Доорхи нэрийн чихрийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
2019-12-25 09:50:04 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Дэмч өргөө ХХК-ийн хүнсний дэлгүүрт MTR групп ХХК-иас нийлүүлсэн гэх дугуйтай чихэр нь хаяг шошгын зөрчилтэй, мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн байна. Тус мэдээллийг хөрвүүлэхэд уг чихрийн орц найрлаганд аюултай болон онц аюултай ангилалд хамаарах E102, E110 нэрийн хүнсний нэмэлтүүд орсон байна. Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд доорхи нэрийн чихрийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Цагдаагийн алба хаагч НЭГ ГЭР БҮЛИЙН гурван хүний амь аварчээ
2019-12-25 09:40:24 Нийтлэгдсэн: Халуун сэдэвСэлэнгэ аймгийн Дулаанхам сумын нутаг дэвсгэртнэг гэр бүлийн гурван хүн угаартаж,амиа алдаж болзошгүй байсанэрсдэлт нөхцөл байдлаас цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа эрдэнэт хүний амь аварчээ. Дулаанхан сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа болсон явдлын талаар товч мэдээлэл өглөө. -Та өөрийгөө товч танилцуулахгүй юу. -Намайг Н.Сайнзаяа гэдэг. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь Хэсгийн төлөөлөгч ажилтай.Цагдаагийн дэслэгч цолтой. -Та нэг гэр бүлийн амь насыг аварч, том гавьяа байгууллаа. Та тухайн үед яг юу болсон талаар мэдээлэл өгнө үү? -2019 оны арванхоёрдугаар сарын 04-05-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд миний хариуцсан нутаг дэвсгэр болох Шаамар сумын III багийн нутаг Дулаанхан тосгонд Айл шатаж байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад 4 айлын орон сууц шатаж байсан. Гал байшингийн гал тогооны хэсгээс гарч байсан. Би нөгөө өрөөнийх нь цонхыг хагалж дотогш нэвтрэхэд гэрийн эзэд угаартсан байдалтай ухаангүй байсан. Ингээд хамгийн ойрхон байсан гэрийн эзэгтэйг эхэлж гаргаад, дараа нь гэрийн эзнийг татаж гаргасан. Хамгийн сүүлд нөгөө өрөөнд байсан 2 ой 5 сартай охиныг амжиж аюулаас аварсан. -Таны аварсан гэр бүлийнхний эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ? -Одоогоор гэрийн эзэн, охин хоёрын биеийн байдал хэвийн байгаа. Харин гэрийн эзэгтэйэмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бие нь сайжирч байгаа гэсэн. -Тухайн үед тагал дунд орохдоо сандарсан уу? Өөрийн амь нас, эрүүл мэндээрээ хохирохоосоо эмээгээгүй юу? Хүмүүсийг аварсны дараа ухаан алдаж унасан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та тодорхой ярьж өгөхгүй юу? -Гал дунд орсны дараа айх сандрах зэрэгцэж байсан. Гэхдээ төрдөргөсөн тангарагтай цагдаагийн алба хаагч учраас ямар ч байсанхүмүүсийн амь насыг аврах ёстой гэсэн бодол төрдөг юм байна лээ. Үүргээ биелүүлж,хүмүүсийг гэрээс нь гаргасны дараа ухаан алдаж унасан байсан. Одоо биеийн байдал хэвийн байна. Хэрэв дотор ухаан алдсан бол өөрийн амь насэрсдэх аюултай байсан. Гэхдээ би үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэндээ баяртай байна. -Өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн танд баяр хүргэе. Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ? -Баярлалаа. Би одоо цагдаагийн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа анх Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт Эргүүлийн цагдаагаар эхлүүлж байсан. Ингээд 2017 онд цагдаагийн офицер бүрэлдэхүүнд орж Дулаанхан сумандаа хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Би эхнэр, хоёр хүүхдийнхээ хамтСэлэнгэ аймгийн Дулаанхан суманд ажиллаж, амьдардаг, Сэлэнгэ аймгийн уугуул хүн байгаа юм. Эх сурвалж:Police.gov.mn/
“Eden”, “Болор”, “Arkhi” зэрэг архийг хуурамчаар үйлдвэрлэж байжээ
2019-12-23 15:02:48 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЭрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллийн дагуу НМХГ-аас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийн нөхцөлд нэр бүхий компанийн архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нөхцөл байдалд хяналт шалгалт явууллаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар гар аргаар архи үйлдвэрлэх хориотой, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус архийг ямар спиртээр хийсэн, сав баглаа боодол, найрлага зэргийг тодруулахаар ажиллаж байна. Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг шошго хуучин эсэх, үйлдвэрлэсэн хугацаа, цэвэр байдал, шилний сэв, зэргийг сайтар харж албан ёсны худалдааны газраас сонгож авахыг зөвлөж байна. Эх сурвалж: МХЕГ
Шалгалтаар 262.8 тн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ
2019-12-19 09:37:35 Нийтлэгдсэн: Халуун сэдэвМонгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор өнгөрсөн тавдугаар сарын 01-нээс эхлэн нийслэл хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх, нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчид хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хот руу нэвтрэх найман автозамын хяналтын цэг дээр нийт 54 албан хаагч 24 цагаар хяналт тавин ажиллаж, нийслэл рүү түүхий нүүрс оруулахаас урьдчилан сэргийлж байна. Аравдугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 262.8 тн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн, хураажээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хөдөлгөөнт эргүүлийг тогтмол хийж байгаа бөгөөд өнөөдөр автозамын хяналтын цэгүүд дээр ажиллаж буй албан хаагчдад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажиллагсдын хандиваар халуун баригчтай усны сав бэлэглэж халуун хоол, чацаргана, аарц өгч урам өглөө. Нийслэлийн хэмжээнд МХЕГ, НМХГ-ын 600 гаруй албан хаагч 24 цагаар ээлжлэн хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн төлөө түүхий нүүрс оруулахгүй, түлэхгүй байхыгМэргэжлийн хяналтын байгууллагаасуриалж байгаа юм. Нийтэлсэн:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд буюу ирэх баасан гарагт товлогджээ. Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.30 цагт болно. Хууль, хяналтын байгууллагаас З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар татаад байгаа юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй