Уралдааны үеэр 30 хүүхэд мориноосоо унажээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, монгол түмний бөх хүчтэй, морь хурдан, сум мэргэн байлаа. Энэ жилийн наадмаар хур бороо тэгширсэн, дээр нь Хүй долоо худагийн уралдааны замыг байнга чийглэсний хүчинд тоос багатай байсныг зохион байгуулагчид нь хэлж байна. Зургаан насны морьдын уралдааны үеэр нийтдээ 30 хүүхэд мориноосоо унажээ. Морьноос унасан хүүхдүүд хүнд бэртэл гэмтэл аваагүй болохыг Хурдан морины уралдааны комиссоос мэдээлжээ.

АВТО ТЭЭВРИЙН ТОВЧООДООР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН 377 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ БУЦААЛАА

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод авто тээврийн шалган нэвтрүүлэх 3 товчоо болон хяналтын 4 цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. Шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгсэлээр 377 тонн түүхий нүүрс Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн буцаах арга хэмжээ авлаа. Мөн Өмнөговь аймгийн Эрдэнэс Таван толгой ХК-аас Төв аймгийн Баянчандмань сум руу Лел метал ХХК-наас 10 тээврийн хэрэгсэлээр 331,5 тн нүүрс тээвэрлэсэн, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэх явцад хяналт тавьж ажиллалаа. Өлзийт дэх автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2073 тээврийн хэрэгслээр 103 мянган тонн Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Энержи ресурс ХХК-иас Улаанбаатар хотруу тээвэрлэснийг шалгаж нэвтрүүллээ.

Үерт автсан Эрхүү мужийн иргэдэд тусламж үзүүлэх аяныг эхлүүлжээ

ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд 6 дугаар сарын сүүлийн өдрүүдэд, хүчтэй аадар бороо үргэлжилсний улмаас тус мужийн 55 тосгон, суурингууд үерт автаж 10,000 гаруй айл өрхийн 32,800 иргэн үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан бөгөөд одоогийн байдлаар үерийн бүсээс 2500 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч 9,000 гаруй хүн, түүний дотор 2,300 орчим хүүхэд үерийн бүсэд одоог хүртэл байгаа мэдээлэл байна. Долдугаар сарын 02-ны өдрийн байдлаар 18 хүн амь эрсдэж, 13 хүн сураггүй болсон тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Эрхүү мужийн олон мянган айл, өрх иргэдэд, их хэмжээний хохирол учраад байгаа тул үерт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд тусламж үзүүлэх хандивын аяныг Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл ТББ-аас санаачилжээ. Уг санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлэгч Х.Баттулга дэмжиж нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудыг уг хүмүүнлэгийн аянг дэмжихийг уриаллаа. Хандивын аяны хүрээнд үерт орон гэрээ алдсан иргэдэд нэн тэргүүний шаардлагатай зүйлс болох дулаан хувцас, гутал, хөнжил, хивс, лаазалсан мах зэрэг шаардлагатай эд зүйлс цуглуулан, хүргэж өгөх санаачлагуудыг иргэд, аж ахуйн нэгжүүд гаргаад байна. Мөн орон гэргүй болсон айл өрхүүдийн 100 хүүхдийг Монгол улсын хүүхдийн зусланд амрааж сэтгэлзүйн дэмжлэг эмчилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Урьдчилсан байдлаар тооцоход дээрх үйл ажиллагаанд хүүхэд тус бүрийн 500,000₮ буюу нийт 50 сая төгрөг шаардагдаж байгаа аж. Монголчууд бид Чернобилийн атомын цахилгаан станцын гамшиг, Хятадын Сичуан мужад болсон газар хөдлөлтөнд нэрвэгдсэн хүүхдүүдийг Монголд авчиран сувилж дэмжиж байсан туршлагатай. Иймд аяныг санаачилагч Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл ТББ-ын зүгээс нийт гадаадад төгсөгч нар болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандивын аянд нэгдэхийг уриалсан байна. Хандивын аяныг дэмжихийг хүссэн байгууллага, иргэд, Иркутскт төгсөгчид болон хүмүүнлэг сэтгэл, буяныг эрхэмлэгч хэн бүхэн: 99081118, 80006007, 99064204 дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл ТББ-ын ХААН банкны 5070391073 дансаар хандив өгөх боломжтой, Мөн хандивын зарцуулалт болон үр дүнг тус төрийн бус байгууллагаас хариуцан ил тод мэдээлэхээр болсон байна.

АВАРГА ТОСОН НУУР АМЬ ТЭМЦЭЖ БАЙНА

Байх ёстой зүйл байж л байвал сайхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аваргатосон нуур нь эрт дээр үеэс үе мөч, арьс өнгө, бөөр нуруу, эмэгтэйчүүдийн болон цус, мэдрэлийн олон төрлийн өвчнийг анагаадаг бөгөөд агаар, ус, шавар, нарны хосолсон эмчилгээний ач холбогдлоороо дэлхийд маш ховорт тооцогддог нуур юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ нуурыг зорих иргэдийн тоо ихсэхийн хэрээр нуурыг бохирдуулах хүчин зүйлс ч нэмэгдэж, Аваргатосон нуур амь тэмцэх болов. Өнөөдрийн байдлаар Аваргатосон нуурыг тойроод 250 гаруй хувь хүн, албан байгууллага газар эзмших зөвшөөрөл авсан бүртгэл байна. Эдгээрийн 50 хувь нь буюу 100 орчим иргэн, аж ахуй нэгж амралт сувиллын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг аж. Зөвхөн зуны гурван сарын хугацаанд 25000 орчим амрагч энэ нуурыг зорин очдог байна. Хэдийгээр зундаа тус газар оронд аялал жуулчлал дагасан олон зүйл нэмэгдэж байгаа ч амрагчидын хайхрамжгүй, ухамсаргүй үйлдлийн улмаас ийнхүү дэлхийд ховор гайхамшигт нуур бохирдож, ширгэж, өвчин анагаагч шимүүр, хануур хорхойнууд нь устаад байгаа юм. Мөн тосон нууртай зэрэгцэн оршдог Гүн Бүрд нуур зүй зохисгүй хэрэглээнээс үүдэн бохирдож, хүн орох аргагүй болсоноос гадна ширгэж эхлээд байна. Тиймээс Бүрд нуурыг мөн адил сэргээж чадвал Тосон нуурын ачаалал багасах боломжтой аж. Аварга тосон рашаан ус хамгаалах нийгэмлэг ТББ-ийн тэргүүн Б.Эрдэнэбат:Химийн найрлага, эмчилгээний ач холбогдолоороо дэлхийд ховорт тооцогддог нуур маань ширгэж, хэдхэн жилийн дараа гэхэд устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Тиймээс энэ нуурын эрэгт хүүхэд насаа өнгөрөөсөн хэсэг нөхдийн хамт Хөдөө арлын хүүхдүүд төслийг санаачилж, Аварга тосон рашаан болон Бүрд нуураа нөхөн сэргээх, эмчилгээний ач холбогдолыг нь хэвээр авч үлдэхийн тулд хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр бэлэн болоод байна. Мөн БОАЖЯ-наас ажлын хэсэг байгуулагдаж, Тосон нууранд судалгаа, шинжилгээ хийхээр болсон. Энэхүү судалгааний үр дүнгээс шалтгаалан олон ажил хийгдэнэ. Шаардлагатай бол ойрын хэдэн жилдээ амрагч хүлээж авахгүй нуураа амраах хүртэл арга хэмжээ авна. Нуур бохирдох болсон гол шалтгаан бол хүмүүсийн буруутай үйлдэл, зүй зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй. Жишээлбэл иргэд биедээ тавьсан шаварыг нууранд орж угаадагаас болоод нуурын гүнд шавар лаг үүсч, энэ нь нуурын ундрагыг нь бөглөх болсон. Түүнчлэн янз бүрийн химийн бодис, саван, угаалгын нунтаг хэрэглэдэг, хийлдэг гудас, завь зэрэгтэй ордог. Энэ нь эмчилгээний нууранд хориотой байдаг. Харин Бүрд нуурын хувьд мал оруулах, машин болон хувцасаа угаах зэрэг зохисгүй үйлдлүүдээс болж маш ихээр бохирдоод байгаа. Тиймээс нэн түрүүнд бидний хийх ажил бол энэ нутаг орныг зорин ирдэг амрагч, сувилуулагчид нуурандаа зөв зохистой орох, хэрэглэх заавар зөвлөгөөг өгөх, шавар эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст зориулж нуурын гадна шавараа угаах угаалгын газар, хувцас солих газар байгуулах, хогийн сав, био нойл, авто зогсоол барих зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлага бий болоод байна. Иймд Аваргатосон нуурын ач тусыг мэдэх хэн бүхэн энэ нутагт ирж амарч сувилуулах гэж байгаа бол энэхүү гайхамшигт нуураа авран хамгаалах, насыг нь уртасгахад сэтгэл зүрхээ нэгтгэж, зөв зохистой үйлчлүүлээсэй гэж хүсч байна.

Олон улсад IPO хийх гэж буй багийнхан хэн бэ?

Амралтын өдөр редакцийн томилолтоор өмнийн говийг зорьж, Эрдэнэс-тавантолгой ХК-ийн уурхайтай танилцлаа.Тус компани Цанхийн уурхайгаасаа Гашуунсухайтын авто зам хүртэл 8,2 км хүнд даацын, хатуу хучилттай авто зам барьж ашиглалтанд оруулснаа энэ өдөр \2019.06.30\ нээлтийг хийсэн юм. Аймаг орон нутаг, захиалагч, гүйцэтгэгч компанийн удирдлагууд нээлтийн ёслолд оролцлоо. Уурхайгаар орсных, ажилчидтай уулзаж, ажлын орчин нөхцөл, цалин хангамж, компанийн удирдлагуудын талаарх сэтгэгдэл, компанитай холбоотой сонин хэвлэл, сошиал орчинд цацагддаг зарим мэдээллийн талаар уурхайчдын санаа бодлыг битүүхэн сонирхож,тандаж явлаа. Эрдэнэс-тавантолгой ХК-ийн уурхайчид ажилдаа дуртай, компанидаа хайртай хүмүүс байдагньанзаарагдсан. Компанийнхаа талаар муу үг амнаасаа унагах хүн таарсангүй. Амралтын өрөөниймассажны сандал дээр сууж байсан, өөрийгөө Жаргалсайхан гэж танилцуулсан ажилтан болон биллиард тоглож зогссон 5 залуу уурхайчинтай хэдэн минут хөөрөлдөхөд, 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг, ийм нөхцөлтэй компани Монголд байхгүй, цалин хөлс дажгүй, Б.Ганхуяг захирал цалин болон шөнийн цагийн нэмэгдэл, ХАБ-ын нэмэгдэл гээд сайн нэмэгдүүлсэн, аргагүй энэ компанид анхнаас нь ажилласан, уурхайг эхлүүлсэн, уурхайчдынхаа дундаас гарсан удирдагч болохоор ажилчдынхаа нөхцөл байдлыг маш сайн мэддэг гэхчлэн компаниа, захирлаа магтаж байна. Уурхайчдындундаас гарсан удирдагч Миний хувьд анх удаа нүүрсний, тэр тусмаа Төрийн өмчит Эрдэнэс-тавантолгой ХК-ийн уурхай явахдаа урьдчилаад сайн мэдээлэл авах гээд гүүгл ахаас асууж үзтэл голдуу л компанийнүйл ажиллагаа, 1072 хувьцааны ногдол ашиг, IPO гаргах явцтай холбоотой эерэг мэдээллүүд гарч ирж байсан. Сөрөг гэж хэлж болох ганц хоёр мэдээллийг сонирхож үзвэл 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой эдийн засагч Наранбаатарын ярилцлага, мөн компанийн дэд захирлуудын томилгоо, IPO хийх багийнхны мэдлэг чадвар сул байна гэсэн агуулгатай байлаа. Хувьцааныхаа 30 хүртэл хувийг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж, том төслүүддээ хөрөнгө босгох үүрэг чиглэлийг УИХ-аас тус компанид өгсөн. УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын хариуцаж авсан гол ажлын нэг энэ. Гэвч энэ ажлыг хариуцсан баг нь ажилдаа тэнцэж байгаа юу? гэсэн эргэлзсэн нийтлэл олоод харчихсан нь уурхайд очсон хойно ч сэтгэлээс гарахгүй байлаа. Тиймээс энэ тухай асууж тодруулчих санаатай уурхайчидтай ярилцаж үзтэл гүйцэтгэх захирал, уурхайн захирлаасаа бусдыг нь сайн мэддэггүй нь илт. Ашгүй энэ үеэр бидэнтэй хамт томилолтоор явсан Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга М.Амарбаяр орж ирж таарсан юм. Өрөөнд байгаа уурхайчдын ажил төрлийг асууж, зарим ахмадуудтай тоглоом шоглоом хийгээд, цаад өрөөндбиллиард тоглож буй залуусыг за өмнөхтэмцээнд хэн нь аварга болсон, аваргатай нь бооцоотой тоглоноо гээдмань хүн их хөгжилтэй явна. Биллиард тоглох залуусыг харж зогсонгоо М.Амарбаяр даргаас IPO гаргах ажлынх нь талаар, хэн хариуцдаг, ямар хүмүүс байдаг талаар ерөнхий мэдээлэл авлаа. Мэдээж Б.Ганхуяг захирал ерөнхийд нь хариуцаж байгаа. Тэрээр 2007 оноос хойш тавантолгойг төсөл байхаас нь хариуцаж, компанийг цаасан дээр босголцсон таванхүний нэг. Мэргэжилтнээс нь эхлээд, хэлтсийн дарга, дэд захирал, үйлдвэрлэл хариуцсан тэргүүн дэд захирал хүртэл бүх шат дамжлагаар нь явсан СЕО гэдгийг хэвлэлийн дарга нь тодотгож байна. Гэхдээ IPO-г яг гардан хариуцдаг нь Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр. Интэрнэтээс олж үзсэн сөрөг мэдээллээ хэлвэл М.Амарбаяр дарга инээснээ Цогтоо захирал чинь үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн талаар Монголдоо асс-уудын нэг шүү дээ, чи салбарынхнаас нь асуугаад үзээрэй гэж байна. Тэгснээ, Т.Цогтбаяр захирлын удирдлаганд 4 хэлтэс үйл ажиллагаа явуулдаг, тэр хэлтсийн дарга нар, гол мэргэжилтнүүдийнх нь товч намтрыг би өөрт чинь өгье, тэгээд зарим хүмүүсийн шүүмжлээд байгаа шиг мэдлэг чадваргүй, англи хэл ч үгүй хүмүүс ажиллаад байна уу, үгүй юугэдгийг нягталж үзнэ биз. Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, дэд захирал Т.Цогтбаяр хоёр англиар чөлөөтэй ярьдаг хүмүүс, бусад дэд захирлуудч муулж бичээд байгаа шиг хэл ус, мэргэжлийн туршлагаараа гологдох хүмүүс биш, уг нь тэд сургаар бичиж байхаар манай хэлтэст хандвал нууцаас бусад бүх л мэдээллийг өгдөг юм гэсэн тайлбарыг өгсөн юм. Ингээд түүний өгсөн мэдээлэл, интэрнэт орчинд хайлтаар гарч ирсэн мэдээллүүдийг харьцуулж, IPO хийх багийн талаар нь товч мэдээлэл бэлтгэснээ сонирхуулья. Стратеги хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр:Хан-уул дээд сургуулийг Бизнесийн удирдлага, Хэрэглээний математчикч мэргэжлээр төгссөн. Тайванийн Үндэсний Ченг Кунгийн их сургуульд Үнэт цаасыг нийтэд санал болгох тухай зохицуулалтын харьцуулсан судалгаа сэдвээр мастерийн зэрэг хамгаалж, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, үнэт цаасны зах зээл, санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр Япон, Тайвань, Швед, Хонгконг, Солонгос зэрэг улсуудад семинар, сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлжээ. Компанийн тухай хууль, Үнэт цаасны кзах зээлийн тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг энэ чиглэлийн хууь тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүдэд орж ажилласан, М.Амарбаяр даргын хэлснээр үнэхээр хөрөнгийн зах зээл, үнэт цаасны чиглэлээр Монголдоо тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг бололтой. Тэрээр Үнэт цаасны хороо болон хувийн хэвшлийн байгууллагуудад мэргэжилтнээс гүйцэтгэх удирдлага хүртэл мэргэжлээрээ ажилласан туршлагатай, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, аудитын хорооны дарга гишүүн, Үнэт цаасны мэргэжлийн сургагч багш гээд салбартаа бол цол гуншин, намтар түүх нь баялаг нэгэн байна. Үнэт цаасны бүртгэлийн хэлтсийн дарга Н.Мандуул:Брэндайзын Их сургуульд МВА, Америкийн Их сургуульд ВМ хамгаалж, Дэлхийн банкны засаглалыг дэмжих төсөлд дотоодын зөвлөх, Сангийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Монголын хөрөнгийн бирж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг ажил алба хашиж байсан байна. Төслийн удирдлагын хэлтсийн дарга Э.Батбаяр:СЭЗДС, АНУ-ын Деврайн Их сургуульд Магистр, мөн Харвардын их сургуулийн Удирдлагын сургуулийг төгсөөд Сангийн яаманд мэргэжилтэн, Хөрөнгийн биржийн дэд захирал зэрэг албыг хашиж байсан Э.Батбаяр хэмээх залуу ажиллаж байна. Тэрээр Сангийн яаманд ажиллаж байхдаа НӨАТ-ын буцаан олголтыг санаачилж, хуулийг нь гардан хийлцсэн юм байна. Маркетинг борлуулатын хэлтсийн дарга С.Амгалан:АНУ-ын Торонтогийн Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, Торонтогийн хөрөнгө оруулалтын санд 10 гаруй жил ажиллаж, 2015 оноос Эрдэнэс Тавантолгой ХК болон Эрдэнэс-Монгол ХХК-д газрын захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай санхүүч, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн. Бизнес төлөвлөлт, инновацийн хэлтсийн дарга С.Ашидмөнх:ШУТИС, Япон улсын АOTS сургуулийг тус тус дүүргэж, Монголросцветмет ХХК-д санхүүч, ерөнхий эдийн засагч, Төлөвлөлт, эдийн засаг, судалгааны хэлтсийн дарга, 2009-2012 онд ACI Монголын санхүүгийн зах зээлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Эрдэнэс-Оюу толгой ХК-д Санхүү хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Үнэт цаасны бүртгэлийн хэлтсийн ахлах шинжээч Ш.Амаржаргал:Ленинградын их сургууль, АНУ-ын Колорадогийн Уул уурхайн их сургуулийг Эрдэс баялгийн эдийн засагч, Английн Абердиний их сургуулийг эрх зүй, хуулийн ухааны бакалавраар тус тус төгсөөд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт лабораторийн мастераас ерөнхий диспетчер хүртэл дэвшиж, АНУ-ын Peabody Energy компанид Үйл ажиллагаа, бизнес хөгжил хариуцсан менежерээр 2015 он хүртэл ажиллаж байсан туршлагатай. Үнэт цаасны бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Тулга:Монголын санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэнгэх мэтчилэн IPO хийх ажлыг хариуцаж буй багтдэлхийн топ их сургуулиудыг төгсөж, АНУ, Канад, ХБНГУ, ОХУ, Австрали,Хонгконг зэрэг орнуудын банк, санхүүгийн байгууллага, томоохон компаниудад ажиллаж байсан ажлын өндөр туршлагатай мэргэжилтэн, залуус ажиллаж байгаа юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.