Осолдсон авто машиныг нуураас татан гаргаж, операторыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2019-05-29 09:39:41 Нийтлэгдсэн: Халуун сэдэвТавдугаар сарын 23-ны 23:10 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Пентатерра ХХК-ийн туслан гүйцэтгэгч Шарын гол уул уурхай ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон. Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гарган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараар ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс, Баянгол сумын ЗДТГ, Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын албан хаагчид газар дээр нь ажиллаж байна. 2019 оны 05 дугаар сарын 28-ны 21:00 минутын байдлаар осолдсон авто машиныг нуураас татан гаргасан бөгөөд операторыг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Нийтэлсэн:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Осолдсон авто машиныг нуураас татан гаргаж, операторыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2019-05-29 09:39:06 Нийтлэгдсэн: Халуун сэдэвТавдугаар сарын 23-ны 23:10 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Пентатерра ХХК-ийн туслан гүйцэтгэгч Шарын гол уул уурхай ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон. Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гарган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараар ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс, Баянгол сумын ЗДТГ, Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын албан хаагчид газар дээр нь ажиллаж байна. 2019 оны 05 дугаар сарын 28-ны 21:00 минутын байдлаар осолдсон авто машиныг нуураас татан гаргасан бөгөөд операторыг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Нийтэлсэн:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Осолдсон авто машиныг нуураас татан гаргаж, операторыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2019-05-29 09:32:00 Нийтлэгдсэн: Халуун сэдэвТавдугаар сарын 23-ны 23:10 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Пентатерра ХХК-ийн туслан гүйцэтгэгч Шарын гол уул уурхай ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон. Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гарган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараар ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс, Баянгол сумын ЗДТГ, Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын албан хаагчид газар дээр нь ажиллаж байна. 2019 оны 05 дугаар сарын 28-ны 21:00 минутын байдлаар осолдсон авто машиныг нуураас татан гаргасан бөгөөд операторыг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Нийтэлсэн:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Шохойн чулууны үйлдвэрт осол гарч нэг хүний амь нас хохирчээ
2019-05-14 09:30:38 Нийтлэгдсэн: Халуун сэдэвДархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг шохойн чулууны үйлдвэрт осол гарч нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр гарчээ. Хэргийг тодруулбал,тус аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт дэвсгэрт байх Мөнх-болор Эрдэнэ компанийн шохойн чулууны үйлдвэрт, уурхайн ажилтан 40 настай эрэгтэй М ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ халуун чулуунд дарагдаж газар дээрээ нас барсан байжээ. Энэхүү хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба урьдчилсан дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь нас хохирсон гэдгийг тогтоожээ.
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмч ажилтай 52 настай эмэгтэй мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн цагдаагийн алба хаагчид дээрх эмэгтэйг биологийн шинжилгээнд хамруулахадсэтгэц нөлөөт эмийн жагсаалтад багтах эм хэрэглэсэн нь тогтоогджээ. Уг хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба хэрэгт холбогдсон эмэгтэй нь хүнд өвчний улмаасөвдөлтөө намдаах зорилгоор сэтгэц нөлөөт эм хэрэглэсэн байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй