Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна. Үүнд: 03 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 03 дугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар 03 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар 03 дугаар сарын 18-нд ФранкфуртУлаанбаатар 03 дугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 03 дугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэгэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Монгол улс 1994 оныг хүртэл төлбөртэй цусны донорын системтэй явж иржээ. Тэр цагт цус, цусан бүтээгдэхүүнээр гачигдаж байгаагүй ч сайн дураараа, авлагагүй цусны донорын системд шилжсэнээр иргэд цусаа өгөх нь багасаж, цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэн хомсдолд орох тохиолдол байнга тулгарч байсан байна. Харин JCI Капитал салбар байгууллагын залуус нийгмийн хариуцлагаа ухамсарлан ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2009 онд Өгөөмөр сэтгэлийн бэлэг Дусалцуснэртэйгээр сайн дурын донорын хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Өдгөө энэхүү төсөл нь Амьдрал бэлэглэе Give blood, Give life уриан дор 13 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. ЦССҮТ нь эмнэлэгүүдийн хэрэгцээ шаардлагад хүрэлцээтэй хэмжээгээр аюулгүй, чанартай цус цусан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Covid19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь цусны нөөц бүрдүүлэлт 50 хүртлэх хувиар буурч нөхөх шаардлага үүсээд байна. Насанд хүрсэн хүний биед 5-6 литр цус эргэлддэг. Үүнээс гурван сард нэг удаа 400гр цус хандивлахад хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй бөгөөд таны хандивласан цус томоохон мэс засал, осол гэмтэлд өртөгсөд, төрөхийн хүндэрлүүдэд цус сэлбэх байдлаар гурван хүний алтан амийг авардаг. Аливаа улс, орон цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны чухал хэсэг тул JCI Монгол байгууллагаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олныг цусаа бэлэглэхийг уриалж байна.
ЭМДЕГ: Төрөлхийн гажиг засах мэс заслын зардлыг 100 хувь ЭМД-ын сангаас гаргана
2021-02-25 09:06:43 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЭрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2021 оны Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай 03 дугаар тогтоолын талаарөнөөдөрмэдээллээ. ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.ГийхнаранЭМДҮЗ-ийн 2021 оны Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай тогтоолд өмнө нь байгаагүй гол онцлог зүйлүүдийг танилцуулъя. Зүрх мартахгүй төслийн хүрээнд хийж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаасгурвансая төгрөг олгож байсан. Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрднаймансая төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон. Ингээд төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувьЭМД-ын сангаас гаргана. Мөн хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувьЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болсон.Төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээрх өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийхэд даатгалын сангаас 70 хувь, иргэнээс 30 хувийг нь гаргахаар болсон гэв. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тус төслийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу эрүүл мэндийн даатгалын цахим хуудсанд санал авахаар байршуулж байв.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээг тусгасныг хүргэж байна.
Буйр нуурын мөс цөмөрч, бага оврын ачааны болон суудлын автомашин нуурын усанд унажээ.Золоор жолооч, зорчигч нар автомашинаасаа амжиж гарсан учир хүний амь нас эрсдээгүй байна. Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд гурван удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлон татаж гаргажээ. Энэ талаарДорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэдээлжээ.
Шүүгч нар биеэ үнэлэлт зохион байгуулсан байх үндэслэлтэй гэж үзжээ
2021-02-22 14:13:47 Нийтлэгдсэн: Халуун сэдэвӨнгөрсөн амралтын өдрүүдээр хууль, шүүхийн эрх мэдэл бүхий 10 гаруй хүмүүс PARKVIEW хотхоны 752-р байрны дугаар тоотод цуглаж биеэ үнэлэгчид байж болзошгүй охидын хамт архидан согтуурсан бичлэг нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ыгн ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар байсан нь тус бичлэгээс тод харагдаж байгаа билээ. Тэгвэл шүүгч нарын бичлэгийн асуудлаар ЦЕГ-аас биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Тодруулбал амралтын өдөр ЦЕГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, тухайн бичлэгт байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авсан бөгөөд биеэ үнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна гэж цагдаагийн байгууллагаас үзжээ. Түүнчлэн тухайн бичлэгт байсан эмэгтэйчүүдийн дансаар мөнгө орж ирсэн гэх баримтууд мөн ил болж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы дэглэм сахиулж буй онцгой нөхцөлд Төрийн тэргүүн Х.Баттулгын томилсон шүүгч нар архидан согтуурч, биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй ноцтой үйлдэл гаргалаа. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та томилсон шүүгч нартаа ямар хариуцлага тооцох вэ? Мөн өөрөө ямар хариуцлага хүлээх вэ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй