БНХАУ-ын Засгийн газрын 200 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр ХАА-н машин механизм авах, үнээний сүү боловсруулах, гурил, махны үйлдвэр байгуулахаар болсон. Эхний ээлжинд 40 сая ам.доллараар нь БНХАУ-ын Фотон Ловол компанийн хадлан, газар тариалангийн зориулалттай бага оврын 8000 тракторыг өнгөрсөн сараас эхлэн авч, одоогоор 4000 орчмыг нь иргэдэд хүргээд байна. Энэ ажлын албан ёсны нээлт өчигд өр Эрин интернэшнл компанийн байранд болж, БНХАУ-аас ма най улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяо Лун, ҮХААЯ-ны Тө рийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарын албаны хүмүүс оролцов. Х.Золжаргал Дэлхий нийт хүнсний хан гамжийн асуудалд гол анхаарлаа хандуулж буй энэ үед хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах, орон нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэхэд энэ трактор их нэмэр болно гэдэгт эргэлзэхг үй байна. Эдгээр тракторуудыг хадлан тэжээл ид бэлтгэх үеэр авчирсан нь цагаа олсон арга хэмжээ боллоо гэв. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Техникийн албаны дарга Д.Галсанбуянгаас зарим зүйлийг тодрууллаа.' -4000 орчим трактор авчирснаас 1800 нь одоо хэрэгцээтэй байгаа хадлангийн трактор юм. Өдөрт 100 орчмыг иргэдэд тараагаад дуусч байна. Одоо нэмж 1500- гаад трактор ирнэ. Бидэнд 1000 орчим иргэн трактор авах хүсэлтээ ирүүлсэн. -Хүмүүс трактор авах гэж хонон өнжин дугаарлаж, нэг хэсэг багагүй бухимдсан. Одоо байдал ямар байгаа вэ? -Эрээнд вагоны олдоц муугаас болж бага зэрэг хүлээгдсэн. Гэхдээ аль болох олноор нь авчраад бараг өдөрт нь угсарч хүмүүст олгож байгаа. Гэрээний дагуу энэ сард багтаан олгож дуусна. Газар тариалангийн зориулалттай трактор хавар хэрэгтэй. Гэхдээ хангалттай ирсэн тул хүмүүс хүсэлт гаргавал одоо ч авах боломжтой. -Хүчин чадлын хувьд ямар трактор вэ? -Ашиглаж байгаа хүмүүсийн хэлж буйгаар чанар, хүчин чадлын хувьд сайн байна гэсэн. Гэхдээ 2000 гаруй тракторын заримд үйлдвэрийн ямар нэг гэмтэл мэр сэр тохиолдох нь мэдээж. Нэг жилийн баталгаат хугацаатай тул үнэ төлбөргүй засаж өгнө. Мөн трактор нийлүүлэгч компани ҮХААЯ-тай хамтран хадлан, газар тариалангийн бүс нутагт үйлчилгээний 3-5 төв байгуулах төлөвлөгөөтэй байгаа. -Трактор худалдан авч байгаа зарим хүний яриагаар үлдсэн 2.5 сая төгрөгийг Засгийн газраас олгоно гэсэн гэх юм. Энэ ямар учиртай юм бэ? - 2008-2012 онд ХАА-г хөгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрт 2000 тракторыг өрхийн амьжиргааг дээшлүүлэхээр малчид, тариаланчдад нийлүүлнэ гэж заасан. Шинэ Засгийн газар хүмүүст зүгээр юм олгохгүй байх зарчмаар ажиллахаар байгаа. Харин энэ тракторыг хүмүүс зээлийн хүүгүй худалдан авснаар хэрэгцээтэй хадлангаа бэлтгэж, өвлийг өнтэй даван туулах боломжтой гэж ярив. Шинэ тракторынхоо түлхүүрийг гардсан Архангай аймгийн Хотонт сумын иргэн Д.Доржпүрэв Өнөөдөр трактороо ачаад нутаг буцна. Хадлангаа хадаж эхлээгүй байгаа. Очоод шууд ажилдаа орно. Өмнө нь хүн гуйж өвсөө хадуулдаг байсан бол одоо өөрийн гэсэн техниктэй боллоо. Хөнгөлөлттэй нөхцөлөөр трактортой болсон, үүнийхээ шидийг гаргаж, мөнгөө хэд дахин нугалж олно хэмээв.
Барилгын ажилд саад учруулж буй талбайг албадан чөлөөлөх захирамж гарлаа
2012-09-12 20:41:14 Нийтлэгдсэн: НийгэмТокио, Бээжин хоёрын хооронд газар нутгийн маргаантай байдаг Сэнкаку арлын гурвыг нь Япон улсын засгийн газар худалдаж авахаар шийдвэр гаргасан байна. Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осума Фудзимура ярихдаа Засгийн газар Даваа гаригийн хуралдаанаараа Сэнкаку ольтрог арлуудын гурван арлыг аль болохоор хурдан худалдан авах шийдвэр гаргасан гэжээ. Тэрбээр энэ талаар Токиод болсон хэвлэлийн шуурхай хурал дээр сэтгүүлчидэд мэдээлэл өгсөн юм. Өнгөрсөн Баасан гаригт засгийн газар Японы газар эзэмшигчидтэй тохиролцож худалдаж авахаар болсон гэж Фудзимура мэдэгдсэн боловч үнийн дүнг одоогоор нууцлаад байгаа аж. Энэ наймааны үнэ 2,05 тэрбум иен буюу 26 сая доллар гэж урьд нь Японы хэвлэлүүд мэдээлж байсан юм. Худалдааны дараа эдгээр арлууд нь Япон улсын Эргийн хамгаалалтын мэдэлд шилжих юм. Наймааны гуравдагч талаар Токио хотын Засгийн газар оролцож байгаа гэж Фудзимура ярьсан байна. Харин гэрээнд гарын үсэг зурах асуудал ирээдүй цаг дээр байна гэжээ. Бээжинд Дяоюйдао гэж нэрлэдэг энэ ольтрог арал хятадын нутаг гэж Хятад улс урьд нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Дяоюйдао арлыг бас Тайвань улс булаацалдаж байгаа аж.
Хятадын Чунцин томоохон хотын Янцзы голын нэгэн салааны ус гэнэт цусан улаан өнгөөр будагдсан байна. Энэ цусан толбо хэдэн зуун метр үргэлжилж байна. Албан ёсны хүмүүс ямар ч тайлбар өгч чадахгүй байна. Улаан хүрэн өнгөтэй болсон ус Янцзы голын хэд хэдэн хэсэгт үзэгдэж байна гэсэн мэдээлэл ирсээр байна. Хүчтэй үер болсны улмаас улаан өнгийн шавар голын усанд орсон гэж зарим нэг мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Ямар нэг үйлдвэр аж үйлдвэрийн хаягдлаа усанд хаяснаас болсон гэж зарим нь үзэж байна. Хятадын Янцзы гол бол Евразийн хамгийн их устай, хамгийн урт гол гэж тооцогддог ба усныхаа хэмжээ болон уртаараа дэлхийд гуравт ордог байна. Хятадын Чунцин томоохон хотын Янцзы голын нэгэн салааны ус гэнэт цусан улаан өнг...
Орон сууц цэвэрхэн, тохилог, өнгө үзэмжтэй байх нь СӨХ-ны үйл ажиллагаатай шууд хамаатай. Гэтэл СӨХ-той холбоотой гомдол тасардаггүй. Иргэд сар бүр цахилгаан, дулаан, усны хэрэглээний төлбөрийн зэрэгцээ СӨХ-ны төлбөр төлдөг ч цэвэр орц, тохилог лифттэй орон сууц ховор болжээ. Уг нь энэ ажлыг СӨХ-ны Дээд зөвлөх хэмээх байгууллага хянаж, үйл ажиллагааг нь чиглүүлэх ёстой байдаг. Харин эл байгууллага ажилдаа хангалттай анхаардаггүй бололтой. Төлсөн төлбөртөө тохирсон үйлчилгээг авах нь оршин суугчдын эрх. СӨХ-д иргэд гомдол гаргаад ч нэмэргүй гэхэд хилсдэхгүй болсон. Учир нь орцны жижүүр нь хариуцлагагүй ажилладгаас бохир орчинд, эрүүл мэндээрээ хохирсон оршин суугчид маш олон. Түүнчлэн оршин суугчдаас СӨХ-ны мөнгө хэмээн хураамж авдаг хэрнээ хана, тааз, шат гээд хэзээ мөдгүй нурж унах шахсан нөхцөл байдалд олон айл амьдарч байгаа нь нууц биш. Тухайлбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 25, 26 дугаар байр, Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны 48 дугаар байр, мөн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Төмөр замын 59 дүгээр байрны орцны эвдрэл, бохирдол, хог хаягдал нь хэрээс хэтэрсэн байлаа. Төмөр замын байрнуудын дунд ганцхан жижүүр ажилладаг аж. Зөвхөн энэ орчмын байрнуудын жижүүр бус энэ мэт жишээг аль ч дүүрэгт олныг харж болно. Өөрсдийгөө орцны жижүүр гэж нэрлэсэн эдгээр хүмүүс цэвэрлэгээ хийх нь бүү хэл ажлын өрөөгөө хоргодон амьдрах байр болгож, архидан согтуурдаг, орц подвальдаа элдвийн хүмүүс цуглуулж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг аж. Хааяахан цэвэрлэгээ хийхдээ бүх орцыг нэг л усаар угаана. Орцны жижүүр хийх хүн олдохгүй болсон Эдгээр асуудлыг зохицуулж, шийдвэрлэх үүрэгтэй СӨХ-ны Дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Б.Энх-Оюунаас энэ талаар тодруулсан юм. -Орцны жижүүр ажлаа хангалтгүй хийж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх ямар арга байна вэ? -Яг үнэндээ орцны жижүүр хийх хүн олдохгүй болсон. Ихэвчлэн амьдрах нөхцөл, боломж тааруу, орон гэргүй шахам иргэд жижүүр хийхээр ирдэг. Тэдний үзүүлж буй үйлчилгээнд оршин суугчид сэтгэл дундуур явдаг. Байнга гомдол гарч байна. Тиймээс орцыг бүр жижүүргүй болгох чиглэлийг барьж ажиллана. Учир нь, ажил хийсэн, хийгээгүй хоёрын хооронд шат, хонгилын буланд жижүүр нэртэй хэн нэгнийг байлгах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Орчин үеийн, хөгжиж буй хотод орцны үүд хаалгаа хүнээр мануулдаг жишээ манайхаас өөр байхгүй байх. Бид аль болохоор хүний оролцоогүй цэвэр тохилог орчинтой, харуул хамгаалалтын автомат системийг бий болгохоор судалж, ажиллаж байна. -Гэхдээ иргэд сар бүр хураамжаа төлдөг шүү дээ. Орцны засвар үйлчилгээ, цэвэрлэгээг хэн хариуцах юм? -Тухайн орон сууцны насжилттай холбоотой янз бүрийн эвдрэл гардаг. Ялангуяа дээвэр, орцны хаалга, шат, хананд жил бүр засвар хийх шаардлагатай болдог. Бид өөрсдийн дураар төлбөр тогтоож, аваад байдаггүй. Хуулийн хүрээнд оршин суугчидтай тохиролцож хураамж авсаар ирсэн. Засвар шинэчлэлийн ажлаа тогтмол хийсээр ирсэн гэж боддог. Тухайлбал, энэ онд орон сууцнуудын лифтийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн орцны доторх засварыг ч хийж байгаа. Дээд зөвлөл зөвхөн хуримтлагдсан мөнгийг шаардлагатай засвар үйлчилгээнд зарцуулахыг хянах эрхтэй байдаг. Хэрхэн зарцуулж байгаа нь тухайн орон сууцыг хариуцсан СӨХ-д бий. Бид хавар, намар гэсэн улиралд нэгдсэн шалгалтыг тогтмол явуулж хяналтаа тавьсаар ирсэн. Цаашдаа иргэд өөрсдөө дундын өмчөө хардаг болох юм. Ямартай ч албаны хүний ярьж буйгаар үйл ажиллагааг сайжруулж, анхаарах үүрэгтэй Дээд зөвлөл бүр жижүүргүй болгох тухай ярьж сууна. Тэгэхээр оршин суугчид жижүүрийг ажлаа хий гэж хэлэх бас хэцүү. СӨХ хариуцлагагүй байна хэмээн гомдоллоод тусыг эс олох бололтой. Нэгэнтээ орцны жижүүргүй болох юм бол оршин суугчид ээлжлэн шаардлагатай үйлчилгээгээ эртхэн хийж эхэлбэл таарах нь. Харин сар бүр хураадаг мөнгө юунд ашиглагддаг болохыг СӨХ-ны Дээд зөвлөл удахгүй тайлагнах байх гэж найдаж сууя.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй