Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр А/596 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олголоо. Газрын асуудлыг нь ийнхүү шийдэж өгснөөр айлын хажууд толгой хоргодож байсан Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн багш, сурагчид шинэ хичээлийн байртай болох боломж бүрдэж байгаа юм. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хувьд 22 мянган оршин суугчтай, 5000 гаруй сургуулийн насны хүүхэдтэй атлаа цорын ганц ерөнхий боловсролын сургууль болох 133 дугаар сургууль нь 2017 онд шинээр байгуулагдсан ч газаргүйн улмаас өөрийн гэсэн байраа барьж чадахгүй Монгол тэмүүлэл хэмээх хувийн сургуулийн нэг, хоёрдугаар давхарт, бусдын байранд хичээллэдэг байв. Тус сургуулийн хувьд Дүнжингарав худалдааны төвийн урд байрладаг бол Хотын даргын шийдвэрлэсэн 133 дугаар сургуулийн шинэ байр барих газрын хувьд Монгол тэмүүлэл сургуулийн замын чанх хойно, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлалтай юм байна. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаны төлөөлөгчид дээрх нөхцөл байдалтай биечлэн танилцсан билээ. Энэ үеэр хотын Захирагч Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт хэрээс хэтэрсэн. Хүүхдийн сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олдохгүй хэрнээ зарим хувь хүн, аж ахуйн нэгж хотын төвд хэдэн арван га-гаар нь газар авчихаад, ашиглахгүй явдаг тохиолдол ч байна. Тиймээс олон нийтийн, хүүхдийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн хариуцлагынх хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдэд газраасаа чөлөөлж өгөх тухай хугацаатай албан бичгийг хүргүүлсэн. Бид боломжтой бүх хувилбарыг ярилцаж байгаа тул удахгүй 133 дугаар сургуулийг шинэ барилгаа барих газартай болгож өгнө гэж байсан юм. Тэгвэл өнөөдөр Хотын захирагч С.Амарсайхан 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдсэн захирамж гаргаснаар барилгын ажил нь удахгүй эхэлж, тус сургуульд суралцдаг 2000-аад хүүхэд болон нэгдүгээр ангид шинээр элсэн орох 680 орчим багачуудын сурч хөгжих нөхцөл бүрдэхээр боллоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ЭЕШ-ын  хариу нэг цагийн дотор гардаг боллоо

Боловсролын үнэлгээний төв нь ЭЕШ-ыг ил тод, шударга, шуурхай зохион байгуулахажлын хүрээндмэдээллийн технологийн дэвшлийг ашигланШууд засалтын шилэн технологи ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Уг технологийг нэвтрүүлснээророн даяар зохион байгуулагдаж буй ЭЕШ-ын дүнг нэг цагийн дотор шалгуулагчдын нүдэн дээртүргэн шуурхай, шууд мэдээлэлжшалгуулагчид өөрийн авсан дүн, оноогоо шалгалт өгсөндаруйдаа мэдэх боломжтойгоороо онцлогюм.Энэхүү технологийн дэвшлийг ашигласнаар дараах асуудлуудыг шийдвэрлэжбайна. АСУУДАЛ: Шалгалтын дүн, оноо 14 хоногийн дараа гардаг Шалгалтын материалын засалтын үйл ажиллагаа тодорхойгүй байдаг нь олон нийтэд дүн, оноонд өөрчлөлт ордог гэх хардлага төрдөг Шалгалтын зохион байгуулалтад ажиллаж байгаа багш нар ачаалалтай ажиллаж, оройтож тардаг Орон нутгийн шалгуулагчид шалгуулагчдын зардал өндөр байдаг Шалгуулагчид дүн, оноогоо мэдэхгүйн улмаас их, дээд сургууль, мэргэжил сонголт хийхэд хүндрэлтэй байдаг ШИЙДЭЛ: Шалгалтын дүн, оноо шалгалт өгснөөс хойш 1 цагийн дотор гарна Дүн, оноог олон нийтэд нээлттэй, шударга, шуурхай мэдээлнэ Шалгалтын зохион байгуулалтад ажиллаж байгаа багш нарын ачаалал бодитоор буурна. Орон нутгийн шалгуулагчдын зардал буурна Шалгуулагчид дүн оноогоо шууд мэдсэнээр их, дээд сургууль, мэргэжил сонголт хийхэд хүлээлт үүсэхгүй

"Хамарын хийд" явахаасаа өмнө мэдэх ёстой 10 зүйл

Ноён хутагт Данзанравжаа нь Монгол оронд шамбалын орныг байгуулсан соён гэгээрүүлэгч юм. Эдүгээ түүний байгуулсан Шамбалын орон буюу Энергийн төв-ийг зорих, гадаад, дотоодын жуулчдын хөл жилийн аль ч улиралд тасрахаа больжээ. Шүтэж бишрэхээс гадна байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт амар амгаланг мэдэрч алжаалаа тайлах зорилгоор Хамрын хийдийг зорих хүн ч олон бий. Ингээд Хамрын хийдэд очихоос өмнө таны мэдэх ёстой 10 зүйлийг хүргэж байна. 1. Улаанбаатараас 521 км зайнд оршдог. 2. Галт тэрэг Улаанбаатараас өдөр бүр 10:15 минутад хөдөлдөг. 3. Галт тэрэгний билетийн үнэ: Ангилалаасаа хамааран 28.700, 19.000, 9100 төгрөг. Сайншандын вокзалаас Хамарын хийд-рүү микро 10000, хувийн жижиг тэрэг 15 мянган төгрөгөөр хүргэж өгдөг. 4. Шамбалын оронд нар мандахтай зэрэгцэн очвол сайн гэлцдэг. 5. Сакура цэцэг нь дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхний долоо хоногийн дотор гүйцэт дэлгэрдэг. 6. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа Япон шавьтай байсан бөгөөд 19 дүгээр зуунд тэр шавь нь Хутагтын бясалгал хийж, бүтээлээ туурвиж байсан алдарт 108 агуйн хажуу жалганд уг сакураг нутгаасаа авчирч суулгаж хутагт багшдаа бэлэглэсэн гэдэг. Япон шавь нь буцахдаа өөрийн сэлмийг дурсгал болгон үлдээсэн нь одоо Данзанравжаа музейд хадгалагдаж байна. Энэ музей Сайншанд хотод байрладаг билээ. 7. Салхи, шуурга ихтэй учир бие ил задгай гарсан хувцас тийм ч тохиромжтой бус. 8. Сайншанд хотод зочид буудлын нэг өрөөнд хоноход дунджаар 60 мянга төгрөг төлдөг. Хамрын хийдийн ойролцоох гэр буудлын үнэ 50-70 мянган төгрөг/4-5 ортой/. 9. Дараах маршрутаар зан үйл хийнэ: Мөөм овоо--Шамбалын орон руу явах зам--Энхтайвны хонх--Хилэнцийг арилгах Алтан хаалга--Бирдийн ходоод--Сэржим өргөх талбай--Суварга-Алтангавал овооБясалгалын агуйЭхийн умайНоён хутагтын сэнтийХүслийн уул 10. Авч явбал зохих зүйлс: Сэржим өргөх архи, сүү, шар будаа, тавгийн идээ, арц, хүж

“НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ЭЛЧ” ажиллуулах журамд санал авч байна

Нийслэлийн 152 хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах Нийслэлийн соёл элч-ийг ажиллуулах тухай журмын төслийг нийслэлийн Соёл, урлагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран боловсруулсан байна. Нийслэлийн соёлын элч нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооны иргэдийнхээ хүндлэлийг хүлээсэн, танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны тус хорооны иргэн байх ба тэрээр - Хотын соёл-ыг иргэдэд төлөвшүүлэх, - Хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, - Залуучуудын зөв хандлага, хэвшил, - Эрүүл амьдралын хэв маяг, хэвшил, - Иргэдийг ажиллаж, амьдарч буй орчиндоо соёлыг түгээхэд нь дэмжлэг үзүүлж ажиллах, - Иргэдийн хотын хөгжилд хувь нэмэрээ оруулах, хийж бүтээх үйл хэрэг, санал санаачлагыг нь дэлгэрүүлэх, дэмжих, - Гэр бүлийн эерэг харилцаа, хандлагын талаар иргэдэд соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, үлгэр дуурайлал үзүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллах юм. Хороодод соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгаалал, залуучуудын төлөвшил, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэхэд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чухал ач холбогдолтой нь дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн Засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Ингээд иргэд та бүхнийг Нийслэлийн соёл элч-ийг ажиллуулах журмын төсөлтэй танилцаж санал, хүсэлтээ ирүүлэхийг хүсч байна.Журмын төслийг хавсралт хэсгээс үзнэ үү. Саналыг 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 14:00 цаг хүртэл нийслэлийн Соёл, урлагийн газрын[email protected]цахим хаягаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-321529 дугаараас лавлах боломжтой.

Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах хүрээнд хийгдсэн ажлын судалгааны үр дүнг танилцууллаа

Швейцарийн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь төслийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 90, 127 дугаар цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Төслийн хүрээнд Сургууль, цэцэрлэгийн дулаан техникийн засвар шинэчлэлтийн ажлын нийгмийн болон эрүүл мэндийн үр ашгийг тодорхойлох судалгаа-г нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү судалгааныхаа үр дүнг Төслийн хамтрагч холбогдох байгууллагууд болон донор байгууллагуудын төлөөлөлд өнөөдөр танилцууллаа. Уг арга хэмжээг нээж, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийг Улаанбаатар хотод нэмэгдүүлэх, хэрэгцээ шаардлага асар өндөр байгаа гэдгийг онцолсон юм. Мөн төсөл хэрэгжүүлсний үр дүнд түүний үр шимийг хүртэгч хүүхэд, багш, ажилчдын өвчлөл буурч, өрхийн орлогод эергээр нөлөөлсөн үр дүнгүүд гарсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Сургууль цэцэрлэгт их засварын ажил хийгдсэнээр төслийн үр шим хүртэгч хүүхдүүд, эцэг эх, багш ажилчдад эрүүл мэнд болон нийгэм, эдийн засаг талаасаа тэдний ажил, амьдралд хэрхэн нөлөөлж, үр ашгаа өгч байгааг тоо баримттай судлан гаргаж ирэхийг зорьсон гэдгээ судалгааны багийнхан танилцуулгадаа онцолж байсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцаххэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.