Чартерын тасалбарыг 10 хувиар хөнгөлж, 12 удаагийн нислэг үйлдэнэ
2021-02-22 09:50:34 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХилийн чанадаас эх орондоо ирэх иргэдийн нислэгийн тасалбарын үнийг 10 хүртэл хувиар хөнгөлж, нислэгийн суудлын тоог нэмэгдүүлэх шийдвэрийг УОК-оос гаргажээ. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 10 мянга орчим иргэн байгаагаас 60 хувь нь БНСУ зэрэг Азийн орнуудаас байна. Харин 1500 орчим нь АНУ-аас бол үлдсэн хэсэг нь бусад орноос эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан байна. Гадаадаас ирж буй иргэдэд тусгаарлах байрны гурван төрлийн сонголт өгөхөөс гадна COVID-19-ийн мутацид орсон халдвар бүртгэгдсэн улс орноос эх орондоо ирсэн иргэдийг 14 хоног, бусад иргэдийг 10 хоног тусгаарлах юм. УОК-ын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. -Гуравдугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар -Гуравдугаар сарын 4-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ -Гуравдугаар сарын 5-нд Нурсултан-Улаанбаатар -Гуравдугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар -Гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар -Гуравдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар -Гуравдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар -Гуравдугаар сарын 18-нд ФранкфуртУлаанбаатар -Гуравдугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар -Гуравдугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар -Гуравдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ -Гуравдугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж www.agaar.mn сайтад мэдээлж байна
2021-02-19 11:40:55 Нийтлэгдсэн: Халуун сэдэвШахмал түлшийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын PM 2.5, PM10 зэрэг нарийн ширхэгт тоосонцоруудын хэмжээ буурсан ч хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдлээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Агаарын чанарыг тодорхойлогч үндсэн бохирдуулагчдаас агаарын тоосонцрууд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйд тооцогддог учраас PM2.5,PM10тоосонцорын нөлөөллийн талаарх мэдээлийг хүргэж байна. Одоогийн байдлаар Нийслэлийн агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3)-ы агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлжwww.agaar.mn сайтад өдөр бүр мэдээлж байна. Хүн агаарын тоосонцроор амьсгалснаар тоосонцрын жижиг хэсгүүд уушгинд хүрч, уушги зүрх судасны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчлөлүүдийг үүсгэдэг аж. Агаарын чанарыг үнэлэх, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцохдоо тоосонцрыг 2.5-10 микрометрийн аэродинамик диаметртэй буюу том ширхэглэлт тоосонцор (PM10) ба 2.5 микрометрээс бага буюу нарийн ширхэглэлт тоосонцор (PM2.5), хэт нарийн ширхэглэгт тоосонцор (PM0.1) гэж ангилдаг байна. Агаарын тоосонцрын эх үүсвэр Агаарын тоосонцрууд нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй ба төрөл бүрийн химийн бодисуудаас тогтдог. Зарим нь эх үүсвэр дээрээс шууд ялгардаг байхад ихэнх нь агаар дахь бусад бохирдуулагчдын цогц химийн урвалаас үүсдэг. Тоосонцрын эх үүсвэрийг ерөнхийд нь байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж ангилна. PM10:Том ширхэглэлт тоосонцор (PM10) нь голдуу байгалийн гаралтай эх үүсвэртэй байдаг. Тухайлбал механик өгөршилд орж, нунтаглагдан бутарсан хөрс, тоос, далайн давс, биоаэрозолын хэсгүүд байдаг. Салхи, хөдөлгөөн зэргээр хөрсний жижиг хэсгүүд агаарт гарч салхиар зөөгдөн, эрдсийн тоосонцруудыг атмосферт оруулж ирдэг бөгөөд эдгээр тоосонцрын гол найрлага нь царцдаст ихээр агуулагдах хөнгөн цагаан, цахиур, төмөр, кальци болон калийн ислүүд байдаг. PM2.5:Харин нарийн ширхэглэлт тоосонцор нь ихэвчлэн хийн төлөв дэх бодисуудын конденсацийн процесс болон дутуу шаталтын процессоос үүсдэг. Тиймээс гол эх үүсвэр тээврийн хэрэгслүүд, үйлдвэрийн болон ахуйн шаталтын процессууд мөн хоол хийх зэрэг шаталт явагдаж байгаа бүхий л хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй эх үүсвэрүүд байна. Конденсацийн процессын үед агаар дахь хийн бохирдуулагчид 0.05 микрометр хэмжээтэй цөмийг тойрон хэсэг хугацааны дараа бөөгнөрөн биежиж нарийн ширхэглэгт тоосонцруудыг үүсгэдэг (Зураг 1). Шаталтын үед янз бүрийн температурт тоосонцор үүсгэх өндөр идэвхтэй хий төлөвт нэгдлүүд, органик нэгдлүүд, үргэлжилсэн гинжин хэлхээ бүхий хөө тортог, металлын ислүүд агаар мандалд хаягддаг ба агаар мандлын физик химийн процессын үр дүнд янз бүрийн хэлбэр хэмжээтэй тоосонцрыг үүсгэдэг. Тоосонцрын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл Агаарын тоосонцор буюу аэрозол гэдэгт дээр дурдсанчлан хэдхэн молекулын кластерын хэмжээнээс 20 мкм хүртэлх диаметртэй хатуу болон шингэн жижиг хэсгүүд хамаарна. Гэвч амьсгалах процессоор нэвтэрч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь том болон нарийн ширхэглэлт тоосонцор РМ2.5, PM10 байна. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос үйл ажиллагаагаа чиглүүлэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Авто тээврийн үндэсний төвөөс Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан. Дуудлага худалдаа өнөөдөр буюу хоёрдугаар дугаар сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 26-ны өдрийн хоорондauction.transdep.mnсайтаар үргэлжилж байна. Дуудлага худалдаанд оролцогчид барьцаа 50,000 төгрөг төлөн оролцсон бөгөөд дуудлага худалдааны үеэр 0001 УАР дугаар 427 сая төгрөгт хүрч зарагдсан байна. Одоогоор дуудлага худалдаагаар 1771 УАР 0011 УАР 0101 УАР 4141УАР 0041УАР 1001УАР 0071УАР 7171УАР 1441УАР 0001 УАР дугаарууд олгогдоод байна. Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулснаар баталгаажих юм. Дуудлага худалдааны зар: Д/Д АНХНЫ ҮНЭ ЭХЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ УЛСЫН ДУГААР ОГНОО ЦАГ 1 0₮ 2021-02-15 09:00 0001УАР, 0011УАР, 0041УАР, 0071УАР, 0101УАР, 4141УАР, 7171УАР, 1001УАР, 1441УАР, 1771УАР, 14:00 2211УАР, 5511УАР,8811УАР, 1111УАР, 0021УАР, 0051УАР, 0081УАР, 2121УАР, 5151УАР, 8181УАР 2 0₮ 2021-02-16 09:00 2222УАР, 0012УАР, 0052УАР, 0082УАР, 1212УАР, 5252УАР, 8282УАР, 2112УАР, 2552УАР, 2882УАР 14:00 3322УАР, 6622УАР, 9922УАР, 0222УАР,0032УАР, 0062УАР, 0092УАР, 3232УАР, 6262УАР, 9292УАР 3 0₮ 2021-02-17 09:00 3333УАР, 0013УАР, 0053 УАР, 0083УАР, 1313УАР, 5353УАР, 8383УАР, 3113УАР, 3553УАР, 3883УАР, 14:00 2233УАР, 6633УАР, 9933УАР, 0003УАР, 0033УАР, 0043УАР, 0073УАР, 0303УАР, 4343УАР, 7373УАР 4 0₮ 2021-02-18 09:00 0444УАР, 0024УАР, 0064УАР, 0094УАР, 2424УАР, 6464УАР, 9494УАР, 4224УАР, 4664УАР, 4994УАР, 14:00 3344УАР, 7744УАР, 4444УАР, 0014УАР, 0054УАР, 0084УАР, 1414УАР, 5454УАР, 8484УАР, 4114УАР 5 0₮ 2021-02-19 09:00 0005УАР, 0055УАР, 0035УАР, 0075УАР, 0505УАР, 3535УАР, 7575УАР, 5005УАР, 5335УАР, 5775УАР 14:00 1155УАР, 4455УАР, 8855УАР, 0555УАР, 0025УАР, 0065УАР, 0095УАР, 2525УАР, 6565УАР, 9595УАР 6 0₮ 2021-02-22 09:00 6666УАР, 0016УАР, 0046УАР, 0086УАР, 1616УАР, 4646УАР, 8686УАР, 6116УАР, 6446УАР, 6886УАР, 14:00 2266УАР, 5566УАР, 9966УАР, 0006УАР, 0066УАР, 0036УАР, 0076УАР, 0606УАР, 3636УАР, 7676УАР 7 0₮ 2021-02-23 09:00 0777УАР, 0027УАР, 0057УАР, 0097УАР, 2727УАР, 5757УАР, 9797УАР, 7227УАР, 7557УАР, 7997УАР, 14:00 3377УАР, 6677УАР, 7777УАР, 0017УАР, 0047УАР, 0087УАР, 1717УАР, 4747УАР, 8787УАР, 7117УАР 8 0₮ 2021-02-24 09:00 0008УАР, 0088УАР, 0038УАР, 0068УАР, 0808УАР, 3838УАР, 6868УАР, 8008УАР, 8338УАР, 8668УАР 14:00 1188УАР, 4488УАР, 7788УАР, 0888УАР, 0028УАР, 0058УАР, 0098УАР, 2828УАР, 5858УАР, 9898УАР 9 0₮ 2021-02-25 09:00 9999УАР, 0019УАР, 0049УАР, 0079УАР, 1919УАР, 4949УАР, 7979УАР, 9119УАР, 9449УАР, 9779УАР 14:00 2299УАР, 5599УАР, 8899УАР, 0009УАР, 0099УАР, 0039УАР, 0069УАР, 0909УАР, 3939УАР, 6969УАР 10 0₮ 2021-02-26 09:00 3000УАР, 6000УАР, 9000УАР, 0030УАР, 0060УАР, 0090УАР, 3030УАР, 6060УАР, 9090УАР, 0330УАР 14:00 0660УАР, 0990УАР, 3300УАР, 6600УАР, 9900УАР, 1000УАР, 4000УАР, 7000УАР, 0010УАР, 0040УАР 11 0₮ 2021-03-01 09:00 0111УАР, 0031УАР, 0061УАР, 0091УАР, 3131УАР, 6161УАР, 9191УАР, 1331УАР, 1661УАР, 1991УАР 14:00 4411УАР, 7711УАР,1221УАР, 1551УАР, 1881УАР, 3311УАР, 6611УАР, 9911УАР, 2000УАР, 5000УАР 12 0₮ 2021-03-02 09:00 0002УАР, 0022УАР, 0042УАР, 0072УАР, 0202УАР, 4242УАР, 7272УАР, 2002УАР, 2442УАР, 2772УАР 14:00 1122УАР, 5522УАР, 8822УАР, 2332УАР, 2662УАР, 2992УАР, 4422УАР, 7722УАР, 8000УАР, 0020УАР 13 0₮ 2021-03-03 09:00 0333УАР, 0023УАР, 0063УАР, 0093УАР, 2323УАР, 6363УАР, 9393УАР, 3223УАР, 3663УАР, 3993УАР 14:00 4433УАР, 7733УАР, 3003УАР, 3443УАР, 3773УАР, 1133УАР, 5533УАР, 8833УАР, 0050УАР, 0080УАР, 7070УАР 14 0₮ 2021-03-04 09:00 0004УАР, 0044УАР, 0034УАР, 0074УАР, 0404УАР, 3434УАР, 7474УАР, 4004УАР, 4334УАР, 4774УАР 14:00 1144УАР, 5544УАР, 8844УАР, 4554УАР, 4884УАР, 2244УАР, 6644УАР, 9944УАР, 2020УАР, 5050УАР, 0110УАР 15 0₮ 2021-03-05 09:00 5555УАР, 0015УАР, 0045УАР, 0085УАР, 1515УАР, 4545УАР, 8585УАР, 5115УАР, 5445УАР, 5885УАР 14:00 2255УАР, 6655УАР, 9955УАР, 5225УАР, 5665УАР, 5995УАР, 3355УАР, 7755УАР, 8080УАР, 0220УАР, 0440УАР 16 0₮ 2021-03-08 09:00 0666УАР, 0026УАР, 0056УАР, 0096УАР, 2626УАР, 5656УАР, 9696УАР, 6226УАР, 6556УАР, 6996УАР 14:00 3366УАР, 7766УАР, 6006УАР, 6336УАР, 6776УАР, 1166УАР, 4466УАР, 8866УАР, 0550УАР, 0880УАР, 0770УАР 17 0₮ 2021-03-09 09:00 0007УАР, 0077УАР, 0037УАР, 0067УАР, 0707УАР, 3737УАР, 6767УАР, 7007УАР, 7337УАР, 7667УАР 14:00 1177УАР, 4477УАР, 8877УАР, 7447УАР, 7887УАР, 2277УАР, 5577УАР, 9977УАР, 2200УАР, 5500УАР, 1100УАР 18 0₮ 2021-03-10 09:00 8888УАР, 0018УАР, 0048УАР, 0078УАР, 1818УАР, 4848УАР, 7878УАР, 8118УАР, 8448УАР, 8778УАР 14:00 2288УАР, 5588УАР, 9988УАР, 8228УАР, 8558УАР, 8998УАР, 3388УАР, 6688УАР, 8800УАР, 0070УАР, 4400УАР 19 0₮ 2021-03-11 09:00 0999УАР, 0029УАР, 0059УАР, 0089УАР, 2929УАР, 5959УАР, 8989УАР, 9229УАР, 9559УАР, 9889УАР 14:00 3399УАР, 6699УАР, 9009УАР, 9339УАР, 9669УАР, 1199УАР, 4499УАР, 7799УАР, 1010УАР, 4040УАР, 7700УАР
Л.НАРАНБААТАР: Х.БАТТУЛГЫН ГАЙГААР МОНГОЛЧУУД 10 ТЭРБУМ АМ ДОЛЛАРОО АЛДСАН
2021-02-10 13:49:36 Нийтлэгдсэн: Халуун сэдэвОдоогоос 8 жилийн өмнө Энержи Ресурс компани Ухаа худаг Гашуун сухайтын төмөр замыг 2012 оны сонгуулийн өмнө барихаар болж, ажлаа эхэлчихсэн явж байсныг зогсоож, төрд авав. 2013 онд энэ замыг Монголын төмөр зам компани барих болж, Чингис бондоос 280 сая доллар зарцуулсан боловч овоолсон шорооноос хэтрээгүй. Асуудлын гол нь төмөр замыг хэн, яаж тавих биш өргөн, нарийн царигийн мэтгэлцээн болж өрнөв. УИХ 2014 онд нарийн царигаар барих тогтоол гарсан ч, эдүгээ нууц тендерт ялсан Бодь Интернэшнл компани яагаад ч юм, өргөн царигаар барьж байна. Овоолсон шороо үлдээсэн ажлыг хариуцаж байсан сайд нь эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон сууж байна. Хэрвээ тухайн үед Х.Баттулга гэдэг хүн төмөр замыг гацаагаагүй бол, өргөн нарийн цариг ярьж, нарийн төмөр замаар хятадууд ороод ирнэ, хаана төмөр зам барих гэж байгаагаа нууна гэх мэтээр улс төржүүлэн энгийн иргэдийг айлгаж ичээгээгүй бол, монголчууд төмөр замаа барьчихсан байсан бол ямар их ашиг олж болох байсныг эдийн засагч Л.Наранбаатар судалжээ. Тэрээр Эрдэнэс тавантолгой компани авто замаар 65 сая тонн нүүрс зөөвөрлөн борлуулж байгаа. Хэрвээ төмөр зам ашиглалтад орчихсон байсан бол, Эрдэнэс тавантолгой компанийн олборлолт жил бүр 30 сая тонноор нэмэгдэж нийтдээ 200 сая тонн нүүрс борлуулах боломжтой байлаа. Хэрвээ Эрдэнэс тавантолгой компани нүүрсний борлуулалтаа 200 саяд хүргэж чадсан бол МУ-ын Засгийн газар өөрийн эзэмшлийн 85 хувийн хувьцааны ноогдол ашигт 7.4 тэрбум ам.доллар авч, нөөц ашигласны болон бусад татвар татааст 2.7 тэрбум доллар Монголын дансанд орох байлаа. Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшдэг 2 сая 200-аад мянган иргэн, 200 гаруй аж ахуй нэгж 1.9 тэрбум ам долларын ноогдол ашиг авах байлаа. Товчоор хэлэх юм бол Эрдэнэс тавантолгойн компани төмөор замаар нүүрсээ зөөн борлуулсан бол Монгол Улсад 10 тэрбум ам доллар орж ирэх боломжтой байсан хэмээн мэдэгдэж байна. Х.Баттулгын гацаасан энэ төмөр замаас орж ирэх 10 тэрбум ам доллароор юу хийж болох байсан бэ? Алдагдсан 10 тэрбум доллароор юу хийж болох вэ? Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар тун сонирхолтйо судалгаа гаргасан байна. Өрх бүрт 32 сая төгрөг олгох боломжтой Монгол Улс нүүрс тээвэрлэх төмөр замтай болохыг тухайн үедээ хамгийн их эсэргүүцэж, УИХ-ын даргад хүртэл захидал бичиж байсан хүн бол тухайн үеийн УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Х.Баттулга. Өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөг өгье хэмээн уриалж байгаа. Хэрвээ Х.Баттулга гэдэг хүн тухайн үед төмөр замын ажлыг гацаагаагүй байсан бол нэг өрхөд 1 сая бус 32 сая төгрөг өгөх боломжтой байв. Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхөд 70 мкв орон сууц үнэ төлбөргүй олгох боломжтой байв Улаанбаатар хотын гэр хороололд 250 мянган өрх амьдардаг. Тэгвэл утаа, тортог, тоос шороо, ундны усны хомсдол дунд амьдарч байгаа 250 мянган өрхийг орон сууцжуулах бүрэн боломжтой байлаа. Айл бүрт нэг мкв-т нь 1.750 000 төгрөгийн үнэтэй 70 мкв орон сууцанд үнэ төлбөргүй оруулах хэмжээний мөнгө алдагдсан бболомж болон алга болжээ. 14 000 мянган цэцэрлэг барих мөнгө салхинд хийсчээ Монгол Улс 2020 онд нийтдээ 50 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулж түүхэндээ боловсролын салбарт хамгийн их бүтээн байгуулалт хийсэн. Тэгвэл Төмөр замын нөлөөгөөр орж ирэх байсан 10 тэрбум доллароор 14 000 хүүхдзийн цэцэрлэг барих боломжтой байв. 100 000 залуу дэлхийн топ 5 их дээд сургуульд суралцах төлбөр Боловсрол бол бидний ирээдүй гэж манай улс төрчид тунхаглан зарладаг. Тэгвэл төмөр зам бариад 10 тэрбум ам доллар ороод ирсэн бол энэ мөнгөөр сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа 100 000 залуучуудыг дэлхийн топ гэгдэг Стэнфорд , Харвард, Кембриж, Оксфордийн их дээд сургуульд сургах боломжтой байв. 2 сая 200 мянган иргэн бүр 1 883 503 төгрийн хувьцааны ноогдол ашиг авах боломжтой байв Өнгөрсөн жилээс эхлэн Монголчууд Эрдэс таван толгой хувьцааны ноогдол ашиг хүртэж эхлээд байгаа. Нэг хүнд 90 000 төгрөгийн ноогдол ашиг олгогдож, эх орны хичиш хэмээн Монголчууд баярласан. Хэрвээ төмөр зам тавигдсан байсан бол хувцаа эзэмшигч 2 сая 200 мянган хүн тус бүр 1 883 503 төгрөгийн хувьцаа хүртэх байжээ.
БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын өргөдөл, гомдлыг шууд хүлээн авах вэб сайт нээгдэв
2021-02-10 11:49:02 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийнwww.seoulcenter.mlsp.gov.mnвэб сайт нээгдлээ. Энэхүү цахим хуудас нь БНСУд ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг монгол, солонгос хоёр хэл дээр хүргэнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хөдөлмөрийн харилцаанд тулгарсан болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлуудаар сар тутмын статистик мэдээллийг инфографикаар нээлттэй хүргэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, яамдууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа газар, агентлагуудын цахим холбоосууд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалтай холбоотой Монгол улсын хуулиуд, Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал зэрэг олон хэрэгцээт мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо. Тус цахим хуудсаар Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авах юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч Монгол улсын иргэн асуудлаа шийдүүлэхдээ заавал өөрийн биеэр ирэхгүй ХНХҮТ-ийнwww.seoulcenter.mlsp.gov.mnвэб сайтын Өргөдөл илгээх гэсэн хэсэгт өргөдлийн төрөл, дэлгэрэнгүй агуулгаа оруулж, холбогдох зураг, баримтуудаа файл хэсэгт хавсаргаад илгээхэд болно. БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн энэхүү вэбсайтаар монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх зорилгын хүрээнд бэлтгэн хүргэдэг Монгол хүний хөгжил цуврал подкаст, улирал тутмын Нэг цэг сэтгүүлийн цахим хувилбар зэрэг олон сонирхолтой мэдээллүүдийг авах боломжтой. Эх сурвалж:Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй