Хүүхдийн спортын өвлийн VII наадам снөүбоардын төрлөөр эхэллээ
2023-02-07 09:57:38 Нийтлэгдсэн: СпортМонголын бүх ард түмний спортын өвлийн XIV наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор өнөөдөр снөүбоардын төрлөөр эхэллээ. Насанд хүрэгчид болон өсвөр насны ангиллаар фрийстайл, параллель слалом төрлөөр явагдаж байна. Тэмцээнд Орхон, Төв, нийслэлийн Баянгол, Баянзүрх зэрэг дүүргээс 40 орчим тамирчин оролцож байна.
Нийтэлсэн:
Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий анхан шатны аваргууд тодорлоо
2023-02-07 09:52:22 Нийтлэгдсэн: СпортМонголын ширээний теннисний холбооны дээд лигийн 14 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд УБ Синема багийн Ө.Балжинням түрүүлсэн бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд Мираж багийн М.Тэмүүлэн түрүүлжээ. Эрэгтэй төрөл: Ө.Балжинням УБ Синема Б.Батхишиг Хаан даатгал Б.Должинзуу Ариг банк-Итгэлт Санхүүгийн групп Эмэгтэй төрөл: М.Тэмүүлэн Мираж Б.Билэгт Өсөх зоос Г.Сэр-Од Ариг банк-Итгэлт Санхүүгийн групп Багийн дүнгээр тэргүүн байрыг Т.Болд дасгалжуулагчтай Ариг Банк-Итгэлт санхүүгийн групп эзэлсэн бол Л.Баярмагнай дасгалжуулагчтай Мираж баг дэд байрыг эзэллээ.
Б.Цэрэнпунцаг Өвлийн Паралимпын уулын цанын төрөлд анх удаа өрсөлдлөө
2022-03-14 08:55:50 Нийтлэгдсэн: Спорт Бээжин 2022 Өвлийн Паралимпын наадмын уулын цанын төрөлд анх удаа өрсөлдсөн Б.Цэрэнпунцаг өчигдөр тэмцээндээ дуусгалаа. Түүний ангилалд 46 тамирчин оролцсон. Б.Цэрэнпунцаг 42-т гараанд гарсан ч замаа дуусгаж чадалгүйтэмцээнээ дуусгажээ. Эхний гараанд Итали, Франц, Герман, Япон, БНХАУ зэрэг улсын 11 тамирчин замаа дуусгаж чадаагүй учир дараагийн гараанд оролцох эрхгүй болсон байна. Эх сурвалж: Монголын паралимпын хороо
Элчин сайд Т.Бадрал өвлийн спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарна гэв
2022-03-10 09:52:37 Нийтлэгдсэн: Спорт Бээжин-2022 өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин цанын төрөлд өрсөлдөж байгаа билээ. Энэхүү наадмын хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал паралимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдад амжилт хүсэж, цахим уулзалт хийлээ. Энэ удаагийн өвлийн паралимпын наадам цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас Элчин сайд Т.Бадрал биечлэн уулзаж чадаагүй юм. Элчин сайдын зүгээс Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх хүрээнд БНХАУ-д баригдсан өвлийн спортын шинэ барилга байгууламж дээр Монголын олимпын болон паралимпын шигшээ багийн бэлтгэл сургуулилтыг хийлгэх талаар онцгой анхаарна гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн Ханжоу хотод есдүгээр сард болох Азийн зуны спортын наадам, аравдугаар сард болох паралимпын наадамд Монголын баг тамирчдыг оролцуулах тал дээр Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран ажиллахаа дуулгасан юм. Уулзалтын төгсгөлд Монголын баг тамирчдад гарын бэлэг гардуулж, мэндчилгээ дэвшүүллээгэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй