Өвлийн арвангуравдугаар Паралимпын наадам Хятадын Бээжин хотод үргэлжилж байна. Наадмын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр болох ба тамирчин уралдана. Манай улсаас Ц.Дашдорж 10:45 цагт, Б.Ганболд 10:46 цагт тус тус гараанаас гарна. Тамирчид 1.2 км зайг богино хугацаанд туулахын тулд өрсөлдөх болно.
Монголын тамирчид паралимпод гүйлт болон уулын цанын төрлөөр өрсөлдөнө
2022-03-07 08:18:54 Нийтлэгдсэн: Спорт Өвлийн XIII паралимпын наадам өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлнэ. Гуравдугаар сарын 4-нөөс 13-ны хооронд 10 өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Азербайжан, Израиль, Пуэрто-Рико улс өвлийн паралимпод анх удаа оролцох бол Лихтенштейн, Эстони, Латви улс хэд хэдэн наадмыг өнжсөний эцэст эргэн ирэхээр болжээ. Украинд өрнөж буй дайны буруутан болсон ОХУ, Беларусийн тамирчдыг хэрхэх нь олны анхаарлыг татаж байсан. Олон улсын паралимпын хороо гуравдугаар сарын 2-нд энэ асуудлаар хуралдаж, Орос, Беларусийн тамирчдыг улсынхаа төрийн дуулал, туг далбааг ашиглахгүйгээр төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрөөд байв. Хэрэв медаль хүртвэл амжилтыг нь тооцохгүй байхаар шийдсэн билээ. Гэвч хэд хэдэн орон энэ шийдвэрийг эсэргүүцэж, паралимпыг бойкотлоно гэж сүрдүүлсний үр дүнд Олон улсын паралимпын хороо өмнөх шийдвэрээ цуцалж, ОХУ, Беларусийн тамирчдыг оруулахгүй байхаар боллоо. Паралимпын наадам хэдийгээр Бээжин-2022 нэрийн дор явагдах ч өмнөх өвлийн олимпын адилаар зарим тэмцээн уралдаан Жанчхүү, Яньчинд зохиогдоно. Тухайлбал, Бээжинд наадмын нээлт, хаалтын ёслол болон кёрлинг, хоккейн тоглолтууд явагдах бол Яньчинд уулын цана, Жанчхүүд гүйлтийн цана, биатлон, сноубордын тэмцээн явагдах хуваарьтай. Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлөн ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөх юм. Б.Цэрэнпунцагийн хувьд паралимпын наадамд уулын цанаар өрсөлдөх анхны монгол тамирчин болоод байна. Харин Б.Ганболдын хувьд гурав дахь паралимпдоо уралдах бөгөөд Монголын багийн тугчаар сонгогдоод байна. Гүйлтийн цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 7-нд 20 км, гуравдугаар сарын 9-нд спринт зайд, гуравдугаар сарын 12-нд 12.5 км зайд тус тус уралдана. Харин Б.Цэрэнпунцаг гуравдугаар сарын 8-нд уулын цанын слаломын төрөлд өрсөлдөх болно.
Монголын үндэсний бөхийн холбооноос 2022 оны гуравдугаар сард болох Үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа. Гуравдугаар сард Үндэсний бөхийн дараах есөн барилдааныг зохион байгуулахаар товложээ. Гуравдугаар сарын 05-нд 12:00 цагаас Увс, аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, Гуравдугаар сарын 06-нд 12:00 цагаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Монгол улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан, Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, Гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас Зэвсэгт хүчний 111 жилийн ой-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын Илдэн бэйлийн хүчтэн бөхийн холбооны нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан, Гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас Наурыз баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, Гуравдугаар сарын 26-нд Бахдам гарамгай барилдаан, Гуравдугаар сарын 27-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тус тус болно
Чөлөөт бөхийн чансаа олгох оны эхний чухал тэмцээн Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит барилдаан Туркийн Истанбул хотод боллоо. Тэмцээний эхний хоёр өдөр хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан Монголын шигшээ багаас гурав дахь өдөр дөрвөн жинд 9 тамирчин зодоглов. Үүнээс -57 кг жинд З.Занабазар тавдугаар байр, -65 кг жинд Т.Тулга тавдугаар байр, -74 кг жинд З.Сумъяабазар хүрэл медаль хүртжээ. Ийнхүү манай улсаас тус тэмцээнд 15 тамирчин оролцож нийт 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, 2 тавдугаар байрын шагналыг хүртлээ.
Уранчимэгийн Бат-Оюун “Бээжин-2022” паралимпын наадамд өрсөлдөнө
2022-02-25 12:00:45 Нийтлэгдсэн: Спорт Бээжин-2022 паралимпын наадам ирэх сарын 4-13-нд болно. Тус наадамд эх орноо төлөөлөн Сочи - 2014, Пенчан - 2018 паралимпын наадамд оролцож байсан Б.Ганболд гурав дахь наадамдаа, 2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн уулын пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Б.Цэрэнпунцаг нар анх удаа өрсөлдөх талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнээс гаднаАНУ-ын паралимпын тэргэнцэртэй кёрлингийн багийн тамирчин Уранчимэгийн Бат-Оюун (Оюунаа) Бээжин-2022 паралимпын наадамд өрсөлдөнө.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй