Монголын дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригджээ
2019-06-06 10:00:26 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХБНГУ-ын Дрезден хотод Монгол Улсын төрийн албаны дипломат пасспорттай хоёр иргэн 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдон саатуулагдаад байна. Энэ хоёр иргэн нь дипломатч биш аж. Германы хэвлэлүүдийн мэдээлснээр зургадугаар сарын 5-ны даваа гарагт замын цагдаа нар Чех-Германы хилийн ойролцоох А17 дугаар хурдны зам дээр явж байсан машиныг шалгахад гурван сая еврогоор үнэлэгдэх 70 кг хар тамхи тээвэрлэж явсаныг илрүүлэн саатуулаад байгаа гэнэ. Цагдаа нар Бүгд найрамдах Турк улсын дипломат дугаартай машиныг нь шалгахыг хүсэхэд хоёр монгол иргэн ногоон паспорт үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. ХБНГУ-ын Хил хамгаалах газрын мэдээснээр сэжигтнүүд зорчиж байсан авто машиндаа 500 граммын жинтэй, 140 боодол хар тамхийг хураан авчээ. Энэ талаар Гадаад харилцааны яам өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Харин ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх асуудал одоо ч олон нийтийн анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болонхэвлэл мэдээллийнхэнд үзүүлээд байсан юм. Тэгвэл өчигдөр /2019.06.04/ МҮОНРТ-ийн Цаг үе, үзэл бодол нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүдийн хувиар оролцсон байна. Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Түр хороо хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн төдийгүй хуулийн хүрээнд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотойчухал гэж хэлж болохуйц баримтуудыг ч дэлгэсэн юм. Хамгийн гол нь, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа зургаан өдрийн 27 минут 8 секундын бичлэгээс тодорхой хэсгийг эфирээр цацлаа. ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ! -ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГАА БИЧЛЭГ 27 МИНУТ 8 СЕКУНД ҮРГЭЛЖИЛНЭ- УИХ-ын гишүүд болон хэвлэлийнхэнд үзүүлсэн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг 27 минут 8 секунд л үргэлжилнэ. Түүнээс бусад бичлэгийг прокурорын байгууллагаас олон нийтэд үзүүлэхийг хориглож Тагнуулын ерөнхий газарт бичиг хүргүүлжээ. Тиймээс зөвхөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн бичлэгийн хэсгийг л дэлгэсэн байдаг. Тэрхүү бичлэгийн 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гарахбол үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг. Бичлэгийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан доод давхрын хонгилд өнгөрсөн 2015 оны есдүгээр сард хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгтгарч байгаагаар бол Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу бүтэн зургаан өдөр тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа дүр зураг гардаг. Харин Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ойролцоогоор 40 орчим минут дарамталж, хэргээ хүлээхийг тулгажбайгаа нь дүрс бичлэгт үлджээ. ХуваалцахЖиргэх
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу махны үнэ өсөлтийн байдалд хяналт шалгалтын ажиллагааг явуулж, иргэд хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг барагдуулан ажиллаж байна. Он гарсаар ШӨХТГ-аас мах, махан бүтээгдхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэ бүрдэлт, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор мах боловсруулах, худалдаалах шат дамжлагад судалгаа, хяналт шалгалтуудыг хийж, дүгнэлт санал, зөвлөмжүүдийг гаргасан. Тухайлбал агентлагийн даргын баталсан 2019 01.04-ны 1/01 тоот удирдамжийн дагуу Эмээлт зах, Эмээлтийн мах нядалгааны газар, Саян хан ХХК, Шилүүст сүмбэр, Ди Эф интертейшнл трейд ХХК, Хүчит шонхор худалдааны төвүүдийг тус тус хамруулж, хяналт шалгалтын ажиллагааг явуулахад үнийн өсөлтөд дараах хүчин зүйлсүүд нөлөөлж байна гэж дүгнэсэн. Үүнд: 1. Мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, малчдаас махны дотоодын худалдаанд ченжийн системээр олон шат дамжлагатайгаар иргэдийн гарт хүрч байна, 2. Орон нутагт махны чиглэлийн хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байгуулагдаж, малчдаас их хэмжээгээр бог мал авч, махыг нөөцөлж байна, 3. ХХААХҮЯ мах нөөцлөх, бэлтгэх, хадгалах ажлыг хангалтгүй зохион байгуулсан, 2017 онд 15.0 тн, 2018 онд 13.0 тн махыг нөөцөлж байсан бол энэ жил 4,0 тн махыг бэлтгэсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн, 4. Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн /хонь, ямааны мах/-ий экспортод квот тогтоогоогүй бөгөөд үйлдвэрийн бус аргаар төхөөрсөн, экспортлох эрхтэй боловч өөрийн үйлдвэрт боловсруулаагүй махыг Хүчит шонхор захаас их хэмжээгээр бөөндөж авдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Хяналт шалгалтын ажилд хийсэн дүгнэлт, саналаа Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. ШӨХТГ-аас мах бэлтгэх, нийлүүлэх, худалдаалах зах зээлд монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй тул махны үнийг шууд хянах хуулийн зохицуулалт байхгүй байна. Цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Үүнд: 1. Хүнсний тухай хууль болон бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ холбогдох төрийн бүх шатны байгууллагууд чиглэл чиглэлийнхээ хүрээнд хэрэгжүүлэх, 2. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж харилцан мэдээллээ солилцож байх, 3. Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хангах, боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргах, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба идэвхтэй ажиллах, 4. Хүнсний тухай хуулиар нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хүртээмжтэй хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй Аймаг, нийслэлийн зарим Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, 5. Хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу улсын нөөцийн мах бэлтгэх ажлыг Нийслэлийн Засаг дарга урьдын адил зохион байгуулж ажиллах, 6. Мах бэлтгэж, нөөцөлж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд хяналтыг сайжруулах, 7. Мах бэлтгэх, нөөцлөх тогтолцоог өөрчлөх, шат дамжлагыг багасгах, 8. Экспортын хонь ямааны маханд тавих хяналтыг сайжруулж, квоттой болгох. ШУДАРГА, ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Химийн бодисыг хууль бусаар хил давуулахыг завдсан зөрчлийг таслан зогсоожээ
2019-05-29 10:06:07 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЭнэ сарын дундуур Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба болон Гаалийн газрынхан цемент гэж мэдүүлсэн 51.8 тн ачаанаас 10.7 тн полиэтилен гликолийн лав гэх бодисыг илрүүлж, Сезон ХХК-ийн химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг таслан зогсоожээ. Мөн өнгөрсөн сард тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан ХОҮ 2089 дугаартай зорчигч тээврийн хэрэгслээр 2 тн натрийн гидроксид гэх химийн аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг нээн харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Натрийн шүлт, идэмхий натр гэж нэрлэгддэг натрийн гидроксид нь идэмхий шинж чанартай ба түлэх, арьс үрэвсүүлэх аюултай юм байна.
Осолдсон авто машиныг нуураас татан гаргаж, операторыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2019-05-29 09:40:42 Нийтлэгдсэн: Халуун сэдэвТавдугаар сарын 23-ны 23:10 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Пентатерра ХХК-ийн туслан гүйцэтгэгч Шарын гол уул уурхай ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон. Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гарган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараар ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс, Баянгол сумын ЗДТГ, Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын албан хаагчид газар дээр нь ажиллаж байна. 2019 оны 05 дугаар сарын 28-ны 21:00 минутын байдлаар осолдсон авто машиныг нуураас татан гаргасан бөгөөд операторыг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Нийтэлсэн:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй