Эрсдэлт бүлгийн иргэдээ Москва, Турк, Япон, Солонгосоос тусгай үүргийн онгоцоор авчирна
2020-03-11 10:49:43 Нийтлэгдсэн: Халуун сэдэвОлон улсын нислэгийг түр зогсоосонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамаар дамжуулан Москва, Турк, Солонгос, Япон улсад байгаа иргэдээ МИАТ-ын онгоцоор татаж авахаар төлөвлөн, ажиллаж байна гэдгийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр Өнөөдөр 06:40 цагт Аэрофлотын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсанаар Монгол Улс руу ирэх олон улсын нислэг зогссон. Монгол Улс иргэдээ татаж авна. Гэхдээ бололцоо, боломжоороо татаж авна. Бүгдийг нь нэг дор татан авахад хэцүү. УОК-ын шийдвэр гарсан. Өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эмчилгээнд орсон тэнхрэх шаардлагатай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг түрүүлж татан авна. Эдгээр хүн тухайн улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газарт хандах хэрэгтэй гэсэн юм. Салбарын сайд зорчигч тээврийг түр хугацаагаар зогсоосон ч агаарын карго, транзит тээвэр хэвийн үргэлжилж байгаа гэдгийг онцоллоо.
Зам тээврийн ослоор бэртсэн хүн 70 гаруй хувиар нэмэгджээ
2020-03-09 10:00:17 Нийтлэгдсэн: Халуун сэдэвТээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 486 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 14 хүн бэртэж, орон нутгийн замд хоёр хүний амь хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 7-ны 15.30 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг Зүүн балган гэх газар шороон замд Dayun загварын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 60настай эрэгтэйн амь хохирсон. Мөн тухайн өдрийн 17.30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг Цав хангай гэх газар засмал замд Toyota LandCruiser-200 загварын автомашин онхолдож, зорчигч 46настай эмэгтэйн амь хохирч, 53 настай эрэгтэй, 8-70 насны гурван эмэгтэй, жолооч 44 настай эрэгтэй нарын таван хүн гэмтсэн хэргийг шалгаж байна. Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолооч илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан долоон зөрчил бүртгэгджээ. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 59.6 хувиар, зам тээврийн осол 61.4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 71.4 хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин нэмэгдсэн байна. Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба анхааруулж байна.
К.Олимпиад: Драгон төвийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэхээр судалж байгаа
2020-03-04 09:10:45 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 5-ныөдрийн А/151 дүгээр тушаалаар зөвшөөрөлгүй ил задгай талбайд автомашины худалдаа эрхэлсэн заримкомпанийн үйл ажиллагааг таслан зогсоож, газрыг нь чөлөөлүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоорАвто худалдааны цогцолбор буюу Олон улсын худалдаа логистикийн төвХК-ийн гүйцэтгэх захирал К.Олимпиадаас зарим зүйлийг тодрууллаа. Да хүрээ захын ойролцоо зөвшөөрөлгүйгээр ил задгай автомашины худалдаа эрхэлж буй хэчнээн аж ахуйн нэгж байдаг вэ? Өнгөрсөн сард А/151 дүгээр тушаал гарахаас өмнө ил задгай авто худалдааг нүүлгэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/1098 дугаар захирамж 2019 оны аравдугаар сарын 22-ныөдөр гарсан байдаг. Уг захирамжид таван иргэн, аж ахуйн нэгжийн автомашин худалдаалж буй газрыг хүчингүй болгохоор тусгасан байдаг бөгөөд тус газруудын гурав нь Баянзүрх дүүрэгт, хоёр нь Чингэлтэй дүүрэгт байрлалтай. Тухайн компаниуд хэдий хэмжээний талбайд үйл ажиллагаа явуулж байсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Дээрх газруудаас хамгийн том нь Баянзүрх дүүргийн авто худалдааны Мөнгөн хүлэг зах. Тус зах нь нийт 4,318 метр квадрат талбайтай, жижиг болон дунд оврын, улсындугаартаймашин худалдаалдаг. Дараа нь Баянзүрх дүүргийн нэг иргэний, тус дүүрэгт харьяалалтай 2,731 метр квадрат газар бий. Ер нь зөвшөөрөлгүйгээр, ил задгай авто машины худалдаа эрхэлдэг газруудын асуудал 2013 оноос яригдаж эхэлсэн юм билээ. 2017, 2018 онд ч тэдгээр газрын эзэмшигчдэд Мэргэжлийн хяналтын байгууллага, нийслэлийн Газар зохион байгуулалтын газраас тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах болонавтомашинхудалдаалахыг хориглосон шаардах бичиг удаа дараа хүргүүлж байсан. Гэвчшаардлагыгүл тоон одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Тиймээс эдгээр захын газрыг хүчээр чөлөөлөх тухай захирамж нь өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ныөдөр гарсан гэж ойлгож болно. -Захирамж гараад сар орчим болох гэж байна. Захууд одоо бүгд нүүсэн үү? -Ил задгай худалдаа, үйлчилгээ явуулдаг газрыг эзэмшигч компани, иргэдэд холбогдох албаныхан шаардлагаа тавьсаар байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор шүүхэд хандаад ч явж байгаа компани бий. Зөвшөөрөлгүй газарт ил задгай автомашины худалдаа эрхэлдэг нийт хэчнээн иргэн байгаа бол? Яг хэчнээн иргэн байгааг тодорхой хэлж мэдэхгүй ч Мөнгөн хүлэг захын тухайд л гэхэд 1,500-1,800 орчим автомашин багтах хэмжээний газарт үйл ажиллагаа явуулдаг. Хуучин автомашин худалдаалж буй газрууд хөрс, агаарын бохирдол үүсгэдэг гэж хүмүүс ихээхэн шүүмжилдэг.Тэгвэл хуучин автомашинхудалдаалахад орчинямар байх ёстой вэ. Нэгдсэн дүрэмжурам, стандарт бий юу? -Автомашин борлуулахад ямар нэг стандарт, дүрэм гэж одоогоор байхгүй. Гэхдээ хотын төвд агаар, хөрсний бохирдлоос гадна замын түгжрэл үүсгэдэг асуудал бий. Мөн сэлбэг, автомашинаас гарч буй хорт утаа, тосмаслонь газрын хөрсөнд маш их хартугалга шингээдэг. Энэ талаарМэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газраас судалгаа хийсэнбайдаг. Тийм хүнд металлаар бохирдсон орчин иргэд, тэр дундаа ирээдүй болсон хүүхэд багачуудад ямар хор нөлөө үзүүлэх нь ойлгомжтой учраас энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай. Нөгөө талаар, зориулалтын бус газар автомашины худалдаа, үйлчилгээ үзүүлж буй захуудыг нийслэлээс цэгцлэх гээд байгаа нь бизнес эрхлэгчдээ хохироох гээд байгаа юм биш. Иргэдийнхээ цэвэр, аюулгүй орчинд үйлчилгээ авах эрхийг л хангаж өгөх гэж байгаа хэрэг. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд автомашин борлуулах эрхтэй хоёрхон худалдааны төв байгаа нь Да хүрээ болон Олон улсын худалдаа логистикийн төв. Олон улсын худалдаа логистикийн төвнь анх 2014 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор байгуулагдаж байсан. Үүний дараа 2017 онд Засгийн газрын хурлын тэмдэглэлээр хот дотор ил задгай автомашин болон түүний дагалдах сэлбэг хэрэгсэл худалдаалах цэгүүдийг хотын захруунүүлгэх шийдвэр гарсан байдаг. Улаанбаатар хот 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтод жил болгон зарласантай холбоотойгоор авто зогсоолоос эхлээднэг стандарттай болно. Харин бид автомашин худалдаалахтай холбоотой стандартыг төсөл хэлбэрээр санаачлаад явж байна.Нэг автомашиныг хэдий хэмжээний талбайдборлуулах, автомашин худалдаалж буй газарцементлэгдсэнбайх ёстой болон худалдааны төв нь 24 цагийн харуул хамгаалалт, гэрэлтүүлэгтэй байна гэгчлэн шаардлагуудыг тусгасан. Энэ төсөл хэрэв дэмжигдвэл ирэхдолдугаарсар гэхэд батлагдана. Ингэснээр нэгстандарттай болж, нийслэлд автомашины замбараагүй худалдааүгүй болно. Дахүрээгээсбусад захын үйлажиллагаагбүрэн зогсоовол тэнд хөдөлмөр эрхэлж буй худалдаачдад өөр газар ажлын байр хэрэгтэй болно. Тэгвэл Да хүрээ эсвэл Авто худалдааны цогцолборт бүгд багтаж чадах уу? 2015 оны судалгаагаар Монгол Улсад 5,000-7,000 орчим автомашин жилд борлуулагддаг гэсэн тоо бий. Тус судалгааны дүнг үндэслэж Авто худалдааны цогцолбор 6,375автомашинызогсоолтойгоорүйл ажиллагаагаа эхэлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл,захуудыг нүүлгэхэд Авто худалдааны цогцолборынхүчин чадал хангалттай хүрэлцэнэ.Улсын хамгийн олон зогсоолтой авто худалдааны төв шүү дээ. Түүнээс гадна худалдан авагч болон бизнес эрхлэгчдэд шаардлагатай бүх үйлчилгээг төвлөрүүлж, нөхцөл байдлыг бүрдүүлсэн.Тухайлбал, Авто тээврийн үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээний төв тэнд байдаг учраас дугаарын хасалт, импорт, шилжилт хөдөлгөөн гээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг үзүүлж байна. -Хүчин чадал нь 6,300 гаруй автомашины зогсоолтой гэлээ. Яг өнөөдрийн байдлаар тус худалдааны төвд хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна вэ? -Одоогоор манайд 64 аж ахуйн нэгжийн 650 гаруй иргэн ажиллаж байгаа бөгөөд тус төвөөр өдөрт 800-1,000 орчим хүн үйлчлүүлдэг. Олон улсын худалдаа логистикийн төв нийт 130 га газрыг эзэмшдэг. Одоогоор 22 га газарт нь бүтээн байгуулалт хийсэн. Цаашид залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, авто парк гэх мэт бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөсөн. Төвийн дэд бүтцийн ажил 2018 ондэхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар цэвэрбохирынажил40-80 хувьтай явж байна. -Хамгийн сүүлд нийслэлийн Засаг даргын 2020 оны А/151 дүгээр захирамж гарснаасхойшзориулалтын газар үйлчилгээ эрхлэх хүсэлт тавьсан иргэн бий юу? -Хэд хэдэн худалдаа эрхлэгчийн төлөөлөл ирж гэрээ байгуулсан. -Захирамжаар чөлөөлөгдөх газрыг цаашид хэрхэхбол? Чөлөөлөгдсөн газрыг хэрхэхийг нийслэлийн удирдлагууд мэдэх байх. Гэхдээ тухайн газрыг нийтийнэзэмшлийнталбай болгохоор судалж байгаа юм билээ. Учир нь Дахүрээгийнэргэн тойронд амьдардаг иргэдэд замынтүгжрэлээс авахуулаад олон хүндрэл байдаг. Зарим худалдаа эрхлэгчАвто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулах гэхэд хэтэрхий хол гэцгээдэг юм билээ. Энэ асуудалд анхаарлаа хэрхэн хандуулж байгаа вэ? Төвдөө бөөгнөрөх тусмаа л эмх замбараагүй, зохион байгуулалт тааруу болно шүү дээ. Бусад улс орнуудад үйлдвэр болон автомашины худалдаа, сэлбэг, барилгын материалын дэлгүүрүүд нь бүгд хотын захдаа байрласан байдаг. Улаанбаатар хот өдөр ирэх тусам тэлж, 22-ын товчоо бараг хоттойгоо залгаа болчихоод байгаа. Авто худалдааны төв рүү Саппорогоос цаг тутамд автобус явж байна.Тиймээс энэ бол асуудал биш. Ташрамд хэлэхэд, зарим улсоронд авто худалдааны төвүүдээ дагаад терминалууд нь байрласан байдаг. Тиймээс бид цаашид өөрийн авто худалдааны цогцолбортДрагонтөвийг нүүлгэхээр төлөвлөж байгаа. Драгонтөвийг тойрсон үйл ажиллагаатай холбоотойгоорСонгинохайрхандүүргийн оршин суугчдаас их гомдол санал ирдэг. Тус терминалаас16 аймагруу хот хоорондын тээвэр иргэдэд үйлчилдэг бөгөөд жилд нэг сая гаруй хүн үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Хэрэв Драгонтөвийг нүүлгэвэл Авто худалдааны цогцолборруубүх чиглэлийн автобус явах боломжтой болно. Түүнчлэн сэлбэг худалдаалдаг зах хотын төвд байх нь зохимжгүй учраас бид мөн сэлбэгийн захыг төвдөөбарихаарТЭЗҮбэлдэж байна.
Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ
2020-02-20 09:02:19 Нийтлэгдсэн: Халуун сэдэвГовь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Б өнгөрсөн шөнөмэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ Ойрын эх сурвалжийн мэдээллээр өчигдөр тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга, талийгаач Б, тус газрын мэргэжилтэн /эмэгтэй/ Б нар өчигдөр 21.00 цагийн үед аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн өрөөнд уулзахаар очсон байна. Улмаар архи ууцгааж, талийгаач Борсон цагаас 2 цаг гаруйн дараа буюу 00.00 цагийн үед Засаг даргын өрөөнөөс гарсан гэнэ. Энэ үед талийгаач Б согтсон байдалтай байсан бөгөөдГБХЗХГ-ын мэргэжилтэн эрэгтэй ирж, гэрт хүргэж өгөхөөр авч явжээ. Тухайн үедталийгаач Б машинд унтаад байхаар нь үлдээгээд 04.00 цагийн үед гарч харахад нас барсан байсан хэмээнГБХЗХГ-ын мэргэжилтэн мэдүүлсэн байна. Энэ талаарЦЕГ-аас албан ёсны мэдээлэл өгсөн юм.Тодруулбал2020.02.19-ний 04:00 цагт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд эмэгтэй хүн машиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Цагдаагийн байгууллага талийгаачийг 30 настай, эмэгтэй Б болохыг тогтоож шалгалтын ажиллагаа явуулж байна. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээний төвд задлан шинжилгээнд шилжүүлсэн гэсэн юм.
Коронавирусийн халдвараар 1873 хүн нас барж, 12561 хүн эдгэрчээ
2020-02-18 11:36:25 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЭрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 1873 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 73322-д хүрсэн бол 12561 хүн эдгэрчээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй