Монголын залуучуудын холбооноос 17 дахь жилдээ зохион байгуулж буй МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ -ын ажиллагаа Бүгд найрамдах улс тунхагласан өдөр буюу 2019 оны 11-р сарын 26-ны 10:00 цагт Төрийн ордонд болно. Энэ жил улсын хэмжээнд 42822 арван зургаан настан иргэний үнэмлэхээ авч байгаа бөгөөд нийслэлийн 800 сурагчид Төрийн ордны Их танхимд Засгийн газрын тэргүүн, салбар салбарын төлөөлөл олны танил эрхмүүдээс үнэмлэхээ гардаж авах юм. Хүндэт зочдоор Төрийн шагналт Ардын багш, ШУ-ны доктор профессор Ш.Чоймоо, MNB телевизийн ерөнхий захирал Л.Нинжжамц, СТА, Фантастик Продакшны жүжигчинЖ.Алтаншагай, М.Баярбат, Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, залуу жүжигчин Б.Сансармаа, нэвтрүүлэгч Д.Одзаяа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар оролцоно. АНДУУДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уриан дорзохион байгуулагдаж байгаа тус ёслол21 аймаг, 9 дүүрэг, 330сумандзохионбайгуулагдаж байна. Мөн2019 оны 11-р сарын 20-оос 12-р сарын 10-ны хооронд Нийслэлийн ЕБСургуулийн Залуучуудын Зөвлөлөөрсдийн сургуулиуд дээр зохион байгуулна. Одоогийн байдлаарМонгени Цогцолбор сургууль, 44-р сургууль, 79-р сургууль, 105-р сургууль, Монгол Тэмүүлэл сургууль, 60-р сургууль, 65-р сургууль, Хобби сургууль, Үй цай сургууль, Наран сургууль, 97-р сургууль, Ирээдүй цогцолбор 2-р ахлахсургууль, 13-р сургууль гэх мэт сургуулиудамжилттай зохион байгуулаад байна. Монгол Улсын ИргэнийАндгай Өргөх ёслол нь 16 настнуудын хувьд улс эх орон, эцэг эх, гэр бүл, найз нөхдийнхөө өмнө хариуцлага даах чадвартай, бүтээлч иргэн байхаа ухамсарлаж, эх орон түүх соёлоороо омогших, бие хүн болж төлөвшихөд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн Газар, Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн боловсролын газар, 21 аймгийн ЗДТГ, 21 аймгийн Залуучуудын холбоо,аймгийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, 9 дүүргийн Залуучуудын холбоо, Монголын сурагчдын холбоо, ЕБС, МСҮТ-ийн Захиргаа, Залуучуудын зөвлөл ажиллаж байна.
“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2019-11-25 11:09:20 Нийтлэгдсэн: БоловсролЗалуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн ТББ-аас Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн их дээд сургуулийн оюутнуудыг хамруулсан Хотын соёлд манлайлцгаая хөтөлбөрийг аравдугаар сарын 20-иос арваннэгдүгээр сарын 26-ны хооронд зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд найман их дээд сургуулийн 80 гаруй оюутан залуус хамрагдаж 12 багт хуваагдан хувь хүний хөгжил, хотын соёлын талаарх мэтгэлцээнийг зохион байгуулсны дээр баг тус бүр Театрын соёл, Их хотын соёлтой иргэн, Их хотын соёлтой сурагч, Хотын соёл бидний нүдээр, Оюунлаг өдөр-2019, Оюунд нөлөөлөх нь зэрэг сэдвүүдээр нөлөөллийн бүтээлч ажлуудыг оюутан залуусын дунд өрнүүлжээ. Хотын соёлд манлайлцгаая хөтөлбөрт хамрагдсан оюутан залуусын төлөөлөлтэй өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уулзаж ярилцан, санал солилцож, нийслэлээс хүүхэд залуучуудад хандан хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат оюутан зулууст хандан хэлсэн үгэндээ Нийслэлийн хүн амын 71 хувийг 35-аас доош насны залуус эзэлдэг гэдгээрээ манай хот бол залуусын хот юм. Нийслэлийн удирдлагаас залуусынхаа төлөө шинэ зүйлсийг санаачлан хийж байгаагийн эхлэл нь 10000 код бичдэг залуусыг сургахаар төлөвлөж байна. Та бүхэн давуу талаа хөгжүүлж, гадаад хэлийг хэлийг маш сайн сурах хэрэгтэй. Мөн хэрэглэж буй ухаалаг гар утсаа сайтар эзэмшиж цаг хугацаа алдалгүй утсаараа дамжуулан программын хэлийг сурах нь цаашид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад тань их ихээхэн дөхөм болно хэмээн тэдэнд зөвлөж, тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө. Тус хөтөлбөрийн хаалтын арга хэмжээг 11 дүгээр сарын 26-ны 10.00 цагт Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна хэмээн Залуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Ү.Амарбат мэдээллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Б.Отгонсүх: “Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна
2019-11-20 10:41:32 Нийтлэгдсэн: БоловсролНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхажлын хүрээнд Сургуулийн автобус-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан өнгөрсөн баасан гарагаас явуулж эхэлсэн. Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгчүйлчилж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг Сургуулийн автобус-ны үйлчилгээ, хэрэгжиж буй явцадхяналт тавьж, нөхцөл байдалтай танилцлаа. Ажлын хэсэг Чингэлтэй дүүрэг, 7 буудлын эцсээс хотын төв рүү чиглэж буй таван сургуулийн автобусны цэвэрлэгээ, сурагчдыг цагтаа хүлээж авч буй байдал, сурагчид аюулгүйзорчиж байгаазэрэгт хяналт тавьж ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: Сургуулийн автобуссурагчдад үйлчлээд гурав дахь өдрөө хэвийн явагдаж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээсургуулийнх ньт автобусандаюулгүй суулгаж,хүүхэд зохицуулагч сурагчдын аюулгүй байдлыг давхар хянаж, зохицуулж ажиллаж байна. Нийслэлээс боловсролын газарт хандан хүүхэд зохицуулагч нарт зориулсан тусгай таних тэмдэг бүхий хантаазаар хангахыг хүссэн. Удахгүй шийдэгдэхбайх. Автобус компаниуд нийгмийнхээ хариуцлагын хүрээнд автобусны цэвэрлэгээг тогтмол хийж байгаа. Өнөөдөр хэд хэдэн чиглэлийн сургуулийн автобусуудыг гэнэтийн байдлаар шалгахад цэвэрхэн, дулаахан, тохитой байгаа нь ажиглагдлаа. Хүүхдүүд маань ч аз жаргалтай, амар тайван, аюулгүй сайхан зорчиж, эцэг эхчүүд хүүхэддээ санаа зовох зүйлгүй ажлаа амжуулжбайгааг хараад баяртай байна. Харин бид Тээврийн цагдаагийн албанд автобусны буудалруу орж зогсож байгаа бусад машинуудыг цэгцлэхийг үүрэг болгосон. Хэрэв энэ асуудал шийдэгдчихвэлавтобус зогсох газраа зогсож,хүүхдүүд ч аюулгүй зорчих боломжтой болно. Хүүхэд зохицуулагч н.Гэрэлмаа: Бид сургуулийн автобус явах чиглэлийн мэдээллээ сайн тарааж байна. Одоо эцэг, эхчүүд мэддэг болоод өдрөөс өдөрт сурагчдын тоо эрс нэмэгдсэн. Хамгийн эхний буудлаас 10 орчим хүүхэд суулаа гэхэд буудал болгон дээрээс тухайн чиглэлийнхээ хүүхдүүдийг авсаар сургууль дээрээ автобус дүүрсэн ирдэг. Автобус нь тухтай, дулаахан болохоор хүүхдүүд зутрахгүй, ангийнхантайгаа таарвал баярлаадих хөгжилтэй байх шиг харагддаг. Эцэг, эхчүүд ч энэ үйлчилгээндам сайтай байгаа. Харин боломж бололцоотой бол автобуснытоо, чиглэлээ нэмээд өгөөчгэсэн саналуудыгих хэлж байна.Бид хүүхдүүдээ хичээлээс нь хоцроохгүйн тулд яг цагийн хуваарийн дагуу тээвэрлэж байна. Автобус хөдлөхийн өмнө аюулгүй байдал, хүүхдүүдээ бүрэн суусан эсэхийг тогтмол шалгадаг.
Боловсролын салбарт хийгдэж байгаа зарим ажлын явцыг шалгалаа
2019-11-14 09:40:36 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Засгийн газрын2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн боловсрол-2020 дэд хөтөлбөрийн хүрээнд олон талт ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үйл ажиллагаануудын биелэлттэй газар дээр нь танилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгч ажиллалаа. Мөн багш нарын мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор Улаан-Үдэ, Сэлэнгэ аймгийн сургуулиудтай танилцах, туршлага судлах Эко аялалд нийслэлийн төрийн өмчийн ЕБС-иудын бага ангийн 90 багшийг үдэн гаргаж өгөв. Тус аяллыг өнгөрсөн жилүүдэд тогтмол зохион байгуулж байсан бөгөөд энэ жил бага боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан бага ангийн багш нарыг оролцуулж байгаа аж. Нийслэлийн боловсролын байгууллагуудад хэрэгжиж байгаа ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 40 сургуульд эко клуб байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн бол 2019-2020 оны хичээлийн жилд 118 болж өргөжсөн байна. Сургуулийн өмнөх боловсролын 600 гаруй байгууллагад ногоон хөгжлийн бодлого бүрэн хэрэгжсэн байна. Сурагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн Экологийн боловсролын төв-ийг жишиг болгон нийслэлийн төрийн өмчийн ЕБС-иудад нэвтрүүлэх шаардлагатай байгаа аж. Энэхүү ажлыг эрчимжүүлэхээр СӨБ,ЕБС-ийн 3000 орчим багш эцэг эх, сурагчдыг Байгаль-Эх лицей ахлах сургуулийн дэргэдэх Экологийн боловсролын төв-ийн үйл ажиллагаатай танилцуулж, эко боловсролын арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв бүрт чийгийн улаан өт үржүүлэх буюу эко бордоо, Компост байршуулах ажлыг зургаан дүүрэгт хэрэгжүүлсэн бөгөөд цаашид гурван дүүрэгт хэрэгжүүлэхээр болжээ. Мөн сургууль, цэцэрлэг түшиглэсэн зөгийн аж ахуй, жимс жимсгэний төгөл, байгалийн түшиц лаборатори, музей, галарей байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орох гэж буйтай холбогдуулан газар дээр нь очиж ажиллалаа. Тус сургуулийн өргөтгөлийн барилга нь хичээлийн 13 танхим, биеийн тамирын заал, цайны газар, номын сан бүхий 3400 м.кв талбай бүхий 360 хүүхдийн суудалтай бөгөөд барилгын ажил бүрэн дуусч, Улсын комист хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Түүнчлэн энэ үеэр нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулагдсан Хүүхэд хөгжлийн төв-ийн үйл ажиллагааг тогтворжуулах, багш, сурагчдын хөгжих орчныг сайжруулах чиглэлээр санал солилцов.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран#ИРЭЭДҮЙНЭЗЭД мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэлөгөх, ахлах ангийн сурагчдыг эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршино. Өчигдөр мэргэжил сонголтын аяныг тусгаар тогтнолын ордонд Баянзүрх дүүргийн ЕБС-ын 800 хүүхдийн оролцоотой зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нээж, үг хэлэв. Манай улсын хувьд нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна. Улсын Их Хурлаас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль-ийг 2017 онд баталснаар залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй орчинд амьдрах болон хувь хүний хөгжлийн асуудалд төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож өсвөр үе, залуучуудын хөгжих боломжийг нэмэгдүүлсэн ба залуучуудынхаа хөгжил оролцоог дэмжих албан ёсны хууль эрхзүйн орчныг бий болгосон цөөхөн улс орны нэг. Хувь хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Иймээс өөрийн хүсэл сонирхол, авъяас чадвараа нээн илрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтйн талаар судалгаа мэдээлэлтэй байх нь хамгийн чухал юм. Мэргэжил сонголтод эрэлт хэрэгцээтэй мэргэжил, цалин, төгссөн сургуулийн нэр хүнд, найз нөхөд болон гэр бүл, хүсэл сонирхол тэргүүтэй олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэвч хамгийн гол нөлөөг эцэг, эхчүүд үзүүлдэг байна. Одоо сурч байгаа оюутнуудын 30 хувь, нийт төгсөгчдийн 70 хувь нь мэргэжил сонголтдоо эргэлздэг, тухайн мэргэжлээр ажилдаггүй гэсэн судалгаа бий. Мэргэжлээ зөв сонгосон хүний хувийн амьдрал, сэтгэлзүй тайван эерэг байдаг бол буруу сонголт нь өөртөө итгэлгүй, амьдралын идэвхгүй болгож сэтгэлээр унагахад хүргэдэг байна. Иймээс дэлхий дээр 7000 гаруй мэргэжил байдаг ба техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед өөрийн авъяас чадвараа мэдлэг, мэргэжил болгох нь хамгийн чухал юм. Ирээдүйн ажил, амьдралд мэргэжил сонголт шууд нөлөөтэйгээс гадна харилцаа, хандлага мөн том байр суурь эзлэнэ.гэж Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй