Хүчирхийлэлгүй нийгмийг цогцлон байгуулах аянд нэгдэхийг уриалж байна
2019-11-29 13:08:14 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЖендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ)тэмцэх 16 хоногийн аян ОйлГОЁ ХҮНдэлье уриан дор 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн билээ. Тус аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой юм. НҮБХАС, ҮСХ-ны хамтран зохион байгуулсан ЖСХ-ийн Үндэсний хэмжээний судалгааны дүн Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг харуулсан байдаг. Мөн Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн ЖСХ-д өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулсан юм. Иймд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуй нэгжүүд та бүхнийг эрэгтэй эмэгтэй хүмүүс, охид хөвгүүдийн эрхийг хүндэлж, хамгаалсан хүчирхийлэлгүй нийгмийг цогцлон байгуулах аянд нэгдэхийг уриалж байна.
Эмнэлэг дамжиж яваад охиноосоо тусдаа байсаар удсан юм би. Одоо ч эмнэлэгт. Өвдөх минь тэсэхийн аргагүй ч охиноо санаж бэтгэрэх минь үүнтэй зүйрлэлтгүй юм билээ. Нэг удаа охиноо санаад тэр юмуу зүүдэлж хоносон. Зүүдэнд охин маань: Би өөрөө ч танимгүй өндөр царайлаг бүсгүй амандаа дуу аялаад над руу харснаа Ээжээ би хуриман дээрээ таниар энэ дууг дуулуулж болохуу гэнэ. Ээж нь заавал дуулж өгнөө миний охин гээд цааш санадаггүй ээ. Ямартаа ч охин минь сайхан бүсгүй болж хуримаа хийгээд хуриман дээр нь би лавтайяаа дуу дуулж өгөх өртэй болж байгаа юм байна. Охиноо зүүдэлсэн зүүдэндээ өртэй болчихоод би энэ муу өвчинтэй чадлаараа тэмцэж байна. Ганцхан л хүсэл.. Охин минь байгаа болохоор намайг үхэж болохгүйг, намайг тэнхэрч босохыг, намайг эргээд амьдрахыг шаардаж байна. Миний охин надаас болж өнчин үлдэх шийтгэлийг би үзүүлэхийг хүсэхгүй. Би өөрөө ээжийгээ алдаад энэ шаналалыг туулж явна. Тиймээс би амьдарна! Амьдарсан шиг амьдарна! Солонгоо ингэж бичив. Түүнд юу тохиолдов. Л.Солонго 29 настай. Монголын бодибилдинг сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 2 удаагийн аварга, эрч хүчтэй чадварлаг гал шиг ноцож явсан бүсгүй. 2019 оны зун бие нь тавгүйрхэж эмнэлэгт хандсанаар ховор төрлийн системийн өвчин гэдэг онош дуулав. Монгол дахь бүхий л сайн эмнэлгүүдээр ээлжлэн хэвтэж, эмчлүүлж, улам дордсоор өнгөрсөн 10-р сард Хөх хотод очиж нэлээд сайн эмчлүүлэн өвчний хорын тархалтыг арилгуулж дээрдсэн авч Монголд ирээд удалгүй дахиж дордов. Учир нь хамгийн голлох эрхтэн бөөрөнд хүндрэл өгч улмаар тархи, хэвлий бүхий л эрхтэн систем устаж муудаж эхлэв. Усан хаван гүйж, энэ өвчний гол шинж тэмдэг дархлалын системийг дарангуйлж бүх эрхтэнд нөлөөлсөн. Иймээс өнөөдөр түүний байдал өөрийн болон гэр бүлийн тусламж хайраас илүү гарч сайхан сэтгэлтэй бусад хүмүүсээс тусламж гуйхыг хүслээ. Өвчний өмнө, хагацахуйн ирмэг дээр ЭХ ХҮН ҮРИЙНХЭЭ ТӨЛӨӨ, хэнээс ч юунаас ч айх эмээх бардам сэтгэл алга болдог. Бүгд л тийм, ЭЭЖ болохоор. Ийм учраас бид Солонгоод туслах ёстой санагдлаа. Түүнийг хайртай хүмүүстэйгээ олон жил хамтдаа байж өөрийнхөө тал биеийг тандаа өгье гэж хэлээд уйлж суугаа охинд нь бүтнээр нь эргүүлж өгмөөр байна. Сайхан мэдээ нь бөөр шилжүүлэн суулгах зардал бэлэн болмогц 1-р эмнэлэг яаралтай хагалгаанд орж болохыг зөвшөөрсөн аж. Монголдоо, сайн эмч нарт амиа даатган хагалгаанд орж эрүүл болох зардлыг эрхэм та нараасаа хүсэж байна. Түүнд зориулсан хандив босгох тоглолтыг гэр бүл , найз нөхөд нь санаачлан зохион байгуулж байна.
Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө
2019-11-22 10:17:28 Нийтлэгдсэн: Халуун сэдэвСайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 17,5 км автозамыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж дууслаа. ЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын энэ сарын 15-ны 359 дүгээр тушаалаар байгуулагдсан улсын комисс орон нутагт ажиллаж хүлээн авч байнгын ашиглалтанд орууллаа. Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажилласан бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Хамгийн гол нь цементээр бэхжүүлсэн 2 үе суурьтай, 100 тоннын даацтай тусгай зориулалтын замыг орон нутагт тэр дундаа говийн бүсэд тавих анхны технологийг нэвтрүүлж, нутагшуулсан. Энэхүү замаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг зөөхөд ямар ч заадгүй, эвдрэл гэмтэлгүй ашиглагдах боломжтой юм. Мөн орон нутгийн чанартай автозам барих төсвөөр хүнд даацын, тусгай зориулалтын замыг барьж болдог, 36 хувь илүү газар шорооны ажил хийсэн ч ямар нэг алдагдалгүй дотоод нөөц боломжоо ашиглан ажлаа чанартай гүйцэтгэж дууссан байна. Монголын зэвсэгт хүчин бие даан бүтээн байгуулалтанд оролцохын зэрэгцээ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд явах 240 хүний бүрэлдэхүүнтэй ротын инженер техникийн ажилтнуудыг энэхүү тусгай зориуулалтын хүнд даацын автозам тавих ажилд оролцуулж, хамгийн сүүлийн үеийн техникт мэргэжшүүлж, технологид суралцуулж бэлтгэсэн байна.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна
2019-11-22 10:09:14 Нийтлэгдсэн: Халуун сэдэвАвлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг бөгөөд 2019 он гарсаар 305 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгаж шийдвэрлэсэн байна. Үүнээс 20 гаруй хувийг нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 37 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлснээс 8 албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна. Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус газрын холбогдох хэлтэст шалгуулахаар шилжүүлснээс ТӨХК-ийн удирдах албан тушаалтан 2, яамны газар хэлтсийн дарга 2 болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар зэрэг албан тушаалтнууд байна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.11.18-21-ний өдрүүдэд нийт 1279 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 945-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 5 хүүхэд байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.9 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 2.5 дахин өссөн бол гэмтсэн хүний тоо 36 хувиар, ноцтой зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон хүн алга байна. Нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн автобус буудал руу бүрэн орж зогссоны дараа бууж, суух, автобус буудал руу орж зогсоогүй байхад тээврийн хэрэгслийн өөдөөс гүйхгүй байхыг анхааруулж байна. Тээврийн цагдаагийн алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй