Энэ сард Монгол бөхийн өргөөнд болох барилдаануудын хуваарь

​​ Монголын үндэсний бөхийн холбооноос 2022 оны нэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдаануудын хуваарийг гаргажээ.Тодруулбал, Нэгдүгээр сарын 09-нд Талх Чихэр ХК-ны нэрэмжит Хэвийн боовны баяр АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, Нэгдүгээр сарын 16-нд Жем интернэшнл группийн нэрэмжит, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, Нэгдүгээр сарын 21-нд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан, Нэгдүгээр сарын 22-нд СПС телевизийн нэрэмжит Бахдам гарамгай барилдаан, Нэгдүгээр сарын 23-нд Үндэсний бөхийн лигийн барилдаан, Нэгдүгээр сарын 29-нд Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан, Нэгдүгээр сарын 30-нд Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан АЦЦБЗ 256 бөхийн барилдаан тус тус болно.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ 128 БӨХИЙН БАРИЛДААН ЛХАГВА ГАРАГТ БОЛНО

​​ Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. МҮБХ-ноос Бөхийн өргөөнд зохион байгуулах тус барилдаан 12 дугаар сарын 29-нд уламжлал ёсоор явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш буюу энэ сарын 27, 28-нд 10-17 цагт цахимаар бүртгэнэ.

Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

​ Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойн нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт боллоо. Жин тус бүрт улсын аварга болсон тамирчдыг танилцуулъя. Эмэгтэй +78 кг. Нийт 7 жүдоч Алт - А.Адъяасүрэн /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо/ Мөнгө - Б.Номинзул /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо/ Хүрэл - Э.Жаргалмаа /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо/ С.Буянзаяа /НЕБСТС/ Эрэгтэй -100 кг. Нийт 11 жүдоч Алт - О.Хангал /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо/ Мөнгө - Д.Цэрэнням /ХХЕГ-ын Хилчин спорт хороо/ Хүрэл - Б.Гаажадамба /Женко клуб/ Б.Серик /ШШГЕГ-ын Сүлд спорт хороо/ Эмэгтэй -78 кг. Нийт 7 жүдоч Алт - Б.Ганзаяа /Хан-Уул дүүрэг, Женко клуб/ Мөнгө - О.Хүслэн /Монголын жүдо академи/ Хүрэл - Б.Хонгорзул /Хан-Уул дүүрэг, Женко клуб/ Б.Ням-Эрдэнэ /Хан-Уул дүүрэг, Женко клуб/ Эрэгтэй -90 кг. Нийт 18 жүдоч Алт - Г.Алтанбагана /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо/ Мөнгө - Н.Дагвасүрэн /Хангарьд спорт хороо/ Хүрэл - Б.Бат-Эрдэнэ /ХХЕГ-ын Хилчин спорт хороо/ Г.Пунцагцэрэн /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо/ Эмэгтэй -70 кг. Нийт 6 жүдоч Алт - Ц.Наранжаргал /Хан-Ууул дүүрэг, Женко клуб/ Мөнгө - Ц.Энхчимэг /ХХЕГ-ын Хилчин спорт хороо/ Хүрэл - М.Даваасүрэн /Боржин төв дэвжээ/ Мөнгөнтуяа /Монголын жүдо академи/ Эрэгтэй -81 кг. Нийт 20 жүдоч Алт - Г.Болор-Очир /Женко клуб/ Мөнгө - Г.Одбаяр /Женко клуб/ Хүрэл - Б.Эрдэнэбаяр /Хангарьд спорт хороо/ Б.Мөррэнцэн /Хангарьд спорт хороо/ Эрэгтэй -73 кг. Нийт 20 жүдоч Алт - Ц.Цогтбаатар /ШШГЕГ-ын Сүлд спорт хороо/ Мөнгө - Л.Анхзаяа /Женко клуб/ Хүрэл - О.Уранбаяр /ХХЕГ-ын Хилчин спорт хороо/ Д.Алтансүх /Хангарьд спорт хороо/ Эрэгтэй -66 кг. Нийт 22 жүдоч Алт - Г.Сод-Эрдэнэ /Хэнтий аймаг/ Мөнгө - Б.Эрхэмбаяр /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо/ Хүрэл - Г.Хэрлэн /ШШГЕГ-ын Сүлд спорт хороо/ Ё.Басхүү /ХХЕГ-ын Хилчин спорт хороо/ Эрэгтэй -60 кг. Нийт 23 жүдоч Алт - Э.Ариунболд /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо/ Мөнгө - Б.Цогт-Очир /Хангарьд спорт хороо/ Хүрэл - Б.Энэбиш /Бөх Билэгт/ Э.Сумъяабазар /Женко клуб/ Эмэгтэй -63 кг. Нийт 18 жүдоч Алт - Б.Ганхайч /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо/ Мөнгө - Б.Баасанжаргал /ХХЕГ-ын Хилчин спорт хороо/ Хүрэл - Л.Энх-Отгон /Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль/ С.Лхагвадулам /ШШГЕГ-ын Сүлд спорт хороо/ Эмэгтэй -57 кг. Нийт 12 жүдоч Алт - Л.Энхрийлэн /ШШГЕГ-ын Сүлд спорт хороо/ Мөнгө - Ц.Хулан /Шинэ Бадрах дэвжээ/ Хүрэл - Б.Алтанцэцэг /Хан-Уул дүүрэг, Женко клуб/ М.Ичинхорлоо /Хан-Уул дүүрэг, Женко клуб/ Эмэгтэй -52 кг. Нийт 6 жүдоч Алт - Б.Хорлоодой /ХХЕГ-ын Хилчин спорт хороо/ Мөнгө - Б.Гал-Од /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо/ Хүрэл - Г.Ганцэцэг / ХХЕГ-ын Хилчин спорт хороо/ П.Буянхишиг /Хан-Уул дүүрэг, Женко клуб/ Эмэгтэй -48 кг. Нийт 16 жүдоч Алт - Г.Наранцэцэг /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо/ Мөнгө - Б.Баасанхүү /ШШГЕГ-ын Сүлд спорт хороо/ Хүрэл - Э.Хүслэн /Чингэлтэй дүүрэг/ О.Сарантуяа /ХХЕГ-ын Хилчин спорт хороо/ Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

Ч.Санжаадамба: Том цолтой бөхчүүд нь допинггүйгээр амжилт гаргаж болдгийг харуулбал дүү нар хэрэглэхгүй

​ Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарыг МҮОХ-ны Алтан очир одонгоор шагнажээ. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарэнэ үеэр Монгол үндэсний бөхийг цэвэр ариун байлгах, допингоос ангижруулах чиглэлээр оройлон оролцож буй та бүхний зүтгэлийг МҮОХ-ноос үнэлж энэхүү шагналаа гардуулж байгаа юм. МҮОХ ямар ч үед допингийн эсрэг тууштай тэмцэнэ. Харин одоо бид тус тусдаа тэмцээд байх биш, холбогдох бүх байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй байна. Энэ үйлсэд аваргууд та бүхний үүрэг оролцоо их байх болно гэв. Ч.Санжаадамба аваргаҮнэнийг хэлэхэд допингийн эсрэг ганц хоёрхон бөх тэмцээд үр дүнд хүрэхгүй байна. Харин МҮОХ, МҮБХ бөхчүүдтэйгээ хамтраад тэмцвэл илүү үр дүнтэй. Допингийн хор хөнөөлийг таниулж, соён гэгээрүүлэх ажил дутагдалтай санагддаг. Допинг хэрэглээд цол авч болдог юм байна гэсэн ойлголт залуусын дунд бий болчихсон. Энэ бол хамгийн буруу хандлага юм. Хэрэв том цолтой бөхчүүд нь допинг хэрэглэлгүй амжилт гаргаж болдгийг харуулбал дүү нар хэрэглэхгүй гэв. С.Мөнхбат аваргаЮуны өмнө биднийг хүлээн авч, нэр хүндтэй шагналаа гардуулсан МҮОХ-нд талархлаа илэрхийлье. Спортын салбарын хамгийн том байгууллага маань допингийн асуудалд анхаарлаа хандуулж байгаад баяртай байна. Үнэнийг хэлэхэд үндэсний бөхийн үзэгчийн тоо багасаж, үнэлэмж буурсаар байна. Хөдөөгүүр үндэсний бөхөөр барилддаг хүний тоо багасаж байна. Сүүлийн үед шинэ мэх, арга техник суръя гэж хичээдэг бөх цөөрлөө. Харин яаж хүчтэй болох вэ, ямар эм тариа хэрэглэх вэ гэж л хайдаг болсон. Допингийг зарж борлуулдаг цөөн хэдэн хүн л байгаа. Энэ нөхдүүд хориотой эм бэлдмэлийг улсын хилээр яаж оруулж ирээд байна гээд яривал зөвхөн үндэсний бөхөөр тогтохгүй маш том асуудал болно. Тиймээс холбогдох байгууллагууд бүгд хамтраад допингийн эсрэг тэмцэх санаачилга гаргаж байгаад баяртай байна гэв. Эх сурвалж:МҮОХ

“Бөртэ чоно-2021”-ийн эзнээр хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тодорлоо

​ ​Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал Бөртэ чоно-2021 ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮОНРТ-ийн Студи-600-д болж, шилдгийн шилдэг тамирчнаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг тодорлоо. Шилжин явах цомыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Э.Бадар-Ууган гардуулав. ​ 2021 оны шилдэг эрэгтэй тамирчнаар Цэнд-Очирын Цогтбаатар, Сайед Моллайе шалгарлаа. Мөн олимпийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг шилдэг шүүгчээр тодорсон бол Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатар шилдэг дасгалжуулагч, Монголын жүдо бөхийн холбоо шилдэг холбоогоор тодорсон байна. ​ ​ ​

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.