Засгийн газрын Үндэсний тэтгэлгийг аттестатчлалд хамрагдсан дээд боловсролын сургуулиуд зохих журмын дагуу өдрийн ангийн суралцагчид олгох ёстой юм. Мөн БСШУЯ-ны шийдвэрээр улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан болон олон улсын олимпиадад оролцож, шагналт байранд шалгарсан элсэгчид урамшууллын тэтгэлэг олгох юм байна. Түүнчлэн Засгийн газраас баталсан эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтын 720-иос дээш дундаж оноотой шинэ элсэгчид хамрагдахаар болсон байна. Ингэхдээ нэг хичээлийн жилийн 10 хүртэл сарын турш тэтгэлгийг олгоно. Суралцагчийн хувьд авсан тэтгэлэгээ сургалтын төлбөрт суутгах эсэхээ өөрөө шийдэх аж. Харин хоёр дахь дээд сургуульдаа суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгохгүй юм байна.
Жижиг биетэй бүсгүйчүүд юуг голлож, юунаас зайлсхийвэл өндөр, нарийхан, урт силуэттэй харагдахыг эндээс уншаарай. 1. Нэг өнгөөр дагна.- Толгойноосоо хөл хүртлээ нэг өнгөөр дагнаж хувцаслах нь биеийг уртасгаж харагдуулахад нөлөөлдөг. Энэ нь илүү өндөр болгож харагдуулдаг ид шидтэй. Хэт олон өнгийн хувцас нэг дор өмсөх нь жижиг биетэй бүсгүйчүүдэд тун тохиромжгүй. Учир нь энэ нь олон блок давхарлаж өрсөн юм шиг харагдуулна. 2. Өндөр суудалтай өмд юбка өмс. Цээж, хөлний пропорцоо өөрчилснөөр илүү өндөр харагдах боломжтой. Өндөр суудалтай өмд, шорт нь харааны хууралт-ыг бий болгож, хөлийг уртасгана. 3. Макси юбканаас бүү ай. Намхан бүсгүйчүүд урт бошинз өмсвөл илүү жижигхэн харагдана гэж эмээдэг. Гэхдээ дэрвэгэр биш, шулуун баганан стильтэй юбка харин ч хөлийг чинь урт харагдуулах болно гэдгийг сана. Энгийн майкыг дотуур нь хийж, резинийг нь бүсэлхийнийхээ дээхнэ хавьд хүртэл татаж өмсөөрэй. 4. Богино өмднөөс зайлсхий. Гуталны яг дээхнэ шуумагтай өмд нь илүү өргөн, богино хөлтэй харагдуулна. Харин гуталныхаа ихэнх хэсгийг далдалсан өмд өмсвөл хөл чинь арай урт харагдана. Мөн өргөн, трапецан өмднөөс татгалзаарай. 5. Өөртөө яг таарсан, бариувтар хувцас өмс. Жаахан л сул, дэрвэгэр, өргөн загвартай хувцас биеийн чинь хэмжээг томсгож, өндрийг багасгана. 6. Нарийхан бүс сонго. Бүс бол их бие, болон биеийн доод хэсэг хоёрыг зааглаж өгдөг акссесуар. Тиймээс өргөн бүс зүүвэл цээж чинь урт, хөл чинь богино харагдах магадлалтай. Нарийхан бүс зүүвэл хувцаслалт чинь цэмцгэр болно. 7. Том хэмжээтэй гар цүнх авах хэрэггүй. Зөвхөн цүнх, бүс ч биш, ямар ч акссесуарны хувьд том хэмжээнээс зайлсхийгээрэй. 8. Босоо шугамтай нөхөрлө. Өргөн зураас тарган харагдуулж, босоо зураас өндөр нарийхан харагдуулдаг гэдгийг өөрийнхөө галбирт зохицуулж хувцасладаг бүсгүйчүүд сайн мэдэж байгаа. Гэхдээ нэг дор хэд хэдэн босоо шугамтай хувцас өмсөхийн оронд зөвхөн зураастай өмд, эсвэл юбка сонгох нь дээр юм. 9. Хээгээ зөв сонго. Жижиг биетэй бүсгүйчүүд том том хээнээс татгалзах хэрэгтэй. Үүний оронд жижиг, босоовтор замтай хээг сонго. 10. Шовх үзүүртэй гутал өмс. Ийм гутал нь хөлийг хэвийн хэмжээнээс арай урт харагдуулдаг. Ялангуяа өсгийтэй гутал өмсөж чаддаггүй намхан бүсгүйчүүдэд сүүлийн үед моодонд ороод байгаа гурвалжин хоншоортой баллерина авахыг зөвлөж байна. 11. Бүслүүртэй гутал бүү өмс. Ийм гутал нь хөлийг илүү бүдүүн, богинохон харагдуулдаг тул бидний зорилгод нийцэхгүй. Эх сурвалж Гоолингоо.мн
Сурагчдын амралт эхлээд cap болох гэж байна. Тиймээс бид зуныхаа амралтыг ая тухтай өнгөрүүлэхийг хүссэн хүүхэд бүрт дараах мэдээллийг дуулгаж байна. Хөдөлгөөнтэй хүүхэд бусдаас илүү эрүүл, чийрэг, ой ухаан сайтай байдаг гэдгийг хэсэг эрдэмтэд нотолжээ. Тийм болохоор амралтаараа усан спорт болон хөдөлгөөнт гимнастикаар хичээллэхийг хүсч байгаа хүүхдүүд дараах мэдээллийг уншаарай. АНУ-ын Иллинойсын их сургуулийн эрдэмтэд саяхан судалгаа хийж, хүүхэд дасгал хөдөлгөөн хийснээр ой ухаан нь сайжирдгийг нотолжээ. Судалгаанд 9-10 насны 49 хүүхэд хамрагдсан байна. Тэднийг гүйлтийн замаар гүйлгэж, хүчилтөрөгчөөр амьсгалуулах явцдаа тусгай аппаратаар оюуны хөгжил, тархийг нь судалжээ. Биеийн хөгжил сайтай хүүхдүүд оюуны тестийг сайн гүйцэтгэж байгаа нь судалгаанаас харагдсан аж. Түүнчлэн хүүхдийн биеийн ачаалал их байх тусам янз бүрийн мэдээллийг тогтоох болон нэгтгэх даалгаврыг сайн гүйцэтгэж байгааг дараагийн судалгаагаар нотолсон байна. Үүнээс өмнө өндөр настай хүмүүс болон амьтанд туршилт судалгаа явуулахад, биеийн дасгал хөдөлгөөн мэдрэлийн шинэ эд эс үүсэх үйл явцыг эрчимжүүлж, эсийн тэсэх чадвар сайжирч байгаа нь ажиглагджээ.
Эцэг эхчүүд өөр өөрийнхөө чадлын хэрээр хүүхдээ хүмүүжүүлдэг. Өөрөө амьдралыг хэрхэн ойлгодгоороо хүмүүжүүлдэг гэсэн үг. Гэхдээ тухайн нөхцөл байдалд яагаад чухам энэхүү үйлдлийг хийж байгаагаа бараг ухаарчбоддоггүй гэж хэлж болно. Эцэг эх бүрт хүүхэдтэйгээ яаж харьцахаа мэдэхээ байх үе тохиолддог. Магадгүй, томчууд өөрсдөө хүмүүжлийн буруу арга хэрэглэснээр ийм байдалд ордог ч байж болох. Алдаа гаргадаггүй эцэг эх гэж мэдээж байхгүй шүү дээ. Гэхдээ хүүхдийн хүмүүжлийн тухайд, өөрийнхөө алдаан дээр суралцсанаас хүний алдаан дээр суралцах нь дээр бус уу? Хэрэв та үүнтэй санал нийлж байгаа бол эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг алдааг хамтдаа судалж үзье. Нэгдүгээр алдаа: Би чамд хайргүй болно шүү гэж амлах. Чи ээжийнхээ /аавынхаа/ үгэнд ордог сайн хүүхэд болохгүй бол би чамд хайргүй болно... гэж амладаг. Эцэг эхчүүдийн бодол: Хүүхэд яагаад бидний хэлсэн гуйсан болгонтой маргаж байдаг юм бэ? Албаар бидний уурыг хүргэх гэж ингэдэг юм болов уу? Ухаан санаа руу нь хандаж яриад ч нэмэр алга, бидний хэлж байгааг ер сонсохгүй юм. Шийтгэл энэ тэрээс ч айхаа байсан. Тэгэхээр одоо эцсийн хөзрөө гаргаж Би чамд хайргүй боллоо гэхээс дээ... Сэтгэл зүйчдийн зөвлөгөө: Уул нь, хүүхэддээ хайргүй болно гэж айлгах нь нэлээд жинтэй арга л даа. Гэхдээ, энэ амлалт хэзээ ч биелдэггүй шүү дээ. Тэгэхээр хүүхэд тань танд дараа нь итгэхээ, айхаа болино. Та яаж ч хайргүй болчихсон мэт царайлаад - хүүхэд тань таныг амархан барина. Тэгээд цаашид, энэ арга 2 3 удаа давтагдахад ээж аав дандаа худлаа ярьдаг юм байна гэж ойлгоно. Тиймээс, хайргүй болно гэж хуурснаас, Би чамд хэзээ ч хайргүй болохгүй л дээ, гэхдээ чиний хийсэн хэргийг би ер дэмжихгүй байна, надад таалагдахгүй байна, миний сэтгэл гонсойж байна гэх мэтээр хэлбэл илүү үр дүнд хүрдэг. Хоёрдугаар алдаа: Хүүхдээ тоохгүй байгаа дүр үзүүлэх Дуртай юмаа хий, надад хамаа байхгүй гээд ээж /аав/ дуугаа хураадаг. Эцэг эхчүүдийн бодол: Яршиг, яагаад ч нэмэр байх биш. Өчнөөн л хэллээ, янз бүрээр ойлгуулах гэж ядлаа, одоо тэгэж нервээ барахаа больё. Өөрөө шийдэж, өөрийнхөө алдаан дээр сураг, ямар насаараа дэргэд нь хөтөлж явахгүй юм чинь... Сэтгэл зүйчдийн зөвлөгөө: Хэзээ ч хүүхэддээ, Чиний юу хийх надад хамаагүй гэж хэлэх, харуулах хэрэггүй. Хүүхэд тань таныг үнэхээр хэлж үү үгүй юу гээд заавал шалгах болно. Мэдээж, шалгахдаа муу зүйл хийж л таны реакцийг шалгана шүү дээ. Ингээд битүү цагираг үүснэ гэсэн үг. Тийм болохоор, хүүхдээ тоохгүй царай гаргаснаас, түүнтэй дотны найзын харьцаа үүсгэхийг хичээсэн нь дээр. Яаж ч дэггүйтэж байсан хичээх хэрэгтэй. Жишээ нь, Би чиний хийсэнтэй, ярьсантай огт санал нийлэхгүй байна. Би чамд хайртай учраас чамд туслахыг хүсч байна. Чи дуртай цагтаа хийх гэж байгаа юмныхаа талаар ээжээсээ зөвөлгөө авч байгаарай, ээж нь хэзээд бэлэн шүү, хоёулаа хамт шийдвэл сайхан шийдвэр гарна шүү дээ гэх маягаар тохиролцож болно. Гуравдугаар алдаа: Хүүхдийг хэтэрхий чангалах Би энэ гэрийн эзэн, тэгэхээр чи миний хэлснийг үг дуугүй дагах учиртай хэмээн хүүхдийг захирах гэж оролддог. Эцэг эхчүүдийн бодол: Хүүхэд эцэг эхийнхээ үгэнд шууд л орох ёстой, энэ бол хүүхдийн хүмүүжлийн хамгийн гол зарчим. Эцэг эхтэйгээ маргах асуудал байж хэрхэвч болохгүй. Хүүхэд хэдэн настай байх нь хамаагүй, 6 тай ч бай, 16 тай ч бай, тэднийг даврааж болохгүй, тэгэхгүй бол толгой дээр гараад сууна... Сэтгэл зүйчдийн зөвлөгөө: Хүүхдэд аливаа юмыг тулгахад тэрээр заавал Ямар учраас? Юуны төлөө? гэх мэтийг өөртөө ойлгож авахыг хичээдэг. Зарчмууд дээр суурилсан хэт чанга хүүхдэд ойлгомжгүй хүмүүжүүлэлт бол амьтан сургалтаас ялгаагүй шахуу байдаг. Таны хажууд байхдаа - хэлсэн сургаснаар чинь, харин байхгүйд чинь бол бүхнийг эсрэгээр хийнэ. Тийм болохоор, хүүхэддээ, түүнээс яагаад чухам ийм зүйлийг хүсээд байгаагаа тайлбарлан ойлгуулж өгөхийг л хичээх хэрэгтэй. Тухайн моментод ярилцах зав байхгүй бол За чи одоо зүгээр л миний хэлснээр хийчих, харин орой хоёулаа учрыг нь ярилцъя гэж болно шүү дээ. Дөрөвдүгээр алдаа: Хүүхдийг хэт эрхлүүлэх Нялх амьтан яаж чадах вэ, би өөрөө хийчихье... хэмээн юу ч хийлгэхгүй эрхлүүлдэг. Эцэг эхчүүдийн бодол: Би хүүхдийнхээ төлөө бүхнийг хийнэ, хүүхэд маань дураараа сайхан байх ёстой. Хүүхэд нас гэдэг чинь богинохон шүү дээ, жаргаж л байг даа. Хүүхдийнхээ хүссэн бүхнийг нь биелүүлж, баярлахыг нь харах шиг сайхан юм хаа байна... Сэтгэл зүйчдийн зөвлөгөө: Эрх хүүхэд цаашдын амьдралдаа их зовох болдог. Үргэлж эцэг эхийнхээ хамгаалалтанд байсан хүүхэд том болоод өөртөө тулгарсан асуудлыг шийдэх чадваргүйгээс амьдрал нь таатай байж чадахгүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ замд тааралдсан чулуу болгоныг зайлуулснаар хүүхэддээ аз жаргал авчирч чадахгүй юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин ч аз жаргалгүй, биеэ даах чадваргүй хүн болгоно. Тиймээс, Миний хүү /охин/ өөрөө хийх гээд үз дээ, болохгүй бол ээж нь туслаад хоёулаа хийе гэх зэргээр хандвал зөв. Тавдугаар алдаа: найзынхаа дүрд тоглуулах Миний хүүхэд миний хамгийн сайн найз гэж хүүхэддээ өөрийн найз байх үүргийг үүрүүлдэг. Эцэг эхчүүдийн бодол: Хүүхэд минь бидний амьдралын гол чухал хүн минь. Хүүхэд маань их ухаантай, яг л том хүн шиг, тэгэхээр түүнтэй бүх юмны тухай ярилцаж болно... Сэтгэл зүйчдийн зөвлөгөө: Эцэг эхийнхээ энэхүү сэтгэхүйд автсан хүүхэд тэдэндээ таалагдахын тулд өөртөө ахадсан, том хүмүүсийн проблемуудыг байнга хэлэлцэхэд хүрдэг. Гэтэл түүнд өөрт нь, үеийнхэнтэйгээ хэлэлцэж шийдвэл зохих проблемууд бас байгаа шүү дээ. Ингээд ээж аавынхаа проблемыг нэгдүгээрт тавьснаар өөрийнх нь проблемууд шийдэгдээгүй үлдэж, үеийнхэнтэйгээ үл ойлголцох байдал үүснэ, тэдэнтэй муудна, шоглуулна... Тиймээс хүүхэддээ өөрийн үнэнч найзын дүрийг үүрүүлэх нь маш буруу. Зургаадугаар алдаа: мөнгөний асуудал Хүүхдэд ахиухан мөнгө өгөх боломжтой байвал сайн гэж төөрөгддөг хүн олон байдаг. Эцэг эхчүүдийн бодол: Бид мөнгө муутай болохоор хүүхдээ олигтой эрхлүүлж ч чадахгүй байна. Хүссэн юмыг нь аваад өгчихөж чадахгүй юм, сайн эцэг эх байх бололцоо алга. Манайх мөнгөтэй байсан бол хүүхэд маань ийм зан ааштай болохгүй шүү дээ... Сэтгэл зүйчдийн зөвлөгөө: Хүүхдийн хайрыг мөнгөөр худалдаж авна гэж байхгүй нь мэдээж. Маш олон ядуу айлууд хүүхдүүдтэйгээ сайхан харьцаатай байдаг. Тийм болохоор хүүхдийнхээ хүслийг биелүүлж чадахгүй байгаадаа шаналах хэрэггүй юм. Хамгийн гол нь хүүхдүүдтээ хайртай гэдгээ харамгүй харуулж, тэдэнтэйгээ хамт тоглох, хамт амрах, тэдний проблемыг нь цаг зав гарган сонсох зэрэг л чухал. Хүүхдийг таны түрийвч биш, харин ээж аав маань миний төлөө чадах бүхнээ хийдэг, би тэднийхээ хамгийн хайртай хүн нь гэдэг бодол хүүхдийг аз жаргалтай болгодог. Долоодугаар алдаа: хэт томдсон төлөвлөгөө Миний хүүхэд тийм, ийм хүн болох ёстой /агуу хөгжимчин, теннисчин, зураач, жүжигчин.../, би түүнд боломжоо алдахыг зөвшөөрөхгүй гэж бодон хүүхдээ шахдаг. Эцэг эхчүүдийн бодол: Би багадаа балетчин болохыг /төгөлдөр хуурч, теннисчин/ болохыг мөрөөддөг байсан боловч бололцоо олдоогүй..Харин хүүхдээ заавал төгөлдөр хуурч болгоно. Тэр одоохондоо дургүй байх хамаагүй, ташуурдаж байгаад ч болсон сургана. Миний хүүхэд том болоод ойлгоно, бидэнд талархах болно... Эсвэл заавал өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх гэж зүтгэдэг. Сэтгэл зүйчдийн зөвлөгөө: Харамсалтай нь, хүүхэд эцэг эхийнхээ энэ эрмэлзлэлийг ойлгох нь ховор байдаг. Эцэг эхийн боловсруулсан төлөвлөгөө ихэнх тохиолдолд нурдаг. Дургүй юмыг нь хүчээр хийлгээд олигтой үр дүн гарахгүй. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ бүх талын авъясыг нь нээх зорилгоор өдөржин төрөл бүрийн дугуйланд явуулдаг. Бага насандаа ээж аавынхаа үгэнд ороод хэлсэн юмыг нь хийх боловч, өсвөр насанд хүрэхээрээ боломжтой бүх байдлаараа эсэргүүцэж эхэлдэг. Энэ эсэргүүцэл нь архи уух, тамхи татах, шөнө рок хөгжим чанга тавьж сонсох, жижиг сажиг юм хулгайлах гэх мэтээр ямар ч байдлаар илэрч болно. Тиймээс, өөрийнхөө хэрэгжүүлж чадаагүй бүхнийг хүүхэддээ битгий тох. Хүүхдэд өөрт нь цаг үлдээхгүй, олон дугуйланд явуулан зовоох нь буруу. Өөрөө үнэхээрийн дуртай байгаа бол өөр хэрэг.
Төслийн баримт бичиг доор дурдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг нэг тусдаа бүлэг болгон дугаарлах нь зүйтэй. 1. Төслийн баримт бичгийн хавтас Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар байвал зохино. 2. Товч танилцуулга Энэ бүлэгт төслийн мөн чанар, агуулгыг тодорхой, товч бичих бөгөөд хагас хуудас, дээд тал нь нэг хуудас байвал зохино. Дараах асуултад хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай. Үүнд: Төслийг хэн хэрэгжүүлэх вэ? Төсөл хэнд, ямар учраас хэрэгтэй вэ? Төслөөс ямар үр дүн гарах вэ? Төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? Төсөлд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ? 3. Оршил буюу танилцуулга Үүнд захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэн өгсөн, хэн хэрэгжүүлэх, төсөлд оролцогчид чухам яагаад мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ. 4. Хэрэгцээ, шаардлага Энэ бүлэгт тухайн төслийг ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхийг зорьсон, энэ нь захиалагч байгууллагын зорилго, зорилттой хэрхэн уялдаж буй тухай өгүүлнэ. 5. Зорилго зорилт: Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт бол төслийг хэрэгжүүлэхийн тулд хүрэх тодорхой үр дүн юм. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг. 6. Арга зүй. Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Тухайн төслийн зохион байгуулалт, ажлын төлөвлөгөөг энд оруулах ёстой. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ? Хэн хэзээ, хэр хугацаанд энэ ажлыг хэрхэн ямар дарааллаар гүйцэтгэх вэ, ямар нөөц бололцоог ашиглах вэ гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ. 7. Үнэлгээ, дүгнэлт, тайлан Энэ бүлэгт төслийг төгсгөлд нь яаж үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурдах ёстой. 8. Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачлагыг дэмжих нөөц, бололцоо бий гэдгийг хандивлагч нотлох ёстой. 9. Төсөв. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тухай бүх мэдээллийг энэ бүлэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараах асуултын хариултыг бэлгэсэн байвал зохино. Үүнд: Хандивлагчаас хичнээн хэмжээний санхүүжилт хүсэж байгаа Санхүүжилтын үйлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээс олох Хөрөнгө чухам юунд зарцуулагдах 10. Хавсралт Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй