Вакцин тариулчихав уу бактерлогийн зэвсгийн туршилт болчихов уу?
2012-10-17 09:59:35 Нийтлэгдсэн: Нийгэм20 ГАРУЙ САЯ МАЛД ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ТАРИЛГА ХИЙЖ, БРУЦЕЛЛЁЗЫН ВАКЦИН ХИЙЛГЭСЭН 120 ГАРУЙ МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ХЭЭЛ ХАЯСНЫГ НУУЦЛАЖ БАЙНА Өнгөрсөн жил орон нутагт цас зудгүй, малчид отор нүүдэл багатай, өвлийг өнтэй сайхан давсан. Малчид магнай тэнэгэр, мал сүрэг ч тарга хүч сайтай хаврын улиралтай золгож байтал гэнэтхэн олон мал хээл хаяж эхэлжээ. Шалтгаангүйгээр мал хээл хаяж байна гэсэн мэдээлэл хаа сайгүй тарж эхэлжээ. Тэр ч байтугай Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт нийт төллөх малын 60 гаруй хувь нь хээл хаясан гэдэг тооцоо хүртэл гарчээ. Өмнөх жилүүдэд ийм олон мал хээл хаяж байгаагүй учраас малчид сандарч, түүний шалтгааныг олохоор хаа хаанаа л эрвийх дэрвийхээрээ зүтгэж эхэлжээ. Тус аймгуудад өнгөрсөн 2011 оны арваннэгдүгээр сараас бруцеллёзын вакциныг бүх малд хийжээ. Үүнээс гадна уг вакцин тариагүй мал хээл хаяахгүй байгаа нь тодорхой болж, энэ талаар багагүй судалгаа хийсэн ч харамсалтай нь үр дүнг нь ор тас нуучихсэн байх юм. Бруцеллёзын вакциныг манай улсын Био эмийн үйлдвэр хийдэг. Ер нь эл вакцин чанаргүй байдаг хэмээн малчид шүүмжилж, төл алдсандаа олон хүн харамсаад л өнгөрсөн байх юм. Тухайн үед төл алдсан, 120 гаруй мянган мал хээл хаясны бурууг малчдад тохож, мэргэжлийн эмч нар нь Вакцин хийснээр мал хээл хаях шалтгаан байхгүй. Учир нь, манай улс олон жилийн турш бруцеллёзын эсрэг вакциныг үйлдвэрлэж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг өвчин гарсан голомтот газруудад жил бүр хийсээр ирсэн. Энэ хугацаанд ийм зүйл гараагүй. Ер нь вакцин хийснээр малын өвчин бүрэн эдгэрнэ гэж байхгүй. Зөвхөн дархлаа суудаг. Харин сүүлийн жилүүдэд бруцеллёз өвчин орон нутгийн малд ихээхэн илрэх боллоо. Энэ нь малчдын өөрсдийнх нь буруугаас буюу бууц хороонд ариутгал хийдэггүйтэй холбоотой. Бруцеллёз өвчний нян хөрс, бууцанд удаан хугацаанд амьдрах чадвартай байдаг. Ялангуяа, хавар дулааны улиралд, мал төллөх үеэр халдварын дэгдэлт ихэсдэг. Бруцеллёзтой мал хээлтэх үед эхсийн шингэнд тухайн нян эрчимтэй үржиж малын хээлийг хордуулж төл амьгүй, дутуу гардаг гэж тэднийг тас загнаад өнгөрчээ. Гэвч энэ хэргийн цаана албан тушаалтнуудын наймаа, эрх мэдэлтнүүдийн асар том эрх ашиг нуугдаж байсан бололтой. Биокомбинат дахь улс төржилт буюу даргын төлөөх дайн Дээрхи асуудал Монголчуудын Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл яригдахаар ноцтой асуудал. Монголын мал сүрэг эрүүл байх нь монгол хүн эрүүл бай хын нэг үндэс. Тиймээс ч төрөөс Монгол мал үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, мал сүргээ эрүүлжүүлэх арга хэмжээ авч эхлээд байна. Харамсалтай нь энэ их хөрөнгө мөнгө, Монголчуудын эрүүл мэнд, малын удмын санд хүртэл нөлөөлж байгаа асуудал ердөө л Биокомбинат хэмээх жижигхэн үйлдвэрийн даргын суудлаас л үүдэж гарчээ. Тэр ч бүү хэл энэ хэрэгт Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагвыг буруутгах хүмүүс ч гарч ирээд байна. Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва 2000-аад оны үеэс эхлэн ХХАА-н дэд сайд, ХХАА-н сайд, УИХ-ын гишүүн зэрэг улс төрийн албан тушаалууд хашиж ирсэн нэгэн. Гэвч түүнтэй холбоотой асар их мөнгөний асуудал гарч ирээд байна. Д.Тэрбишдагва сайд ХХАА-н сайдаар ажиллаж байхдаа Б.Бямбаа, Б.Баттогтох нарын хувийн эзэмшлийн Цагаан залаа агвет ХХК-д үйлдвэрлэгддэг хуурамч, дуураймал, чанаргүй эмийг их хэмжээгээр худалдан авч малын эмч, малчдад үнэ төлбөргүйгээр шахаж байсан гэнэ . Б.Бямбаа нь төрсөн дүү Б.Баттогтох ын хамт 1998 оноос 2011 он хүртэл Цагаан залаа агвет ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2011 онд Д.Тэрбишдагва гишүүний дэмжлэгтэйгээр Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар томилогджээ. Анх Б.Баттогтохыг Био комбинат- ын даргаар томилогдоход л Хүний эмч мэргэжилтэй хүн малын вакцин, ийлдэс, оношлуур үйлдвэрлэдэг үйлдвэрийг удирдаж таарахгүй гэж Био комбинат- ынхан үзэж байлаа. Төрийн өмчит компани, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүй цэтгэх захирлыг сонгон шалгаруулах, ажилд томилох, чөлөөлөх журам-д заасан шиг төрийн албанд ажиллаагүй, вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр ямар ч мэргэжил, туршлагагүй. Түүний хувийн Цагаан залаа агвет компани нь мал эмчлэхэд хэрэглэдэг химийн гаралтай эм үйлдвэрлэдэг, ийм үйлдвэр нь Биокомбинат шиг биологийн үйлдвэрээс эрс өөр учраас адилтгах боломжгүй. Түүнээс гадна Б.Баттогтох Биокомбинат-тай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж эсэргүүцэж байлаа. эрбээр 2008 онд ХХААЯ-наас зарласан малын шимэгч хорхой устгах эмийн тендерт оролцохдоо өрсөлдөгч Биокомбинат-ыг унагах зорилгоор шүүхэд зарга үүсгэжээ. Үүний дараа жил буюу 2009 онд Биокомбинат үйлдвэрийн Чанарын хяналт шинжилгээний лабораторийн эрхлэгч Б.Дуламсүрэнгээр дамжуулан вакцин үйлдвэрлэлийн технологийн холбогдолтой баримт хулгайлсан байна. Үүнийг нь тус үйлдвэрийнхэн өөрсдөө илрүүлж, Б.Дуламсүрэнг 2009 оны есд үгээр сарын 10-нд үйлдвэрийн захирлын зөвлөлийн хурлаар ажлаас халсан аж. Түүгээр ч зогсолгүй Биокомбинат үйлдвэрийг шинэчлэх зориулалтаар Унгараас авч буй зээл тусламжаас хувь хүртэх зорилгоор 2010 оны хоёрдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод захидал илгээж байжээ. Тэрбээр уг захидалдаа Зээлээр сайхан үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж Биокомбинат-д бий болох хэдий ч дэлхийн биотехнологийн үсрэнгүй хурд, хөгжлийг ажил хэрэг болгох, монгол хөрсөнд суулгах чадварлаг боловсон хү- чин, мэргэжилтэн тус үйлдвэрт байхгүй гэдгийг таны сонорт энэ ялдамд хүргэж байна. Засгийн газар БНУУ-аас Биокомбинат- ын шинэчлэлд зориулж 25 сая ам.долларын зээл авч байгааг бид буруу гэж үзэхгүй. Гэхдээ энэ зээлийг нэгэнт хөгжихөө больсон монополь үйлдвэрт өгч, зээлийн үр ашгийг хэт бууруулснаас, биологийн 2-3 үйлдвэр байгуулахад зээлийн зохих хувийг зарцуулах нь хамгийн оновчтой шийдэл болох төдийгүй, улс орны үндэсний аюулгүй байдалд чухал хэрэгтэй. Оюуны бүтээлд суурилсан үндэсний үйлдвэрлэгчийг дэмжсэн зээл Биокомбинат-д ч, мөн хувийн хэвшлийн манай үйлд вэрт ч ус, агаар мэт хэрэгтэй байна. Иймд мал сүргийн эрүүл мэндийг сахин хамгаалах, улмаар хүнсний аюулгүй байдлыг хангах нэг зорилготой биологийн хоёр үйлдвэрийг өмчийн хэлбэрээр нь ялгахгүйгээр, шударга өрсөлдөх бо ломж олгон, Засгийн газрын зүгээс бодитой тусалж, ухаалгаар дэмжин дотоод, гадаадын аль нэг эх үүсвэрээс 3-4 сая ам.долларын урт хугацааны, бага хүүтэй зээлийг манай үйлдвэрт олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье хэмээн бичиж байсан байх юм. Ийм л ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг Д.Тэрбишдагва гишүүн дэмжиж, Биокомбинат ТӨААТҮГ-ын дарга болгожээ. Б.Баттогтох Биокомбинат ТӨААТҮГ-ын дарга болонгуутаа тус үйлдвэрийн 20 гаруй мэргэжилтэнг хууль бусаар ажлаас халж, бөөн будлиан хутгах нь тэр. Үүнээс гадна нэг тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий вакциныг стандарт зөрчиж, чанаргүй үйлдвэрлэж, устгалд оруулжээ. Тэрбээр нэг жил гаруй хугацаанд Биокомбинатын захирлын суудалд суухдаа 300 гаруй сая төгрөг хууль бусаар захиран зарцуулсан, үйлдвэрийн цалингийн фондыг 100 гаруй сая төгрөгөөр хэтрүүлсэн хэрэгт унаад байгаа юм. Түүнтэй холбоотой энэ олон асуудлаас хамгийн ноцтой нь дээр дурьдсан вакцины асуудал. Өнөөдөр тус үйлдвэрийн талаар сайн мэдэх мэргэжилтнүүд 2011 онд 13 сая гаруй тун вакциныг технологи зөрчин оройтуулж нийлүүлсэн бөгөөд хэрэглэгчдэд уг вакциныг хэрэглэх мэргэжлийн зөвлөмж, зааврыг өгч чадаагүйн уршгаар баруун аймгуудад 120 гаруй мянган толгой мал хээл хаясан хэмээн ярьж байна. Хамгийн ноцтой тэрхүү вакцинаар дамжуулан халдварт өвчин тарааж, яг өнөөдрийн байдлаар 20 гаруй сая толгой хонь, ямааг буруу тунгаар үйлдвэрлэсэн бруцеллёзын вакцинаар вакцинжуулан мал амьтдыг өвчлүүлэх, халдвар тараах онц аюултай байдал үүсгээд байгаа гэж тэд мэдэгдэж эхэллээ. Үүнээс үүдэн малчид Вакцин тариулчихав уу бактерлогийн зэвсгийн туршилт болчихов уу? хэмээн гайхшаа барж сууна. Буруу тунгаар үйлдвэрлэсэн вакцинаар тарьсан 20 сая толгой мал дараа нь ямар хор уршиг авчирах вэ гэдэг асуулт өнөөдрийг хүртэл нууц байна. Энэ талаархи мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай л сайн мэдэж байсан ч өөрийнх нь нэр нүүртэй холбоотой асуудал учраас нууцалж, малчдыг ч иргэдийг ч хохироож байгаа тухай олон хүн ярьж байсан юм. Энэ талаар манай сэтгүүлч УИХ-ын гишүүн Бакейгаас тодруулсан юм. УИХ-ЫН ГИШҮҮН БАКЕЙ: ЭРХ БАРИГЧИД СОНГУУЛИЙН ҮР ДҮНД НӨЛӨӨЛНӨ ГЭЖ АЙГААД ЭНЭ МЭДЭЭЛЛИЙН НУУЦГААСАН -Вакцин хийлгэсэн мал хээл хаяж байгаа гэдэг мэдээллийг анх та хаанаас авсан юм бэ? -Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа мал аж ахуйн салбарт багагүй хэмжээний мөнгө төгрөг төсөвлөж байгаа. Энэ нь зөв. Малаа эрүүлжүүлж, хүн амыг эрүүл найдвартай хүнсээр хангах ёстой. Гэхдээ төр татвар төлөгч нарын мөнгийг үр ашигтай зарцуулж чадаж байна уу үгүй юу гэдэг асуудал өөрөө маргаантай байгаа юм. Би бол асар их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэж боддог хүн. Өнгөрсөн оны намар баруун гурван аймагт бруцеллёз өвчний эсрэг вакцин нь малыг эрүүлжүүлэх биш харин ч эсэргээрээ мал хээл хаях үндсэн шалтгаан болсныг малчид маань баримт нотолгоотойгоор ярьцгааж байгаа. Баруун гурван аймагт тэр дундаа Баян-Өлгий аймагт өнгөрсөн өвөл тун таатай, сайхан өвөл болсон. Гэвч хавар мал төллөх үед маш олон мал хээл хаясан. Малчид маань өөрсдөө нэг хотонд байгаа малаас вакцин хийлгээгүй нь төллөөд вакцин хийлгэсэн нь хээл хаяж байгааг мэдсэн юм билээ. -Энэ асуудлыг яагаад олон нийтэд дэлгээгүй юм бол? 120 гаруй мянган толгой мал хээл хаяна гэдэг энэ хэрээр төл алдаж, малчид л хохирч байгаа шүү дээ? -Тухайн үед малчид УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан юм билээ. Гэвч тэд шалгаж байна, нягтлаж байна гэдэг нэрээр хаацайлаад өнгөрсөн. Эцсийн дүндээ малчид л хохироод үлдсэн. Эцсийн эцэст төрийн буруугаар малчид өөрсдөө хохирч байна гэдэг маань ноцтой асуудал шүү дээ. Малчдын гомдлын мөрөөр хоёр гурван ч удаа шалгалтынхан очсон. Гэхдээ бодитой дүгнэлт хийгээгүй. Мал хээл авсны дараа хугацаа хожимдож вакцин хийсэн байна гэдэг дүгнэлт гаргаад өнгөрсөн юм билээ. Уг нь энэ вакциныг хэзээ яаж хийх, ямар малд хийх гээд цаг хугацаа тун хэмжээг тун нарийн тааруулах ёстой байсан шүү дээ. Гэвч тэгээгүй. Нөгөө талаар УИХ-ын сонгууль дөхчихсөн байсан учраас эрх баригчид сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж айсан байх л даа. Ийм байж болохгүй шүү дээ. Төрийн буруугаас үүдсэн хохирлыг төр хариуцах ёстой. Нөгөө талаар энэ вакцины талаархи мэдээлэл тун бага байгаа. Өмнө нь малын вакциныг тарьдаг байсан. Энэ удаа нүдэнд нь дусаасан юм билээ. Жил бүр малын халдварт өвчний эсрэг тарилга туулга хийхээр Улсын төсвөөс багагүй хэмжээний мөнгө гаргадаг. Гэвч ийм байдлаар асуудалд хандаад байх юм бол эрүүлжүүлдэх биш малаа өвчлүүлээд л дуусна гэсэн үг. -Үүнээс гадна 20 гаруй сая мал вирусын гаралтай өвчин туссан байж магадгүй гэсэн таамаглал байгаа шүү дээ? -Яг нарийн тодорхой мэдээлэл алга байна. Хичнээн малд яг ямар вакцин хийсэн, хаанаас хэн нийлүүлсэн бэ гэдэг нь нууц байдалд байгаад байна. Үүний цаана хэсэг бүлэг хүмүүсийн бизнес л байгаа байх. -Вакцин бус, бактерлогийн зэвсэг туршчихлаа. Төр хариуцлага хүлээх ёстой. Энэ вакциныг хийсэн, нийлүүлсэн хүмүүс ч бас хариуцах ёстой. Хамгийн гол нь малчдад төр нөхөн олговор олгох ёстой гэдэг яриа бий. Та үүнтэй санал нийлэх үү? -Санал нийлэлгүй яахав. Shudarga.mn
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохыг зогсоосноос хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Үүнийг дагаж олон сөрөг үр дагавар гарч байгаа аж. Барилгын мэргэжилтэй 12.8 мянган ажилчин ажилгүй болж, барилга дагасан жижиг дунд, бизнес зогсонги байдалд орж, улмаар барилгын компаниуд арилжааны банкуудаас авсан 800 орчим тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөхөд саад учрахаар болсон гэнэ. Барилгын компаниуд банкны зээлийн хүүгийн төлбөрт өдөрт 500 сая төгрөг төлж байна хэмээн барилгачид өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Хэрэв энэ янзаараа удаан үргэлжилбэл жирийн ажилчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, барилгын салбар, арилжааны банкууд цөм эдийн засгийн уналтад орно. Мөн урьдчилгаа мөнгөө өгөөд орон сууц захиалсан 6000 гаруй иргэн ч хохирно. Монголын нийгэм, эдийн засгийг нөмөрсөн гинжин хохирол үүсэх аюул ойрхон байгааг анхаарууллаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй 80 барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан ч энэ тоо 168 болж нэмэгдсэн. Барилгын газар шорооны ажлыг намар хийж, хавар үндсэн ажилдаа ордог. Гэтэл 100 гаруй барилга зөвшөөрөл авч, ажлаа эхэлж чадалгүй энэ намрыг үдлээ. Мэргэжлийн бус компани хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүйгээс осол гарлаа. Хууль зөрчсөн, алдаа гаргасан компаниудад хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ тэдний алдааг хуулийн хүрээнд ажиллаж буй бусдад нь нялзаан, барилгын салбарын нэр хүндийг унагаж байгаа нь буруу. Хэт нэг талыг барьсан энэ шийдвэрээс болж барилгын салбарын 300 гаруй байгууллага хүлээлттэй байна гэж Монголын барилгын зуучлал, мэдээллийн төвийн захирал Г.Батсүх ярилаа. Э.ЭНХ
Японы буцалтгүй тусламжаар барьж гүйцэтгэсэн Нарны гүүрийг өнөөдөр нээж, ашиглалтад өгөх ажээ. Нээлтийн ажиллагаа 11.30 цагаас болно. 262 метр урттай уг гүүрийн ажлыг 2009 оны зургадугаар сараас эхлүүлсэн юм. Хөдөлгөөний дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай, хүнд даацын машин явах боломжтой, 30-55 метрийн алгасал бүхий металл дам нуруутай гээд олон талын давуу талтай Нарны гүүрийн бүтээн байгуулалтад Японы тал 3,7 тэрбум иений хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ажлын гүйцэтгэгчээр Японы барилгын JFE компани ажиллажээ.
МОНГОЛЫН ТЭРГҮҮН БАЯЧУУДЫН ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ-6 Тэргүүн сонин энэхүү цуврал нийтлэлээ Бридж групп, Бишрэлт групп -ийг онцолж байна. ЯПОНЧУУДТАЙ ГАНЗАГА ХОРШСОН БРИДЖ ГРУПП Тус компанийн эзэн Д.Ганхуяг. Монгол Улсын Их Хурлын гишүүн Даваажавын Ганхуяг нь 2004 оны сонгуульд Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшин өрсөлдөж, 47.09 хувийн саналаар ялалт байгуулан парламентад орж ирсэн хүн. Япон улсад дээд боловсрол эзэмшин, нефть боловсруулах, нефтиэс будаг гаргах технологид суралцсан тэрбээр япон маягийн ажил хэргийн соёлыг өөртөө хэвшүүлж чадсан гэдэг юм билээ. Д.Ганхуяг 1990 оны ардчилсан хувьсгалын үед Говь комбинат дээр МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулалцаж явсан нэгэн. Бридж групп Бридж групп-ийн толгой компани болох Бридж ХХК нь анх 1991 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 10 тэрбум гаруй төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, дэлхийн томоохон 50 гаруй компанитай бизнесийн харилцаатай ажилладаг гэнэ. Тус компани Орчуулга зуучлалын чиглэлээр өөрийн үйл ажиллагааг эхлүүлсэн,ноос ноолууран эдлэлийн Говь ХК-ийн зах зээл дээрх хувьцааг худалдан авч байсан аж. Сансар Бридж ХХК Монгол-Японы хамтарсан Сансар Бридж ХХК нь гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр Монголын Бридж групп, Японы Кимоно Кинюши компанийн хөрөнгө оруулалттайгаар 1998-11-20-нд үүсэн байгуулагдсан. Нийт 40 орчим ажиллагсадтай. Сэкитэй 1 зоогийн газар Сэкитэй япон хоолны ресторан нь Улаанбаатар хот дахь дээд зэрэглэлийн үйлчилгээ бүхий ресторан бөгөөд өөрийн хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг Япон, Солонгос, Хятад зэрэг улсаас 7 хоног тутам карго болон төмөр замын тээврээр татан авдаг. Японы дээд зэрэглэлийн ресторануудад хийгддэг Кайсэки хоолыг хийдэг. Сэкитэй 2 зоогийн газар Сэкитэй-2 ресторан SANTORY pub нь 4-25 хүний европ ба япон маягаар тохижуулсан 11 VIP өрөөтэй, тэмдэглэлт үйл ажиллагаа болон хүлээн авалт хийх 150 гаруй хүний багтаамжтай иж бүрэн тоноглолтой танхимтай. Эн Ай Ти ХХК Энэ компани нь хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг гэнэ. МОНГОЛ ШУУДАН ТРАНС ХК Уг нь 1925 онд Тээх нэвтрүүлэх газар-аас салбарлан гарч БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1933 оны 12-р сарын 1-ний хурлаар өөртөө шуудан буудлыг эрхлэх тухай хэлэлцэн 37 тоот тогтоол гарган ачаа шуудан тээврийн үүрэг гүйцэтгэх тусгай бааз байгуулахаар шийдсэнээр 50 гаруй автомашинтай 100 гаруй ажилчидтай тээх нэвтрүүлэх 1-р бааз нэртэйгээр анх байгуулагдсан Монгол авто тээвэр хэмээх бие даасан том салбар буй болоход түүхэн үүрэг гүйцэтгэсэн уламжлал бүхий байгууллага юм. Өнөөдөр энэ байгууллага Бридж группын мэдэлд байдаг. Тус компани нь автомашин дулаан гараж, засварын төрөлжсөн 11 цехтэй. Японы сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг 1997 оноос суурилуулан ажиллаж байна. Монгол глобаль транс ХХК Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг. Эдванс Хелд Интернэшнл ХХК Тус компани Бридж группын салбар компани болж 2004 оны 7 сард байгуулагдсан. Япон улсын Cokey, Минофаген компанитай хамтран ажилладаг. Эмийн борлуулалт хийдэг, 2006 оны 8 сараас эхлэн эм ханган нийлүүлэх байгууллагаасаа гадна эмийн сангийн зөвшөөрөл авч эмийн сангаа элэгний өвчний төрөлжсөн эмийн сан болгон ажиллаж байна. Үүнээс гадна хот хөдөөгийн 40 орчим эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудтай хамтран ажиллаж байна. БЭТ ХХК 2000 онд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бизнес эрхлэхээр анх байгуулагдсан бөгөөд 2003 онд өөрийн компанийн дүрэм, бүтэц, хөрөнгө оруулалтанд өөрчлөлт оруулан Бридж группын охин компани болон өөрчлөгдөж, ноолуур, махны чиглэлээр голлон бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байна. Компаний мэдэлд 700 тонн мах махан бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай аммиакан хөргүүртэй зоорь бий. Хөдөө орон нутгаас мах бэлтгэн хадгалдаг. түүхий ноолуур бэлтгэн дотоод гадаад зах зээлд нэр хүнд бүхий үйлдвэрт бэлэн бүтээгдэхүүний захиалга өгч үйлдвэрлүүлэн экспортонд гаргах, Говь ХК-ийн гол захиалагчдын нэг болох Франц улсын Сафико, Япон улсын Ямайки трейдинг компанийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэн ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний захиалга хариуцан ажиллаж нийлүүлэх, түүнчлэн дотоодод худалдаалах зэрэг бизнесийн үйл ажиллагааг эрхлэн ажилладаг гэнэ. 5,7,12,14 гейжийн сүлжмэл бүтээгдэхүүн, самнасан ноолуур, бөмбөгөн ноолуур, 100 хувь ноолуур, ноосон утас, хонь, ямаа, үхэр, адуу, тэмээний мах, малын арьс шир,өлөн зэрэг бүтээгдэхүүнийг гадаадад гаргадаг. Эвридэй Интернэшнл ХХК 1995 онд Арслантай гүүр ХХК нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 1998 оноос Германы алдарт Langguth фирмтэй хамтран ажиллаж усан үзмийн цэвэр дарс импортолж эхэлснээр гадаад худалдаагаа эхэлж, Японоос Мейжи, Сантори, Краши, Нишшин, Элис, Омрон зэрэг брэндүүдийг, Германаас Блю Нан брэндийн 30 гаруй нэр төрлийн дарс, шампанск, Францаас Лү, Жакот зэрэг брэндийг, Солонгосоос Хайт-ийн пит савлагаатай шар айраг, төрөл бүрийн алое жүүс, салфетка, 00-ийн цаас, Америкаас Принглес, Шри Ланкаас Стассен цай зэрэг дэлхийд танигдсан өндөр чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг импортлон оруулж ирж албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Эвридэй Бэлс худалдааны төв Бридж группын 100%-ийн хөрөнгө оруулалт бүхий БЭЛС дэлгүүр 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. 2002 оны 7-р сард 1782 м.кв талбайтай өөрийн албан контор бүхий худалдаа үйлчилгээний хоёр давхар байрыг ашиглалтанд оруулан ажиллаж байна. Өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг. Өөрийн импортын бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр борлуулахын зэрэгцээ японы хүнсний өдөр тутмын барааг худалдаалдаг Japan line, эрүүл хүнсний тасаг, цагаан хоолны цайны газар, түргэн хоолны газар, Говь ХК-ийн нэрийн барааны дэлгүүр, солонгосын гэр ахуйн барааны төрөлжсөн дэлгүүр, том хүний болон хүүхдийн бэлэн хувцасны худалдаа, зэргээр үйлчилдэг Эвридэй Арслантай гүүр супермаркет 1995 онд Everyday сүлжээний үндэс суурь болон байгуулагдсан ууган супермаркет юм. Өргөн хэрэглээний өдөр тутмын бүх бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Хотын төв их сургуулиудын бүсэд байрладаг тул оюутнуудад зориулсан бараа, эрүүл хүнсний бараа бүрдүүлэлт, дагалдах үйлчилгээтэй. Эвридэй Наран супермаркет 2003 оны 07-р сард байгуулагдсан. Өөрийн импортын бүх барааг бөөний үнээр худалдаалдаг. Эвридэй East супермаркет 2007 оны 10-р сард байгуулагдсан. Өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалахын зэрэгцээ эрүүл хүнсний бараа бүтээгдэхүүн, аян замын хэрэгцээт бараануудыг худалдан борлуулдаг. Агуулах худалдаа, цайны газартай. Эвридэй-16 супермаркет 2008 оны 10-р сард байгуулагдсан. Өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Бридж констракшн компани 1996 онд үндэслэн байгуулагдсан. Япон улсын Дайниппон констракшн, Обаяши констракшн, Коноике констракшн компаниудтай ажил төрлийн байнгын холбоотой ажилладаг. Замын-үүдийн сэлгэн ачих бааз, Монгол дахь Японы ЭСЯ-ны барилга, Мобикомын конторын барилга, Ус суваг ашиглалтын газрын цэвэрлэх байгууламж, Цаг уурын радарын станцын контор, тоног төхөөрөмжийн суурилуулалт, Монголын төмөр замын дагуу холбооны 1400 км шилэн кабель суурилуулах ажил, Нийслэл болон Эрдэнэт хотын сургуулийн 20 барилгын өргөтгөл, Бридж ХХК-ийн контор, үйлчилгээний төв гэх мэт 50 шахам барилга объектыг шинээр болон өргөтгөн барьж ашиглалтанд оруулсан. Авто худалдаа Бридж групп Япон улсын SUZUKI фирмийн автомашинуудыг худалдан борлуулдаг. Бридж 32 айлын орон сууц Япон инженерүүдтэй хамтарч Бридж Констрашны барьсан 36 айлын Бридж-32 орон сууц. Бүрэн ашиглалтанд орсон. Хотын төвд, 2-р эмнэлэгийн зүүн талд байрладаг. ГАНЗАГЫН НАЙМААНААС ХӨЛЖСӨН МОНГОЛЫН ТЭРГҮҮН БАЯН ХОС БИШРЭЛТ ГРУПП Бишрэлт группийн ерөнхийлөгч, Капитал банкны ерөнхий захирал А.Ариунболд. Түүний хүүг Чинбишрэлт гэдэг бөгөөд хүүгийнхээ нэрийн хоёрдугаар үеийг авч компаниа нэрийджээ. 1989 онд Эрхүүгийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүний гэргий Ундармаа. МАН-ын лидер хүүхнүүдийн нэг энэ хатагтай Боловсролын дэд сайдаар ажиллаж байсан гэдгийг бүгд мэднэ. Энэ гэр бүл 103 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд Бишрэлт трэйд, Бишрэлт косметикс, Бишрэлт плаза зочид буудал Капитал банк, U and B Colors of Benetton дэлгүүр, Монгол мах экспо, Юнико констракшн, Мон discovery tours, Монгол эм импекс, Чингэс кашмер компаниудыг эзэмшдэг. Анх ганзагын наймаа эрхлэж, картын бараатай үед хүнс зөөж явсан хоёр Бишрэлт хэмээх том группыг үүсгэн байгуулж чадсан юм. КАПИТАЛ БАНК Капитал банк анх 1990 онд Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк нэртэйгээр байгуулагдан 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр арилжааны банкны анхны лицензийг авсан түүхтэй. 1998 онд банкыг Шинэчлэл банк гэж нэрлэх болсон. Харин 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн банкны бүх гишүүдийн хурлаар банкны шинэ дүрмийг баталж, банкны нэрийг Капитал банк болгон өөрчилсөн. Улаанбаатар хот болон 12 аймгийн нутаг дэвсгэрт оршдог 50 гаруй салбар нэгжид ажилладаг 360 гаруй ажилтантай. Бишрэлт Косметикс энд Фэйшн ХХК Тус компани компани нь SISLEY брэндийн албан ёсны дистрибютерээр 2005 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Монголынхоо хэрэглэгчдэд дэлхийн брэндийн бэлэн хувцасыг өөрийн эх орноосоо худалдан авах боломжоор ханган ажиллаж байна. Бишрэлт Их Дэлгүүр Хотын төвд байрладаг, тансаг хэрэглээний бүтээгдэхүүнийг голчлон худалдаг. Монгол мах экспо ХК Монголын томоохон махны үйлдвэрүүдийн нэг. Монгол мах экспо ХК өнгөрсөн жилээс ХХК болон шинээр зохион байгуулагдаж байгаа. Тус компанийн хувьцаа Бишрэлт холдинг-ийн ерөнхийлөгч, Капитал банкны ерөнхий захирал А.Ариунболдын гарт бүрэн төвлөрсөн. Монголмахэкспо хэмээх үйлдвэрээ 1.5 сая ам.долларын өртөгтэйгөөр байгуулж, Хятад, Японы хамтарсан үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж иржээ. Уг үйлдвэр нь нэг ээлжиндээ 250 бод, 1000 бог нядлах хүчин чадалтай бөгөөд 2001 онд боловсруулах бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох гэрээ хийжээ. Сэврээх, гүн хөлдөөх, шуллагаа, хиам, дотор эрхтэн боловсруулах цехүүдтэй аж. Махны үйлдвэр нь 150 ажилтантай бөгөөд 10 аймагт брокеруудаараа дамжуулан малаа бэлддэг байна. 2003, 2004 онд Япон руу адууны мах вакуумдаж гаргаж эхэлсэн аж. Бишрэлт косметикс Баруунаас гоо сайхны бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Барааны саван, угаалгын нунтагаас эхлээд тансаг үнэртэн, брэндийн хувцас, хэдэн арван саяар үнэлэгдэх цүнх сав оруулж ирдэг энэ компани А.Ариунболд захирлыг бизнесийн хамгийн чухал салбаруудынх нь нэг. Revlon, Benetton, Sisley, Marc Aurel, Elizabeth Arden, Cosmopolitan, Mavive, Puig, Dolce and Gabbana, Versace, Bourjois, Burberry Brit, Mosshino зэрэг брэндүүдийг АНУ, Итали, Франц, Англи, Испани зэрэг улсуудаас импортлодог. Бишрэлт Плаза Зочид буудал, ресторан, угаалга, хими цэвэрлэгээ ,саун, гоо сайхны үйл ажиллагаа явуулдаг. Бишрэлт зочид буудал харьцангүй цөөн өрөөтэй ч гэсэн тав тух сайтай, бас өндөр үнэтэй бус гэдгээрээ олныг татаж чаддаг. Мондисковери ХХК Аялал жуулчлалын энэхүү компани Европын холбоо болон АНУ-аас жуулчид хүлээж авдаг. Монгол Эм Импекс концерн Монголэмимпэкс Концерн ХК нь анх 1923 онд Нэгдүгээр эмийн сан нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол улсын бүхий л эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүн ардыг зайлшгүй шаардлагатай чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах нэр төртэй, нэн хариуцлагатай үүргээ 90 жилийн турш тасралтгүй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн үндэсний хэмжээний ууган эм хангамжийн компани. Төрийн өмчийн мэдэлд байсан тус концерн нь 2007 оноос эхлэн бүхэлдээ хувийн өмчид шилжсэн. элхийн эмийн зах зээлд тэргүүлэгч 40 гаруй пүүс компаний албан ёсны дистрибьютерийн эрхтэй ажилладаг. Чингис Кашмери Ноолуурын бизнес эрхлэхийн хажуугаар , мөн сүлжмэл эдлэл үйлдэрлэдэг. Юнико констракшин Юнико констракшн ХХК нь Бишрэлт зочид буудлын засал, III хорооллын Минж плаза зэрэгт бүтээн байгуулалтын ажлууд гүйцэтгэсэн. Тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг аж.
Х.Тэмүүжин сайд эмнэлгийн барилгыг албан хаагчдын оффис болгохоор зүтгэж байгаа нь ямар учиртай вэ. Уг нь анхнаасаа эмнэлгийн зориулалтаар зураг төсөл нь хийгдэж, агааржуулалтын систем, тоног төхөөрөмж байршуулах, тусгай зориулалтын өрөөнүүд гээд бүгдийг эмнэлгийн стандартад нийцүүлсэн барилга юм гэсэн. Гэтэл түүнийг нь заавал оффис болгоно гээд Х.Тэмүүжин сайд зүтгээд байгаа сурагтай. Хийх юмаа олж ядсан юм шиг л УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хүртэл тус эмнэлгийн барилгын асуудлаар тусгайлан хуралдсан. Нэгэнтээ шийдвэр нь гараад эмнэлэг бариулаад, 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилга дээр хуульзүйн сайд гүйж очиж, танилцах нэрийдлээр өөрийн хүсэлтээ тулгасанд нь эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн салбарынхан дургүйцлээ илэрхийлсэн. Харин Х.Тэмүүжин сайд Эмнэлгийн цогцолбор хотын А зэрэглэлийн бүсэд байх нь зохимжгүй. Дуу чимээнээс авахуулаад нийцэхгүй. Тэгсэн ч тэр эмнэлгийн цогцолборыг чинь өөр газар бариулчихъя. Одоо энэ барилгаа албан оффис болго... гэхчилэн ярьж сууна. Өмнөх Засгийн үеийн бүтээн байгуулалтыг булааж, гаргасан шийдвэрийг цуцалж, хийсэн бүтээснийг үгүйсгэхгүй байхыг Х.Тэмүүжин сайдаас хүсэх байна. Түүний ярьснаар хотын төвд, А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байх боломжгүй учраас хотын захад эмнэлэг бариулна гээд байгаа юм бол улсын төв нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, нэгдүгээр төрөх гээд томоохон эмнэлгүүд хотын төвд байгааг яах вэ Х.Тэмүүжин сайдаа? Ерөөсөө Сонгдо, Нэгдүгээр эмнэлэг гээд бүх эмнэлгийг төвөөсөө хотын зах руу нүүлгээд оффис болгочихъё. Эмнэлэг хотын төвд байж болохгүй шүү дээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй