Өвөрмөц соёл, гайхам ахуй, уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж, өвгөдөөс өвлөсөн заншил, ёсоо түмэн зуунаар өвлөж хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны Нарны баяр, Наурызын баяр хаяанд ирлээ. Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн, түүчээлж ирсэн Монголын ард түмэн Казахуудын эл баярыг дэлхийн 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр хэмээн тэмдэглэдэг. Өдөр шөнө тэнцэж орчлонгийн нэгэн сайхан улирал золгож буй мөч. Алтан нараа шүтэн дээдэлж ирсний баяр хэмээн хүндэтгэдэг. Наурыз баяр нь үгийн гарал үүсэл, утга санааны хувьд эртний перс хэлний ноу нов нав гэсэн авиа сэлгэх хувилбартай, шинэ руз (рыз) өдөр гэсэн хоёр үгний нийлбэрээс үүссэн Наурыз буюу Шинэ өдөр гэсэн утгатай. Эл баярыг нийтийн он тооллын өмнөх 4-7 дугаар зууны үед эртний Перс оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм. Тэр цагаас хойш эл баярыг одоогийн Дундад Ази, Ойрхи Дорнодын олон арван ард түмэн уламжлан авч нэг талаар угийн ёс жаягаар нь, нөгөөтэйгүүр өөр өөрийнхөө ахуй амьдрал, аж ахуй, ёс заншилтай нягт холбогдуулан өргөн тэмдэглэж иржээ. Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар 3 дугаар сарын 22-ны өдөр буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог бөгөөд 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өв-д бүртгэсэн байна. Казах түмэн эл баярыг 1937 он хүртэл өргөн тэмдэглэж ирсэн ч тухайн үеийн улс төр, үзэл суртлын үйл явдал, хүчин зүйлийн улмаас 1990 он хүртэлх хугацаанд тасалдан, түүнээс хойш Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг болон Казах иргэд олноор аж төрдөг хот, суурин газруудад өргөн тэмдэглэж эхэлжээ. Өвөрмөц соёл, гайхам ахуй Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. Иймдээ ч хүндэтгэн дээдэлж, баярлан цэнгэдэг. Ард түмний дунд тархсан домгоор бол гуравдугаар сарын 21-ний шөнө ивээлт өвөө Кызыр даян дэлхийг хэсдэг хэмээдэг. Тийм учраас 21-ний шөнийг Кызырын шөнө гэдэг юм. Энэ нь Монголчуудын Цагаан өвгөн битүүний шөнөөр айл болгонд зочилдог гэдэгтэй утга нэг аж. Нэгэн шинэ өдөр эхэлж байна... Ургахын улаан нараа баясалтай угтаж, амны билэгтэй хүн энэ өдөр шинэ оны ургах нарнаар апагийн /эмээ/ шашугаас /хишиг/ хишиг хүртэнэ. Ингэж хүртэхдээ апа, хүн болгоны гарт өгөхгүй. Олон хүүхдийн дунд агаарт өргөдөг. Шашуд чихэр, боов, цагаан идээ багтана. Нэг ёсондоо аль түрүүлж авсан нь илүү амны хишигтэйд тооцогддог ч уламжлал бий. Мөн баяраар аксакалуудаа /өвгөд/ хүндэтгэн, ах дүүс, хотол олноороо учран золгож ирэх жилийнхээ амжилт, ажил үйлс, хийж бүтээх зүйлсээ шүүж хэлэлцэн өтгөс нь залуустаа үг, сургаалиа айлдан үлдээдэг онцлогтой. Мөн бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ. Гэрийн эзэгтэй нар гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг тосоор мялаадаг ёс ч бий. Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмссөн байх ба үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг. Эдгээр зан үйл нь Монголчуудын цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилхан бөгөөд хэдэн өдрийн өмнөөс бэлддэг. Нарны баяраа угтаж ойролцоох булаг шандны эхийг сэргээж эргэн тойрныг нь цэвэрлэнэ. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг. Түүнчлэн гэр орон, тавилга, эд хогшил, хувцас, хашаа хороо, гэрийн ойр орчныг цэвэрлэнэ. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг билэгддэг учиртай юм. Мөн Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй гэж үзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас бороо орвол тэнгэрийн хишиг орлоо хэмээн билэгдэж, ирж буй жил сайхан жил болно гэж баярладаг. Наурыз баярын үеэр ахан дүүс, хотол олонтойгоо золгох үед Наурыз баярын мэнд! Муу бүхэн газрын гаваар орог, идээ будаа арвин байг, талаар дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүүхэдтэй болоорой! хэмээн ерөөдөг байна. Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцан баруун зүүн хоёр талаараа цээжээрээ нийлж золгодог бөгөөд энэ нь бие биенээ хүндэлж, хүндлэл үзүүлж буйн илэрхийлэл. Ийнхүү золгодог нь Амь насны минь түшиг цээж минь, амьдралыг минь тэтгэгч хоёр гар минь эрүүл байг гэсэн утгатай ажээ. Харин эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэн золгоно. Наурызын баяраар Казахын ард түмэн архи хэрэглэхийг хатуу цээрлэдэг. Учир нь харам буюу хар идээ гэж үзэн ариун идээний дэргэд байлгаж болдоггүй заншилтай. Наурызын баярын хамгийн чухал идээний нэг бол көже /шөл/. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, аарц зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог уламжлалтай. Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа хүртэнэ. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж, нөхөрлөхийг билэгдсэн заншил юм. Баяраар доод тал нь 40 айлаар орж идээ будаа шөлнөөс амсаж, баярын мэнд хүргэх тусам сайн хэмээн үзнэ. Наурызын баяраар залуус хосоороо савлуураар савлуурдаж тоглодог бөгөөд энэ үед дуулж хөгжилдөх, хоорондоо дотносон танилцах, сэтгэлийн үг хэлэлцэх, болзох хором болдог гэж хэлж болно. Айтыс хэмээх харилцаа дууны тэмцээн болдог бөгөөд энэ нь казахын урлаг уран зохиолын онцгой нэгэн төрөл буюу ардын яруу найргийн төрөлд багтдаг. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд хоёр хоёроороо сууж тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож доомбордож харилцан дуулна. Энэ мэтчилэн Нарны баяраар олон тоглоом наадгай тоглож, хөгжилдөн цэнгэдэг байна. 6000 жилийн тэртээх өвийг тээгчид Гялтганасан чулуугаар эмээлийн бүүргээ чимэглэсэн, чоно, үнэг, хярс гээд ан амьтны гоёмсог арьс ганзагалж, сүрлэг малгай, мөнгөн бүс, нүд хужирлам өмсгөлтэй, гартаа бор бүргэдээ дэвүүлсэн ийм дүр төрхийг та бүхэн олонтаа харсан байх. Энэ бол нүүдэлчдийн хүн төрөлхтөнд үлдээсэн ҮНЭ ЦЭНЭбуюу бүргэдээр ав хийх зан үйл, уламжлал. Монгол төрийн зөв бодлогын үр дүнд сүүлийн жилүүдэд Бүргэдийн баяр жуулчдын хамгийн их зочилдог аялал жуулчлалын том эвент болов. Бүргэдийн баяр-ын цар хүрээ олон улсын анхаарлын төвд орж, зөвхөн 2019 онд зохион байгуулагдсан Бүргэдийн баярыг гадаад, дотоодын нийт 20 мянга гаруй хүн үзэж, сонирхсон юм. Мөн Монгол руу зорих жуулчдын хайлтад хамгийн их өртдөг түлхүүр үгэнд Алтай таван богд, Бүргэдийн баяр оржээ. Төр засгийн бодлого, дэмжлэгийн хүчинд бүргэдчидийн тоо ч эрчимтэй өсөж байна. Одоогоор манай улсад 650 орчим бүргэдчид байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Нөгөөтэйгүүр сүүлийн хэдэн жил бүргэдийн холбогдолтой эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах болов. Өнгөрсөн 2014 онд Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 13 настай Н.Айшолпан охиныг бүргэдээр ан хийж буй тухай гэрэл зургийн сурвалжилгыг BBC агентлагийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Ингэснээр The Eagle Huntress хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээж Монгол Улсын нэр дэлхий дахинаа түгэв. Казахын үндэстний ёс заншилд бүргэд эзнээ муу бүхнээс хамгаалж, тэжээсэн эзнээ урт наслуулдаг гэж үздэг. Бүргэд ан хийх эрдмээ эзнээсээ өөр хүнд үзүүлдэггүй. Анх гаршуулсан эзнээсээ өөр хүнд очдоггүй учиртай. Бүргэдийг гаршуулахад олон шинж тэмдгийг хардаг гэж хашир бүргэдчид ярих нь бий. Хамгийн түрүүнд нүдийг нь хардаг аж. Мөн гадна талын биеийн байдал болоод хөлийн сарвууны олон үе нь хаан бүргэдийн шинжийг агуулдаг байна. Ан хийлгэж сургах, бүргэдээ буцааж ирүүлэх гээд маш нарийн дадлыг эзэмшүүлэхийн тулд цаг хугацаа, нарийн мэдрэмж, байгалийн холбоо их чухал. Энэ бүхэн хүн төрөлхтөд үлдээсэн ихҮНЭ ЦЭНЭ,их өв юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам андахгүй хардаг хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэрэг бусад ан амьтнаар хооллодог ба 30-50 жил насалдаг. Манай бүргэдчид нөхөн үржих, тоо толгойг нь өсгөх зорилгоор уг шувууг 6-10 настайд нь байгальд нь буцааж тавьдаг учиртай. Ұлс оң болсын, Ақ мол болсын Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Нажкейн Тилеухан
Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно
2021-03-19 10:58:48 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар ажиллаж байна. Гуравдугаар сарын 17-нд иргэдээс нийт 400 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 15 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 30 иргэн хандсанаас таван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 25 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 108 буюу 27 хувийг машин ачилт, 91 буюу 22.7 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх дуудлага эзэлсэн байна. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье. -Вакцин хийлгэснээрбиедямар нэгэн хариу урвалүзүүлэхүү? -Вакцин хийлгэсний дараа хэсэг газар гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та халдвар авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй. -Коронавирусийн вакцин аюулгүй юу? -Вакцины судалгааг олон орны янз бүрийн насны, олон ястан үндэстнийг хамруулан хийдэг бөгөөд аюулгүй байдлын олон стандарт, шаардлагыг хангасан вакцин хийхийг зөвшөөрдөг. Одоогоор баталгаажсан коронавирусийн эсрэг вакцинууд нь эдгээр стандарт, шаардлагуудыг хангасны үндсэн дээр хүн амд хэрэглэгдэж байгаа юм. -Эмнэлзүйн туршилт,судалгаа гэж юу вэ? -Эмнэлзүйн туршилт нь шинэ вакцины аюулгүй, үр дүнтэй эсэхийг тодорхойлоход ашигладаг судалгааны нэг төрөл юм. Аливаа вакцины эмнэлзүйн туршилт нь дөрвөн үе шаттай байдаг. Үүнд: I үе шатбол цөөн тооны сайн дурын, эрүүл хүмүүст хийсэн анхны туршилт бөгөөд ихэвчлэн хэдэн сар үргэлжилдэг. II үе шатнь вакцины тууштай байдал, аливаа гаж нөлөө, дархлааны хариу урвал үүсэж эсэхийг шалгадаг. Энэ үе шат хэдэн сар үргэлжилж болно. III үе шат ньаюулгүй байдал, үр ашгийн талаарх баттай мэдээллийг цуглуулдаг. Энэ нь ихэвчлэн мянга мянган сайн дурын хүмүүсийг хамруулдаг тул хэдэн жил үргэлжилж болно. IV үе шат ньвакциныг лицензжүүлж, хүн амын дунд вакцин хийсний дараа үр дүнтэй байдлыг үнэлэх үе шат юм. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
“ЭРЭЛ” БҮЛЭГЛЭЛИЙН БОХИР БИЗНЕС БА “АРИГ” БАНКНЫ ХӨШИГНИЙ АРД
2021-03-17 18:50:58 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЭрэл-ийн Б.Эрдэнэбат Номин-гийн Ш.Баярсайхан нарын дунд өрнөж буй Ариг банк тойрсон хов жив хөл толгой нь мэдэгдэхгүй хэвлэлийн хуудаснаа хөвөрч байна. Эдгээр нийтлэл, мэдээний агуулгаас харахад Б.Эрдэнэбат энхийн цагаан тагтаа, мөнөөх Ш.Баярсайхан үзэшгүй муухай хэрээ мэтээр уншигдах аж. Эндээс хэн эдгээр бор шувуу-г нисгэжсуугаагтөвөггүй ойлгож болохоор.Нэгэнт хор гүйж, хов буцалж байгаа тул уг маргааныг эрүүл нүдээр харж, хэн нь хэн бэ гэдгийг баримтаар тодруулъя. Өмнө нь олны анхааралд байгаагүй Ариг банкнэг л өдөр өөрийн содон хаягаа хотынгудамжиндбайрлуулан, иргэдийн анхааралд орж ирэв. Үүний цаанаНомин Холдинг-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхан Дэм санхүүгийн нэгдлийн Б.Эрдэнэбаттай хамтран ажиллаж эхэлсэнтэй холбоотой юм.Энэхүү хамтрал банкны хувьд үр өгөөжөө өгч байсан ч уг бизнест хамтарсан Ш.Баярсайханы хувьд ашиггүй төдийгүй алдагдалтай болж, улмаарЭрэлбүлэглэлийнхавханд орох шалтгаан болов. БАЙХГҮЙ АЛБАН ТУШААЛЫН НЭРЭЭР БАЙХБОЛОМЖГҮЙ ГЭРЭЭ ХИЙВ 2016 оны 11-р сард Б.Эрдэнэбат нь Ариг банкны хувьцааэзэмшигчУлаанбаатаримпэксХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы 20тэрбум төгрөгийг залилан авч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй нь шат шатны шүүхийн шийдвэр, түүнтэй холбоотой ял, шийтгэлээр маш тодорхой нотлогддог. Залилсан гэх үндэслэлийг одоо тайлбарлая. Тухайн үед Б.Эрдэнэбат нь өөрийгөө Эрэл ХХК-ийнТУЗ-ындарга хэмээн өөрийгөө танилцуулж, даргын хувиар Ш.Баярсайхантай анхны хэлцэлд орсон байдаг. Гэтэл энэ бүхэн худал болж хожим Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Газраас гаргуулан авсан лавлагаа, бичиг баримтуудаар Эрэл ХХК-догт хамааралгүй, нэг ч хувьцаа эзэмшдэггүй, ямар ч албан тушаал эрхэлдэггүй Эрэл-ийн бус иргэн Б.Эрдэнэбат болж хувирах нь тэр. Өөрөөр хэлбэл өөрийн хамааралгүй албан тушаалын нэрийг барьжУлаанбаатаримпэкс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхантай хийх ёсгүй хэлцлийг хийсэн гэсэн үг юм. Ингэж Ш.Баярсайхан өөрөө ч мэдэхгүй хохирогч болон хувирч хувьцаа эзэмшинэ гэсэн итгэл үнэмшлээр 20 тэрбум төгрөгөөр хохирсонхэрэг явдал ийм л түүхтэй. Гэвч удалгүй үнэний шалгуур, хуулийн дэнсээр энэхүүзалилангийнүнэн мөн тодорчшүүхээс Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 20 тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. ЗАЛИЛАНГИЙНЗАДАРГАА БУЮУ ЭРЭЛ БҮЛЭГЛЭЛ Ш.Баярсайханаасзалилсан 20 тэрбум төгрөгийг хэрхэн үрэн таран хийсэн нь нэн сонирхолтой. Энэ мөнгийг Б.Эрдэнэбат нь Аригбанкиндахь хувийн дансаараа авч, 1000 гаруй гүйлгээ хийсэн байдаг.Гүйлгээний ихэнх хэсгийг өөрийн эхнэр, хүүхдэдээ шилжүүлж, хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Б.Эрдэнэбат Ариг банкаар тоглох замаа маш нарийн зассан нь бас л баримтаар хожим нотлогдсон. Тодруулбал өөрийнхудураг С.ЖаргалсайханыгТУЗ-ийн даргаар,эхнэрийнхээ төрсөн дүү Д.ТөмөрхүүгГүйцэтгэх захирлаар,эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.ЖаргалангТөлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр,итгэлт туслах Р.НаранбаатарыгГүйцэтгэх захирлаар томилон байршуулж мөнгө залилах сүлжээгээ бат болгосон. Энэ мэт ах дүү, амрагсаднаараанийлж, санхүүгийн луйвар хийсэн хүмүүсийг бүлэглэл хэмээн тодотгох нь зүйд нийцэх бөгөөд чухамдаа уг бүлэглэлийг Эрэл хэмээн нэрлээд байгаа юм. Энэ бүлэглэлзалилангийнсүлжээгээ бий болгосон хугацаандаа нийтдээ11.6 тэрбумтөгрөгийг Ариг банкнаасзалиланавчээ. Өдгөө Эрэл бүлэглэлийн уг үйлдэл дээр Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Дээрх хадгаламж эзэмшигчдийн 11.6тэрбум төгрөгийг Б.Эрдэнэбат болон түүний хамаарал бүхий этгээдүүд өөрсдийн хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлж, түүнийгээ зах зээлийн үнэлгээнээс өндрөөр үнэлэх замаар гаргаж аваад, авсан мөнгөнүүдээ хувийн ашиг сонирхолдоо шууд захиран зарцуулсан байна.Мөн Б.Эрдэнэбатын эхнэрийн дүүД.Төмөрхүүд11 тэрбум хангалтгүй санагдсан уу, Ариг банкнаас 748.0 саятөгрөгийг урамшуулал хэлбэрээр өөртөө гаргуулж авсан байдаг. Улмаар Д.ТөмөрхүүМонгол Улсаас оргон зайлж АНУруузугтаасан. ХУЛГАЙГАА НУУХ ГЭЖ ОРОЛДОХДОО ХУВЬЦААГАА АВАХААС ТАТГАЛЗЖЭЭ Ийнхүү Ариг банк эрсдэлд орж, хохирогч Ш.Баярсайхан шаварт унасан шарын эзэн гэдэг шиг зүйл цааш үргэлжлэв. УлмаарМонголбанкнаасАриг банк ХХК-ндМонголбанкныХянагч томилж үе шаттай арга хэмжээ авлаа.Энэ хүрээндАриг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 50 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав. Ингэхийн тулд Ариг банк ХХК-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,1саяорчимтөгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцаа гаргажээ. Тус хувьцааг Ариг банк ХХК-ийн дүрэмд заасны дагуу Дэм санхүүгийн нэгдэл ХХК-д 429 ширхэг буюу 9 тэрбум гаруй төгрөгөөр, Улаанбаатаримпэкс ХХК-нд280 ширхэг буюу 6 орчим тэрбум төгрөгөөр худалдан авах санал болгосон байдаг. Харин Дэм санхүүгийн нэгдэл ХХК-аассанал ирүүлээгүй байсан энэ мөнгийг тогтоосон хугацаанд байршуулаагүй, байршуулахаас татгалзаж иржээ. Улмаар Улаанбаатаримпэкс ХХК-ндАриг банк ХХКМонголбанкнаасДэм санхүүгийн нэгдэл ХХК-ийн татгалзсан 429 ширхэг хувьцааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн худалдан авах эсэх талаарх саналаа 2020 оны 12 сарын 02-ныөдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэний дагуу2020 оны 11 сарын сүүлээр мөнөөх хувьцааг худалдан авахшаардлагаүүсэж, ногдох 9 тэрбум гаруй төгрөгийгМонголбанкнытусгай дансанд байршуулжээ. Ингээд хувьцаа эзэмшигчдийн хувьцааны харьцаа өөрчлөгдөжУлаанбаатаримпэкс ХХК Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд нийт2016оноос хойш нийт33,7 тэрбум гаруйтөгрөгийн хөрөнгө оруулалт хийж 57.68%-ийн хувьцааг эзэмших болсон байна. ХаринМонголбанкнышаардлагыг биелүүлж чадаагүй Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК нь 21,1орчимтэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 42.32 хувийн хувьцааг эзэмших болсон юм. Хэрэв Дэм Санхүүгийн Нэгдэл-ийн хувьцааг авч, банкны үйл ажиллагааг тогтворжуулаагүй бол өдгөө Ариг банкны 40мянга гаруй харилцагч, зээлдэгч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулах бодит нөхцөл үүссэн байх байлаа. Ариг банк тойрсон толгой эргүүлмээр зохиомол бичвэрүүдийн цаана ердөө л ийм тодорхой зүйл байх аж. Хэрэг явдлыг эргээд харахад хэвлэл мэдээллээр яригдаад байгаа шиг Б.Эрдэнэбат хохирчихсон зүйл харагддаггүй. Харин эсрэгээрээ хөрөнгөө эрсдэлд оруулж, банкны активыг нэмэгдүүлсэн Ш.Баярсайхан хохирч мэдэхээр нөхцөлд орж байжээ. Учир нь өмнө хэлсэнчлэн банкны салбар бол итгэлцэл дээр тогтдог, муу нэр зүүж болохгүй эмзэг салбар. Гэтэл үйл ажиллагаа нь хэвийн явж буй энэбанкийгхарлуулж, үндсэн хувьцаа эзэмшигчдийгхагаралдуулахашиг сонирхол өнөөхэрүргэлжилж байна. Хамгийн харамсалтай ньАриг банк-ныхадгаламж эзэмшигчдийн мөнгөнд бохир гараа дүрсэнЭрэл бүлэглэлийн бохир тоглолт хувьцаа эзэмшигч төдийгүй харилцагчдын эрх ашигт гайгаа тарьсаар байна.
Халдвар аваад эдгэрсэн хүн дахиад халдварлах магадлалтай тул вакцин хийлгэх нь зөв
2021-03-17 11:14:48 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гуравдугаар сарын 15-ны өдөр иргэдээс нийт 355 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 18 иргэн хандсанаас зургаан иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан. Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 123 буюу 34.6 хувийг машин ачилтын талаар, 69 буюу 19.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх мэдээлэл эзэлж байна. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт вакцины үр дүн, аюулгүй байдлын талаарх дараах асуултыг иргэд түгээмэл асууж байна. Эдгээр асуултад хариулт өгье. -Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу? -Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Учир нь вакцин нь таныг коронавирусээр өвдөхөөс хамгаална. Мөн вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах ач холбогдолтой. Мөн вакцин хийлгэснээр ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлнэ. -Коронавирусийн вакцинаасхалдваравах уу? -Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцинаас ямар нэгэн халдвар авахгүй. -Вакцин хийлгээд дархлаа тогтож амжаагүй байхад халдвар авч болох уу? -Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас дархлаа тогтоно гэж үзэж байгаа. Тиймээс вакцин хийлгэхийн өмнө, эсвэл дөнгөж хийлгэсний дараа дархлаа тогтох хүртэлх хугацаанд вирусийн халдвар авах боломжтой. -Хэрэв би халдвар аваад эдгэрсэн бол заавал вакцин хийлгэх ёстой юу? -Тийм. Халдвар аваад эдгэрсэн хүн дахиад халдварлах магадлалтай тул вакцин хийлгэх нь зөв. Халдвар аваад эдгэрсний дараах дархлаа хэр удаан хугацаанд хамгаалдаг тухай одоогоор мэдээлэл байхгүй, судлагдаагүй байна. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
ХӨСҮТ-ийн ажилчид танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг нь тогтоогдлоо
2021-03-17 10:10:57 Нийтлэгдсэн: Халуун сэдэвШадар сайд С.Амарсайхан Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ-д удаа дараа гарч байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна гэв. Тодруулбал, ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний шинжилгээг аваад байна. Нөхрийнхөө өмнөөс эхнэр нь шинжилгээ өгчихдөг. Нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Гэтэл эхнэр нь нөхрийнхөө өмнөөс 2-3 удаа өгсөн шинжилгээний хариу нь эерэг гараад байна. Бид халдварын ойрын болон дам хавьтлаа хөөж байна гэсээр суутал батлагдаагүй тохиолдол гэж үзэж буй нь хөдөө явсан байх тохиолдол байна. Энэ мэтээр батлагдаагүй тохиолдол гэж үзсэн иргэний шинжилгээний хариу эерэг болж, энэ тэнд халдвар бүртгэгдэж буйн шалтгаан энэ. Мөн хариуцлагатай байх ажилчид өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргаж буй учраас халдварын тархалт буурахгүй байгааг тэрээр онцоллоо. .
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй