Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс “Хүнс хангамж” компани “идэж” байжээ
2012-09-29 10:54:01 Нийтлэгдсэн: НийгэмУИХ-ын хэсэг гишүүн үүнийг илрүүлсэн байна. Энэ оны төсвийн тодотголоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнд зориулах зардлыг 50 хувиар нэмж, 7.5 тэрбум төгрөг баталсан юм. Улмаар нэг хүүхдэд ногдох хоолны зардал 1100-1600 төгрөг болж өсөж буй аж. Баталсан шийдвэрийнхээ хүрээнд Л.Эрдэнэчимэг тэргүүтэй хэсэг гишүүн цэцэрлэгүүдээр ажиллаж, судалгаа хийгээд дээрх зөрчлийг илрүүлсэн юм байна. Тэрбээр өчигдөр энэ тухайгаа мэдээлэв. Нийслэлийн хэмжээний цэцэрлэгүүдийн хоол хүнсийг орон нутгийн төрийн өмчийн харьяалалтай Хүнс хангамж компани хариуцдаг гэнэ. Гэтэл судалгааны явцад уг компани хүнсээ зах зээлийн үнээс 20-30 хувь илүү өртгөөр цэцэрлэгүүдэд нийлүүлж, хүүхдэд зориулсан хоолны мөнгөнөөс завшиж байсан аж. Тухайлбал, өнөөдөр нэг кг хонины мах зах дээр 5600 төгрөг байхад дээрх компани цэцэрлэгүүдэд 7000 төгрөгөөр нийлүүлсэн байна. Тэгээд ч нийслэлийн хэмжээний бүх цэцэрлэгийн хүнсийг ганцхан компани атгадаг нь цаанаа ямар нэг өөр ашиг сонирхолтой, шахааны бизнес байж болзошгүй хэмээн хардаж буйгаа эрхэм гишүүн дуулгасан. Улмаар уг компанийг шалгуулах, мөн социализмын үеийн төвл өрсөн төлөвлөгөөт эдийн засгийн энэ системийг өөрчлөх асуудлыг гишүүд хөндөх гэнэ. Цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлэх компанийг нээлттэй тендерээр шалгаруулах ёстой гэж тэр үзэж байна. Хэдийгээр цэцэрлэгийн хүүхдийн хоолонд зориулах төсвийг УИХ нэмсэн ч энэ мэтээр дундаас нь завшигчид байгааг тэр ярилаа. Мөн гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нар Хүүхэд харах төв байгуулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Энэ талаар Л.Эрдэнэчимэг Манай улсад цэцэрлэгийн насны 210 мянган хүүхэд байгаа ч 80 гаруй мянга нь гэртээ байна. Тэднийг бүрэн хамруулах цэцэрлэг барихад 1.8 их наяд төгрөг шаардлагатай. Энэ асуудлыг зөвхөн цэцэрлэг барих замаар ойрын 10 жилдээ шийдэж чадахгүй. Тиймээс олон улсад ашигладаг цөөн тооны хүүхдийг хамруулсан гэрийн багшийн тогтолцоо бий болгохоор төс өлд тусгасан. Хүүхдээ харж суугаа ээжүүдийг 14 хоногийн сургалтад хамруулаад хүүхдэд хэрхэн боловсрол олгохыг заана. Мэдээж хүүхдэд багшлах гэж буй ээжүүдэд байр орон сууц гэх мэт шаардлага тавина. Ингэснээр цэцэрлэгийн өмнөх боловсролоос гээгдэж буй хүүхдүүдийн асуудлыг шийдэх боломжтой гэлээ. ӨНӨӨДӨР СОНИН
Оросын хэвлэлүүдээр Монголд тарваган тахал гарч 20-иод хүн өвдсөн тухай мэдээлэл байнга цацагдах болов. Ингээд ОХУ-ын profi-forex.org сайт дээр тавигдсан нэг мэдээг товчлон хүргэе. Хэдэн зууны өмнө тахал өвчин зөвхөн Орост ч бус дэлхий даяар тарж, асар олон хүний амийг авч одсон билээ. Орчин үеийн технологи, анагаах ухаан хөгжсөн одоо үед ч гэсэн энэ аймшигт өвчин дахин дэгдлээ. Энэ 21 дүгээр зуунд тахал өвчний аюулын тухай Монголын хүн ам анх удаа мэдэрч байна. Бараг хоёр долоо хоногийн өмнө тахалын шинж тэмдэг Монголд илэрчээ. Гэтэл одоо аль хэдийнээ 20 хүн аймшигт өвчний халдвар аваад байна. Үүнтэй холбогдуулан энэ улсад хөл хорио тогтоож, хэн ч өөрийн оршин суугаа хотоосоо гарч болохгүй болжээ. Энэ өвчин ямар байдлаар дахин дэгдэв ээ? Жилийн энэ үед Монголд бидний хувьд сэжиг хүрэм, тэдний хувьд амттай хоол болдог тарвага гэгч мэрэгч амьтныг ангуучлах явдал түгээмэл байдаг юм. Энэ тарвага гэгч мэрэгч амьтан тахал өвчний нян тээгч ажээ. Ингээд нэг анчин өөрийнхөө олзноос энэ айхтар өвчнөөр халдварласан гэнэ. Харин энэ өвчин газар авч Монголын хотуудын хүн ам руу халдсан бололтой. Одоо энэ орноос мал амьтны гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхий эд оруулахыг Монголтой хиллэдэг ОХУ-ын бүсүүдэд хориод байна. Ялангуяа Тува, Буриад, Алтайн хязгаарт энэ асуудал хорио цээрийн хэмжээнд хүрчээ гэсэн байна. Улаанбаатарын бид энэ тухай мэдээгүй байхад оросууд хаанаас ийм мэдээлэл авсан нь сонин. Аль эсвэл манай Онцгой байдлынхан энэ мэдээллийг нуун дарагдуулаад байгаа юм болов уу? Үгүй бол оросуудын манийгаа доош нь хийх гэсэн бас нэг оролдлого уу гэдгийг тайлбарлах үлдэж байх шиг. С.Майкл
УИХ-аас өнгөрсөн жил УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог байгуулах шийдвэрийг гаргаж, анхны даргаар нь өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболдыг томилон ажиллуулсан билээ. Тэгвэл тус дэд хорооны хоёр дахь даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан томилогдсон юм. Уг дэд хороо нь сонгогчийн нэрсийн жагсаалтыг цэгцтэй болгож, сонгуулийг шударга зохион байгуулахад холбогдох газруудын үйл ажиллагааг зангидаж, бодлогын төвшинд УИХ-аас ямар шийдвэр гаргах шаардлагатай зэрэг олон ажлыг гүйцэтгэхэд том үүрэг хүлээж буй. Энэ удаад дээрх хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулж буй нь ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болох орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад холбогдох байгууллагуудад ямар бэрхшээл тулж байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар гарц хайж буй нь энэ юм. Нээлттэй сонсголд оролцсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвдоржийн мэдээллээр бол Монгол Улсын хэмжээнд 2012 оны есдүгээр сарын 21-ний байдлаар 1.9 сая гаруй иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Үүнд гадаад орнуудад амьдарч байгаа монгол иргэд ч хамаарна. Харин цахим үнэмлэх хэвлэлтийн ажил нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хувьд үндсэндээ дууссан, тараах ажлыг хийж байгаа бол Хан-Уул дүүргийн тухайд иргэдийн цахим үнэмлэх хэвлэх ажил удахгүй дуусах аж. Түүний дараагаар хүн ам цөөтэй Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж эхлэх юм байна. Орон нутагт ч цахим үнэмлэхийг иргэдэд тараах ажлыг зохион байгуулж байгаа. Нэг үгээр хэлбэл, орон нутгийн сонгууль болоход 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт иргэдийн цахим үнэмлэх эзэндээ очсон байхаар ажлаа шахуу гүйцэтгэж байна гэсэн мэдээлэл өглөө. Гэхдээ гол анхаарал татах асуудал нь сонгогчийн хаягийн зөрчил болохыг сануулж байна. Наад захын жишээ татахад нийслэлчүүдийн хувьд орон сууц, хашаа байшингаа зарж, өөр дүүрэг рүү шилжчихээд шилжилт хөдөлгөөнөө хийлгэдэггүй жишиг тогтжээ. Сонгууль тулахад л шилжилт хөдөлгөөний зөрчилтэй болох нь илэрдэг. Сонгогчийн хувьд өөрийгөө буруутгахаас илүүтэй Та нар хэргээр сонгох эрхэнд минь халдаж байна гэж иргэний бүртгэлийнхэнг буруутгадаг. Энэ үед шилжилт хөдөлгөөнийг нь хийгээд зөрчлийг нь арилгая гэхнээ хуулиараа шилжилт хөдөлгөөн хийхийг хаачихсан байдаг аж. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар улсын хэмжээнд иргэний хаягийн шилжилт хөдөлгөөнийг есдүгээр сарын 23-наас эхлэн зогсоогоод байна. Нийт 60 хоногийн хугацаанд шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тул ирэх арваннэгдүгээр сарын 21-н хүртэл энэ хязгаарлалт үйлчлэхээр болжээ. Хоёр дахь хүндрэл нь дэд бүтэц хөгжөөгүй аймагт автомат системээр сонгууль зохион байгуулах үед хүндрэл гарах талтай гэнэ. Хэдийгээр УИХ-ын 2012 оны сонгуулиар энэ талын бэрхшээл харьцангуй бага байсан ч орон нутгийн сонгуулиар цахим үнэмлэх ашиглахаар гарч болзошгүйг сануулж байна. Ийм үед гар аргад шилжиж санал хураалтын ажлыг хийхээс аргагүйд хүрч болзошгүй. Гурав дахь хүндрэл нь сонгууль тулсан үед баг, хороог нэмнэ, хасна гэх ажил ундрах нь бий. Түүний дагуулаад сонгогчоо хуваарилах шаардлагатай болж тэр хэрээр хүндрэл үүсгэдэг байна. Тиймээс сонгууль тулсан үед ийм тушаал буулгахгүй байх нь чухал аж. Тэгвэл УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн тайлбарласнаар сонгогчийн тоог үнэн зөв гаргах нь чухал байгаа. Учир нь 2004 онд сонгогчийн нэрсийн жасгаалт 130 мянгаар зөрж байсан бол 2008 онд 236 мянгад хүрч байжээ. УИХ болоод орон нутгийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн тухайд өрсөлдөгч нартаа нэг, хоёрхон саналын зөрүүгээр ялагдах тохиолдлууд бий. Үүнд хуурамч сонгогчийн нэрсийн жагсаалт гол нөлөө үзүүлдэг. Нөгөө талдаа сонгогчийн нэрсийн жагсаалт үнэн зөв гарч байж сонгууль шударга зохион байгуулагдах зарчим хангагдах тул энэ талд анхаарлаа хандуулахыг санууллаа. Харин УИХ-ын даргын зүгээс 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө сонгогчийн нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцдаг байсан бол шинэчлэн баталсан хуулийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт харьяалагдах болсон тухай онцоллоо. Хэрвээ сонгогчийн нэрийн жагсаалтыг санаатайгаар буруу гаргасан байх юм бол тухайн төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэнэ. Ингэхдээ энэ хэрэг нь төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогдож бүр Эрүүгийн хуульд зааснаар 25 хүртэлх жил ял сонсохоор хууль эрх зүйн хүрээнд хатуу хуульчлаад байгааг анхааруулсан юм. Бас нэг мэдээлэл дуулгасан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Амарсанааг сонгогчийн нэрсийн жагсаалтыг будилаантуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль хяналтынхан шалгаж эхэлжээ. 2012 оны УИХ-ын сонгууль болохын өмнө Ардчилсан намын сонгуулийн штабынхан бүртгэлийн газрынхан 1200 иргэний нэрсийн жагсаалтыг гаргахдаа хаягийг нь буруу бичсэн зөрчил байгааг олж харан, энэ үндэслэлээр Л.Амарсанааг буруутган хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан нь ийнхүү шалгуулахад хүргэжээ.
Ажилгүй болсон хүмүүст Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгодог. Энэ тэтгэмж нэг талаас ажилгүйдлийн улмаас нийгэмд үүсэх сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой ч нөгөө талаас ажилгүй байхыг дэмжиж, өөгшүүлж буй. Нэгэнт тэтгэмж авч буй ажилгүйчүүд ажилтай болох гэж хичээдэггүй. Ажил эрж, хайх идэвх нь ч сулардаг. Ажилд орох сонирхолгүй болдог нь тэтгэмж авчихаад зүгээр сууж байя гэсэндээ бус Чи тэтгэмж авч байгаа юм чинь ажил хийж болохгүй гэсэн шаардлагыг төрөөс хүчээр тулгадагтай холбоотой. Ийнхүү ажилгүйдлийн гэх нэртэй энэ тэтгэмж шууд бус утгаараа ажилгүй байхыг дэмжчихэж байгаа юм. Дунджаар сард Нийслэлийн нэг дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулан Нийгмийн даатгалын сангаас 200 гаруй хүн тэтгэмж авдаг гэсэн судалгаа байх юм билээ. Энэ тоог улсын хэмжээнд тооцож үзвэл чамгүй их болно. Уг нь шударга ёс талаасаа бол тухайн хүн нэгэнт ажилгүй болсон юм чинь төрөөс авах ёстой тэтгэмжээ ч авдаг, шинээр ажилд орох боломж нь ч хязгаарлагддаггүй байвал хэн хэндээ хэрэгтэй санагдана. Ажилгүйдлийн тэтгэмжийг хүссэн хүн бүр авдаггүй. Нэлээд өндөр шалгуурыг давж байж тэтгэмж авах эрх үүснэ. Товчхоноор хэлэхэд ухаан жолоогүй ажиллаж, ажиллаж хэдэн сар ясаа амраая гэвэл тэтгэмж авах боломжийг ашиглаж болно. Гэхдээ ясаа амраая гээд ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдчихвөл хуулийн дагуу тэтгэмж авах эрхгүй. Хуульд зааснаар 24 сарын хугацаанд /хоёр жил/ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, тэгэхдээ сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрхтэй. Гэхдээ энэ шалгуурыг хангаж байгаа хүн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, орон тооны цомхтголоор ажилгүй болсон хүн энэ тэтгэмжийг авна. Анзаараад байхад ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийн дийлэнх нь Өөрийн хүсэлтээр гэсэн өргөдөл гаргасан байдаг. Аль нэг байгууллагын даргаар томилогдож очсон дарга даамлууд Өөрийнхөө хүсэлтээр ажлаа өг гээд тулгачихдаг болохоор хүсэлтээрээ чөлөөлөгдөхөөс өөр арга тэр хүмүүст байхгүй. Тиймээс хүсэлтээрээ чөлөөлөгдсөн хүн насаараа улсад ажиллаж, шимтгэл төлсөн байлаа ч тэтгэмж авах эрхгүй. Ажилгүйдлийн тэтгэмжийг тойрсон энэ мэт шударга бус үзэгдэл олон бий. Дээр дурдсанчлан байнга ажилтай байгаад, төлөх ёстой шимтгэлээ төлөөд явж байсан хүн гэнэт ажилгүй болчихвол тухайн хүнд өгөх ёстой тэтгэмжийг төр засаг элдэв маяггүйгээр өгчихдөг байвал сайнсан. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй болсноос хойш ажлын 76 өдөрт багтаан олгодог. Ажлын 76 өдөр гэдэг нь бараг хагас жил гэсэн үг. Хэдхэн төгрөгийн тэтгэмж авах гэж тэр хүн хагас жил ажилгүй явах уу, эсвэл өмнө нь ажиллаж, шимтгэл төлж байсныхаа ач тусыг хүртээд шимтгэлээ ч авдаг, дараагийн ажлаа ч хугацаа алдалгүй олж хийдэг байх уу. Аль нь зөв гарц вэ гэдгийг хууль санаачлагч ухаант түшээд тунгааж үзээд, нэг тийш болгоосой. Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа хүмүүстэй уулзаж, санал бодлыг нь сонирхоод цөөхөн хэсэг нь Ийм гоё юм байдаг гэж үү хэмээн талархалтайгаар хүлээж авч байсан бол бараг 90 хувь нь Тэтгэмж авч байх хугацаанд ажилд орж болохгүй гэдэг нь ардчилсан нийгэмд байж боломгүй утгагүй шаардлага. Нэгэнт тэр хүн өчнөөн олон жил улсад хөдөлмөрлөж, тэр хэрээр төлөх ёстой татвар, шимтгэлийг төлсөн нь үнэн бол тэтгэмж гээч хэдэн төгрөг өгөхдөө тэтгэмжийн хугацаанд ажилгүй байхыг шаардаж, давхар давхар элдэв дарамтад оруулмааргүй юм хэмээж байлаа. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авдаг нэгэн залуу бүр Муухай дээрэмчид юм даа хэмээн гайхширч суусан. Түүний яриагаар бол тэтгэмж авч байх хугацаанд ажилд орохыг хориглодог нь байж боломгүй үзэгдэл гэсэн. Тэтгэмж авчихаад ажилгүй суугаад байхыг хүсэх нэгэн байхад Хуульд заасан хугацаагаар тэтгэмжээ ч авъя. Дараагийн ажлаа ч олж хийе гэсэн хүмүүс бүр олон байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй болсон хүн нэг удаа аваад зогсохгүй, хэрвээ ажилгүй байгаад байвал дахин авч болдог. Тэтгэмж ав, тэгээд ажил хийж болохгүй гэх энэ шаардлага ажилгүйдлийг дэмжиж байгаатай агаар нэг болж байна. Ц.Эрдэнэ Өдрийн шуудан сонин
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар Баянзүрх, Налайх дүүргийг 2008-2012 оны хооронд Цахим дүүрэг болгох зорилт тавьж ажилласан. Энэ зорилтын хүрээнд БЗД, Налайх дүүргийн ЕБС-ийн 5, 8 дугаар ангийн бүх сурагчид зөөврийн компьютер олгох, 10.000 орчим өрхийг KEWKO утасгүй интернэтийн сүлжээнд холбох, сансар кабелийн 53 сувгийн нэвтрүүлгийг дүүргийн гэр хорооллын 7000 орчим өрх хүлээн авах боломжтой болох ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр ажилд шаардагдах төсвийг 2011, 2012 оны улсын төсөвт суулгасан. Тэд олон сувгийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх тоног төхөөрөмж, бүтэн жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглах интернетийн эрхийг гардуулж өгсөн байна. Хүмүүсийн амьдралд мэдээлэл технологийн хэрэглээ тэдний ажлын үр дүн, бүтээмж, өрсөлдөх чадварт хамгийн чухал үүрэгтэй болсон билээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй