Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн гурван удаагийн дуудлагаар ажиллалаа. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Даян нууранд 10 тн тоосго ачиж явсан Стивер маркийн автомашин живсэнийг 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нуураас татаж гаргасан. 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо иргэн Б-гийн жолоодож явсан Кроун загварын суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргасан. Мөн нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Тэрэлжийн гүүр#8221;-ний баруун талд иргэн Г-ын жолоодож явсан Старекс загварын суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрсөн /10 зорчигчтой/ тухай дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, автомашиныг татан гаргасан. Түүнчлэн манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч 2019 оны 11, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-5.3 градусаар дулаан байсантай холбоотойгоор гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Та мэдэх үү? - Таны хүүхдийг танаас илүү цахим орчин хүмүүжүүлж байгааг ? - Таны хүүхэд таны мэдэхгүй дахиад нэг фэйсбүүк хаягтай гэдийг ? - Таны бичсэн, шэйрлэсэн буруу мэдээ болгоныг Таны хүүхэд #Харж#Уншиж#Сонсожбайгаа гэдгийг та мэдэх үү?
Монгол улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилго бүхий хэвлэлийн хурал /2020.01.09/ Нийслэлийн цагдаагийн удирдах газарт зохион байгуулагдлаа. Энэхүү хэвлэлийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус албаны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Мөрдөн байцаах албаны Захиргаа, хяналт шалгалт үнэлгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Энхбаяр, мөн албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх нар оролцлоо. 2019 онд цагдаагийн байгууллагад нийт 31.524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4696 буюу 13.0 хувиар, Нийслэлд 20.261 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5391 буюу 21.0 хувиар тус тус буурчээ. Нийт гэмт хэргийн 14.956 буюу 47.4 хувь нь далд аргаар үйлдэгдсэн ба гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 8.9 хувиар өссөн байна. Цагдаагийн байгууллагад 2.175.825 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 28.1 хувиар өсч, нийт бүртгэгдсэн зөрчлийн 2.151.809 буюу 99.2 хувьд нь цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, 16.256 буюу 0.8 хувьд шүүгч шийтгэл ногдууллаа. Нийтэлсэн:Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Монгол Улсын хүн амын тоо 1918-2018 онд 4.9 дахин өсжээ
2020-01-07 11:19:51 Нийтлэгдсэн: Халуун сэдэвМонгол Улсын Хүн ам орон сууцны анхны тооллого 1918 онд хийгдэж байсан. 1918 оны тооллогоор нийт 647.5 мянган хүн тоолсон бөгөөд тэдгээрийн 100 мянга нь хятад, 5 мянга нь орос хүн буюу монгол 6 хүн тутмын 1 нь гаднын иргэн амьдарч байсан байна. Тэгвэл өнөөгийн байдлаар Монгол Улсад 26-30 мянган гаднын иргэн амьдарч байна. Хүн амын суваргыг харвал 2006-2010 оны сүүлийн 5 жилийн төрөлт өссөн, хүн амын жилийн дундаж өсөлт нь 1.4 болсон байна. Монгол Улсын хүн амын тоо 1918 2018 онд 4.9 дахин өсөв. 1918 оноос хойш 10 удаагийн үндсэн том тооллого явагдсан бөгөөд 2020 онд бид 11 дэх үндсэн тооллогоо явуулна. Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой юм. Монгол Улсын Хүн ам, орон сууцны тооллогын уламжлалт аргаар тоолох үйл ажиллагаа энэ сарын 9-ний 08:00 цагт эхэлнэ.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх 14 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
2020-01-06 13:10:25 Нийтлэгдсэн: Халуун сэдэвСогтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг энэ сарын 06-нд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус хуралдаанаар хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй, цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар тусгай зөвшөөрлөө цуцлуулж байгаа юм. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд Аж ахуйн нэгжийн нэр Чиглэл Хаяг 1 Тэргүүн трейд ХХК Спиртийн үйлдвэр Улаанбаатар 2 Азык ХХК Архины үйлдвэр Баян-Өлгий 3 Дарханмоунтайнс ХХК Архины үйлдвэр Дархан-Уул 4 Хүнс төв ХХК Архины үйлдвэр Төв 5 Сэлэнгэ шим ХХК Архины үйлдвэр Сэлэнгэ 6 Бенедакт ХХК Архины үйлдвэр Улаанбаатар 7 Трансин-Консульт ХХК Архины үйлдвэр Улаанбаатар 8 Энигма ХХК Архины үйлдвэр Улаанбаатар 9 Ентүм ХХК Архины үйлдвэр Говь-Алтай 10 Түшиг Тулга трейд ХХК Дарсны үйлдвэр Улаанбаатар 11 Ази Инвестмент Капитал групп ХХК Шар айрагны үйлдвэр Улаанбаатар 12 Мини макро ХХК Шар айрагны үйлдвэр Улаанбаатар 13 Интер стандарт брьюри ХХК Шар айрагны үйлдвэр Улаанбаатар 14 Завхан баялаг ХХК Шар айрагны үйлдвэр Завхан Нийтэлсэн:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй