Нийслэлийн мэргэжлийн хяналтын шалгалтад бүдэрч, түүнийгээ арилгуулах, бага хэмжээний мөнгөөр торгуулахын тулд хахууль өгсөн этгээдүүдийг ялласан байна. Тодруулбал, Бүрд худалдааны төвийн үйл ажиллагаа эрхэлдэг, Говь-Түшээ ХХК-ийн захирал ажилтай Д.Амарсайхан, тус компанийн нягтлан бодогч М.Чимгээ нар нь бүлэглэн уг хэргийг үйлдсэн байна. Иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан хэрнээ түүнийгээ нуун далдлах үүднээс Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийн дансанд 2018 оны 4-р сар, 12 дугаар сард тус тус нэг сая төгрөг шилжүүлсэн байжээ. Дээрх хоёр албан тушаалтнуудын хахууль өгсөн нь нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2.700.000 төгрөгөөр торгожээ.
Орон сууцны гадаах талбайд энэ сарын 1-ний өдөр дөрвөн автомашин шатжээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр Баянгол дүүргийн гуравдугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн Тоёота приус 20 загварын суудлын автомашин, Ч-гийн Тоёота приус 30 загварын суудлын автомашин, М-ийн Тоёота коровон загварын суудлын автомашин, Д-гийн Санта Ри загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 05:03 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж, ажиллаж унтраасан аж. Хогийн пункерт гал гарснаас үүдэж, автомашинууд шатсан байж болзошгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байна. Мөн арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө тээврийн цагдаагийн албанд нийт 353 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 301 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага эзэлжээ. Ослын улмаас нэг хүн нас барж хоёр хүн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчлийг илрүүлэн цаашид гарч болзошгүй хор уршгаас урьдчилан сэргийлж ажиллалаа гэжНОБГ-аасмэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдөр замын цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 тохиолдолд бүртгэгдсэн байна. Иймд жолооч та бүхэн баяр ёслолын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, албан байгууллагаас алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаа, таксигаар үйлчлэх зэрэг ажил ,арга хэмжээг дотооддоо зохион байгуулж ажиллахыг анхааруулж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.6-д заасан Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчиж автомашинаа асаалттай орхихгүй байх, автомашинаа халаах үедээ эзэнтэй байлгахыгТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААСанхааруулж байна.
Үйлдвэр болон Эрдэнэт хотыг усаар хангах тендер түр зогсжээ
2019-12-28 14:52:04 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЭрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг усаар хангах шинэ хоолой тавих тендерийг 2 удаа зарлахад тэнцэх компани олдоогүй байна. Тиймээс Тендерийн хороо өндөр технологи бүхий Хятад компанийг урьдчилсан байдлаар шалгаруулжээ. Гэтэл Эрдэнэт үйлдвэр Хятад компанид давуу байдал олгож байна гэх ташаа мэдээллээс болж тус тендерийг түр зогсоожээ.
АНУ-ын иргэн банк дээрэмдэж, мөнгөө гудамжинд явсан хүмүүст тараажээ
2019-12-26 10:21:05 Нийтлэгдсэн: Халуун сэдэвАНУ-ын Колорадо муж дахь Колорадо-Спрингс хотод нэгэн эр банк дээрэмдэн гэмт хэрэг үйлдээд, олсон мөнгөө гудамжинд гарч Зул сарын мэнд хүргэн агаарт цацсан байна. Түүнийг Дэвид Оливер гэдэг бөгөөд 65 настай аж. Содон хэлбэрээр Зул сарын мэндчилгээ дэвшүүлсэн тэрбээр уг үйлдлийнхээ дараа ойролцоох кафед сууж, цагдаагийн ажилтнууд ирэхийг хүлээжээ. Тэр баривчлах үед ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй төдийгүй, биедээ зэвсэг агуулаагүй байсан нь тогтоогджээ. Харин гудамжинд явж байсан хүмүүс түүний агаарт цацсан мөнгийг цуглуулж, банкинд буцаан өгсөн байна. Гэсэн ч мянган доллар дутсан тухай цагдаагийн ажилтнууд мэдээлжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй