Шүүх: “Чингис хаан” банкинд ЭМД-ын мөнгийг байршуулахыг хориглолоо
2020-03-30 16:51:38 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБанкиндаа байршуулж байсан ЭМД-ийн сангийн 30 тэрбум төгрөгийг хүүг багасгаж, өөрт ашигтай байдал үүсгэсэн гэх хэрэгт АТГ-аас шалгагдсан Чингис хаан банкинд холбогдох хахуулийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хялбаршуулсан журмаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Алтанхуягийг/гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86.234.000 төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт /Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээдүйлдсэн бол/ зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 30.000 нэгж буюу 30.000.000 төгрөгөөр торгохоор ялын тогтоол үйлдсэн. Чингис хаан-ны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг/гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн/ зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ. Банкны гол хөрөнгө оруулагч Нью стандарт финанс ХХК-ийн 46 хувийг Могул ибиз ХХК-ын эзэн Д.Батаа 31 хувийг Нүүдэлчин группийн Ш.Бүтэд 31, 23 хувийг иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг юм. Харин Чингис хаан банк ХХК-ийг/гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхолын төлөө үйлдсэн бол/ зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.11 дэх хэсэг нийгмийн даатгалын сан, мөн хуулийн 5.3.22 зүйлд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хугацаатай хадгаламжийн хэлбэрээр өөрийн банкинд байршуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 125.000 нэгж буюу 125.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулахаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийгСүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Прокурор хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг яллагдагчид болон өмгөөлөгчид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр өгсөн хүсэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэн прокурорын саналын хүрээнд Ч.Алтанхуяг, С.Сандагдорж, Чингисхаан ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр жил орчим АТГ-ын мөрдөн байцагчдын илрүүлэн шалгасан ЭМД-ын мөнгийг хүүлж, өөрт ашигтай байдал үүсгэж, хахууль өгсөн гэх хэргийг Чингис хаан банкныхан гэмт хэргээ өөрсдөө сайн дураараа хүлээн зөвшөөрчээ. ЭМД төлөгчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн энэхүү гэмт хэргийгүйлдсэн Чингис хаан банкны эзэд нь улс төрд нөлөө бүхий хүмүүстэй хамаатан садан, ураг төрлийн холбоотой улс төр бизнесийн сүлжээ үүсгэснийг хэвлэлүүд мэдээлсэн. Харамсалтай нь энэхүү хэргийг шалгаж эхлэхтэй зэрэгцээд банкны эзэд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө тарааж, мэдээллийг нууцалж байсан баримт бий ч мөнгөтэй, улс төрд нөлөөтэй энэ банк энэхүү ЭМД-ийн 30 тэрбумыг хүүлж, хахууль өгсөн хэрэг нь торгуулын ялаар шийтгэгдээд өнгөрч буй бололтой. Гэхдээ хэрэг хуучирдаггүй.Магадгүй энэ бол ЭМД-ын 30 тэрбум төгрөгийг байршуулан хүүлж, ашиг олж байгаа Чингис хаан банктай холбоотой гэмт үйлдлийнх нь эхлэл. Цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна. Тиймээс арилжааны банкуудын хууль бус үйлдэлд хяналт тавьж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалах ёстой Монголбанкны Ажлын хэсгийнхэн Чингис хаан банктай холбоотой хууль бус байж болзошгүй хэд хэдэн үйлдлийг хэзээ хэрхэн ил гаргаж, хариуцлага тооцохыг хүлээж байя. Анхан шатны шүүхийн шийдвэр гарлаа. Шүүхийн шийдвэр гарсан даруйдаа хэрэгжих учиртай. Тиймээс Чингис хаан банкинд байшиж буй ЭМД-ын 30 тэрбум төгрөгийг яаралтай татан авч, улсыг, татвар төлөгч биднийг мөнгийг яаралтай эрсдэлгүй эргүүлэн авахыг хянаж байя. Мөн энэ банкинд байршиж буй ЗГ-ын тусгай сан ЖДҮ-ийн мөнгөний зарцуулалтад хяналт тавьж яаралтай шалгалт оруулахыг ХХААХҮЯ болон Сангийн яамнаас шаардах эрх нь бидэнд үлдлээ.
Худал мэдээлэл тараасан дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор шалгалтын ажиллагааг явуулж байна
2020-03-24 11:12:30 Нийтлэгдсэн: Халуун сэдэвУлсын онцгой комисс болон холбогдох төрийн байгууллагуудаас Ковид-19 өвчлөлийн халдвараас урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн, сэтгэл санааг үймүүлсэн мэдээ, мэдээллүүд гарч, иргэдийн зүгээс энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлсээр байгаа юм. 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас цахим орчинд гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг түгээсэн найманиргэнд Зөрчлийн тухай хуулиар, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан дөрвөниргэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Дээрх иргэд цахим орчинд 11 цагаас бүх шатахуун түгээх хааж дэлгүүрүүдийг хааж магадгүй амжуулах зүйлс их шүү 30 минутанд, Төв номын сангийн өөдөөс харсан KFC орсон хүмүүс яаралтай шинжилгээ өгч өөрсдийгөө тусгаарлана уу... KFC ажилтан өндөр халуурч эхэлжээ, Е-март руу битгий ороорой тэдний нягтлан ажил дээрээ халуураад, цагдаа эмнэлэгийнхэн авч явж байна, Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгойн кэмпид онц байдал зарлалаа зэрэг худал, ташаа мэдээллүүдийг нийтэлж, олон нийтэд түгээсэн юм. Иймд иргэд та бүхэн цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусны нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг бусдад түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор анхааруулж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл:Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл:Худал мэдээлэл тараах Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Эх сурвалж:Цагдаагийн ерөнхий газар
Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшиллоо
2020-03-20 08:19:47 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Цолмонгийн өмгөөлөгч Ц.Одончимэг Давж заалдах шатны эрүүгийн шүүхэд хурал давхацсан, шүүгдэгч Ч.Амгаланбаяр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хүлээн авч мөн прокурор, өмгөөлөгчдийн гаргасан санал, хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны 09.30 хүртэл хойшлуулав.
Зарим гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, үнэ, нөөцийн байдалд хяналт тавьж ажиллалаа
2020-03-20 08:06:12 Нийтлэгдсэн: Халуун сэдэвШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №78 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, нөөц, нийлүүлэлт борлуулалтын байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байна. 3 дугаар сарын 19-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 01/16 тоот баталсан удирдамжийн дагуу ШӨХТГ-ын ХЭХГ-ын ахлах байцаагч Т.Мөнгөнцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, гурилын үнэ, нөөцийн байдалд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад Алтан тариа ХХК, Улаанбаатар гурил ХХК гурилын үйлдвэрүүд хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан гурилын үйдвэрүүдийн үйлдвэрлэл хэвийн явагдаж байсан бөгөөд үнэ нэмэгдээгүй, нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй нөхцөл байдалтай байлаа. Үйлдвэрлэгчид цаашид ч бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй, мөн ОХУ-аас улаан буудайн татан авалтыг хийн ажиллаж байна гэх мэдээллийг өглөө. Гурилын үйлдвэрүүд гурилыг бүхэл үрийн, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний гэсэн нэр төрөлтэйгээр үйлдвэрлэж байна. Алтан тариа ХХК-ийн өргөн хэрэглээний гурилын үйлдвэрийн үнийн хувьд дээд гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1230 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1220 төгрөг, нэгдүгээр гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1020 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1010 төгрөгөөр худалдаалж байна. Улаанбаатар гурил ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тасалдалгүй явуулж, үнийг нэмэгдүүлэхгүй гэх мэдэгдлийг гарган төрийн бодлогыг дэмжин ажиллаж байна. Тус компанийн өргөн хэрэглээний гурилын үйлдвэрийн үнийн хувьд дээд гурил /БГ-055/-ыг 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 1340 төгрөг, 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1330 төгрөг, нэгдүгээр гурил 1кг/10ш савалгаатай нь 1 кг тутамд 990 төгрөг 5 кг савалгаатай нь 1 кг тутамд 1060 төгрөгөөр худалдаалж байна. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР УТАС: 1800-1284, 115
БНСУ-аас ирсэн 244 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон "Энх саран" сувилалд хуваарилан тусгаарлалаа
2020-03-16 09:51:06 Нийтлэгдсэн: Халуун сэдэвМонголУлсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өчигдөр 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Улаанбаатарчиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эхорондооавчирлээ. Шинэ коронавирусынголомтотбүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хуваарилан тээвэрлэлээ. Нэн тэргүүнд мэс засалд орсон, хүнд өвчтэйзэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 50 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, 184 хүнийг Энх Саран сувилалын газарт, тус улсын Бусан, Дэгү хотоос ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тустус хүргэж тусгаарлаж, ажиглалтад авлаа. Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлан ажиглана.Зорчигчдод анхны үзлэг, шинжилгээ буюу халуун үзэх, асуумж бөглүүлэх ажлыг нислэгийн явцад МХЕГ-аас томилогдсон хилийн хяналт шалгалтын байцаагч нар хийж гүйцэтгэсэн байна. Нислэгээр ирсэн иргэдийг ариутган халдваргүйжүүлж, тээвэрлэн байршуулах ажлыг ХӨСҮТ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ нэгдсэн зохион байгуулалттайгаар ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын шууд удирдлага дор мэргэжлийн өндөр түвшинд богино хугацаанд амжилттай зохион байгуулж ажиллалаа. Онгоцноос бууж байхдаа иргэд болон хүүхдүүд гараа даллан, мэхийн ёсолж, агаарт үнсэлт илгээн талархлаа илэрхийлж байлаа. Мөн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хүлээцтэй соёлтой, хүндэтгэлтэй хандаж байвгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй