны иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгуулсан нэг цэгийн үйлчилгээний цогцолборын нээлтийн ажиллагаа өнөөдөр 15.00 цагт болно. MN 12.00 цагт Улс төр, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал сэд вээр Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ мэдээлэл хийнэ. Үндэсний мэдээллийн төвд 11 цагт 2012 оны 9 дүгээр сарын 3-нд кранд даруулж амиа алдсан 12 настай охины аав мэдээлэл хийнэ.
Монгол гэрт тохирсон шалнаас халдаг системийг өчигдөр БНСУ-ын Richcreate компани танилцууллаа. Уг системийн гол технологи нь шалан доогуур ус гүйж халаадаг бөгөөд цахилгаанаар ажилладаг байна. Харин шалнаас халдаг төхөөрөмжүүд хэрэглэхэд хялбар байдаг ч цахилгаан их зарцуулдаг. Иймээс тус компанийн үйлдвэрлэсэн шалны халаалт эрчим хүч хэр зарцуулдаг талаар компанийн захирал Ли-гээс тодруулахад Манай шалны халаалтыг тавьсан гэр сард дунджаар 60 мянган төгрөг цахилгаандаа зарцуулах тооцоо гарсан. Солонгосын хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн. Шалнаас халдаг энгийн цахилгаан халаагуураас эрчим хүчийг 50 хувь хэмнэдэг. 2009 оноос Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтраад судалгаа хийсэн. Энэ судалгааны үндсэнд уг төхөөрөмжийг бүтээсэн. Даацын хувьд гурван тонныг даана хэмээн ярьсан юм. Шалны халаалтыг Сүхбаатарын талбайд танилцуулсан бөгөөд ихэвчлэн ахмадууд сонирхож байлаа. Өөрийгөө С.Цэдэв хэмээн танилцуулсан Баянзүрх дүүргийн оршин суугч Хөнгөлөлттэй үнээр төрөл бүрийн халаагуур, зуух өгч байна гэх юм. Яг сайныг нь мэдэхгүй болохоор алийг нь сонгох талаар мэдэх юм алга. Уг нь, манай талаас холбогдох мэргэжилтнүүд нь туршиж, судалж үзээд энэ халаалтын төхөөрөмж, тэр зуух нь сайн гээд хэлдэг болмоор байна. Энэ олон халаалтын төхөөрөмжүүдийг хараад бүр толгой эргэчихлээ хэмээн ярьсан юм. Дээрх шалны халаалтын системийг ам.метрийг нь 90 мянган төгрөгөөр тооцож байгаа бөгөөд таван ханатай гэрийг 22 ам.метр гэж үзвэл нэг гэрт гурван сая төгрөгөөр энэ систем тавигдах аж. Харин цаашид татаас олгож хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд олгох тухай нийслэлийнхэнтэй уг компанийнхан ярилцаж байгаа аж. Эхний ээлжинд 150 айлд үнэгүй тавих гэнэ. Тэгвэл 150 айлыг хэрхэн сонгож авч байгаа талаар Нийслэлийн агаарын чанарын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ч. Батсайханаас тодрууллаа. -Шалны халаалтын системийг эхний ээлжинд 150 айлд үнэгүй тавьж өгнө гэсэн. Эдгээр өрхийг хаанаас, хэрхэн сонгож авах вэ? -Дүүрэг бүрээс гуч, дөчин айл сонгоно. Одоогоор 60 гаруй айлыг сонгоод байна. Энэ 150 айлыг сонгохдоо олон шалгуураар сонгохгүй бол хахир өвлийн хүйтэнд даарч бээрсэн ахмадууд олон байна. Тэд бүгд манайд өргөдлөө бариад ирдэг. Нэн ядуу айлуудыг судалсан. Гэхдээ шалны халаалт цахилгаан хангамжтай холбоотой учир найдвартай цахилгаан байхгүй дэд станцууд нь хүрэхгүй газар халахгүй. Иймд хамгийн гол нь цахилгаан гайгүй газрыг сонгож авна. -Мэргэжлийн байгууллагын зүгээс энэ системийг туршиж үзсэн үү. Манай нөхцөлд хэр зохицож байна вэ? -Энэ өвөл туршина. Цахилгаан хэр зарцуулдаг зэргийг судална. Хэрэв ингэх юм бол бид үүнийг ирэх жилээс улсын төсөвт уг системийг тавьсан айлын цахилгааны үнээс тэдэн хувийг нь хөнгөлье гэсэн юм хийнэ. Тухайлбал, ам.метрийг нь 49 мянга гэж байгаа бол 35 мянга болгъё гэх ч юм уу. Иргэдийн хувьд олон сонголт байгаа. Бид цаашдаа аль улсынх нь сайн технологи байна гэдгийг судална. Өнгөрсөн жил 393 айлд шалны, хананы халаалтыг олгосон. Б.Мишээл
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй