УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн хуралдаан Улсын Дээд шүүхэд эхэллээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан Улсын Дээд шүүхэд эхэллээ. Улсын Дээд шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн1340 дүгээр магадлалтай,Б.Ундармаадхолбогдох 7 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэх юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээсБ.Ундармаагийн нийтийналбандтомилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулаад байсан юм. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүхэдхуулиаролгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчБ.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэжЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан билээ. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа ньЖижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Доктор МЭИК компаниараа дамжуулан700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.

Виза карт ашиглан 90 удаагийн үйлдлээр 43 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийжээ

2020 оны гуравдугаар улирлын байдлаарх Төлбөрийн системийн тоон үзүүлэлтээс харвал тайлант хугацаанд нийт 160 удаагийн үйлдлээр 60.2 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь 2019 оны III улиралтай харьцуулахад гүйлгээний тоо 48.2%-аар, дүн нь 155%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Картын төрлөөр: ₮ карт 41 удаагийн үйлдлээр 5.3 сая төгрөг Виза карт 90 удаагийн үйлдлээр 42.9 сая төгрөг ЮнионПэй 25 удаагийн үйлдлээр 11.8 сая төгрөг Американ экспресс 4 удаагийн үйлдлээр 146.9 мянган төгрөг. Төхөөрөмжийн төрлөөр: ПОС 20 удаагийн үйлдлээр 1.6 сая төгрөг ATM/CRM 54 удаагийн үйлдлээр 16.2 сая төгрөг Цахим худалдаа 86 удаагийн үйлдлээр 42.5 сая төгрөгийн залилангийн гүйлгээ тус тус хийгджээ. Бэлэн бус гүйлгээихсэж буй энэ үед АТМ-аас мөнгө авахдаа арын хүндээ нууц дугаараа харуулахгүй байх, мессеж банкны үйлчилгээ идэвхжүүлж, гүйлгээгээ тухай бүрд нь хянадаг байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Эх сурвалж:Монголбанк

Хөвсгөл аймагт өчигдөр 3.5-4.7 магнитудын хүчтэй долоон удаа газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр долоон удаагийн газар хөдөлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар, Хөвсгөл нуур дотор өчигдөр 09:52 цагт 3.5 магнитуд, 12:20 цагт 4.7 магнитуд, 13:54 цагт 4.1 магнитуд, 14:14 цагт 3.6 магнитуд, 15:14 цагт 4.7 магнитуд, 15:50 цагт 3.7 магнитудынхүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ. Мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бүр сумын төв болон Хороо багийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдэгдсэн байна. Түүнчлэн шөнийн 02:06 цагттуссумын Хороо багийн Ходон гэдэг газар3.5 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болсон бөгөөд чичирхийлэл мөн сумын төв болон Хороо багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, ямар нэг хохирол учраагүй байна.

ШӨХТГ “МОНГОЛ УЛСАД ТУЛГАМДАЖ БУЙ 76 АСУУДАЛ”-ЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ЗОРИЛОО

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсад тулгамдсан 76-н асуудлыг УИХ-ын гишүүдтэй хамтран шийдвэрлэх ажлыг эхлүүллээ. Дээрх ажилд ямар асуудлыг дэвшүүлэн, шийдвэрлүүлэх вэ гэдэг нь иргэн таны сонголт юм. Өнөөдөр буюу 02 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол улсад тулгамдсан 76-н асуудал санал асуулгыг эхлүүлж байна. Санал асуулгаас гарсан үр дүнг нэгтгэн, иргэдээс хамгийн олон санал авсан 76-н асуудлыг сонгон УИХ-ийн гишүүдэд танилцуулах юм. Иргэн та өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ШӨХТГ-т саналаа ирүүлээрэй. Хүн бүр эх орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулан, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг үнэн зөв, нээлттэй, ил тод байдлаар ирүүлэхийг уриалж байна. Энэхүү линкээр орж санал асуулга өгнө үү. Санал өгнө үү

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уурхайн ажилтнаас халдвар илэрчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайн компани нэгдүгээр сарын 31-ний өдөр 536 ажилтнаа шинжилгээнд хамруулсан. Эндээс Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 17-р хороонд оршин суудаг 27 настай, 5 ам бүлтэй иргэнээс халдвар илэрчээ. Халдвар өнгөрсөн шөнийн хоёр цагт батлагдсан бөгөөд хариу арга хэмжээг авахаар Сэлэнгэ аймгийн онцгой комисс ажиллаж байна гэж тус аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.