Олимпын наадмын тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд зургаан багц медалийн эзэд тодорлоо. Германчууд хоёр алт авснаар нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлсэн бол Норвеги алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэн амжилтаар тавдугаар байраас хоёр руу дэвшив. Түүнчлэн анхны алтан медалиа авсан Словак, БНСУ 15, 17-р байрт бичигдэж эхэллээ. Ингээд өнөөдөр юу болоод өнгөрснийг тоймлон хүргэе. УУЛЫН ЦАНА Эмэгтэйчүүдийн слалом төрөл 1.Петра Вльгова /Словак/ 1:44.98 2.Катарина Линсбергер /Австри/ 1:45.06 3.Венди Холденер /Швейцар/ 1:45.10 Бусад төрлөө бодвол илүү хурдтай буухаас гадна богино эргэлтээр туг сүлждэг гэдэг утгаараа слалом нь уулын цанын амаргүй төрөлд тооцогддог. Тамирчдаас өндөр ур чадвар шаарддаг тус төрөлд словак бүсгүй Вльгова түрүүлж, улсынхаа түүхэнд уулын цанаар алт авсан анхны тамирчин боллоо. Гэхдээ тэрбээр өнгөрсөн улиралд Дэлхийн цомд нийлбэр дүнгээр тэргүүлсэн, Бээжинд гарцаагүй алтын төлөө өрсөлдөх тамирчнаар нэрлэгдэж байсан нэгэн юм. Өнгөрсөн жил дэлхийн аваргын энэ төрөлд түрүүлсэн Австрийн Линсбергер мөнгө дээр буусан бол Пёнчаны олимпын алт, мөнгө, хүрэл медальт Холденер Бээжингээс анхны медалиа зүүв. ФРИСТАЙЛ Эрэгтэйчүүдийн биг эйр төрөл 1.Бирк Рууд /Норвеги/ 187.75 2.Колби Стивенсон /АНУ/ 183.00 3.Хенрик Харлаут /Швед/ 181.00 Биг эйр бол агаар дээр өндөр үсрэх явцдаа нарийн төвөгтэй элемент хийж гүйцэтгэдэг фристайлын амаргүй төрөл бөгөөд энэ жил олимпын наадмын хөтөлбөрт анх удаа багтсан юм. Тус төрөлд Норвегийн тамирчин, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Бирк Рууд итгэл төгс түрүүллээ. Хоёр оролдлогын дараа тэрбээр түрүүлэх нь тодорхой болсон тул сүүлийн гараанд улсынхаа далбааг атган үзүүлбэрээ толилуулав. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Америкийн К.Стивенсон эхний гүйцэтгэл дээрээ бүтэлгүйтэж, сүүлээсээ гуравт жагсаж байсан ч удаах хоёр оролдлогоо төгс гүйцэтгэснээр мөнгө дээр буув. Хүрэл медалийн төлөө Шведийн хоёр тамирчин өрсөлдөж, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Харлаут гурван онооны илүүгээр дээр нь бичигдлээ. Италийн залуу тамирчин Р.Донаггио гуравт явж байсан ч сүүлийн үзүүлбэр дээрээ унаж, медалиа тавиад туучихав. ЦАНЫН ХОЁР ТӨРӨЛТ Normal hill/10км 1.Винценц Гайгер /Герман/ 25:07.7 2.Йорген Гробак /Норвеги/ 25:08.5 3.Лукас Грайдерер /Австри/ 25:14.3 Пёнчаны олимпын багийн тэмцээний аварга Гайгер трамплиндаа 11-р байр эзэлж, цанын 10 км-т тэргүүлэгчээс 1:26 минут хоцрон гараанаас гарсан ч хурдан тэшилтийнхээ ачаар аваргалж чадлаа. Сочигийн олимпын хошой аварга Гробак түүнтэй эцсийн мөч хүртэл тэмцээд үзүүрлэсэн бол Австрийн Грайдерер олимпын наадмын анхны медалиа өөрийн болгов. ШОРТ-ТРЕК Эрэгтэйчүүдийн 1500 метр 1.Хван Дае-Хён /БНСУ/ 2:09.219 2.Стивен Дубоис /Канад/ 2:09.254 3.Семён Элистратов /Оросын ҮОХ/ 2:09.267 Дэлхийн аваргын дөрвөн алт, нийт долоон медальтай солонгос залуу 1500 метрт анхны томоохон амжилтаа гаргаж, олимпын аварга боллоо. Тэрбээр Пёнчаны олимпын 500 м-т аман хүзүүдэж байв. Хятад аав, унгар ээжтэй Шандор Лю урьдчилсан шатанд олимпын рекордыг шинэчлэн тогтоосон ч финалд тааруухан байж зургадугаар байр эзлэв. Оросын Элистратов Сочигийн алтан медаль дээрээ Бээжингийн хүрэл нэмлээ. СНОУБОРД Эмэгтэйчүүдийн кросс төрөл 1.Линдси Жекобеллис /АНУ/ 2.Хлоя Треспеш /Франц/ 3.Марета ОДайн /Канад/ Дэлхийн зургаан удаагийн аварга, сноубордын домог болсон тамирчдын нэг Жекобеллис олимпын анхны алтаа Бээжингээс авлаа. Сочид түүнтэй хамт медалийн тавцанд зогсож байсан (хүрэл авсан) Треспеш энэ удаад мөнгө дээр буув. Харин Канадын ОДайн дэлхийн хэмжээний анхны амжилтаа гаргасан нь Бээжингийн олимпын хүрэл медаль болов. ХОККЕЙ Эрэгтэйчүүдийн хэсгийн шат Оросын ҮОХ-Швейцар 1:0 Дани-Чех 2:1 Эрчүүдийн хоккейн тэмцээн В хэсгийн хоёр тоглолтоор эхэллээ. NHL-ийн шилдгүүдийн эзгүйд олимпын хоккей тааварлахын аргагүй өрнөх шинжтэй. Даруухан Данийн баг медалийн тааварт явсан Чехийг хожиж, анхны сенсаацыг дэгдээв.
Хоёрдугаар сарын 10-ны өдөр эмэгтэй цаначид Жанчхүүгийн цасан замд 10 км зам туулан уралдана. Энэ төрөлд 98 зандан хүлэгтэн уралдахаар бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд манай тамирчин Ариунсанаагийн Энхтуул бий. Уралдаан 15:00-д эхлэх ба тамирчид спринтийн нэгэн адил 30 секундын зайтай гараанаас ээлжлэн гарах юм. А.Энхтуулын хувьд 96-д эрэмбэлэгдэн 15:48-д гараанаас гарахаар болжээ. Олимпын наадамд анх удаа оролцож буй манай тамирчин өмнөх спринт уралдаанд тэргүүлэгчээс 49 секунд хоцрон 79-р байрт орсон. Харин энэ удаа өөрийн үндсэн төрөлдөө өрсөлдөх билээ. Энхтуулдаа амжилт хүсье! Гэрэл зургийг С.Энхжаргал /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
Олимпын наадмын тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд зургаан багц медалийн эзэд тодорно. УУЛЫН ЦАНА 10:15 цагаас эмэгтэйчүүдийн слаломын урьдчилсан шат явагдах бөгөөд 13:45-аас медалийн төлөөх уралдаан эхлэх хуваарьтай байна. Кёрлинг Өнөөдрөөс эрэгтэйчүүдийн тэмцээний урьдчилсан шат эхэлж байна. 20:05 Дани-Канад 20:05 АНУ-Оросын ҮОХ 20:05 Норвеги-Швейцар 20:05 БНХАУ-Швед ФРИСТАЙЛ Эрэгтэйчүүдийн биг эйр төрлийн урьдчилсан шат 11:00 цагаас эхлэх бөгөөд 11:45-д медалийн төлөөх өрсөлдөөн эхэлнэ. ХОККЕЙ Өвлийн олимпын үзүүштэй төрлийн нэг эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн өнөөдөр эхэлж байна. 16:40 Оросын ҮОХ-Швейцар /В/ хэсэг 21:10 Чех-Дани /В/ хэсэг ЧАРГА Эрэгтэйчүүдийн хос төрлийн аваргууд Яньчин дахь National Sliding Center-т тодорно. Урьдчилсан шат 20:20 цагт, финалын уралдаан 21:35 цагт эхлэх юм. ЦАНЫН ХОЁР ТӨРӨЛТ Хувийн normal hill төрөл болон 10 км-ийн аваргууд өнөөдөр тодорно. Энэ төрөлд тамирчид трамплинаас харайхаас гадна 10 км цанаар уралдаж, нийлбэр дүнгээр медальтнуудыг тодруулах юм. 16:00 цагт трамплины тэмцээн явагдах бол 19:00 цагт цанын уралдаан эхэлнэ. ШОРТЕ-ТРЕК Эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаан өнөөдөр болно. 19:00 цагаас хасагдах шатны уралдаанууд эхэлж, 21:20-д финал явагдах хуваарьтай байна. СНОУБОРД Эмэгтэйчүүдийн кросс төрлийн медаль эздээ олох өдөр. 14:30-аас ⅛ шигшээ эхлэх бөгөөд 15:45-д финалын уралдаан болох юм.
Бээжин-2022 өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцогч ОУХМ А.Энхтуул, Б.Ачбадрах өнөөдөр уралдана. Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84-рт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундын зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно. Эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин хурд, хүчээ сорихоор болжээ. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83-рт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм. Хоёрдугаар шатанд тунан үлдсэн 30 тамирчин таван хэсэгт хуваарилагдан өрсөлдөх бөгөөд хамгийн шилдэг үзүүлэлттэй 12 тамирчин хагас шигшээд шалгарах учиртай. Улмаар шилдэг зургаа нь финалд үлдэж, цааш медалийн төлөө уралдах юм.
"Парис-2022" Их дуулга тэмцээнээс манай улсын жүдочид гурван медаль хүртжээ
2022-02-07 08:03:35 Нийтлэгдсэн: Спорт Парис-2022 Их дуулга тэмцээний эхний өдөр жүдо бөхийн үндэсний шигшээ баг нэгалт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Тодруулбал: 73 кг-ын жинд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Ус сувгийн ерөнхий газар, Наранмандал компанийн тамирчин олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр Узбекистаны Шахрам Ахадовыг торгуулиар ялснаар Парисаас 4 дэх медалиа гардлаа. Ц.Цогтбаатар өмнө нь тус тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байв. Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хилчин спорт хороо, Таван Хур компаний тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү Парисын Их дуулга тэмцээний -66 кг жинд түрүүлжээ. Тэрбээр аваргын төлөө олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баулийг торгуулиар ялснаар Гранд Слам ангиллаас анхны алтан медалиа хүртсэн байна. Парис-2022 Их дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Имперо группын тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа авлаа. Манай улсын жүдо бөхийн үндэсний шигшээ баг нэгтавдугаар байр, хоёр долдугаар байр эзэлсэн амжилтаараа 52 улсаас хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.Тэмцээнийг Япон улс дөрвөналт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Энэхүү тэмцээндманай улсаас 13 тамирчинхоёр дасгалжуулагчийн хамт оролцож байгаа аж. Эх сурвалж:Монголын жүдо бөхийн холбоо
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй