Хордлогод өртсөн 12 хүнийг сум дундын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Эрдэнэс таван толгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч TTJVCO компанийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвдсөн гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас баг томилогдон газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МХЕГ-аас мэргэжил, арга зүйгээр тогтмол ханган ажиллаж байгаа бөгөөд хордлого халдвар гарсан хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 19 арчдас, шинжилгээ, 3 цэгээс ундны усны дээж, 46 бүтээгдэхүүн, 25 хоолны дээжийг тус тус авч МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүллээ. Мөн малын гаралтай 8 төрлийн бүтээгдэхүүний дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэв. Хордлого, халдварт өртсөн 12 өвчтөн, сэжигтэй тохиолдолын 9 хүн, гал тогооны 15 ажилчдаас шинжилгээг авч аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нян судлалын лабораторит хүргүүлэн шинжилгээ хийгдэж байна. Хэвтэн эмчлүүлж буй 12 өвчтөн, өвчний сэжиг бүхий тусгаарласан 9 хүний эмчилгээ оношлогоо, тусламж үйлчилгээ, эмнэлгийн халдвар хамгааллын байдалд хяналт тавьж, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХХК, TTJVCO ХХК, IDMN ХХК-ийн эмч, эрүүл ахуйч нарт Зонхилон тохиолдох гэдэсний бактерит халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар-аар мэдээлэл өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг зөвлөв. Мөн эдгээр компанийн удирдлагуудын түвшинд шуурхай хурал зохион байгуулж үүссэн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар санал солилцож, үүрэг даалгавар өглөө. Өнөөдөр буюу 12.14-ний өдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдал дунд, эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны гадна хүний амь хөнөөсөн Б.Махбалыг өнөөдөр шүүнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан. Уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж байсан юм. Улмаар нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хурал нийт долоон удаа хойшлогдсон уг хурал арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хуралд хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхардсан тул ирэх боломжгүй, мөн уг шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн юм. Иймд шүүх хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр 14:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гараад байна.

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНООС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖИХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

2019.12.10-ны өдөрМонголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал хуралдав. Тус хурлаар Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд тавьсан Монгол улсын ерөнхийлөгчийн 2019.12.03-ны өдрийн хоригийг дэмжихгүй байхаар шийдвэрлэсэн хурлын тогтоол гарчээ. Учир нь Хуульчдын холбоо болон Тамгын газраас Өмгөөлөгчдийн хорооны гишүүдэд дарамт шахалт үзүүлж, ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна гэсэн гарын үсэгтэй шийдвэр гаргуулахыг удаа дараа шахсан юм байна. Тийм учраас өмгөөлөгчид хэнээс ч хараат бус, бие даасан байдлаар ажиллахыг чухалчилдаг хуульчид учраас дээрх албан шахалт, дарамтыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, Удирдах зөвлөл нь хуралдаж дараах хурлын тогтоол гаргасан нь энэ юм байна. �� Хэзээнээсээ Ж.Хунангаас эхлэлтэй Хуульчдын холбооны ерөнхийлөгчид энэ мэтээр гишүүн хуульчдыг дарамталж, өөрсдийн хүсэл зоригоор байлгах гэж санаархдаг бусармаг явдал нь ийнхүү даамжирч, Б.Өнөмөнх гэгчийн үед ахин давтагдаж байгаа нь эмгэнэлтэй. Үнэндээ Хуульчдын холбооны гишүүн 2500 гаруй өмгөөлөгчдийг төлөөлдөг Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс ийм шийдвэр гаргасан нь нийт гишүүдийн 50 орчим хувийг бүрдүүлдэг өмгөөлөгчид эрх зүйн байдлыг нь дээшлүүлсэн, иргэдийн эрхийг хамгаалахад дорвитой хувь нэмэр оруулсан Өмгөөллийн тухай хууль нь зайлшгүй шаардлагатай байгааг ийнхүү хүлээн зөвшөөрч, эрүүл саруулаар сэтгэж байгаагийн тод жишээ юм... �� Өмгөөлөгч гэдэг чөлөөт мэргэжил учраас Хуульчдын холбооноос үзүүлж буй аливаа албан шахалтад орохгүй, хуульчид гэсэн нэрийн дор хайрцаглагдсан дарамтыг хүлээж авахгүй гэдэг нь өнөөдрийн Өмгөөлөгчдийн хорооны хурлаас тодорхой харагдаж байна. Амжилт хүсье. Хүний эрхийн манаанд зогсогч нийт хуульч, өмгөөлөгч та бүхэндээ... Сэтгүүлч М.Эрдэнэчимэг

Машинтай жагсаал өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ

Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр автомашинтай жагсаал эхэлж байна. Жагсагчид 09:00 цагаас төрийн албан хаагчид болон УИХ-ын гишүүдийн ажилдаа ирэх замыг хааж жагсчээ. Тэдний тавьж байгаа шаардлага нь Авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмсэнтэй холбоотой юм. Жагсаалд эхний удаад автомашинтай 1000 иргэн эсэргүүцлээ илэрхийлэн оролцож байгаа бөгөөд цаашид энэ тоо өснө гэдгийг хэлж байлаа. Жагсаалыг иргэн Б.Цэгмид, Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон Үнэн ба зөв намын гишүүд нар зохион байгуулж байгаа бөгөөд 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Хэдэн залуугийн амь насаар ЭКО АЛТАН ЗААМРЫН зөвшөөрлийг цуцлах вэ, Ерөнхий сайд аа

Эко Алтан Заамар-ын уурхай дахиад 1 залуу амиа алдлаа Хөрсний нуралт үүссэн, газар хөдлөлт гэх мэт шалтгаанаар саяхан хэдэн сайхан залуусын амийг авч одсон ЭкоАлтан Заамар компанийн уурхайд дахин осол гарч 26 настай залуу техникт дарагдаж амь насаа алджээ. Нутгийн иргэдийн мэдээлснээр осол өнөөдөр 14 цагийн орчимд гарч, талийгаач залуу өмнөх хэргүүд шиг мөн л техникт дарагдаж амиа алдсан байна. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй байснаас энэ компанийн уурхай дээр ийнхүү дараалсан ослууд гарч ганцхан жилийн хугацаанд сайхан залуусын амийг алтаар солиод дуусах нь. Осол гарсан уг талбай нь Туул голын баруун талд байрладаг тул Булган аймгийн Бүрэг Хангай сумын нутагт харьяалагддаг өгөөд өмнө нь Төв аймгийн талд нь осол гарч байсан юм. Булган аймгийн цагдаагийн хэлтсээс энэ талаар тодруулахад Цагдаагийн ажилтнууд газар дээр нь очиж үзлэг хийж байна. Одоогоор осол юунаас болсныг хэлэх боломжгүй гэсэн тайлбар өглөө. Эко алтан заамар ХХК нь олноо баян Базар хэмээн нэрлэгддэг Алтайн хүдэр ХХК-ийн охин компани бөгөөд өмнө нь удаа дараа ийм ослууд гарч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хууль үйлчилдэггүй энэ компанийн зөвшөөрлийг төрийн холбогдох байгууллагууд цуцлалгүй хамгаалж, олон сайхан залуусын амийг алтаар сольж, олон сайхан гэр бүлийг өнчрөл хагацлын зовлонд унагаж байгаа билээ. Өмнөх хэргийг гэрэл зургаар сануулбал:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.