Р.Чингис: Улбар шар түвшинд шилжсэнээр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн 85 хувь нь ажиллаж байна
2021-03-16 12:13:50 Нийтлэгдсэн: Халуун сэдэвУлаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдууланшар түвшний дэглэмийг улбар шар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн.Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисээс энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэл цар тахлын голомт болж, гамшгийн зэргийг нэг шат ахиулж, улбар шар түвшинд аваачлаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн хэдэн хувь нь ажиллаж байна вэ? -Шар түвшинд 23297 аж ахуйн нэгж, байгууллагын 90903 ажилтан, албан хаагч ажиллаж байсан. Энэ нь нийт аж ахуйн нэгж, байгууллагын 92 хувийг эзэлж байлаа. Харин улбар шар түвшинд шилжсэнээр 85 хувь нь ажиллаж байна. -Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд энэ тухай мэдээллийг хэрхэн хүргэсэн бэ. Шийдвэрийг хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд хэр хүндрэл гарсан бэ? -Нийслэлийн иргэд цар тахлын үед мэдээллийг цаг тухайд нь авч, ажлаа төлөвлөж сурсан байна. Мэдээллүүдийг бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон бүх цахим сүлжээгээрээ түгээсэн. Шаардлагатай тохиолдолд манай албан хаагчид утсаар холбогдож байгаа. Шар түвшинд зарим салбарынхан хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж байсан бол улбар түвшинд 30 хувь болгосон. Тэрнээс үйл ажиллагааг нь зогсоосон салбар байхгүй. Жишээ нь, үзвэр үйлчилгээний газар нийт суудлынхаа тооны 30 хувиас хэтрэхгүй иргэдэд үйлчилж байна. -Шийдвэрийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байна вэ? -Шар түвшинд байхад өргөн хүрээтэй шалгалт хийсэн. Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагч нар хэм хэмжээнийхээ хүрээнд шалгалтууд хийж, түгээмэл зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайлбал, QR код байршуулаагүй, хүн хоорондын зай бариулаагүй, халдваргүйжүүлэлт хийгээгүй гэх мэт зөрчил илэрч байлаа. Тоо дурдвал, нийт 60741 аж ахуйн нэгж, байгууллагад тусгай нөхцөл шаардлагуудыг хүргэн, сурталчлан, хэрэгжилтэд хяналт тавьж 4106 зөрчил илрүүлэн, 2580 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. -Аж ахуйн нэгжүүд дэглэмээ хэрхэн мөрдөж байна вэ. Үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага бий юү? -Удаа дараа зөрчил гаргасан, зөрчлийг нь сануулсаар байтал арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналаа холбогдох байгууллагад хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага байхгүй. Иргэд, аж ахуйн нэгжийн олонх нь халдвар хамгааллын дэглэмээ хангаж, бидний шаардлагыг биелүүлэн ажиллаж байна. -Нийслэлийн зүгээс аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -Төр засгаас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Бид ч мөн бизнес эрхлэгчдийг дэмжин, хөл хориог бага тогтоож, хүнд суртал гаргахгүйгээр ажиллуулах үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагад өгсөн. Мөн орлогогүй иргэдэд хүнсний тусламж үзүүлж байна. Нийслэлд бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжид өөрсдийнхөө бололцоо, хэмжээнд тусламж, дэмжлэг үзүүлэхээр бүх талын арга хэмжээ авч, ажиллаж байна. -Хөрсөн дээр хэрэгжилт ямар байна вэ? -Мэдээж амьдрал дээр хэрэгжихэд тодорхой хэмжээний хүндрэлүүд үүсдэг. Бид үүнийг шийдэхийн тулд гомдол хүлээн авах утас ажиллуулж байна. Иргэдийн гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа. Гэвч харамсалтай нь хүн бүрд шууд хүрч ажиллаж, засаж, залруулж чадахгүй байна. -Хүнсний тусламж үзүүллээ гэлээ. Гэвч төрийн албан хаагч хүнсний тусамж авч байна гэх мэдээлэл гарсан. Хүнсний тусламж зорилтот бүлэгтээ хүрч байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж байна вэ? -Ийм асуудал мэр сэр гардаг. Бид тэдгээр хүмүүсийг илрүүлж, арга хэмжээ авч байгаа. Аль болох шат шатанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, хороо, хэсгийн ахлагч гэх мэтчилэн хүмүүст тодорхой чиглэл өгч байгаа. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр өргөн хүрээтэй ажил зохиож, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана. -ПСР-ын шинжилгээ өгье гэхээр цаг нь дуусчихсан, утсаа авдаггүй гэх мэт гомдол их гарч байна. Үүнийг шийдвэрлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ? -Нэг хаалга-Нэг шинжилгээ үр дүнтэй хэрэгжсэн. Хөдөө орон нутаг руу зорчих, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс шинжилгээ авах зорилготойгоор дүүрэг бүрд ПСР шинжилгээний цэг ажиллуулж байгаа. Харамсалтай нь, байгууллага бүр ПСР шинжилгээ шаардаж, ачаалал нэмсэн. Бид үүнийг шийдэхээр шинжилгээний цэг, хүн хүчээ нэмсэн. Хүн бүр ПСР-ын шинжилгээнд хамрагдах шаардлагагүйг иргэд ойлгох хэрэгтэй. ПСР шинжилгээ өгсөн нь халдвар авахгүйн баталгаа биш. Гол нь амны хаалтаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай болон хөдөө орон нутаг руу зорчих иргэд л ПСР шинжилгээ өгөх шаардлагатай. -ПСР-ын шинжилгээг төлбөртэй авна гэдэг мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? -Энэ асуудал яригдсан. Улс орныг хамарсан цар тахлын үед шинжилгээг төлбөртэй авах нь зохимжгүй, хуулиараа хориотой. -Вакцинжуулалтын хэдэн цэг ажиллаж байна вэ? -44 цэг ажиллаж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн эмч нарыг дайчлан, цаашид цэгийн тоог нэмэхээр төлөвлөсөн. АстраЗенекагийн хоёр дахь тунг 56 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10 хавьцаа хийнэ. Синофармын хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 6, 7-ны орчим хийхээр байгаа. -Эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? -Энэ асуудлыг УОК, НОК дээр хөндөж, резидэнт эмч нарыг дайчлан ажиллуулж, илүү цагийн мөнгө, хоол, хүнсний асуудлыг шийдэж байна. Мөн амралтын асуудлыг ч ярьж байгаа. Эмч нар 24 цагаар ээлжилж ажиллаж байна. ЭМЯ, УОК эрүүл мэндийн ажилтнуудаа нэг өдөр амраая гэх зүйл ярьсан. Гэхдээ вакцинжуулалтын ажлыг алдагдуулахгүйгээр, сэлгээд ажиллуулна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Р.Чингис: Улбар шар түвшинд шилжсэнээр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн 85 хувь нь ажиллаж байна
2021-03-16 12:13:48 Нийтлэгдсэн: Халуун сэдэвУлаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдууланшар түвшний дэглэмийг улбар шар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн.Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисээс энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэл цар тахлын голомт болж, гамшгийн зэргийг нэг шат ахиулж, улбар шар түвшинд аваачлаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн хэдэн хувь нь ажиллаж байна вэ? -Шар түвшинд 23297 аж ахуйн нэгж, байгууллагын 90903 ажилтан, албан хаагч ажиллаж байсан. Энэ нь нийт аж ахуйн нэгж, байгууллагын 92 хувийг эзэлж байлаа. Харин улбар шар түвшинд шилжсэнээр 85 хувь нь ажиллаж байна. -Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд энэ тухай мэдээллийг хэрхэн хүргэсэн бэ. Шийдвэрийг хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд хэр хүндрэл гарсан бэ? -Нийслэлийн иргэд цар тахлын үед мэдээллийг цаг тухайд нь авч, ажлаа төлөвлөж сурсан байна. Мэдээллүүдийг бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон бүх цахим сүлжээгээрээ түгээсэн. Шаардлагатай тохиолдолд манай албан хаагчид утсаар холбогдож байгаа. Шар түвшинд зарим салбарынхан хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж байсан бол улбар түвшинд 30 хувь болгосон. Тэрнээс үйл ажиллагааг нь зогсоосон салбар байхгүй. Жишээ нь, үзвэр үйлчилгээний газар нийт суудлынхаа тооны 30 хувиас хэтрэхгүй иргэдэд үйлчилж байна. -Шийдвэрийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байна вэ? -Шар түвшинд байхад өргөн хүрээтэй шалгалт хийсэн. Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагч нар хэм хэмжээнийхээ хүрээнд шалгалтууд хийж, түгээмэл зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайлбал, QR код байршуулаагүй, хүн хоорондын зай бариулаагүй, халдваргүйжүүлэлт хийгээгүй гэх мэт зөрчил илэрч байлаа. Тоо дурдвал, нийт 60741 аж ахуйн нэгж, байгууллагад тусгай нөхцөл шаардлагуудыг хүргэн, сурталчлан, хэрэгжилтэд хяналт тавьж 4106 зөрчил илрүүлэн, 2580 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. -Аж ахуйн нэгжүүд дэглэмээ хэрхэн мөрдөж байна вэ. Үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага бий юү? -Удаа дараа зөрчил гаргасан, зөрчлийг нь сануулсаар байтал арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналаа холбогдох байгууллагад хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага байхгүй. Иргэд, аж ахуйн нэгжийн олонх нь халдвар хамгааллын дэглэмээ хангаж, бидний шаардлагыг биелүүлэн ажиллаж байна. -Нийслэлийн зүгээс аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -Төр засгаас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Бид ч мөн бизнес эрхлэгчдийг дэмжин, хөл хориог бага тогтоож, хүнд суртал гаргахгүйгээр ажиллуулах үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагад өгсөн. Мөн орлогогүй иргэдэд хүнсний тусламж үзүүлж байна. Нийслэлд бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжид өөрсдийнхөө бололцоо, хэмжээнд тусламж, дэмжлэг үзүүлэхээр бүх талын арга хэмжээ авч, ажиллаж байна. -Хөрсөн дээр хэрэгжилт ямар байна вэ? -Мэдээж амьдрал дээр хэрэгжихэд тодорхой хэмжээний хүндрэлүүд үүсдэг. Бид үүнийг шийдэхийн тулд гомдол хүлээн авах утас ажиллуулж байна. Иргэдийн гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа. Гэвч харамсалтай нь хүн бүрд шууд хүрч ажиллаж, засаж, залруулж чадахгүй байна. -Хүнсний тусламж үзүүллээ гэлээ. Гэвч төрийн албан хаагч хүнсний тусамж авч байна гэх мэдээлэл гарсан. Хүнсний тусламж зорилтот бүлэгтээ хүрч байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж байна вэ? -Ийм асуудал мэр сэр гардаг. Бид тэдгээр хүмүүсийг илрүүлж, арга хэмжээ авч байгаа. Аль болох шат шатанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, хороо, хэсгийн ахлагч гэх мэтчилэн хүмүүст тодорхой чиглэл өгч байгаа. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр өргөн хүрээтэй ажил зохиож, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана. -ПСР-ын шинжилгээ өгье гэхээр цаг нь дуусчихсан, утсаа авдаггүй гэх мэт гомдол их гарч байна. Үүнийг шийдвэрлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ? -Нэг хаалга-Нэг шинжилгээ үр дүнтэй хэрэгжсэн. Хөдөө орон нутаг руу зорчих, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс шинжилгээ авах зорилготойгоор дүүрэг бүрд ПСР шинжилгээний цэг ажиллуулж байгаа. Харамсалтай нь, байгууллага бүр ПСР шинжилгээ шаардаж, ачаалал нэмсэн. Бид үүнийг шийдэхээр шинжилгээний цэг, хүн хүчээ нэмсэн. Хүн бүр ПСР-ын шинжилгээнд хамрагдах шаардлагагүйг иргэд ойлгох хэрэгтэй. ПСР шинжилгээ өгсөн нь халдвар авахгүйн баталгаа биш. Гол нь амны хаалтаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай болон хөдөө орон нутаг руу зорчих иргэд л ПСР шинжилгээ өгөх шаардлагатай. -ПСР-ын шинжилгээг төлбөртэй авна гэдэг мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? -Энэ асуудал яригдсан. Улс орныг хамарсан цар тахлын үед шинжилгээг төлбөртэй авах нь зохимжгүй, хуулиараа хориотой. -Вакцинжуулалтын хэдэн цэг ажиллаж байна вэ? -44 цэг ажиллаж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн эмч нарыг дайчлан, цаашид цэгийн тоог нэмэхээр төлөвлөсөн. АстраЗенекагийн хоёр дахь тунг 56 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10 хавьцаа хийнэ. Синофармын хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 6, 7-ны орчим хийхээр байгаа. -Эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? -Энэ асуудлыг УОК, НОК дээр хөндөж, резидэнт эмч нарыг дайчлан ажиллуулж, илүү цагийн мөнгө, хоол, хүнсний асуудлыг шийдэж байна. Мөн амралтын асуудлыг ч ярьж байгаа. Эмч нар 24 цагаар ээлжилж ажиллаж байна. ЭМЯ, УОК эрүүл мэндийн ажилтнуудаа нэг өдөр амраая гэх зүйл ярьсан. Гэхдээ вакцинжуулалтын ажлыг алдагдуулахгүйгээр, сэлгээд ажиллуулна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээх бэлтгэлийг хангаж, зорчигчдыг тусгаарлах журмыг тодорхой болгоно
2021-03-11 11:24:07 Нийтлэгдсэн: Халуун сэдэв2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгоно гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. Мөн 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс буюу Чингис хаан олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах юм байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр яригдсан бусад мэдээллүүд: Дархан арьс, ширний цогцолбор-ын дэд бүтцийн ажил 30 орчим хувьтай байна.2024 онд ашиглалтад орсноор жилд 10 сая ширхэг арьс, шир, 10 мянган тн ноос болон тодорхой хэмжээний ноолуур, желатин үйлдвэрлэх 14 үйлдвэр ажиллаж, 2,500 орчим ажлын байр бий болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 148 сая ам.долларын борлуулалт хийх тооцоо гарчээ. Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймагт төмс, хүнсний ногооны иж бүрэн болон хагас автомат, нийт 8,500 тн багтаамжтай долоон агуулах барихаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд 220 гаруй мянган тн багтаамжтай 10 гаруй мянган зоорь, агуулах бүртгэлтэй байна.
Б.Баатарыг Тусгай хүчний цэргийн, Д.Баасандамбыг Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар томиллоо
2021-03-02 12:21:47 Нийтлэгдсэн: Халуун сэдэвМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрлийн цэргийн командлагч нарыг томиллоо. Хурандаа Б.Баатарыг Тусгай хүчний цэргийн командлагчаар, хурандаа Д.Баасандамбыг Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар томилсон бөгөөд өнөөдөр ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалын бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг танилцууллаа. УИХ-ын 2020 оны ээлжит хаврын чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, шинээр 3 төрлийн цэрэг байгуулсан. Зэвсэгт хүчний бүтцэд Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалаас гадна шинээр Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдсан юм. Хошууч генерал Д.ГанзоригМэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх ажил шат дараатай явагдаж байна. Үүний нэг нь яахын аргагүй шинээр байгуулагдсан төрлийн цэргийн командлал, удирдах газраа эмхтгэн байгуулж, томилгоожуулж, ажил үүрэгт нь оруулаад байна гээд шинээр томилогдсон командлагч нарт нэн хариуцлагатай үүрэг таны өмнө байна. Аливаа зүйлийг анхнаас нь эхлүүлэх төвөгтэй, бас ээдрээтэй. Гэвч үүнийг манай Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн шинэ дарга нар огт түүртэлгүй хийж чадна гэдэгт итгэл төгс байна. Бид ч бүх талаар дэмжинэ гэжээ. Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб
Б.Бямбадорж: Улаанбаатарын голомтолсон халдвартай бүсээс орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна
2021-03-02 11:46:04 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байна вэ? -Нийслэлийн есөн дүүрэгт коронавируст /КОВИД-19/ халдварыг илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах байнгын 17 цэг ажиллаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам олонтой учраас гурав, гурван шинжилгээний цэг, бусад дүүрэг тус бүрд шинжилгээ авах хоёр цэгийг ажиллуулж байгаа юм. Шинжилгээний сорьцыг шинжлэх лаборатори дүүрэг бүрд ажиллаж байна. Мөн ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвүүдэд ажиллаж байгаа. Цаашид шинжилгээний цэгүүд байнга ажиллана. Энд нэг зүйл анхааруулж хэлэхэд, иргэд харьяа дүүрэгтээ байрлах сорьц цуглуулах цэгт шинжилгээ өгнө. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн бол Чингэлтэй дүүрэгт байрлах цэгүүддээ шинжилгээ өгөх юм. Худалдааны төв, банк, эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний газрууд гээд олон хүнтэй харьцдаг ажлын байруудын жагсаалт гаргаад, долоо хоногт байнгын шинжилгээ авдаг товлол гаргаж байна. Тухайн газруудад шинж тэмдэг нь илрэхгүй халдвар байвал илрүүлэх, хоёрдугаарт нийт хүн амын дунд халдварын байдал ямар байна вэ гэдэг тархалтыг тогтоодог олон улсын арга нь ийм байдаг. -Суурин цэгүүдэд ачаалал үүсэж байна гэсэн иргэдийн гомдол их ирж байна. Шинжилгээний цэгүүдийн тоог нэмэх боломж бий юү? -Өнгөрсөн долоо хоногт сорьц цуглуулах цэгүүдэд үйлчлүүлсэн иргэдийн тоо дунджаар хоногт 9000 орчим байсан. Харин гуравдугаар сарын 1-нээс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдуулан ачаалал нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 19127 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Энэ нь өмнөх өдрүүдээс ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Ачаалал үүсгэж байгаа голлох шалтгаан нь аж ахуйн нэгжүүдийн захирлууд нь ажилчдаасаа заавал шинжилгээний бичиг шаардах, эсвэл иргэд орон нутаг руу олноор зорчих хүсэлт гаргаж байгаатай холбоотой. Иргэд орон нутаг руу зайлшгүй болон хойшлуулашгүй ажил байвал зорчих шаардлагатай байна. Учир нь Улаанбаатарын голомтолсон халдвартай бүсээс орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаад онцын шаардлагагагүй бол Улаанбаатар хотоос гарахгүй байх хэрэгтэй. Үнэхээр зайлшгүй шаардлагатай бол шинжилгээгээ өгөөд зохих бичиг баримтаа бүрдүүлээд явж болно. Цаашид шаардлагатай бол шинжилгээний цэгийн тоог нэмнэ. -Иргэд дүүргүүдийн шинжилгээний цэгүүд дээр заавал цаг авч үйлчлүүлэх ёстой юу? -Иргэд заавал цаг авч шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Учир нь шинжилгээ хийж буй лабораторийнхоо хүчин чадалтай уялдуулж байгаа юм. Тухайлбал, голомт дагасан хавьтлуудын шинжилгээ, тэдгээрийн давтан шинжилгээ, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн шинжилгээ зэргийг давхардсан тоогоор авахаар лабораториудын ачаалал нэмэгдэж байна. Тэгэхээр иргэд цаг авч үйлчлүүлэх шаардлагатай байгаа юм. Бүртгэл мэдээллээс харахад хоногт хот хоорондын зорчигч тээврийн 250-300 автобусаар 10 мянга орчим иргэн үйлчлүүлдэг. Иймд бид суурин шинжилгээний цэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд eruul.gerege.mn сайтын цаг олголтын товлолыг нэг минут болгон багасгах, мөн шинжилгээний цэгийн урсгалыг гурван шугамаар зэрэг авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр хоногт хийх шинжилгээний тоо гурав дахин нэмэгдэж, 13440 иргэн сайтад хандаж үйлчлүүлэх болж байгаа юм. -Байгууллага, хамт олноороо шинжилгээнд хамрагдаж байгаа байдлыг хэрхэн зохицуулж байна вэ? -Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс ээлж солигдох үед нь эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээнүүд хийж байгаа. Ер нь бол аж ахуй нэгж, байгууллагууд ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардах нь зохимжгүй юм. Хэрвээ шаардлагатай бол байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад хандах хэрэгтэй. -Иргэд төлбөрөө төлөөд шинжилгээнд хамрагдах боломжтой юу? -Иргэд төлбөрөө төлөөд шинжилгээгээ өгөх нь нээлттэй. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас ийм хүсэлт ирсэн, бид боломжийг нь нээж өгч байгаа. Өнөөдрийн байдлаар Интермэд эмнэлэг хүсэлтээ өгчихсөн байна. -Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээ хэр үр дүнтэй болсон бэ? -Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед төр, эрүүл мэндийн байгууллага, ард иргэд хамтдаа ажиллах нь хамгийн үр дүнтэй гэдэг нь олон орны туршлагаас харагдаж байна. Бид голомтыг дагасан тандалтын ажлыг зогсолтгүй хийж байгаа. Мөн идэвхтэй тандалт болох Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээг Улаанбаатар хотод гурван үе шаттайгаар зохион байгуулсан. Энэ арга хэмжээг үр дүнтэй болсон гэж үзэж байна. Нийт 504 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Гэхдээ иргэд хэт тайвширч болохгүй. Яагаад гэхээр энэ вирус өөрөө асар өндөр халдварлах чадвартай. -Цаашид иргэд юунд анхаарах нь зүйтэй вэ? -Иргэд халдвар хамгааллын дэглэмээ хангалттай сайн баримтлахгүй байна. Хоёр цаг тутамд амны хаалтаа солихгүй, хүн хоорондын зайг барихгүй, гараа угаах, халдваргүйтгэхэд ач холбогдол өгөхгүй байна. Энэ нь халдварын эрсдлийн нэмэгдүүлэх шалтгаан болж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй